Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Г-д холбогдох 1822000000072 тоот хэргийг 2018 оны 7 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1990.02.04-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р баг Нарлагийн 2-7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗВ90020417/ Боржигон овогт М.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

            Прокурорын 2018.07.03-ны өдрийн 69 дугаартай яллах дүгнэлтэд: “Яллагдагч М.Гнь 2018 оны 6 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэр “Сүүл толгой” гэх газарт иргэн Р.Баянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан улмаар түүний баруун дал, хөлөнд тус тус хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх54-56/

 

            Шүүхий хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Р.Баянжаргалын: 2018.06.11-ний өдрийн 13 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төвд М.Ггэх залуугийнд очсон. Очиход Бөндөгөө, Очко, Чойжоо, Эба гэж дууддаг хүмүүс архи ууцгааж байсан. Тэгээд би тэдгээр хүмүүстэй хамт 3 шил 0.5 литрийн Ерөөл архи уусан. Би Очко гэдэг залуутай маргалдаж байтал М.Гманай хашаанд маргалдлаа гэж хэлээд нэг нэг удаа өшиглөчихөөд гэрээ тойроод зугатаагаад байхаар нь тэнд байсан хүмүүс бүгд тарцгааж явсан. Би Чойжоо гэх залуутай сумын төвөөс хойш 5 км-т байрлах Сүүл толгой гэх газарт нутаглах гэртээ очиж унтсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед М.Гсогтуу мотоцикльтой ирсэн. М.Ггартаа хутга барьчихсан, намайг гараад ир зодолдъё гээд гуйгаад байсан. Намайг орондоо хэвтэж байтал М.Гнь өдөөд хэрүүл хийгээд байхаар нь хутгаа хаячих эр хүн шиг зодолдъё, эсвэл хоёулаа хутгагүй кодолдъё гэж хэлээд хувцсаа өмсөж байтал баруун гуяны өвдөгний дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Мөн намайг тонгойх үед баруун дал хэсэгт хоёр удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-2-3, 21-22/

- - Гэрч Д.Энхцолмонгийн : 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төв дээр М.Ггэх залуугийн гэрт нөхөр Чойжилсүрэнгийн хамт очтол Р.Баянжаргал, Очко гэж нэрийддэг залуу, гэрийн эзэн М.Гнар архи ууцгааж байсан. Тэгээд би ганц нэг пиво уусан ба манай нөхөр Чойжилсүрэн мөн адил архи хийж өгснийг нь уусан. Тэгтэл Р.Баянжаргал, Очко гэх залуу хоёр хоорондоо маргалдсан ба тухайн үед М.Гнь тэр хоёрыг нэг нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би М.Гантулгыг чи яагаад байгаа юм бэ юу болсон юм гэж хэлээд гэрийнх нь ард хориод зогсож байтал Р.Баянжаргал М.Гантулгад хандаж чи яасан гэж намайг өшиглөж байгаа юм гэж хэлтэл М.Гта нар манай хашаанд хоорондоо маргалдаж муудалцлаа гэж хэлтэл Р.Баянжаргал нь М.Гантулгын ээжийг хүн муутай гэж элдэв муу үгээр муулж маргалдсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд тарцгаасан. Орой 22 цагийн гэртээ харьтал манай гэрт Р.Баянжаргал согтуу унтаж байсан ба би ор зассаж өгөөд унтуулсан. Тухайн өдөр манайд М.Гантулгын хүүхэд ирээд 3 хонож байсан ба 00 цаг 20 минутын үед сумын төвөөс М.Гирээд хүүхдээ авах гэтэл Р.Баянжаргалтай хоорондоо муудалцсан. М.Гманай ээжийг доромжилдог хэн юм бэ гэж хэлээд маргаад байсан. Тухайн үед би М.Гантулгыг больцгоо гэж хэлээд гэрээсээ түлхэж гаргатал Р.Баянжаргал нь наад муу чинь юу гээд байгаа юм давраад байх чинь гэж хэлээд босоод иртэл нь М.Гминий хажуугаар орж ирээд Р.Баянжаргалын баруун талын өвдөг, дал хэсэгт нь нэг нэг удаа хутгалсан. Тэгээд сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-8-9/

