| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0111/Э |
| Дугаар | 00125 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 20.16.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 00125
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Х.Ө , Б.М , Х.Ж тэдний өмгөөлөгч Б.Нарангарав,
Шүүгдэгч Б.У , Б.Г , Д.М , Ч.Б , У.А тэдний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М , Ч.Б, У. А, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. М, Х.Ө , Б.Г, Б.У, Х.Ж нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000680093 дугаартай, 163/2018/0111/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, А овогт Б.М
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , Х овогт У.А
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говогт Ч.Б
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Д. М
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Аовогт Х.Ө т
6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овогт Б.Г
7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , М овогт Б.У
8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Х.Ж
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.М нь У.А, Ч.Б нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20-нд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Анар” худалдааны төвийн үүдэнд нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч Б.Х.Ө т хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,
“Яллагдач Ч.Б, У.А нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20- нд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Анар” худалдааны төвийн үүдэнд нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч Б.Х.Ө , Б.М нарт хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, Ялландагч У.А, Ч.Б нар нь яллагдагч Б.М той бүлэглэн хохирогч Б.Х.Ө ын биед хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,
Яллагдагч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа уг мэдүүлгийг өгөх үедээ “Х.Ө , Б.М 2 баар хаангуут түрүүлээд хөдөө гэрлүүгээ явсан. Морь уядаг болохоор маргааш нь морио уралдуулна гээд яараад явчихсан байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Яллагдагч Х.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа уг мэдүүлгийг өгөх үедээ “Ж, Б.М бид 3 Булган аймгийн Орхон сумын 3-р баг Шанд гэх газарт байх гэртээ ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Яллагдагч Б.Г нь “тэгээд араас У гарч ирээд явах уу гэхээр нь явья гээд та ингээд харчих юм уу гэхээр нь гайгүй харьчихна гэхээр нь У бид 2 хамт “Од” дэлгүүрийн таксины буудал орж би Шинэ хороо руу, У гэрлүүгээ өөр таксинд сууж явсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, Яллагдагч Б.У нь “Тухайн үед би зөөгч Г ы хамт ажиллаж байгаад хоёулаа хамт гараад “Од” дэлгүүрийн урдаас таксинд сууж харьсан. Тэгж явахад төрсөн өдөр тэмдэглэж байсан залуучууд бид 2-той таараагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
Яллагдагч Х.Ж нь “би тамхи татаж байгаад тэр хэдээс салаад ганцаараа явсан. Тэгээд эргэж тэд нар дээр очоогүй. Анарын баруун талаар тойроод хойд төв замаар нийлээд л харьсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орой Х.Ө “Анар” бааранд төрсөн өдөр тэмдэглэж байна гэхээр нь очсон. Анарт очоод караокенд сууж байгаад цаг дуусахад У.А бид хоёр Анараас гараад гадаа зогсож байсан. Нөгөө хэд гарч ирэхгүй болохоор нь У.А бид хоёр орсон. Тэгэхэд Ч.Б , Д.М хоёр нэг ахтай муудалцаад зогсож байсан. Ч.Б ийг аваад шатаар бууж байхад араас хэл амаар доромжлоод дуудаад байсан. Бид хэд очиж зодоон хийсэн. Хохирогч Б.Х.Ө нь У.А цохьчихоод над руу ирэхэд нь би нэг удаа нүүр лүү нь гараараа цохиод шатнаас түлхэж унагаасан. Тэгээд би болон У.А , Ч.Б , Х.Ө , Х.Ж, Б.У , Б.Гнар Д.М ийн өвөөгийн гэрт очсон. Гэрт ороод хоол хийж идчихээд 1 шил архи, 1 пиво уух явцадаа зодоон хийсэн талаар ярилцаж байгаад унтсан. Өглөө эрт босоод Х.Ө бид хоёр хөдөө явсан. Хохирогч Б.Х.Ө ын хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах хор уршгийг төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20- ны өдөр миний төрсөн өдөр болж байсан. Анх А, М, Б бид 4 “Анар” баарны караокед орсон. Тэгэхэд бусад маань ганц хоёроороо цувж ирсэн. Караокены цаг дуусаад гадаа гарах үед их согтсон байсан. Зодоон болсон асуудлыг сүүлд мэдсэн. Тэгээд Мөвөөгийн очоод шууд унтсан. Өглөө босоод хөдөө явсан. Тухайн үед малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байсан болохоор О хэсгийн төлөөлөгч надаас мэдүүлэг авсан. Тухайн үед М надруу яриад тэр өдөр та хоёрыг хөдөө явсан, зодоонд оролцоогүй гэж хэлсэн шүү. Та хоёр мэдүүлэг өгөх гэж байгаа бол ингэж хэлээрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х.