| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0197/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 205
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Э*******
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөртэ чоно овогт Шурагийн Баттулгад холбогдох 1802002760202 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зуун сайхан” нөхөрлөлийн захирал ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 5 хүүхдийн хамт ам бүл 7, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 1 дүгээр хэсэг, 29-21 тоотод оршин суух иргэний бүртгэлийн хаягтай боловч Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрд 22-5 тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 12-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Бөртэ чоно овогт Шурагийн Баттулга, /РД: ТД74062291/,
Шүүгдэгч Ш.Баттулга нь тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Цагаан зүрийн гол” гэх нэртэй газарт “Зуун сайхан” нөхөрлөл нэрээр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны хооронд хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
2.Шүүгдэгч Ш.Баттулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 21-нээс 26-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд алт олборлохыг завдсан. Нөхөрлөл байгуулаад бүх зүйл бэлэн болсон боловч гарын үсэг дутуу байсан. Гарын үсгийг яваандаа зуруулаад бэлэн болчих байх гэж найдаад олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн өдрүүдэд техник хэрэгсэл болон бичиг баримтаа хөөцөлдөж байсан. Тусгай зөвшөөрлөө албан ёсоор сум орон нутагтай гэрээ хийдэг юм билээ. Түүнийг мэдээгүй байсан. Нийт хохиролдоо 8.675.433 төгрөг төлж барагдуулсан. Улсын яллагчтай 1 жилийн тэнсэнгийн ял тохиролцсон. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч С.Жавзанжамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Монгол алт гурван байр” буюу “Цагаан зүрийн гол” гэх газар нь өмнө эвдэгдсэн газар газар байсан. 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 1/25 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлтээр тогтоогдсон хохирол төлбөрийг нэхэмжилнэ, байгаль орчинд хохирол учруулсан буруутай этгээдүүдээр хохирлыг бүрэн нөхөн төлүүлж авах хүсэлтэй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34, 37-38-р ху/,
4.Гэрч А.Олонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Монгол алт” гэдэг газарт гар аргаар алт олборлох зорилгоор 2018 оны 05-р сарын 16-нд гарч ирсэн. Бид нарыг ирэх үед энэ газарт уурхай ажиллаагүй байсан. Тэгээд 3 хоногийн өмнөөс доор байгаа уурхайн техник хэрэгсэл манай гэрийн хойд талд байрлуулж байгаад ажиллаж эхэлсэн. Тэр уурхайн техник машин гарч ирснээс хойш бид нар тэр хавьд очоогүй. Тэр уурхай манай гэрийн хойд талд усан буугаа байрлуулж цаана нь эксковатор ажиллаж байсан. Тэр хүмүүс гарч ирээд манай гэрийн баруун талаар урсдаг байсан голыг суваг ухаад зүүн талаар урсдаг болгосон. Тэгээд алт угаасан усаа тэр голд хийж урсгаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/,
5.Гэрч З.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... усан буугаа манай гэрийн хойд талд байрлуулж шороо угааж эхэлсэн. Харин угаасан шороогоо гол руу шууд оруулаад байгаа бололтой байсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 42-43-р ху/,
6.Гэрч Д.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Баттулга гэдэг хүний алтны уурхайд 2018 оны 05-р сарын 21-ний өдрөөс эксковаторын оператороор ажиллаж байна. ...Хүдэр сумын “Монгол алт”ны дээд талын гурван байр гэх амны дээд хэсэг зүүн талынх нь эрүүл ханыг ухаж багцаагаар 20x10 орчим метр хөрс хуулж баяжмалыг гаргаж урд талд нь овоолсон. Баяжмал гаргаж овоолсон хэсгийн урд талын жижиг нүхнээс гаргасан баяжмалыг усан буугаар буудаж 7-8 цаг угаагаад угаалга авсан. ...Шороо угаагаад угаасан усаа гол руу оруулаад байгаа болохоор бохирдоод байгаа. Уг нь дээд талд нь хаагаад байсан чинь далан нь сэтэрчихсэн байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,
7.Гэрч М.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баттулга “ахдаа сарын 45 сая төгрөгөөр түрээсэлчихээ, ах нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нөхөрлөлөөр ажил хийхээр болсон, тэндээ ажилуулъя” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эксковатороо 2018 оны 05-р сарын 20-ны үед ачаад явуулсан. Араас нь би 7 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Монгол алт” гэх газар очиход миний эксковатор, бас нэг эксковатор, нэг ковш, усан буугаа аваачсан байсан. Газар нь ухчихсан байсан, ажилчид нь оперотар туслах гэсэн 5-6 хүн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/,
8.Гэрч Б.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ оны 5 сарын үед Баттулга өөрөө над руу утсаар яриад “чамд эксковатор байгаа гэсэн түрээслэх үү, би бичиг баримттай, нөхөрлөл байгуулсан, хамтран ажиллах уу” гэхээр нь би уулзаад “надад эксковатор байгаа, түрээсээр ажиллуулах боломжтой” гээд нэг сарын түрээсийг нь 30 сая төгрөгөөр тохироод бичгээр гэрээ хийсэн. Би Баттулгыг Хүдэр суманд л ажиллаж байгаа гэж сонссон, яг хаана байгааг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56-р ху/,
