Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 200

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                          А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                        Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сайнбаярын Батхуягт холбогдох 1831000000181 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1990 оны 08 дугаар сарын 05-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам үл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 27 тоотод оршин суудаг, “Сэлэнгэ буян” ХХК-ний захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Сайнбаярын Батхуяг, /РД:АЙ-90080517/

 

Шүүгдэгч С.Батхуяг нь 2018 оны 08 сарын 02-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Талст авто угаалгын урд асфальтан зам дээр улсын дугааргүй хар өнгийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 8.2 гэсэн заалтуудыг зөрчиж унадаг дугуйтай зорчин явсан Г.Билгүүнийг мөргөж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчил гаргасны улмаас жолооч Г.Билгүүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч С.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын  30-нд  яллагдагчаар  өгсөн:  Би 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах “Хаш” барилгын дэлгүүрээс гараад өөрийн мопед маркийн тээврийн хэрэгслийг жолоодон төв зам руу ороод хилийн цэргийн 0243 дугаар ангийн чиглэл рүү “Талст” авто угаалгын урдуур явж байх үед гэнэт миний урдаас нэг дугуй унасан хүн орж ирсэн. Тэгээд би тухайн үед сандраад зүүн гар тийшээгээ дарах үед нөгөө дугуйтай хүн миний баруун тал руу мөргөсөн. Тухайн үед бүх зүйл хурдан болсон. Би тэгээд юу болсон талаар санахгүй байгаа. Учир нь би тэр дугуйтай хүнийг миний унаж явсан мопетны баруун тал руу мөргөхөд ухаан алдсан байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаангүй байсан юм шиг байна лээ. Тэгээд сэрээд харсан чинь миний таньдаг Билгүүнээ замын хажуу талд суучихсан байсан. Тэгэхээр нь би биеийнх нь байдлыг асуугаад “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд Билгүүнээ ч гэсэн намайг “чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд удаагүй дуудлагын эмч ирээд бид 2-г аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69-р ху/,

2.Шүүгдэгч С.Батхуягийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 02-нд би “Хаш” барилгын материалын дэлгүүрээс юм авчихаад 0243 дугаар цэргийн ангийн ойролцоо явж байтал ямар нэгэн зүйлд миний анхаарал сарнисны улмаас би замын эсрэг урсгалд орж унадаг дугуйтай явж байсан хүнийг мөргөсөн. Тухайн үед  Замын үзэгдэх орчин чөлөөтэй, хэвийн байсан гэх мэдүүлэг, Хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлж барагдуулсан. Тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Торгуулийн ялыг хугацаа хамаарахгүйгээр төлөх боломжтой. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж осол болсон тул цаашил анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно. ... гэх мэдүүлэг,

3.Хохирогч Г.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...2018 оны 08-р сарын 02-ны орой 20 цагийн алдад ажлаасаа чөлөө авах гэж унадаг дугуйтайгаа талст угаалгын газрын ойролцоо хурд сааруулагчийн ойролцоо явж байхад миний зорчин явж байсан эгнээний урдаас урсгал сөрөн нэг мотоцикль жолоодож явсан хүн мөргөж осол гаргасан. Тухайн үед миний ухаан балартаад юу болсныг мэдээгүй. Миний хувьд унадаг дугуйгаа унаад өөрийн зорчих ёстой эгнээгээ эзлээд төв зам дээр баруун талаа шахаад явж байсан. Харин тэр үед мотоцикль жолоодож явж байсан Батхуяг гэх залуу миний урдаас урсгал сөрж орж ирээд намайг мөргөсний улмаас зам тээврийн осол гарсан. Миний нүүрний баруун талын хэсэг тэр чигтээ хавдсан, баруун гарын ар хэсэгт ядам хурууны үер язарсан. Тэгээд эрүү нүүрний хагалгаанд орсон. Мөн баруун гарын ар хэсэгт ядам хурууны үендээ оёдол тавиулсан. Миний хувьд гомдол, санал гэх юм байхгүй. Харин эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 ху/,

4.Гэрч М.Мөнхтөрийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 08-р сарын 02-ны өдөр пабын довжоон дээр сууж байхад төв асфальтан зам дээр хар өнгийн мотоциклотой хүн явсан...тэр хүн явж өнгөрөөд л гэнэт тас хийх дуу гарахаар нь харахад дугуйтай хүнтэй мөргөлдсөн байсан. Миний харснаар дугуйтай хүн нь замын гол хэсэгт... мотоцикльтой хүн өөрийн явж байсан урсгалын нөгөө урсгалд орж замын хашлага даван унасан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23 ху/,

5. Шинжээчийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: .Жолооч С.Батхуяг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсий буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, А ангилалтайгаар жолоодох, 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 32 ху/,

6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн № 345 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Билгүүний хацар ясны нум, ухархайн гадна, доод арын хана хоншоор ясны хөндийн урд ар, доод ханыг хамарсан зөрүүтэй нийлмэл хугаралтай, нүдний ухархайн доод хана ухархайн хөндий рүү цөмөрсөн хугарал үүссэн, хоншоорын хөндийд цустай, хамар ясны хоёр хажуу хана зөрүүтэй хугаралтай, зовхинд няцарсан шарх, хуруу, өвдгөнд цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эрүүл, мэнд, эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт /хх-ийн 43-р ху/, 

7.Шүүгдэгч С.Батхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 80-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-13-р ху/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 06-07-р ху/, жолоочийн тухай лавлагаа, /хх-ийн 11-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, /хх-ийн 56-58, 62-63–р ху/,  яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 01-02-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 68-69-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 31,35,40,55,61-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34,38,60,65-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 33,37,59,64-р ху/, нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 41-р ху/, өвчний түүх, /хх-ийн 45--52–р ху/, хохирлын талаархи баримтууд, /хх-ийн 70-72-р ху/,   шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, бусад мэдээлэлүүд /хх-ийн 73-79-р ху/,шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 82-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 81-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 83-р ху/, хэргийг хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 86-р ху/,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын  санал, /хх-ийн 91-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Батхуяг нь 2018 оны 08 сарын 02-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Талст авто угаалгын урд асфальтан зам дээр улсын дугааргүй хар өнгийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 8.2 гэсэн заалтуудыг зөрчиж унадаг дугуйтай зорчин явсан Г.Билгүүнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн тухай лавлагаа, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, байдал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн зүйлгүйг дурьдах нь зүйтэй.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч прокурорын гаргасан 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох  ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Шүүгдэгч Боржигон овогт Сайнбаярын Батхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сайнбаярын Батхуягийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Батхуягийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Батхуягт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч  С.Батхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН