Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Т.Т

Хохирогч: Д.А

Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Ад холбогдох 1822001810081 тоот хэргийг 2018 оны 7 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1976.03.21-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 7-р хороо Жаргалантын 13-327 тоот, 2017.12.25-наас хойш Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг “Төгсийн хонхор” гэх газарт түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ76032113/ Жонуул овогт Пүрэвсүрэнгийн П.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

            Прокурорын 2018.07.19-ний өдрийн 77 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч П.А нь 2018 оны 5 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг “Төгсийн хонхор” гэх газарт иргэн Д.Аюурзаныг зодож биед нь нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-68-70/

 

            Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би энэ хүнд зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Манай нөхөр аймгийн төв дээр машин тэрэг засдаг. Манайх 300-гаад малтай, би гэртээ голдуу ганцаараа байдаг. Энэ хүнд зодуулснаас болж айдастай байх болсон. Миний хамрын баруун тал хөндүүртэй байгаа. Хөхрөлт нь арилсан боловч хөндүүр нь арилахгүй байгаа. Энэ хүнээс эмчилгээний зардал, нааш цааш явсан унааны зардал, нүдний шил үнэ зэргээ гаргуулж авна” гэх мэдүүлэв.

- Гэрч Л.Бат-Эрдэнийн “Би 2018.05.27-ны 18 цагийн орчим гэртээ ганцаараа хэвтэж байхад гаднаас манай саахалт айлын Пүрэвсүрэн гуайн хүү Амраа орж ирсэн. Орж ирээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь би босоод авч өгөх гэтэл гэнэт миний нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би тэр үед нь “чи яаж байнаа ” гэтэл миний толгой ар хэсэг рүү 3 удаа цохьсон. Тэгээд “би одоо очиж Бүрэнгийн гэрийг сүйтгэнэ, шатаана" гээд гараад явсан юм. Би тэгээд гэртээ хоцорсон. Төд удалгүй мотоциклоо асаагаад явах шиг болсон. Амраа гэдэг залуу яг ямар шалтгааны улмаас манай гэрт ирж намайг цохьсоныг би сайн мэдэхгүй байна. Би уг хүнтэй өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Миний нуруу болон хүзүү толгой их өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Бие эмчилүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-13/

- Гэрч Ц.Ариунболорын “Би 2018.05.27-ны 18 цаг өнгөрч хонио хариулаад гэр лүүгээ явж байтал мотоциклтой хүн ирсэн бололтой байсан. би хонио хураачихаад ээжийнхээ гэрт ороход гаднаас хүн ирсэн сууж байхаар нь хүүхдээсээ энэ хэн юм бэ гэтэл Амраа ах ирсэн байна гэсэн. Амраа цаашаа харж сууж байгаад надтай мэндэлчихээд гараад явсан. Би удалгүй бас ээжийнхээс гараад гэртээ ороход Амраа манай гэрт орж ирээд сууж байсан. Амраа надаас гар утсаа өгч бай гэхээр би цэнэг нь дууссан гэтэл Амраа “харамлаад байгаа юм уу, би одоо Бүрэнгийхийг шатаана, чи надтай цуг яв” гэхээр нь би “би юу гэж цуг явах юм бэ” гэтэл босч ирээд миний өмсөж байсан куртикний захаар намайг боогоод орон дээр суулгасан. Суулгасан хойноо хацар луу 2-3 удаа алгадсан. Би гайхаад “Та яагаад байгаа юм бэ” гэхэд Амраа “Чи надтай цуг явж Бүрэнгийн гэрийг шатаа” гэж хэлээд миний баруун гарын бугуйнаас барьж мушигаж татаад явахгүй гэхэд “за би тэгвэл явлаа” гээд баруун зүгт байдаг Бүрэнгийн гэрийг чиглээд явсан” гэх мэдүүлэг /хх-14/

- Амбулаториор эмчлүүлэгчдийн карт;

- Шинжээчийн 2018.05.31-ний өдрийн 180200190 тоот дүгнэлтэд: Д.Аюурзанын биед хамрын таславчын мурийлт, баруун хацар, хамрын нуруу, хамрын үзүүр зүүн нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20-21/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч П.А нь 2018 оны 5 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг “Төгсийн хонхор” гэх газарт хохирогч Д.Аюурзаныг нүүрэн тус газарт цохих, унагах зэргээр зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн “би хохирогчийн нүүр лүү нь хоёр, гурван удаа гараараа алагдсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.Аюурзанын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 180200190 тоот дүгнэлт /хх-20-21/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч П.А нь талийгаач ахыг минь хэл амаар гутаан доромжилсон гэх таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Аюурзаныг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх баримтаар нотлогдож байх тул П.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Хохирол, төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч П.А хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Д.А шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч П.Агийн санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аюурзанын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 180200190 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хохирогч Д.А нь “эмчилгээний зардал– 559620 төгрөг /хх-54/, үзлэг-20000 төгрөг,  нүдний шилний үнэ-159000 төгрөг, шатахууны үнэ-103800 төгрөг, хүнээр малаа харуулсаны төлбөр -100000 төгрөг, мөн хамрын таславч тэгшлэх мэс засалд орох зардлыг минь гаргуулж өгнө үү” гэжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул нийт 942420 төгрөгийн баримтыг судалж үзээд нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангаж шүүгдэгч П.Агаас гаргуулж хохирогчид олгох зүйтэй байна.

Харин Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “ хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан  төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан ба хамрын таславч тэгшлэх мэс засалд орох зардлын талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүхээс хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.П.А нь иргэн Ц.Ариунболор, Л.Бат-Эрдэнэ нарын зодсон, уг үйлдлийн улмаас учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй нь гэрч Ц.Ариунболор, Л.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-13, 14/, шинжээчийн 180200194, 180200195 тоот дүгнэлтүүдээр /хх-23, 26/ тогтоогдож байна.

Иймд дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биед бие махбодийн, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Жонуул овогт Пүрэвсүрэнгийн П.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч Жонуул овогт Пүрэвсүрэнгийн П.Ад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтайг шүүгдэгч П.Ад мэдэгдсүгэй.

           4. Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.А нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Агаас 942420 /есөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ад олгосугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Д.Аюурзанын нэхэмжлэлээс хамарт хийлгэх мэс заслын зардалтай холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.Агаас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д зааснаар энэхүү шийтгэх хүчин төгөлдөр болмогц П.А нь иргэн Ц.Ариунболор, Л.Бат-Эрдэнэнарыг зодсон үйлдэлд Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гарсан шийдвэрийн хувийг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 8. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

       9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       10. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, шүүхэд ирүүлсэн шийдвэрийг шүүгдэгч П.Ад холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргахыг, мөн хохирогчийн амбулаторын картыг хуулбарлан авч хэрэгт үлдээн, амбулаторын картыг хохирогч Д.Ад эгүүлэн олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай. 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    С.С