Ө ын төрсөн өдөр болж байна гээд Х.Ө , А, М нар “Анар” бааранд караокенд цаг авч орсон. Орой “Анар” баар хаах цаг болж хохирогч Х.Ө гэх хүнээс ахаа та тооцоогоо хийгээч, хаах цаг болчихлоо, нөгөө хүмүүсээ иртэл наанаа байж бай гэж хэлэхэд чи намайг тооцооны оронд барьцаанд аваад үлдчихлээ гэж ирээд янз бүрээр хэлээд байсан. Тэгэхэд Д.М орж ирээд намайг өмөөрөхөд Х.Ө гэдэг ах чи энэний юу нь юм бэ?, найз залуу нь юм уу? гэж хэрүүл хийгээд байхаар нь хувцас солих өрөө рүү явж хувцасаа солиод гарч ирэхэд нөгөө хүмүүс гараад явж байсан. Тэгээд би өрөөнүүдээ шалгаад, гэрлүүдээ унтраагаад гарч ирэхэд гадаа зодоон болсон маягтай дотор маргаан хийгээд байсан ногоон цамцтай ах гадаа үүдний довжоон дээр нүүрээ дараад зогсож байсан. Б.Г машины зогсоол дээр зогсож байсан ба түүн дээр очиход М гэх ахтай хамт байсан. Б.Г явах уу? гэхэд явъя гэж ярилцаад байж байтал Ц, М, Ж, Х.Ө нар ирээд “Од” дэлгүүрийн тэнд байж бай, хамт явъя гэж хэлсэн. Н, Г бид гурав “Од” дэлгүүрийн урд зогсож байтал тэр хэд машинтай ирээд биднийг суулгаад “Жаргалант” дэлгүүрийн урд зогсож А, М хоёрыг суулгаад Б.М , Э хоёр буугаад үлдсэн. Бусад нь бүгдээрээ Мөвөөгийн гэрт очсон. Тухайн үед Х.Ө нилээн согтуу машинд унтаж байхад нь Ц бид хоёр гэрт оруулж ирээд орон дээр унтуулчихаад Ж гэрт нь хүргэж өгчихөөд эргээд иртэл Н, Г, А, М, Б.М , Бнар лонх тойруулж тоглож байсан. Тоглож дуусаад унтаж амарцгаасан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Б.М руу ярихад Х.Ө ын төрсөн өдөр болж байна “Анар” ресторанд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ харьж хувцасаа сольчихоод Анарт явж очсон. Караокед цаг аваад сууж байтал цаг нь дуусаад зааланд гарч хэсэг бүжиглэсэн. Бүжиглэж байтал орой 00 цаг болоход “Анар” ресторан хаах цаг нь болоход Х.Ө , Б.М , А, С, Б нар байсан. Х.Ө нилээн согтсон байсан болохоор түүний эхнэр, М, бид гурав түүнийг аваад гарсан. “Од” дэлгүүрийн урд машинтай зогсож нөгөө хэдийг хүлээсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь машинаасаа гарахад дээрээс Н,У , Г гурав ирж байсан. Тэр гурав дээр очоод нөгөө хэд чинь хаана байгаа юм бэ? гэж асуухад доошоо уруудаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд доошоо уруудаад М авсан. Тэгэхэд М манай өвөөгийн гэрт очъё гэхээр нь тал хүмүүсээ аваад М өвөөгийн гэрт буулгаж өгчихөөд эргэж ирээд тал хүмүүсээ авч эргэж ирсэн. Би Д.М өвөөгийн гэрт байж байгаад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ж.Г өгсөн:...Хохирогч Б.Х.Ө ын доод эрүүний ясны баруун тал болон ооч хэсэгт хоёрлосон хугаралтай байсан. Энэ хугарал нь чиглэсэн мохоо зүйлийн үйлчлэлээр хугардаг гэх мэдүүлэг, 1815000680093 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Х.Ө ын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган айимгийн Булган сумын 5-р багт байрлах “Анар” худалдааны төвийн ресторанд М, Э, Ж гэх хүмүүстэй хамт байж байгаад танихгүй нэг залуутай юунаас болж маргалдсан юм мэдэхгүй маргасан гэсэн. Э бид 2-ыг аятайхан салгасан гэж байгаан. Тэгсэн гаднаас хамт явсан өөр нэг залуу орж ирээд намайг мөргөсөн гэсэн. Тэгээд салгаад тэр залуучуудыг явуулсан юм шиг байна лээ. Тэгээд М, Э, Ж бид дөрөв “Анар”-аас гарч ирсэн нөгөө хүмүүс гадаа хүлээж байсан юм уу мэдэхгүй гэнэт гараад ирсэн. Тэгээд л “Анар”-ын шат руу унаж бариад л байх шиг байсан. Тэгээд л миний баруун талын эрүү 2 газраа хугарч, баруун нүдний дээд хөмсөг задарсан, хамарны баруун тал цөмөрсөн, баруун хөлийн шилбэ хөхөрсөн зэрэг гэмтэл учирсан. Орхон аймгийн бүсийн оншлогоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 28-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Хагалгаа хийлгэж эрүүний ясаа хадуулсан..., би 2011 онд зүүн эрүүгээ ар хэсгээр нь хугалж байсан. Хагалгаа хийлгэж байсан. 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Булган аймагт Нэгдсэн эмнэлэг дээр хамрын ясаа тэгшлүүлэх хагалгаанд орсон. Амьсгалахад зовиуртай байдаг байсан болохоор хагалгаанд орсон. Хагалгаанд ороод 14 хонож байгаад ийм асуудалд орж хамар баруун талаасаа цөмөрсөн. Хамарын хагалгаанд ороход 2018 оны 02 дугаар сарын 05-наас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан. Бүтэн норкозтой хагалгаанд ордог юм билээ. Сая эрүүний хагалгаанд бүтэн норкозтой орсон муу байдаг л гэж байна лээ. Зодоон болох өдөр миний хамар эрүү бол зүгээр байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. Эмнэлгийн ор хоног, хагалгааны төлбөр, их хэмжээгээр тариа авч хэрэглэсэн. Нааш цааш явсан замын зардал, одоо каш, печень зэрэг шингэн зүйл идэж ууж байгаа. Тэр бүгдийгээ нийлүүлж нэхэмжлэнэ. Баримтуудыг нь цуглуулж байгаа. Хадаасаа авахуулах гээд явна, ам хөдлөх эсэх нь хадаас авсны дараа мэдэгдэнэ гэсэн ба хөдлөхгүй бол дахиж хагалгаанд орж магадгүй гэсэн гэх мэдүүлэг / хх-ийн 46-47, 48-49 хуудас/,
