Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Эд холбогдох 1822002890129 тоот хэргийг 2018 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1993.09.28-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Өсөх зоос” ХХК-д хамгаалагчаар ажилд орж байгаа, гэрээ байгуулсан гэх, ам бүл-8, эхнэр, хүүхдүүд, эцэг, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 16-17 тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ93092817/ Э.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Прокурорын 2018.11.22-ны өдрийн 105 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч Э.Э нь 2018 оны 8 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн М.Быг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-55-56/

 

            Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 8 сарын 30-ны 18 цагийн орчимд Дундговь аймгийн төвөөс баруун хойд хэсэгт байрлах хуучин цэргийн ангийн хойно бусадтай архидан согтуурч, хохирогч М.Бын нүүрэн тус газарт цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 - Хохирогч М.Бын: ... архи уугаад байж байтал Отгонтөгс Эрдэнэсайхан хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёрын маргаан нь урьд урьдын юмаа яриад маргалдаад байсан. Тэгж байснаа Отгонтөгс, Эрдэнэсайхан нар хоорондоо барилцаж аваад дээр доороо орж эхэлсэн. Би ах дүү улсууд тэгж байгаад салах байх гэж бодоод байж байсан. Тэр хоёрыг хараад Баярболд, настай өвгөн, Отгонтөгсийн ээж нь сууж байсан. Тэгээд би газар сууж байтал Эрдэнэсайхан Отгонтөгсөөс салаад над дээр хүрч ирээд надад хандаж та нар ах байж чадах уу та нарыг би алчихна шүү гэж хэлээд өөрийнхөө өмсөж явсан тэлээгээ тайлаад надруу давшлаад байсан. Би тэр Эрдэнэсайхан гэдэг залууд хандаж чи надтай үнэхээр зодолдох гээд байгаа юм уу гэж асуусан. Тэгтэл тэр залуу намайг миний духанд хоёр удаа гараараа цохьсон. Миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би газраас босоод тэр Эрдэнэсайхан гэдэг залууг барьж аваад газар хавсарч газар унагаад баруун гарын тохойныхоо гадна талаар жаахан боож байгаад Эрдэнэсайханыг тавьсан. Би машин дотроо ороод 1л савлагаатай цэвэр ус гаргаж ирээд Баярболдод гар дээрээ хийгээдэх нүүрээ угаая, хэдүүлээ явъя гэж хэлээд би хоёр хөл дээрээ зогсож байгаад тонгойгоод нүүрээ угааж байтал миний зүүн талаас тас гээд явчихсан. Тухайн үед миний машин ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай байсан. Би машиныхаа хойд талд урд зүг рүү хараад нүүрээ угааж байсан. Баярболд миний урд талд миний өөдөөс хараад ус хийж өгч байсан. Тухайн үед миний толгой дүүрээд нүд бүрэлзээд сонин болсон. Миний хамар баруун тал руугаа муруйсан байсан. Эрдэнэсайхан намайг цохьчихоод баруун зүг рүү зугатаасан” гэх мэдүүлэг /хх-10-13/

-  Гэрч Б.Баярболдын: … хүмүүс газар суугаад архи задлаад уугаад байж байтал Түвшинтөгс Эрдэнэсайхан хоёр хоорондоо муудалцаж байснаа больсон. Дараа нь Баттогтох Эрдэнэсайхан хоёр муудалцаад машинаас баруун урагш гараад хоорондоо маргаад нэлээд хол явсан. Баттогтох Эрдэнэсайханаас салаад эргээд ирсэн чинь Баттогтохын хамарнаас нь цус гарсан байсан. Баттогтох машинаас савтай ус гаргаж ирээд намайг гар дээр хийгээдэх гэж хэлсэн. Тухайн үед би машины хойд талд Баттогтохын гар дээр ус хийгээд ийш тийш хараад байж байгаад нэг харсан чинь Баттогтох намайг Эрдэнэсайхан цохьчихлоо гэж хэлсэн. Би тэр цохиулж байхыг нь хараагүй. Тэгээд Баттогтох, Эрдэнэсайханыг хөөгөөд туулгаад явсан. Баттогтох Эрдэнэсайханыг гүйцэлгүй ирээд машинаа унаад аймгийн төврүү явсан. Түвшинтөгс, бид хоёр машинд нь сууж ирсэн. Баттогтох тухайн үед их согтсуу байсан. Баттогтох согтуу өөрийн Истана маркийн автомашинаа жолоодсон. Баттогтох Эрдэнэсайханыг туулгаж байгаад хамарнаас нь цус гарчихсан ирсэн гэх мэдүүлэг /хх-16/