- Гэрч Т.Чойжилсүрэнгийн: Манай хөдөө гэрт Гантулгын хүүхэд хоёр хонож байсан ба 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед … Очирбат, Р.Баянжаргал, гэрийн эзэн М.Гнар нэг шил архи хувааж уугаад дуусах гэж байсан. Би хамт уулцсан. Тэгээд удалгүй Р.Баянжаргал, Очирбат хоёр гэрийн гадна талд хоорондоо маргалдсан. М.Ггэрээсээ гарч ирээд манай хашаанд ирж муудалцгаалаа гэж хэлээд нэг нэг удаа өшиглөсөн. Тухайн үед манай эхнэр Д.Энхцолмон М.Гантулгыг боль гэж хэлээд хорьсон. Р.Баянжаргал, Очирбат хоёр М.Гантулгыг зодох гэж дайртал М.Гхашаа даваад зугтаасан. Тэгээд М.Гантулгын гэрт байсан хүмүүс тарцгаасан. Харанхуй болсон хойно эхнэр Д.Энхцолмонгийн хамт өөрийн хөдөө гэртээ харьтал манай гэрт Р.Баянжаргал согтуу унтаж байсан. Манай эхнэр Д.Энхцолмон ор хийж өгөөд унтуулсан.  23 цаг өнгөрөөд 00 цаг болж байхад М.Гсумын төвөөс мотоцикльтой ганцаараа ирсэн. Р.Баянжаргалтай хэрэлдэж маргалдсан. Өдөр нь Р.Баянжаргал М.Гантулгыг 30 минутын дараа эргэж ирж чамайг ална, ээжийгээ дуурайсан муу пизда гэж хэлсэн байсан. Тэгээд маргалдаад байхаар нь манай эхнэр Д.Энхцолмон босоод М.Гантулгыг гэрээс гаргатал араас нь Р.Баянжаргал наад муу чинь юу гээд байгаа юм, давраад байх чинь гэж хэлээд өмдөө өмсөж байхад нь М.Ггаднаас орж ирээд баруун хөлны өвдөгний дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд сумын төврүү түргэн дуудсан ба Баянжаргалын хөлнөөс цус гараад байхаар боож байтал миний ард дал руу бас шаачихсан гэж хэлэхээр нь хартал баруун дал хэсэг ойрхон зайтай хоёр удаа хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-10-11/

- Шинжээчийн 2018.06.13-ны өдрийн 180200207 тоот дүгнэлтэд: Р.Баянжаргалын биед нуруу, баруун гуяны гадна доод хэсэгт хутгалагдсан шарх, дээд уруулын дотор салстад цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шарх нь ир, үзүүртэй зүйлийн 3-н удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-25/

Гэрч Г.Энхдэлгэрийн /сумын их эмч/ :  Би 2018 оны 06 дугаар 11-ээс 12-нд шилжих шөнө гэртээ амарч байхад 00:56 цагт манай эмнэлгийн жижүүр сувилагч надруу утсаар яриад надад хандаж, эмнэлэгт хутгалуулсан хүний талаарх дуудлага ирлээ гэсний дагуу би сувилагч, жолооч хоёроо дуудаад дуудлага өгсөн гэх сумын төвөөс хойш 6 км-т "Сүүл толгой" гэх газар Чойжоо гэх айлд бид нар хамт очиход Р.Баянжаргал гэгч нь тухайн айлд баруун хөлийн өвдөгний дээд талд 1 удаа болон баруун далны орчим 2 удаа хутгалуулсан шархтай байсан. Тэгээд тухайн газар орчин нөхцөл бүрдээгүй байсан учир сумын эмнэлэг дээр авчирч өвчин намдаах эмчилгээг хийсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр авчирахад баруун хөлийн шарх гадна 3-4 см орчим, цэвэрлэгээ хийж багажаар шалгахад дотроо 12 см орчим дээш чиглэлтэй гүн шархтай байсан учир шингэн сэлбэх, шарханд цэгцлэлт, цус тогтоох эмчилгээнүүдийг хийгээд аймагт задлах байх гэж бодоод 2 оёдол тавьсан. Баруун далны орчмын 2 шарханд оёдол тавиагүй. Тухайн үед Р.Баянжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба намайг М.Гхутгалсан гэж шууд зааж хэлж байсан. М.Гнь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-6-7/ зэрэг баримтууд хамаарч байна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч 2018 оны 6 сарын 11-наас 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд  шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг дэвсгэр “Сүүл толгой” гэх газарт нутаглах Т.Чойжилсүрэнгийн гэрт хохирогч Р.Баянжаргалын баруун хөл, нуруун тус газарт нь гурван удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Баянжаргалын мэдүүлэг /хх-2-3/, гэрч Т.Чойжилсүрэн,Д.Энхцолмон нарын мэдүүлэг /хх 8-11/, шүүх эмнэлгийн шинжээчийн 180200207 тоот дүгнэлт /хх-25/, гэрч Г.Энхдэлгэрийн мэдүүлэг /хх6-7/ зэргээр нотлогдож байна. 