Хохирогч Б.М өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Б.Х.Ө , Э.Ш, Н.Ү, Н.Д.М бид 5 Булган сумын 5-р багт байрлах “Анар” ресторанд орсон. Тэнд ороод лаазтай 4 пиво, 1 цэвэр ус захиалсан. Ж.Ш нь архи хэрэглэдэггүй учраас захиалаагүй. Захиалсан пивоо уугаад дахиж лаазтай 4 пиво захиалж уугаад Э.Ш, Н.Ү, Н.Д.М нар 20 цаг дөхүүлээд явж, Б.Х.Ө бид 2 үлдсэн. Тэгээд бид 2 дахиж үргэлжлүүлэн нэг нэг лаазтай пиво ууцгаасан. Бид 2 текны хажуугийн ширээнд сууж байсан ба “Анар” бааранд бид хоёроос гадна нилээд хэдэн хүн сууж байсан. Тэгээд бид 2 пивоо ууж байхад манай найз Б.Х.Ө бүжгийн талбайд гарч хүмүүсийн дунд орж бүжиглэсэн. Тэгээд 23 цаг 30 минутын үед тооцоогоо хийгээд Анараас гарсан. Бид 2 нилээд согтсон байсан. Анх орохдоо ч гэсэн бид нар ганц нэг пиво уучихсан халамцуухан орсон. Тэр бааранд төрсөн өдөр тэмдэглэж байгаа гээд 10 орчим залуус сууж байсан ба тэд нарын 2 нь хоорондоо зодоон хийсэн гээд цагдаад баарны ажилтан нэг эгч л дуудлага өгөөд байсан ба цагдаа ирээгүй байх. Намайг сууж байхад л цагдаа ирж харагдаагүй. Бид хоёрыг баарнаас гарахын өмнөхөн Мөнхбаатар гэж бид хоёрын танил залуу нэг найзтайгаа орж ирж сууж байгаад нөгөө хамт явсан найз нь удалгүй гарч яваад Мөнхбаатар бид хоёртой хамт суугаад үлдсэн. Тэр төрсөн өдөр тэмдэглэж байгаа залуучуудыг манай найзууд төрсөн өдөр тэмдэглээд явж байна гэж ярьж байсан. Тэгээд бид 3 гадаа гарсан чинь төрсөн өдөр тэмдэглэж байсан 10 гаран залуус дотор байсан миний зүс мэдэх А, Б гэх 2 залуу Б.Х.Ө луу дайраад Б нь Б.Х.Ө ын нүүрэн тус газарт гараараа цохиж байгаа харагдсан ба надруу мөн дайраад унасан. Намайг Б гэдэг нь гараараа хэдийг нь мэдэхгүй зүүн нүд рүү цохиод авсан. Б.Х.Ө ыг түүнээс хойш хэн яаж зодсоныг мэдэхгүй. Нэг их удалгүй л М бид 2-ыг зодох болсон нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Үүний улмаас миний зүүн нүд хөхрсөн, уруул язарсан. Толгойн хуйх хавдартай байна гэх мэдүүлэг /ххийн 53-54 хуудас/,
Гэрч Н.Энхбаатарын өгсөн:...бид нар хувцасаа өмсөөд тооцоогоо хийх гээд текэн дээр нь очсон ба Б.Х.Ө ах М гэх бандитай юунаас болсон юм мэдэхгүй маргалдаад байсан..., М найз гээд Б гэх залуу Б.Х.Ө ахыг мөргөчихсөн..., би тэд нарыг салгаад Б шатаар буулгаж гаргасан..., тэр нөгөө залуучууд манай найзтай хэрүүл маргаан хийлээ гээд л буцаад гарч ирээд Б, А,М 3 түрүүлээд хүрч ирсэн. Тэгээд Б.Х.Ө , М ах хоёр луу та нар яахаараа манай найз руу дайрдаг юм бэ гээд л хэрэлдээд байсан. Би нэг нэгээр нь хориглоод цаашаа явуулах гээд байсан ба хэн нь юм нэг нь араар тойрч гүйгээд Анарын гаднах довжоон дээр Б.Х.Ө ахыг ямар ч байсан нэг удаа цохиод авахыг харсан. “Яая пиздаа намайг цохичихлоо” гээд Б.Х.Ө ах хашгирахаар нь нөгөө хориж байсан Мягаа гэх залууг тавиад Б.Х.Ө ах дээр гүйгээд очсон..., Б.Х.Ө ах доошоо тонгойгоод амаа бариад сууж байсан ба зүгээр үү гэхэд “миний нэг юм болохоо байчихлаа” гэсэн. Алив харья гээд харсан чинь шүднүүд нь нэг л сонин дээр доор болчихсон харагдсан..., цаанаа Мөнхтулга ах руу 1-2 хүн дайрч байсан ба би очиж салгахаар явахад Мөөжиг гэх залуу наана нь зогсож байхаар нь “Чи ямар сонин юм бэ наад хэдийгээ аваад зүгээр яваач гэхэд би ягаа ч үгүй гэж л хэлсэн” тэгээд цаашаа очиж салгаж авсан ба 2 хүүхэд л байсан. Яг хэн байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд л тэр залуучууд тараад явчихсан. Тэгээд бид 4 гадаа үлдээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,
Гэрч Б.Ганчимэгийн өгсөн: Манай нөхөр Б.Х.Ө , Б.М, Н.Э нартай хамт Булган сумын 5-р багийн нутаг “Анар” рестораны гадна талд танихгүй хүнд зодуулан баруун талын эрүүний яс 2 газраар хугарч, хамар нь цөмөрсөн, баруун хөмсөгнийх нь дээд талд сэтэрсэн, баруун нүд хөхөрч хавдсан зэрэг гэмтэл учирсан байна. Зодуулсныхаа дараа Булганы нэгдсэн эмнэлэгт дуудлагаар очиж үзүүлсэн. Тэгээд шөнөдөө Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд очиж үзүүлээд Гэмтлйин тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрүүний яс нь араараа голоороо гээд 2 газраараа хугарсан. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эрүүний яс хадах хагалгаанд орсон. Одоо бол биеийн байдал хүнд “юм идэж болохгүй, шингэн зутан гуурсаар уудаг” юм байна. Эмчилгээ сайн хийгдэж байгаа ба эрүүний өвдөлтөндөө анзаарахгүй байсан уу одоо толгой нь өвдөөд байна гэж байна. Өөрөө амаа нэг их хөдөлгөхгүйгээр ярьж байгаа. Манай нөхөр тухайн үед юу болсон талаар нарийн хэлсэн зүйл байхгүй хамт явсан Н.Энхбаатар гэж залуу л мэдэж байгаа гээд байсан ба тэр залуу нь тухайн үедээ эрүүл байсан гэж манай нөхөр хэлсэн. Одоогийн байдлаар эрүү хадах хагалгааны төлбөр 700.000 төгрөг болсон ба гэмт хэргийн шинжтэй гадны нөлөөтэй гэмтсэн гэдгээрээ 10 хоног хэвтэж эмчлүүлэх ор хоногийн мөнгө гэсэн 468.480 төгрөгийн зардал гарсан. Мөн гаднаас авч байгаа эм тарианы мөнгө, Булганаас Орхон аймаг руу явж байгаа машины бензин гээд зардал гарч байгаа. Тэр бүгдийн баримтыг нь цуглуулж байгаа. Эмч нь 15 орчим кг жин хаяна гэсэн ба амин хүчил комплекс гээд дусал шингэн, барагшуун гэх мэт эм тариа янз бүрийн л юм хэрэглэж байгаа. Гарсан зардлаа гэм буруутай хүнээр нь нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,