-Гэрч М.Түвшинтөгсийн:  Тэгж байтал манай эгчийн хүү Эрдэнэсайхан надад хандаж та манай аавыг дарамтлаад байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэсайханыг би тайвшир гэж хэлээд тэвэрсэн чинь Эрдэнэсайхан бид хоёр давхралдаад унасан. Тэгээд сууж байтал Эрдэнэсайхан Баттогтоход чи надад өгөх ёстой байсан 10000 төгрөгөө өгч чадахгүй жил боллоо гэсэн чинь Баттогтох ууж байсан аягатай пивоо муу бацаан минь чи юу гэх гээд байна гээд цацсан. Тэр 2 газраас босоод зууралдсан. Тэр хоёрыг би салгасан. Тэгсэн чинь Баттогтох Эрдэнэсайханыг туулгасан. Тэгээд Баттогтох Эрдэнэсайханыг барьж аваад газар хавсарч унагаад боогоод тэгээд тавьсан. Эрдэнэсайхан зугатаж байгаад зууралдаад тэгээд Баттогтохыг цохьсон гэх мэдүүлэг /хх-12-13/

- Яаралтай тусламжийн хуудсанд: 2018.08.30-ны өдрийн 18 цаг 50 минутад яаралтай тусламжид ирсэн. Өнөөдөр 18 цагийн үед хамар луугаа архины шилээр цохиулсан гэх. Гол зовиур: Хамар зулгарсан, өвдөнө, цус гарна. Хэсэг газрын үзлэгт: Хамар зулгарсан, цус гоожно. Хэлбэр алдагдсан байна. Шийдвэрлэсэн байдал: Хамарт чихээс хийж тэгшлэх гэжээ /хх18-19/

- Шинжээчийн 2018.09.03-ны өдрийн 180200275 тоот: М.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-20/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Э.Эы үйлдлийн улмаас иргэн М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байх тул Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Б “анх эмнэлэгт очиж үзүүлэхэд эмнэлэгээс 70000 төгрөг нэхээд байсан. Тэрийг өгчихвөл өөр гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн /хх-9/ ба  шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд мөн энэ талаар хэлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна. Хохирогч өөрт учирсан гэм хор, хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй боловч тухайн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Хохирогч баримт гаргаж өгөөгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх хохирогч М.Быг иргэний нэхэмжлэл гаргасан гэж үзэх, тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.  Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э нь 2011 оны 9 сарын 22-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлсэн, 2015 оны 11 сарын 4-нд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ялаас чөлөөлөгдсөн болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар/хх-34-39/ тус тус тогтоогдож байна. 

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 4-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтооолоор Э.Эы ялгүй болох хугацаанаас үлдсэн 4-н сар 8 хоногийн хугацааг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон байх тул Э.Эыг ялгүйд тооцно.

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, ялгүй болсон, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Э.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг 3 хувааж хэсэгчлэн төлүүлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Э.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 2019 оны 3 сарын 1-ний дотор 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

    4. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэл гаргаагүй, эмчилгээний төлбөрийг төлчихбөл гомдолгүй гэсэн ба эд хөрөнгө хурааж битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

          5. Хохирогч М.Б нь өөрт учирсан хохирлын баримтыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Э.Эы харъяа газрын иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.   

    6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    С.С