| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0193/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 204
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шардаа овогт Цэвэгийн Отгонтөгсөд холбогдох 1831001450176 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1972 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, халх, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Дуулгын 1-7 тоотод оршин суух хаягтай Хушаат сумын “Тогосын Нарс” ХХК-нд захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шардаа овогт Цэвэгийн Отгонтөгс, /РД МЖ72060619/,
Шүүгдэгч Ц.Отгонтөгс нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ар тойлбо” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 1.099 м3 нарс мод бэлтгэж, 48-18 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Ц.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 27-нд яллагдагчаар өгсөн: ...Манай ногооны хашаа нураад модгүй болчихсон юм. Хашааны модоо шинээр янзлах, сэлбэх гэсэн болохоор хуурай, нарийн шургааг бэлтгэсэн. Миний хувьд нарийн шургааг 35 ширхэгийг бэлтгэж. 48-18 ДАХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн юм. Мод бэлтгэхдээ жижиг гар хөрөөгөөр бэлтгэсэн. Мөнхбаяр намайг ойд мод зөвшөөрөлгүй бэлтгэж байсныг мэдээгүй. Мөнхбаяр надаас “мод бэлтгэж болж байгаа юм уу” гэж асуухаар нь “надад зөвшөөрөл байгаа. битгий санаа зов” гэхэд Мөнхбаяр надад итгээд дагаад явсан. Би түүнд ажлын хөлс гэж 20.000 төгрөг өгсөн. Сая ойгоос мод бэлтгэх үедээ ямар нэгэн мод бэлтгэх талаар сумын захиргаанд хүсэлт өгөөгүй. Би хохирлын 712.152 төгрөгийг төлж барагдуулна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р ху/,
2. Шүүгдэгч Ц.Отгонтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тус суманд ногоо тарьж амьдардаг юм. Мод бэлтгэх зөвшөөрөлтэй компанитай байсан боловч зөвшөөрлийн эрх минь дуусаад мод бэлтгэхгүй байгаа. Гэтэд ногооны талбайн хашааны шон хулгайд алдагдаад хашааны шургааг мод бэлтгэх зорилгоор уулнаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн минь үнэн. Мод зөөсөн машин миний машин. Гэхдээ хүний нэр дээр байдаг. Байгаль экологид учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Ногоогоо хураагаад мөнгөтэй болсон тул шүүхийн шатанд хохиролоо төлсөн.. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Тээврийн хэрэгслээ хураалгамааргүй байна. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Г.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ... Ц.Отгонтөгс нь 2018 оны 04-р сард манай сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Ар тойлбо” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр зулзаган нарс модыг хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн байна. Ц.Отгонтөгс нь шинжээчийн дүгнэлтээр гаргасан 712.152 төгрөгийг төлчих юм бол гаргах санал, хүсэлт нэхэмжлэх зүйлгүй болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39 ху/,
4.Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 15 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Ц.Отгонтөгс нь хувиараа болон “Тогосын нарс” ХХК-ны нэр дээр мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй.,.2017 онд тусгай зөвшөөрөлтэй байсан. 2018 он гараад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан, сунгуулаагүй байгаа.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40 ху/,
5.Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 10-ний өдөр өгсөн: ...Отгонтөгс манайд ирээд “хөлс мөнгийг нь өгье модонд яваад өг” гэхээр нь би явсан. 2018 оны 04- сарын 28, 29-ний орчим Хушаат сумын “Ар тойлбо” гэх газраас 48-18ДАХ улсын дугаартай, цэнхэр өнгийн 3портер” машинтай очиж нарс модноос 50 орчим нойтон шургааг мод 4 метрээр бэлтгэж авсан. Отгонтөгс надад “ажлын хөлс” гээд 20.000 төгрөг өгсөн. Авч явсан машин нь Отгонтөгсийн машин. Мод хийхдээ гар хөрөө, сүх ашиглан хийсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 ху/,
6.Гэрч Я.Төмөр-Очирын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...48-18 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2012 оны 10 сарын үед Батзул гэх залууд 5.5 сая төгрөгөөр зарсан, гэтэл 2 жилийн дараа Отгонтөгсөд зарсан байсан. Тэгээд Отгонтөгс гэх залуутай Дарханд уулзаад уг машиныг Отгонсүхийн нэр дээр шүлжүүлэх зорилгоор нотариатын байгууллагаар орж худалдах, худалдан авах гэрээг байгуулж өгсөн. Гэтэл одоо хүртэл энэ залуу өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. одоо энэ машин надад хамаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44 ху/,