Гэрч Б.У ын өгсөн:...тэгээд хаах үед буюу 23:30-00.00 цагийн хооронд хаах гээд хүмүүс тооцоогоо хийж байх үед 1 дүгээр ширээн дээр сууж байсан 30 орчим насны ногоон өнгийн цамцтай ах төрсөн өдөр тэмдэглэж байсан жижигхэн намхан бандитай текны урд маргалдсан. Тэр 2 тооцоо хийх асуудлаас болж 30 орчим насны ахаас тооцоогоо хий гэхэд хамт байсан хүмүүс маань хийнэ гээд байсан ба нөгөө хамт явж байсан 3 хүн нь ариун цэврийн өрөөнд орсныг нь би мэдэхгүй тооцоогоо хий гээд хэлчихсэн юм байна билээ. Тэгээд тэр ах намайг тооцооны барьцаанд үлдээлээ гээд хоорондоо маргалдаад байсан..., хувцас солих өрөөнөөс гараад ирэхэд нөгөө хүмүүс гараад явж байсан. Тэгээд би өрөөнүүдээ шалгаад, гэрлүүдээ унтраагаад гарч ирэхэд гадаа зодоон болсон маягтай дотор маргаан хийгээд байсан ногоон цамцтай ах гадаа үүдний довжоон дээр нүүрээ дараад зогсож байсан ба хажууд нь хамт явсан 3 залуу нь байсан. Тэр 4-өөс өөр хүн ойр орчимд харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,
Гэрч С.Булганчимэгийн өгсөн: Б нь миний төрсөн ах Ч 2 дахь хүү нь байгаа юм. Төрсөнөөсөө хойш л гэж хэлж болно. Манай гэрт өсөж өдийг хүртэл хамт амьдарч байгаа. Аав ээж 2 нь Б сургуульд орсоны дараа салж тусдаа амьдарч эхэлсэн ба ээж Л нь Орхон аймагт, аав Ч нь Солонгос улсад амьдарч байгаа. Бага байхдаа сургууль цэцэрлэгээр хүмүүжсэн ба Булган сумын 1-р 12 жилийн дунд сургуулийг 2014-2015 онд төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Их засаг Их сургуульд сурч байгаад ээж нь өөр сургуульд сургана гэж гаргаад одоо болтол ямар нэгэн сургуульд сургаагүй. Улаанбаатар хотод ажил төрөл хийгээд манай дүүтэй хамт амьдарч байгаад 2017 оны 12 сард Булганд ирээд яваагүй гэртээ байгаа. Сургуульд сурч байхдаа дунд зэргийн сурлагатай байсан. Хүмүүжлийн хувьд их гайгүй үгэнд ордог гадуур дотуур нэг их яваад байдаггүй байсан. Сая ирсэнээсээ хойш харин гадуур яваад байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/,
Гэрч П.Ууганбаярын өгсөн: У.А бол манай 2 дахь хүү ба эгч, дүү 2 нь эмэгтэй. Манай ганц хүү байгаа юм. Миний хүү 12 дугаар ангиа төгсөөд Орхон аймгийн Ш.Отгонбилгийн нэрэмжит Техникийн Их сургуулийн үйлдвэрлэлийн механик инжинерийн ангид орж суралцсан. 2 дугаар курст орсоныхоо намар жилийн чөлөө авч цэргийн албанд татагдаж Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0258 ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хааж дэд түрүүч цолтой халагдсан. Цэргээс халагдаж ирээд сургуульдаа сургах гэж яваад эргээд би ерөөсөө цэргийн хүн болж ахлагчийн сургуульд сурна гээд буцаад ирсэн. Тэгээд штабын дарга ахлагчийн сургууль төгсөөд ангидаа буцаад ирээрэй гэсэн гэхээр нь би цэргийн албанд явуулахгүй гээд зөрөлдөөд одоог болтол явуулахгүй хажуудаа байлгаж байгаа юм. Өнгөрсөн жилээс хүүгээ дагуулж Улаанбаатар хотод байдаг найзынхаа барилгын ажил дээр хүүгээ барилгын мужааны ажил хийлгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирээд буцаж яваагүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,
Гэрч Б.Г өгсөн:...гадаа үүдэнд гараад ирэхэд баахан залуучууд зогсож байсан баруун тийшээ харахад М ахын амнаас цус гарчихсан харагдахаар нь очоод яасан гэж асуусан чинь намайг хүн цохичихлоо гэсэн. Тэгээд надаас чи энэ банди нарыг таних уу гэж асуухаар нь эргээд харсан хамт явсан 3 нь шатны тэнд зогсож байсан ба өөр ямар нэгэн хүн байхгүй харагдаагүй юм. Танихгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд араас У гарч ирээд явах уу гэхээр нь явье гээд та ингээд харьчих юм уу гэхэд гайгүй харьчина гэхээр нь У бид 2 хамт Од дэлгүүрийн таксины буудал орж би Шинэ хороо руу У гэрлүүгээ өөр таксинд сууж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуудас/,
Гэрч Б.Б өгсөн:...Э ах бид 2 хамт “Анар” төвийн 2 давхарт ирэхэд Х.Ө ахын найз нь гээд өндөр ахтай хамт сууж байсан Мөнхтулга гэдэг гэсэн. Тэр 2 пиво уугаад сууж байсан. Тэгээд 23 цаг 30 минут өнгөрөөгөөд баар хаах гээд гарах гээд байж байсан Мөөжиг гээд байдаг бандитай муудалцсан. Юунаас болсныг нь мэдэхгүй.., тэгээд тэр 2 барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн Б гэдэг залуу орж ирээд Мөөжгийг өмөөрөөд Х.Ө ахын баруун хөмсөг рүү нь 1 удаа мөргөчихсөн. Х.Ө ах өөрөө л эхэлсэн л дээ мөргүүлэхдээ “та нар шиг банди болоогүй” шүү энэ тэр гээд хэлчих шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуудас/,
Гэрч Х.Ж өгсөн:...тэр өдөр 22 цаг өнгөрч байхад Анар рестораны 2 давхарт найзууд болох А, Б, Д.М , Б.М , Өлзий түүний найз гээд тэр хэд дээр очсон..., тэгээд би хаахаас нь өмнө А , Д.М , Б, Б.М бид хэд хамт гарч Анарын үүдэнд тамхи татаж байгаад тэгээд би ганцаараа салаад гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуудас/,
Гэрч Б.М ийн:...2018 оны 02 сарын 20-ны өдөр Орхон аймгаас Булган аймаг орж ирээд найз Х.Ө луу залгахад Х.Ө бид нар Анар бааранд байна гэсэн тэгээд шууд Анар бааранд явж очсон. Тэгэхэд Х.Ө , А , Д.М , Б,Э нар байсан. Тэгээд бид 18 цагаас 23 цаг хүртэл Анар баарны VIP өрөөнд сууж пиво ууцгаасан. Тэгээд Х.Ө бид 2 гэрлүүгээ явахаар баарнаас гарахад Х.Ө ын найз Жавхаа гэх залуу ирчихсэн. Тэгээд Х.Ө ын машиныг бариад бид 3 Орхон сумын 3-р баг Шар чулуут гэх газар луу гэрлүүгээ явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/,
Гэрч Х.Ө ын өгсөн: 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 18 цагт найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэхээр “Анар” бааранд уулзацгаасан. Тэгэхэд манай найз болох А, Д.М , Б, Эбайсан. Бид нар бааранд 18 цагаас 23 цаг хүртэл сууж миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд би Жавхаа гэх найзыгаа машин бариулахаар дуудсан. Жирээд би Б.М бид 3 Булган аймгийн Орхон сумын 3-р баг Шанд гэх газарт байдаг гэртээ ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуудас/,
Гэрч О.Н өгсөн:..би текных нь ард орж суугаад У тай юм яриад сууж байхад манай найз залуугийн 10-н жилийн ангийнх нь хүүхдүүд болох А, Д.М , Б, Х.Ө , Б.М нар энд караокед сууж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу хийж байгаа юм бэ гэхэд Х.Ө ын төрсөн өдрийг тэмдэглэж байгаа гэсэн. Караокены цаг дуусаад зааланд гарч ирж бүжиглэсэн. Тэгэхэд А, Д.М , Б, Х.Ө , Б.М , Ж, цэнхэр дээлтэй с гэж дуудаад байсан залуу, өөр нэг зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй залуу нар байсан. Эд нарыг гарч бүжиглэхэд зааланд өөр ширээн дээр 4 залуу сууж байсан ба Х.Ө эд нар хоорондоо бие биенээ таньдаг юм шиг байсан..., 23 цагийн үед хаах болж байна гээд хөгжмөө унтраасан Д.М , А нар бөөнөөрөө гараад явсан. Нөгөө нэг намайг хэл амаар доромжлоод байсан ногоон цамцтай ах хамт явсан хүмүүс нь гараагүй үлдсэн байсан ба Д.М ганцаараа эргэж орж ирээд надтай хамт явсан хүмүүс нь гараагүй үйлдсэн байсан ба Д.М ганцаараа эргэж орж ирээд надтай юм ярих гэсэн чинь нөгөө ногоон цамцтай ах текны урд зогсож байгаад Д.М ийг “чи юу юм бэ” гэхэд найз залуу нь байна гэсэн. Тэгээд л тэр ах уурлаад байсан. Тэгээд би тэр 2 маргалдах гээд байхаар нь Д.М ийг аваад гарах гэж байсан Б ганцаараа орж ирсэн чинь нөгөө ах Бгээс чи бас найз нь юм уу юу юм гээд Б , Д.М бид 3 шат руу буух гэж байхад нөгөө ах араас нь ирээд Бгийн толгой руу лаазтай пивоороо цохиод авсан. Яг тэр үед А , Б.М 2 орж ирж таараад Бг өмөөрөөд ногоон цамцтай ахыг нэг удаа гараараа гэдэс рүү нь байх цохиод авсан. Тэгээд тэр 2 барьцалдаж авсан чинь ногоон цамцтай ахтай хамт явсан залуучууд наадах чинь согтуу байна боль боль гэсэн ба Б тэр ахтай гар салахдаа мөргөчихсөн. Тэгээд л бид нар доошоо буугаад Анараас гарсан. Нөгөө ногоон цамцтай ах болохоор дотроо үлдчихсэн. Тэгээд Анарын урд талд байдаг усан оргилуурын тэнд Анарын бармен Г , У 2-ыг хүлээгээд зогсож байсан чинь нөгөө ногоон цамцтай ах хамт явсан 3 залуучуудтайгаа гарч ирсэн. Гарч ирээд нөгөө ах л юу гэлээ орилж хашгираад байсан. Тэгээд л А , Б, Б.М 3 тэр ахын чигт явж очоод л А , Б, Б.М 3 нөгөө ногоон цамцтай ах хамт явсан бас нэг ахтай харилцан зодоон хийгээд унасан. Тэд нарын араас Д.М бид 2 дагаж яваад салгасан. Тэгээд А ногоон цамцтай ахтай өөд өөдөөсөө өшиглөлцөөд эхлэнгүүт Д.М А араас тэвэрч аваад салгасан яг энэ үед Б.М тэр ахын нүүрний дороос эрүү орчимд гараараа нэг удаа дороос нь ольж цохиж байгаа харагдсан. Тэгээд тэр ахыг Б.М эрүүнд нь цохичихоод түлхээд Анарын үүдний шатан дээрээс унагаачихсан. Б ногоон цамцтай ахтай хамт явсан өөр нэг ахтай зодолдоод Анарын шатнаас баруун тийшээ буугаад машин зогсоолын тэр лүү зодолдоод явчихаар нь би араас нь очиж салгасан. Яг энэ үед Г Анараас гарч ирсэн. Бтэй зодолдсон ахыг Гэрэлээ таньдаг юм байна лээ. Ирээд Гэрэлээ надаас 00-ын цаас байна уу гэхээр нь гаргаж өгсөн чинь тэр ах аваад ам хамрын орчимоос гарсан цусаа арчсан. Тэр ахын нүд нь хөхөрчихсөн байх шиг байсан..., бид нар тэндээс яваад Д.М өвөөгийн байшинд очсон ба Ж буцаж яваад Б.М , С /цэнхэр дээлтэй/ залууг авчирсан..., тэр өвөөгийн байшинд Жавхаагаас бусад нь бүгд хоноцгоосон. Тэнд очоод хөзөр тоглож байгаад болсон зодооныхоо талаар ярьсан ба Б.М би “доороос нь ольж цохиод шат руу түлхсэн, гэхдээ тийм аймар хүчтэй түлхээгүй” гэж ярьсан. Тэгээд өглөө нь эрт Х.Ө , Б.М 2 морь уралдуулна гээд босоод явцгаасан. Дараа нь Г , У бид 3 гараад харьцгаасан..., тэгээд чиний нэрийг Б.М ийн нэрийг хэлээгүй шүү гэхээр нь би зүгээр хэлчихгүй яасан юм бэ би бүгдийг нь л үнэнээр нь хэлнэ ш дээ гэсэн..., одоо угаасаа чамайг авч хэлэлцэхгүй гэж хэлсэн..., Б.М тэр ахын эрүүнд ольж цохиод шат руу түлхэж унагаасан гэдгийг тэр орой бүгд л Д.М өвөөгийн гэрт ярилцаж байхад мэдсэн..., ногоон цамцтай ах бол нилээн согтолттой байсан..., хүн хүн лүү үсчээд хэрүүл өдөөд байсан..., ногоон цамцтай ах л анх хэрүүл маргаан хийснээс болж гарсан..., Г бүгдийг нь сонссон..., зарим нэг зодооныг өөрөө нүдээрээ харсан..., У ын хувьд зодооныг хараагүй ба Д.М өвөөгийн гэрт очсон хойно яригдсан яриа энэ тэрийг бол мэднэ. Энэ хоёр үнэнийг хэлэх байх гэхдээ У хэлэх эсэхэд нь эргэлзэж байна. Яагаад гэвэл Б.М той үерхэж байсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэнд: Б.М биед доод уруулд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн чихний дэлбэн, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 113 хуудас/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтэнд: Б.Х.Ө ын биед доод эрүүний ясны их биений баруун тал болон ооч хэсгийн хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулна. Доод эрүүний ясны хоёрлосон хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хамрын ясны хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 119 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-16 хуудас/,
гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26 хуудас/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-32 хуудас/, өвчний түүх /хх-ийн 129-146, 148-158 хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 159 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /ххийн 195-211 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь У.А , Ч.Б нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20-нд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Анар” худалдааны төвийн үүдэнд нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч Б.Х.Ө т хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,
Шүүгдэгч Ч.Б , У.А нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20- нд Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Анар” худалдааны төвийн үүдэнд нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч Б.Х.Ө , Б.М нарт хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,
Шүүгдэгч У.А , Ч.Б нар нь Б.М той бүлэглэн хохирогч Б.Х.Ө ын биед хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа уг мэдүүлгийг өгөх үедээ “Х.Ө , Б.М 2 баар хаангуут түрүүлээд хөдөө гэрлүүгээ явсан. Морь уядаг болохоор маргааш нь морио уралдуулна гээд яараад явчихсан байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Х.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа уг мэдүүлгийг өгөх үедээ “Жавхаа, Б.М бид 3 Булган аймгийн Орхон сумын 3-р баг Шанд гэх газарт байх гэртээ ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Б.Г нь “тэгээд араас У гарч ирээд явах уу гэхээр нь явья гээд та ингээд харчих юм уу гэхээр нь гайгүй харьчихна гэхээр нь У бид 2 хамт “Од” дэлгүүрийн таксины буудал орж би Шинэ хороо руу, У гэрлүүгээ өөр таксинд сууж явсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Б.У нь “Тухайн үед би зөөгч Г ы хамт ажиллаж байгаад хоёулаа хамт гараад “Од” дэлгүүрийн урдаас таксинд сууж харьсан. Тэгж явахад төрсөн өдөр тэмдэглэж байсан залуучууд бид 2-той таараагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Х.Ж нь “би тамхи татаж байгаад тэр хэдээс салаад ганцаараа явсан. Тэгээд эргэж тэд нар дээр очоогүй. Анарын баруун талаар тойроод хойд төв замаар нийлээд л харьсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт болжээ. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.М ийн...бид хэд очиж зодоон хийсэн. Хохирогч Б.Х.Ө нь У.Алтантулгыг цохьчихоод над руу ирэхэд нь би нэг удаа нүүр лүү нь гараараа цохиод шатнаас түлхэж унагаасан..., хохирогч Б.Х.Ө ын хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах хор уршгийг төлж барагдуулна гэх, -шүүгдэгч Х.Ө ын...Д.М өвөөгийн очоод шууд унтсан. Өглөө босоод хөдөө явсан..., тухайн үед Д.М над руу яриад тэр өдөр та хоёрыг хөдөө явсан, зодоонд оролцоогүй гэж хэлсэн шүү. Та хоёр мэдүүлэг өгөх гэж байгаа бол ингэж хэлээрэй гэж хэлсэн гэх,
-шүүгдэгч Б.У ын...Номин, Г бид гурав “Од” дэлгүүрийн урд зогсож байтал тэр хэд машинтай ирээд биднийг суулгаад “Жаргалант” дэлгүүрийн урд зогсож А , Д.М хоёрыг суулгаад Б.М , Энхбаяр хоёр буугаад үлдсэн. Бусад нь бүгдээрээ Д.М өвөөгийн гэрт очсон..., Номин, Г , А , Д.М , Б.М , Б нар лонх тойруулж тоглож байсан. Тоглож дуусаад унтаж амарцгаасан гэх,
-шүүгдэгч Х.Ж...Д.М манай өвөөгийн гэрт очъё гэхээр нь тал хүмүүсээ аваад Д.М өвөөгийн гэрт буулгаж өгчихөөд эргэж ирээд тал хүмүүсээ авч эргэж ирсэн. Би Д.М өвөөгийн гэрт байж байгаад гэр лүүгээ явсан гэх, шүүгдэгч Ч.Б , -шүүгдэгч У.А , шүүгдэгч Б.Г , шүүгдэгч Д.М нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн өгсөн:...Хохирогч Б.Х.Ө ын доод эрүүний ясны баруун тал болон ооч хэсэгт хоёрлосон хугаралтай байсан. Энэ хугарал нь чиглэсэн мохоо зүйлийн үйлчлэлээр хугардаг гэх,
-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х.Ө ын...танихгүй нэг залуутай юунаас болж маргалдсан юм мэдэхгүй маргасан гэсэн..., тэгсэн гаднаас хамт явсан өөр нэг залуу орж ирээд намайг мөргөсөн гэсэн..., миний баруун талын эрүү 2 газраа хугарч, баруун нүдний дээд хөмсөг задарсан, хамарны баруун тал цөмөрсөн, баруун хөлийн шилбэ хөхөрсөн зэрэг гэмтэл учирсан..., хагалгаа хийлгэж эрүүний ясаа хадуулсан..., зодоон болох өдөр миний хамар эрүү бол зүгээр байсан гэх,
-хохирогч Б.М...бид 3 гадаа гарсан чинь төрсөн өдөр тэмдэглэж байсан 10 гаран залуус дотор байсан миний зүс мэдэх А, Б гэх 2 залуу Б.Х.Ө луу дайраад Б нь Б.Х.Ө ын нүүрэн тус газарт гараараа цохиж байгаа харагдсан ба надруу мөн дайраад унасан. Намайг Б гэдэг нь гараараа хэдийг нь мэдэхгүй зүүн нүд рүү цохиод авсан. Б.Х.Ө ыг түүнээс хойш хэн яаж зодосныг мэдэхгүй гэх,
-гэрч Н.Энхбаатарын...Б.Х.Ө ах Мгэх бандитай юунаас болсон юм мэдэхгүй маргалдаад байсан..., Мөөжгийн найз гээд Б гэх залуу Б.Х.Ө ахыг мөргөчихсөн..., би тэр нарыг салгаад Б ийг шатаар буулгаж гаргасан..., тэр нөгөө залуучууд манай найзтай хэрүүл маргаан хийлээ гээд л буцаад гарч ирээд Б Аагий Мөөжиг 3 түрүүлээд хүрч ирсэн..., Анарын гаднах довжоон дээр Б.Х.Ө ахыг ямар ч байсан нэг удаа цохиод авахыг харсан. “Яая пиздаа намайг цохичихлоо” гээд Б.Х.Ө ах хашгирахаар нь нөгөө хориж байсан Мягаа гэх залууг тавиад Б.Х.Ө ах дээр гүйгээд очсон..., Б.Х.Ө ах доошоо тонгойгоод амаа бариад сууж байсан ба зүгээр үү гэхэд “миний нэг юм болохоо байчихлаа” гэсэн. Алив харья гээд харсан чинь шүднүүд нь нэг л сонин дээр дор болчихсон харагдсан гэх, гэрч Б.Б, Б гэдэг залуу орж ирээд М өмөөрөөд Х.Ө ахын баруун хөмсөг рүү нь 1 удаа мөргөчихсөн гэх,
-гэрч О.Н...нөгөө ногоон цамцтай ах текны урд зогсож байгаад Д.М ийг “чи юу юм бэ” гэхэд найз залуу нь байна гэсэн. Тэгээд л тэр ах уурлаад байсан. Тэгээд би тэр 2 маргалдах гээд байхаар нь Д.М ийг аваад гарах гэж байсан..., нөгөө ах Бгээс чи бас найз нь юм уу юу юм гээд Б , Д.М бид 3 шат руу буух гэж байхад нөгөө ах араас нь ирээд Бгийн толгой руу лаазтай пивоороо цохиод авсан..., А , Б.М 2 орж ирж таараад Бг өмөөрөөд ногоон цамцтай ахыг нэг удаа гараараа гэдэс рүү нь байх цохиод авсан..., Б тэр ахтай гар салахдаа мөргөчихсөн..., А , Б, Б.М 3 тэр ахын чигт явж очоод л А , Б, Б.М 3 нөгөө ногоон цамцтай ах хмат явсан бас нэг ахтай харилцан зодоон хийгээд унасан..., Б.М тэр ахын нүүрний дороос эрүү орчимд гараараа нэг удаа дороос нь ольж цохиж байгаа харагдсан. Тэгээд тэр ахыг Б.М эрүүнд нь цохичихоод түлхээд Анарын үүдний шатан дээрээс унагаачихсан. Б ногоон цамцтай ахтай хамт явсан өөр нэг ахтай зодолдоод Анарын шатнаас баруун тийшээ буугаад машин зогсоолын тэр лүү зодолдоод явчихаар нь би араас нь очиж салгасан..., бид нар тэндээс яваад Д.М өвөөгийн байшинд очсон..., тэр өвөөгийн байшинд Ж бусад нь бүгд хоноцгоосон. Тэнд очоод хөзөр тоглож байгаад болсон зодооныхоо талаар ярьсан ба Б.М би “доороос нь ольж цохиод шат руу түлхсэн, гэхдээ тийм аймар хүчтэй түлхээгүй” гэж ярьсан..., тэгээд чиний нэрийг Б.М ийн нэрийг хэлээгүй шүү гэхээр нь би зүгээр хэлчихгүй яасан юм бэ би бүгдийг нь л үнэнээр нь хэлнэ ш дээ гэсэн..., одоо угаасаа чамайг авч хэлэлцэхгүй гэж хэлсэн..., Б.М тэр ахын эрүүнд ольж цохиод шат руу түлхэж унагаасан гэдгийг тэр орой бүгд л Д.М өвөөгийн гэрт ярилцаж байхад мэдсэн..., ногоон цамцтай ах бол нилээн согтолттой байсан..., хүн хүн лүү үсчээд хэрүүл өдөөд байсан..., ногоон цамцтай ах л анх хэрүүл маргаан хийснээс болж гарсан..., Г бүгдийг нь сонссон..., зарим нэг зодооныг өөрөө нүдээрээ харсан..., У ын хувьд зодооныг хараагүй ба Д.М өвөөгийн гэрт очсон хойно яригдсан яриа энэ тэрийг бол мэднэ..., У үнэнийг хэлэх эсэхэд эргэлзэж байна. Яагаад гэвэл Б.М той үерхэж байсан гэсэн гэх мэдүүлэгүүд болон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэнд: Б.