Шүүгдэгч М.Гнь хохирогч Р.Баянжаргал, Очирбат гэх хүмүүстэй муудалцаж маргалдсан үйл явдал нь 2018 оны 6 сарын 11-ний өдөр болсон нь гэрч Т.Чойжилсүроэн, Д.Энхжолмон, Б.Мөнхтулга, Б.Энхбулган, хохирогч Р.Баянжаргал нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Шүүгдэгч М.Гнь тухайн үйл явдал болж, таслан зогсоогдсоноос хойш шөнө дундын цагаар айлын гэрт очиж хохирогч Р.Баянжаргалыг хэл амаар өдөж, улмаар хутгалсан нь хохирогч Р.Баянжаргал, гэрч Т.Чойжилсүрэн, Д.Энхцолмон нарын мэдүүлгээр мөн тогтоогдож байна.

Эдгээр баримтаар прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан “хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгалсан” гэх үйл явдал тогтоогдохгүй байна.

 Шүүх шүүгдэгч М.Гантулгыг танхайн сэдэлтээр буюу үл ялиг зүйлээр шалтаглан хүнийг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь баримтаар тогтоогдож байх тул М.Гантулгыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч М.Гхариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Р.Баянжаргал шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч М.Гантулгын санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Баянжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 180200207 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч мэдүүлэгтээ” нийт 660000 төгрөгийн зардал мөнгө гарсан” гэсэн /хх 21-22/ боловч зардлыг нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй боловч нөгөө талаар тухайн нэхэмжлэлийг нотлох өөрт байгаа баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Хохирогч Р.Баянжаргал нь уг үүргээ биелүүлээгүй, баримт гаргаж өгөөгүй учир шүүх иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах боломжгүй байна.

Харин шүүгдэгч М.Гнь 2018 оны 7 сарын 18-ны 9 цаг 28 минутад нэгдсэн эмнэлэгт “Р.Баянжаргалын гэмтэл”-д 312500 төгрөг бэлнээр тушаасан, ХААН банкны М.Батцэцэг эзэмшигчтэй 5453054590 тоот дансанд 500000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн, 330000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн болох нь эмнэлгийн төлбөрийн тасалбар, банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Иргэн М.Батцэцэг нь хохирогч Р.Баянжаргалын эхнэр болох нь гэр бүлийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлбөргүй болсонд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар ихтэй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Боржигон овогт Мишигдоржийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мишигдоржийн Гантулгад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан М.Гантулгад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын дотор хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

    4. Шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солоих журамтайг М.Гантулгад анхааруулсугай.

          5. Шүүгдэгч М.Гнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн эмчилгээний зардал, бусад төлбөрт 1142500 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөг төлж барагдуулсан, бусдад төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.

    7. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     9. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт, шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоолын хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж баримтыг М.Гантулгад холбогдох эрүүгийн 1822000000072 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