7.Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 18-04-015/34 дугаартай Нөхөн төлбөр оногдуулах тухай “...хууль бусаар бэлтгэсэн 35 ширхэг 4 метрийн урттай, дундаж голч 8 см-ын моднуудын эзэлхүүн 1.099 м3 болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээг гаргавал 237.384 төгрөг болж байна...Ц.Отгонтөгсийн ойн нөөцөд учруулсан хохирол 712.152 төгрөг болж байна. /1.8-хэрэглээний бөөрний модны итгэлцүүр/, Ойн санд учруулсан 712.152 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 64-65 ху/,
8.Шүүгдэгч Ц.Отгонтөгсийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 97-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-7-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-11-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-16-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, /хх-ийн 18-19, 25-26-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 21-23, 28-30-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан хөрөөний зураг, /хх-ийн 31-32-р ху/, шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 62-63, 68-69-р ху Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, /хх-ийн 60-61-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 64-65-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 66,72-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 67,71-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны тодорхойлолт, /хх-ийн 70-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 76-78-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 80-81-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 89-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, /хх-ийн 88,94-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Отгонтөгс нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ар тойлбо” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 1.099 м3 нарс мод бэлтгэж, 48-18 ДАХ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан хөрөөний зураг, “Ашид билгүүн” ХХК-ны тодорхойлолт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо шүүхийн шатанд нөхөн төлсөн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, зэргийг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан гар хөрөө болон 4 метрийн урттай, 35 ширхэг нарс мод, мөн 48-18ДАХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч “битүүмжлэгдсэн машин миний өмчлөлийн машин биш өөр хүний нэр дээр байдаг” гэж мэдүүлж байгаа, мөн уг машины бичиг баримт нь хх-ийн 89-р хуудсанд авагдсан лавлагаагаар Я.Төмөр-Очирын эзэмшилд байгаа боловч хх-ийн 44-р хуудсанд Я.Төмөр-Очир нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “48-18 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2012 оны 10 сарын үед Батзул гэх залууд 5.5 сая төгрөгөөр зарсан, гэтэл 2 жилийн дараа Отгонтөгсөд зарсан байсан. Тэгээд Отгонтөгс гэх залуутай Дарханд уулзаад уг машиныг Отгонсүхийн нэр дээр шүлжүүлэх зорилгоор нотариатын байгууллагаар орж худалдах, худалдан авах гэрээг байгуулж өгсөн. Гэтэл одоо хүртэл энэ залуу өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. одоо энэ машин надад хамаагүй” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь “уг машиныг өөрийнхөө хэрэгцээнд 3 жил хэрэглэсэн” гэж мэдүүлж зэргээс харахад уг машиныг шүүгдэгчийн өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 48-18 ДАХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шардаа овогт Цэвэгийн Отгонтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шардаа овогт Цэвэгийн Отгонтөгсийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Отгонтөгсийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Отгонтөгсөд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Отгонтөгс нь хэрэгт авагдсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-т зааснаар Хушаат сумын Цагдаагийн хэсгийн арын хашаанд битүүмжилсэн 4 метрийн урттай, 35 ширхэг нарс модыг болон хавтаст хэргийн 21-р хуудсанд битүүмжлэгдсэн 48-18 ДАХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг /яллагдагч Ц.отгонтөгсөд хариуцуулсан/ тус тус улсын орлого болгуулахаар /битүүмжилсэн тогтоолыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
7.Эд мөрийн баримтаар хураагдан гар хөрөөг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН