Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч Т.Төмөртулга

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Наранцэнгэл

Хохирогчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ц.Эрдэнэбат

Шүүгдэгч У.М нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн У.М холбогдох эрүүгийн 1822000550030 дугаартай хэргийг  2018 оны 5 дугаар сарын 2-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 сарын 27-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, 32-80 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй, /РД:ЖЯ91072739 / Манхилаг овогт У.М гэв.

 

Шүүгдэгч У.Мнь 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 47-10 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Осоржамаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч У.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй,  асуусан  асуултанд хариулна гэв.

2. Яллагдагч У.М:  “... Би туслах замаар явж байгаагаа мэдээд засмал замын уулзвар дээр ирээд зүүн гар тал руугаа хартал ямар нэгэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн харагдаагүй. Тэгэхээр нь уулзвар нэвтрээд ортол зүүн гар талаас мотоцикльтой хүн гарч ирсэн. Тэр үед би тормос гишгээд машин зогстол миний машины урд талын буферыг мөргөөд жолооч нь ертөнцийн зүгээр замын баруун талд ойчсон. Буугаад очтол мотоциклийн  жолооч таталт өгч байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан ” гэх мэдүүлэг  /хх-ийн 135-137/

            3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Наранцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Осолд ороход нь би байгаагүй гэртээ байсан. Осоржамаа хүнтэй золгочихоод ирье гээд гарч яваад 20 минут болоогүй байсан чинь утас дуугарсан. Осоржамаа гэдэг хүн осолд орчлоо та яаралтай эмнэлэг дээр ирнэ үү гэж дуудсан. Айлд очих гээд такси дуудсан байсан. Гадаа такси ирсэн байсан. Аав нь , эгч нь бид 3 гараад зам эргэтэл осол гарсан мотоцикль нь байсан. Эмнэлэг дээр ирсэн чинь Осоржамаа биеийн байдал нь муу байсан. Ярьж чадахгүй, хамар, амнаас нь цус гарсан байсан. Нүүрийг нь цэвэрлээд зогсож байсан чинь ухаан алдсан. Хагалгаанд оруулна гээд эмч нь дээшээ аваад гарсан. Одоо энэ хүүхдийн биеийн байдал нь тааруухан байгаа. Сая бие нь өвдөөд хотод 15-нд ирээд үзүүлсэн. Мөнгөн гүүр дээр тархины хугархайн шинжилгээ хийлгэсэн. Медиа эмнэлэг дээр тархины шинжилгээнд орсон. Мэдрэлийн зөвлөх эмч дээр очиж дүгнэлт хийлгэсэн. Энэ хүнийг ингэж явуулаад байж болохгүй, эмнэлэгт хэвтүүл гэж дүгнэлт хийж өгсөн. Гомдолтой байна. Эрүүл байсан  хүүхэд ийм болсон. Хохирол төлбөрийн тухайд гэвэл 5.020.000 төгрөг  хүлээн авсан.  Одоо үлдэх 4.249.543 төгрөгийг  гаргуулна гэв.” гэв.

4. Дундговь аймгийн Замын Цагдаагийн газрын 2018.02.27-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Приус маркийн 47-10 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д ... гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол болох гол шалтгаан болж байна. Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Осоржамаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2-а д ... замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцед нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх гэсэн заалтыг зөрчсөн. Зам тээврийн осол нь У.М буруутай үйлдлээс болж гарсан байна...” гэжээ. /хх-ийн 26/

5. Шүүх эмнэлгийн  шинжээч эмчийн  3030 дугаартай дүгнэлтэд: “Б.Осоржамаа-н биед гавал ясны суурийн хөндийгөөс чамархай ясны суурь, баруун ухархайн гадна хана дайрсан хугарал. Суурийн хөндийн дээд хананаас этмойд хөндийн дээд хана,  ухархайн дотор дээд хана, хамар яс дайрсан хугарал. Хамрын хөндийн зүүн хананаас гайморын хөндийн урд хана зүүн талын араа шүдний түүшин зэргийг дайрсан хугарал, тархины эдийн цус хуралт, няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрхи цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, баруун нүдний торлогийн цус хуралт, хоёр сарвуу баруун тавхайд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41/

6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/

7. Өвчний түүх /хх-42-56/

8.Хэрэгт цугларсан хохирлын болон бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч У.Мнь 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 47-10 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “... гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн  заалтыг  зөрчсөний  улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар, уг ослын улмаас иргэн Б.Осоржамаагийн биед хүнд гэмтэл учирсан  болох  нь Шүүх эмнэлгийн  шинжээч эмчийн  3030 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Иймд У.Мөнх-Оргилыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “... гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  иргэн Б.Осоржамаагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Мнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөх төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн  хуулийн  7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэхээр  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар  зүйлийн 2.3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах нэмэгдэл  ялыг заавал оногдуулахаар заасан байх тул уг зүйл хэсэгт заасан  доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасах нэмэгдэл ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Мхорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн  хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар  зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг  журамлан гэмт хэргийн  хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч нь нийт 9.269.543 төгрөгийг  шүүгдэгч У.Мөнх-Оргилоос нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.020.000  төгрөгийг төлсөн байх тул хасч тооцлоо.

Үлдэх 4.249.543 төгрөгийн  нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Осоржамаагийн эмчилгээтэй холбогдон гарсан зардал 3.409.543 төгрөг, эрүүл мэндэд нь гэм хор учирсаны улмаас ажил хөдөлмөр  эрхлээгүй 1 сарын хугацааны нөхөн төлбөр 240.000 төгрөг буюу нийт 3.649.543 төгрөгийг  шүүгдэгч У.Мөнх-Оргилоос гаргуулж хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  У.Мнь хохирогчид учирсан  гэмт хорын хохирлыг 2018 оны 08 сарын 15-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн  тул  3.649.543 төгрөгийг хохирогчид  3 сарын  дотор нөхөн төлөхөөр  тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “... өмгөөллийн  хөлс нь Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан  хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны  зардал тул шүүгдэгчээс гаргуулж  өгнө үү...”  гэсэн  тайлбарыг гаргасан бөгөөд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ  хүрээнд өмгөөлөгч сонгон авсан ба энэ нь Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар  зүйлд заасан  хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааг  өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн  хөлсийг эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, хохирогч Б.Осоржамаа нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар  шүүгдэгч У.Мөнх-Оргилоос нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4,  36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Манхилаг овогт Улаанхүүхэний Мөнх-Оргилыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний  улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Осоржамаагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн  хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

     3. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Моногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг өнөөдрөөс эхлэн тоолохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Мшүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгч У.Ммэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч У.Мнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 5.020.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Мөнх-Оргилоос 3649543 /гурван сая зургаан зуун дөчин есөн мянга таван зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Наранцэнгэлд олгож, түүний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч У.Мнь нөхөн төлөхөө илэрхийлсэн 3649543 /гурван сая зургаан зуун дөчин есөн мянга таван зуун дөчин гурван/ төгрөгийг 3 /гурван/ сарын дотор хохирогчид төлөхөөр тогтоосугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Б.Осоржамаагийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.Мөнх-Оргилоос нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч У.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МӨНХБАТ