9.Гэрч Г.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2005-2018 оныг хүртэл 13 жил ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт байрлах “Монгол алт гурван байр” гэх уулын амны албан ёсны нэршил нь “Цагаан зүрийн гол” гэдэг нэртэй. “Монгол алт гурван байр” гэдэг нэршил бол нутгийн иргэдийн оноосон нэршил юм. Харин иргэн Ш.Баттулга нь 2018 оны 05-р сарын 20-дын үеэр “Цагаан зүрийн гол” нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийхээр “Зуун сайхан” нөхөрлөлийн нэрээр надтай уулзаад явсан. Тухайн үед суманд бичил уурхайгаар ашиглуулах газрын нэр байршил нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс зөвшөөрөл нь ирээгүй байгаа тул дээд газрын зөвшөөрөл ирсний дараа гэрээ байгуулах учиртайг хэлж тайлбарлаад явуулсан. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт байрлах “Цагаан зүрийн гол” гэдэг нэртэй газрын зарим хэсэг газарт өмнө нь иргэд гар аргаар зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул олборлолт явуулж зарим газартаа эвдэгдсэн байсан. Иргэн Ш.Баттулга нь сум орон нутгийн захиргаанд албан ёсоор нөхөн сэргээлт хийх бичил уурхайн ажиллуулах хүсэлт гаргаагүй, бид ч тийм хүсэлт хүлээн авч байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70-р ху/,
10. Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 1/25 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
-Дээрхи ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0.16 га талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ 4.711.431 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 964.002 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 198-228-р ху/,
11.Шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дүгнэлтийг тухайн газар оронд биечлэн очиж хэмжилт хийж нөхцөл байдалтай танилцаж гаргасан. Дүгнэлтээр эвдэрсэн 0.16 га талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ 4.711.431 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 964.002 төгрөг гарсан. Тухайн газарт “Цагаан зүр” гэдэг уулын жижиг гол урсдаг одоо бол урсахгүй зөвхөн хөрсний шүүрлийн ус хэлбэрээр тогтоол ус болсон бороо ус ихтэй жил урсдаг. Олон жилийн уул уурхайн нөлөөгөөр шавар шороогоор урсаж бохирлогдсон, газар орныг ухахгүй бол ус өөрөө цэвэршинэ, одоо бохирдол арилсан гэж үзнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 234-235-р ху/,
12. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06-р сарын 08-ны өдрийн 066/3931 дугаартай албан бичигт ...тус хэрэгт хамаарах доорх солбилцол бүхий газар нь ....Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүтэн давхцалтай байна. ...гэх лавлагаа, /хх-ийн 19-20-р ху/,
13. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 7/4409 дугаартай албан бичигт ...Кадастрын бүртгэлийн системд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүлт хийхэд танай албан бичигт дурдсан солбилцолтой талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүртгэлгүй бөгөөд ойн сан, урсац бүрэлдэх эх, усан сантай бүхэлдээ давхцалтай байна. ...гэх лавлагаа, /хх-ийн 22-р ху/,
14. Шүүгдэгч Ш.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 180-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 08-09–р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-15-р ху/, шүүгдэгчтэй холбоотой хувийн мэдээлэлүүд, /хх-ийн 73-91, 93-104, 117-128, 254-256, 161-164,167-172, 172-174, 179, 184-186–р ху, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 175-р ху/, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 187,193 –р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 194, 196–р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 198-228-р ху/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06-р сарын 08-ны өдрийн 066/3931 дугаартай албан бичиг, /хх-ийн 19-20-р ху/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 7/4409 дугаартай албан бичиг, /хх-ийн 22-р ху/, төлбөр төлсөн тухай баримт, /хх-ийн 231, 244–р ху/, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 238-239-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 240-242-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 249-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын санал, /2-р хх-ийн 09-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс шүүгдэгч Ш.Баттулгыг тусгай зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Цагаан зүрийн гол” гэх нэртэй газарт “Зуун сайхан” нөхөрлөл нэрээр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 26-ны хооронд хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06-р сарын 08-ны өдрийн 066/3931 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06-р сарын 18-ны өдрийн 7/4409 дугаартай албан бичиг, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр шүүгдэгчийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Баттулга нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч прокурорын гаргасан 1 жилийн хугацаагаар тэнсэж, ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийх тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөө төлсөн болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Бөртэ чоно овогт Шурагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлохоор боловсруулалт явуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бөртэ чоно овогт Шурагийн Баттулгыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баттулга оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ш.Баттулгад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар 1 жилийн хугацаанд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, боловсруулалт хийхгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Баттулга нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлэхгүй
зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Ш.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Ш.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН