Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 62

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар

Улсын яллагч: Т.Төмөртулга

Хохирогч: А.Бадамцэцэг

Гэрч: Ч.Баасанжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Шүүгдэгч: М.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н холбогдох 1822000280041 тоот хэргийг 2018 оны 6 сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1964.01.16-нд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар хотын 92 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, эцгийн хамт одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 488 тоотод оршин сууж байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ64011618/ Зуут овогт М.Ннь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

            Прокурорын 2018 оны 6 сарын 5-ны өдрийн 50 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч М.Н нь 2018 оны 1 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Санцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цэргийн ангийн 03-03 тоотод оршин суух иргэн Ч.Баасанжавын гэрт байхдаа куртикний карманаас нь 500000 төгрөг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-88-93/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн:” 2018 оны 1 сарын 17-ны өдөр манай нөхөр М.Н дагуулаад нутгийн гайгүй хүү байгаа юм, архи ууж хононо гээд ирсэн.  Нөхөр маань тэр өдөр тэтгэврийн зээл авсан. Түүнээс нь 840.000 төгрөг үлдсэн байсан. Би тоолсон юм. Бид нар мах авах гэж гэрээсээ гарсан. Өөрөөр гараагүй. М.Нманайд хоноод өглөө эрт гарч явсан. Бид хоёр 10, 11 цагийн үед дэлгүүр орох гээд мөнгөө үзтэл 340.000 төгрөг үлдсэн байсан. Тэр өдөр М.Нээс өөр хүн манайд ирээгүй. Энэ хүнийг авсан гэж бодож байна гэх мэдүүлэг;

- Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018.01.17-ны өдөр манай нөхөр Ч.Баасанжав төрийн банкнаас 1290000 төгрөгийн тэтгэвэрийн зээл авсан юм. Тэгээд орой найз гэх М.Нгэх хүнтэй архи уучихсан ирсэн. Тэр өдөр М.Нманайд хонохоор болсон, тэгээд нөхөр маань зээлсэн мөнгө гэж куртикнийхээ дотуур халааснаас багсгар мөнгө гаргаж ирээд энэ байна 840000 төгрөг байгаа гэж үзүүлчихээд тоолчихоод буцаагаад халаасандаа хийсэн юм. Тэгээд оройн хоол хийх болоод арын байшингаас мах авахаар нөхөр бид хоёр байшин луугаа орсон гэрт М.Нүлдсэн юм. Тэгээд мах аваад буцаад гэрт орж ирэхэд М.Нгэрийн баруун хойд талд сууж байсан. Нөхрийн куртик цаад талд нь тавиатай байсан юм, тэгээд буцаад ороод иртэл нөхрийн куртикны мөнгө хийсэн байсан халаасны ам онгорхой байсан . Тухайн үедээ санаанд ороогүй. М.Н хардсан боловч үгүй байлгүй гэж бодсон юм. Маргааш өглөө нь 6 цаг 30 минутын үед М.Нбосоод хувцсаа өмссөн. Тэгэхээр нь хүүе байж бай би цай хийж өгье гэхэд үгүй, үгүй эртхэн явах ажилтай хот явна, яараад байна гээд гараад явсан. Тэгээд бид хоёр босоод цайгаа хийж уучихаад нөхөр мөнгөө гаргаад иртэл мөнгөний ихэнх нь алга болчихсон 340000 төгрөг нь үлдсэн байсан юм. Тэгээд бид хоёр М.Н авчихсан байна гэж яриад ардаас нь нөхөр маань явсан боловч М.Нолоогүй. Тэгээд 2018.01.20-ны өглөө манай нөхөр төвд явж байгаад М.Намжилсүрэнтэй таарсан гэсэн. М.Нби мөнгийг чинь авчихсан юм, цагдаад битгий хэлээрэй, нөгөө мөнгөнөөс чинь 22000 төгрөг үлдсэн үүнийг ав, үлдсэнийг нь дараа өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр 22000 төгрөгийг нь аваад ирсэн, тэгэхээр нь би мөнгө олж авах худлаа боллоо гэж бодоод цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-5-6/;

- Гэрч Ч.Баасанжавын шүүх хуралдаанд өгсөн: 2018 оны 1 сарын 17-ны өдөр Төрийн банкинд очиж тэтгэврийн зээл авсан. Үдээс хойш гурав хагасын үед зээлээ авсан. Би ломбарданд зээлээ төлчихөөд Бөхт дэлгүүр орсон тэгэхэд М.Нгурав дөрвөн хүнтэй хамт зогсож байсан. М.Н хонхорын хүүхэд дагаад яв, манайд очиж хоно,  ах нь 1 шил архи авч өгье гээд явсан. Тэгээд манайд очиж хоол унд идчихээд өглөө нь явсан. Би авсан мөнгөнөөсөө зээл төлсөн. Дэлгүүрээс юм авах гэж 20000 төгрөг гаргаж М.Н өгч юм авахуулсан. Өөрөөр мөнгө төгрөг үрээгүй. М.Нөглөө эрт хоол цай идэж уухгүй, одоо явлаа. Билгээгийнхээс цүнхээ аваад явна гээд манайхаас гарч явсан. Бид хоёр дараа нь дэлгүүр явах гээд мөнгөө үзтэл 500000 төгрөг алга болсон байсан. Билгээгийн ажил дээр очтол М.Нөглөө манайхаас цүнхээ аваад явсан таныг архи дарс өгч хонуулсан гээд их л магтаад байсан гэсэн. Тэгээд тэр өдрөө хайгаагүй. 5 дахьд хажуу хашааны хүүгээс сонссон Адъяадоржийн дэлгүүрийн энд такси барьчихсан, цаасан хайрцганд Улаанбаатарын 0.75 хийчихсэн халамцуу явж байсан гэж хэлсэн. Хагас сайнд гадуур яваад олоогүй. Бүтэн сайны өглөө сураг нь гарсан. Хүнсний 48-д айлаас олж авсан. Ороход урдаас тэвэрч аваад гал тогтоонд орсон. Чи ямар муухай юм бэ, хонхорын хүүхэд ёстой муухай , манай эхнэр намайг загнаад байна гэж хэлэхэд ахаа би танд өгнө гэж хэлсэн. Манайд хонохдоо утасгүй байсан чинь хоёр утастай болсон байсан. Тэр өдөр манай гэрт М.Нээс өөр гадны хүн байгаагүй гэх мэдүүлэг;

- Гэрч С.Нямдаваагийн “... сүүлд 2018 оны 1 сарын 19-ний өдөр 12 цагаас 13 цагийн үед манайд ирсэн. Ирэхдээ 0,75 литрийн 3 ширхэг Алтантүрүү нэртэй архитай ирсэн. Тэр архийг бид хоёр хувааж уугаад хоносон. Маргааш нь буюу 1 сарын 20-ны өглөө М.Нгэрээс гарч дахиад 2 шил Алтантүрүү нэртэй архи авчирсан. Тэр архинаас 1 шил архийг нь хувааж уугаад нөгөө архийг нь задлаад ууж байтал гаднаас манай эхнэр ажлаасаа буугаад ирсэн. Тэгсэн эхнэр уурлаад М.Н нөхөр уруу татаж архи уулгалаа гэж загнаад архи ууж байхаар наад цооронхой оймсоо солиоч гэж хэлсэн. Тэгсэн М.Нтэгвэл чи надад оймс аваад ир гээд түрийвчнээсээ 20000 төгрөг авч манай эхнэрт өгөөд үүнээс нэг шил архи, оймс аваад ир гэж захисан юм. М.Нтүрүүвчнээсээ мөнгө гаргаж өгөхөд түрүүвчинд нь нилээн зузаан 20000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. Ойролцоогоор 300000 орчим мянга байсан байх гэх мэдүүлэг /хх-11-12/;

- Гэрч Д.Энх-Эхлэлтийн “... Төгсбаярын гэх айлд орсон. М.Нтэнд хэдэн танихгүй хүмүүстэй архи уугаад сууж байсан. Тэгсэн М.Нбид хэдийг хараад босоод ирсэн. Тэгээд байрны гал тогооны өрөө лүү орсон. Ч.Баасанжав чи яагаад миний мөнгийг авчихваа гэж асуухад М.Нмуухай юм боллоо, уучлаарай, цагдаад битгий хэлээрэй, мөнгийг чинь өгнө өө болно шүү дээ гэж байсан. ТэгээдЧ. Баасанжав түрийвчийг нь үзэхэд 22000 төгрөг үлдсэн байсан. Түүнийг ньЧ. Баасанжав авсан юм. М.Нсогтуу л байх шиг байсан тэр хэлэхдээ мөнгийг чинь би авчихсан юм, уучлаарай, цагдаад битгий хэлээрэй, би буцааж өгнө өө болно шүү дээ гэж хэлж байсан юм, ямар ч байсан юм ойлгох ухаантай байсан. Намайг болон Ч.Баасанжав ахыг хараад шууд таньж байсан юм” гэх мэдүүлэг /хх-13/;

- Гэрч П.Билгээгийн: М.Н2018 оны 1 сарын 10-наас 14-ний хооронд санагдаж байна анх манайд хотоос ирсэн гэж 2 хоносон. Манайд байхдаа бол архи дарс уугаагүй хамтран амьдарч байгаа хүн нь аймагт байгаа түүнтэйгээ уулзчихаад явна гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд хоёр хоноод явсан манай гэрт гар цүнхээ үлдээгээд явчихсан байсан юм, түүнээс хойш хэд хоногийн дараа 1 сарын 18-ны өглөө 07 цаг өнгөрч байхад М.Нганцаараа ирээд манай гэрт цай уугаад гар цүнхээ аваад хот явдаг юм уу гэж ярьж байсан. Тэгээд манайхаас гараад явсан түүнээс хойш дахиж ирээгүй юм. Ч.Баасанжавынхаас ирлээ. Ч.Баасанжав нэг шил архи авч өгөөд түүнийг нь хувааж уугаад хоноод ирсэн гэж байсан юм. Хэр мөнгө төгрөгтэй байсныг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-16/;

- Гэрч Д.Ганболдын: 2018 оны 1 сарын 20-ны өглөө 09 цагийн үед би урд байрныхаа Төгсөө гэх залуутай АПУ дэлгүүр лүү орж байхад ардаас М.Ннь согтуу ороод ирсэн. Тэгээд бид хоёрт М.Ннэг шил архи авч өгнө гээд нэг шил архи авсан, мөн би нэг шил архи аваад Төгсөөгийнд орж авсан архиа уугаад дуусахад М.Ннь цүнхнээсээ шар өнгийн хайрцагтай Алтантүрүү архи гаргаж ирсэн түүнийг уугаад би ч нилээн согтсон, гаднаас В.Ганзориг гэх залуу орж ирсэн тэгээд би тэднийхээс гараад гэр лүүгээ орсон юм. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Намайг байхад В.Ганзоригоос өөр хүн орж ирээгүй. Хэр их мөнгөтэй байсан талаар мэдээгүй, ямар ч байсан дэлгүүрээс нэг шил архи, цүнхнээсээ нэг шил архи гаргаж өгч байсан юм гэх мэдүүлэг /хх-17/

-Гэрч В.Ганзоригийн :... 2018 оны 1 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна би Төгсөө гэх найзындаа өглөө 10 цагийн үед ороход Төгсөө, Ганболд, М.Ннар нь архи уугаад сууж байсан юм, тэгээд би ууж байсан архинаас нь ганц нэг татсан, Ганболд харилаа гээд гараад явсан. Гаднаас Э.Энх-Эхлэлт, Ч.Баасанжав гэх өвгөний хамт орж ирээд М.Н хүний юм авлаа гэж хэлээд загнасан. Тэгсэн М.Нбосоод тэр хэд гал тогооны өрөө лүү орсон тэгээд тэр хэд юм яриад байх шиг байсан, юуны талаар ярьсаныг нь мэдэхгүй, тэгэхээр нь би тэднийхээс гараад явсан юм. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй. М.Н мөнгө авсан гээд байх шиг байсан би нарийн ширийн зүйлийг нь ойлгоогүй, тэднийхээс шууд л гарсан юм гэх мэдүүлэг /хх-18/

- Гэрч Н.Тогосмаагийн “М.Н танина. Миний 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. 2018 оны 1 сарын 18 билүү, 19-нд өдөр манайд ирсэн. Би ажлаасаа буугаад ирэхэд М.Ннь манай нөхөртэй хамт архи уучихсан байсан. Тэгэхээр би уурлаад М.Н нөхөр уруу татаж архи уулгалаа гэж загнаад архи ууж байхаар наад цооронхой оймсоо солиоч гэж хэлсэн. Тэгсэн М.Нтэгвэл чи надад оймс аваад ир гээд түрийвчнээсээ 20000 төгрөг авч өгөөд нэг шил архи, оймс аваад ир гэж захисан юм, М.Нтүрийвчинээсээ мөнгө гаргаж өгөхөд түрийвчинд нь нилээн зузаан 20000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. Тэгээд би М.Нийн захисан зүйлсийг нь авчирч өгөөд одоо яв гээд явуулсан М.Нархиа аваад манайхаас явсан. Сүүлд манайд ирэхдээ илт мөнгөтэй болчихсон байсан юм гэх мэдүүлэг /хх-20-21/ хамаарч байна.

             

Шүүгдэгч М.Н“хулгайлах” гэмт хэрэг үйлдээгүй гэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно. Шүүгдэгч М.Ннь “Дундговь аймагт ирэхдээ мөнгөтэй байсан. Ажлаасаа халагдаад цалингаа авсан, үрээгүй байсан” гэж мэдүүлж байгааг шалгаж үзэхэд М.Ннь Сонгинойхархан дүүргийн 92 дугаар цэцэрлэгт 2017 оны 11 сарын 1-нээс 2018 оны 1 сарын 1-ний хооронд ажиллаж байсан, түүний цалинг Хас банкин дахь дансанд шилжүүлж байсан нь цэцэрлэгчийн эрхлэгчийн 2018.04.19-ний өдрийн 26 тоот албан бичгээр /хх-45/, ХАС банкин дахь М.Нийн дансанд 2017 оны 11 сарын 1-нээс 2018 оны 1 сарын 1-нийг хүртэл хугацаанд 1000182 төгрөгийн орлого орж, 1000067 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж 115 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь дансны хуулгаар /хх-30/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ннь дээрх данснаас гадна ХААН банкинд данс эзэмшдэг болох нь банкны тодорхойлолт, депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх25-26/ Эдгээр баримтыг шүүж үзэхэд М.Нийн яллагдагчаар өгсөн “Би 11 сард 450000 төгрөгийн цалин авсан, 12 сард 400000 төгрөгийн цалин аваад дээрээс нь 50000 төгрөгийн цалин авсан, намайг Дундговь аймаг руу явахад ээж Осормаа надад 100000 төгрөг өгсөн. Би авсан цалингаа үрэлгүй хадгалж байгаад аймаг руу гарахдаа 600000 орчим мөнгөтэй гарсан. Дундговь аймагт ирснээсээ хойш 300000 төгрөгөөр нь архи уусан. Ч.Баасанжавынд хоносноосоо хойш үлдсэн 300000 төгрөгөө үрсэн юм” гэх мэдүүлэг батлагдахгүй байна. Мөн М.Ннь “намайг ажилд оруулахгүй гэж зохион байгуулалтайгаар гүтгэж байна” гэсэн мэдүүлгээ баримтаар нотлоогүй болно.

Хараин хохирогч А.Бадамцэцэг, гэрч Ч.Баасанжав нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н 500000 төгрөг хулгайлж авсан гэж нэр заан мэдүүлж байгаа ба хохирогч А.Бадамцэцэг, гэрч Ч.Баасанжав нарын мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн баримтуудыг хуульд заасан журмыг хангаж авсан байх тул шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Ннь 2018 оны 1 сарын 18-наас 19-нд шилжих шөнө  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цэргийн ангийн 03-03 тоотод байрлах иргэн Ч.Баасанжавын гэрт хоноглохдоо Ч.Баасанжавын тэтгэврийн зээлийн мөнгөнөөс 500000 төгрөгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А.Бадамцэцэг, гэрч Ч.Баасанжавын мэдүүлэг, гэрч Э.Энх-Эхлэлт, В.Ганзориг, С.Нямдаваа, Н.Тогтосмаа нарын мэдүүлэг , Төрийн банкны зарлагын мэдүүлэг/хх-23/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Ннь бусдын хөрөнгийг нууцаар авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Н хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө хохирогч А.Бадамцэцэгт 500000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцно.

Шүүгдэгч М.Ннь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013.11.14-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзаж” байсан нь шийтгэх тогтоол, ял шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-32, 72-75/

Шүүгдэгч М.Ннь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

              Иймд шүүгдэгч М.Ннь ялгүй болсон, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор  шийдвэрлэлээ.

              Улсын бүртгэлийн лавлагаагаар М.Ннь Дундговь аймгийн Адаацаг сум, 1-р баг, тавин 04 тоотод оршин суудаг гэсэн хаяг гарч ирсэн боловч шүүгдэгч тухайн хаягтаа оршин суудаггүй, Улаанбаатар хотод сүүлийн 10-аад жил амьдарч байгаа гэж мэдүүлсэн тул түүний байнга оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх байгууллагад тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих ажиллагааг хариуцуулах нь зүйтэй байна.

 

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Зуут овогт Монхорын Намжилсүрэнг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Зуут овогт Монхорын Намжилсүрэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт даалгасугай.
  4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэхүү шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч М.Н анхааруулсугай.
  5. Шүүгдэгч М.Ннь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 500000 төгрөг хүлээлгэж өгсөн, бусдад төлбөргүй болохыг дурьдсугай.
  6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Н урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                          

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