М биед доод уруулд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн чихний дэлбэн, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 211 дугаартай дүгнэлтэнд: Б.Х.Ө ын биед доод эрүүний ясны их биений баруун тал болон ооч хэсгийн хоёрлосон хугарал, тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулна. Доод эрүүний ясны хоёрлосон хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хамрын ясны хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баттулгын Б.М , Ч.Б , У. А , мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.М , Х.Ө , Баяраагийн Г , Б. У , Х.Ж нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М , Ч.Б , У.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хохирогч Б.Х.Ө , Б.М нар хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, шүүгдэгч Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.М , Ч.Б , У.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х.Ө ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохиргч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Б.М , Ч.Б , У.А нар нь хохирогч Б.Х.Ө ын эмчилгээний төлбөрт 4.935.000 төгрөг төлсөн байх ба хохирогч Б.М төлөх төлбөргүй бөгөөд хохирогч нар нь гэм хорын болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нарыг хэргийн талаар худал мэдүүлэг өгөөгүй, хохирогчид хохирол учраагүй, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул гэм буруугүйд тооцож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Н өгсөн...бид нар тэндээс яваад Д.М өвөөгийн байшинд очсон ба Ж буцаж яваад Б.М , С /цэнхэр дээлтэй/ залууг авчирсан..., тэр өвөөгийн байшинд Ж бусад нь бүгд хоноцгоосон. Тэнд очоод хөзөр тоглож байгаад болсон зодооныхоо талаар ярьсан ба Б.М би “доороос нь ольж цохиод шат руу түлхсэн, гэхдээ тийм аймар хүчтэй түлхээгүй” гэж ярьсан. Тэгээд өглөө нь эрт Х.Ө , Б.М 2 морь уралдуулна гээд босоод явцгаасан. Дараа нь Г , У бид 3 гараад харьцгаасан...,Б.М тэр ахын эрүүнд ольж цохиод шат руу түлхэж унагаасан гэдгийг тэр орой бүгд л Д.М өвөөгийн гэрт ярилцаж байхад мэдсэн..., Г бүгдийг нь сонссон..., зарим нэг зодооныг өөрөө нүдээрээ харсан..., У ын хувьд зодооныг хараагүй ба Д.М өвөөгийн гэрт очсон хойно яригдсан яриа энэ тэрийг бол мэднэ. У үнэнийг хэлэх эсэхэд эргэлзэж байна. Яагаад гэвэл Б.М той үерхэж байсан гэсэн гэх, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө ын...Зодоон болсон асуудлыг сүүлд мэдсэн. Тэгээд Д.М өвөөгийн очоод шууд унтсан. Өглөө босоод хөдөө явсан..., тухайн үед Д.М надруу яриад тэр өдөр та хоёрыг хөдөө явсан, зодоонд оролцоогүй гэж хэлсэн шүү. Та хоёр мэдүүлэг өгөх гэж байгаа бол ингэж хэлээрэй гэж хэлсэн гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У ын...ногоон цамцтай ах гадаа үүдний довжоон дээр нүүрээ дараад зогсож байсан. Б.Г машины зогсоол дээр зогсож байсан ба түүн дээр очиход М гэх ахтай хамт байсан. Б.Г ыг явах уу? гэхэд явъя гэж ярилцаад байж байтал Ц, Д.М , Ж, Х.Ө нар ирээд “Од” дэлгүүрийн тэнд байж бай, хамт явъя гэж хэлсэн. Номин, Г бид гурав “Од” дэлгүүрийн урд зогсож байтал тэр хэд машинтай ирээд биднийг суулгаад “Жаргалант” дэлгүүрийн урд зогсож А , Д.М хоёрыг суулгаад Б.М , Энхбаяр хоёр буугаад үлдсэн. Бусад нь бүгдээрээ Д.М өвөөгийн гэрт очсон гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жавхланбаярын...орой 00 цаг болоход “Анар” ресторан хаах цаг нь болоход Х.Ө , Б.М , А , С , Б нар байсан..., Д.М манай өвөөгийн гэрт очъё гэхээр нь тал хүмүүсээ аваад Д.М өвөөгийн гэрт буулгаж өгчихөөд эргэж ирээд тал хүмүүсээ авч эргэж ирсэн. Би Д.М өвөөгийн гэрт байж байгаад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.
Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэгт...”болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдлийг ойлгох төдийгүй харсан, үзсэн, сонссон, мэдсэн зүйлээ огт хэлээгүй эс үйлдэхүйг ч харааруулан ойлгоно” гэсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М , Ч.Б , У.А , Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Б.Х.Ө нь энэ хэрэгтээ холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Д.М , А овогт Х.Ө , И овогт Б. Г , М овогт Б.У , Х овогт Х.Ж нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А овогт Б.М , Х овогт У. А , Г овогт Ч.Б нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , У.А , Ч.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , У.А , Ч.Б нарыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М , У.А , Ч.Б нар нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч Б.М , Ч.Б , У.А , Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Б.Х.Ө нь энэ хэрэгтээ холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М , Х.Ө , Б.Г , Б.У , Х.Ж, Б.М , У.А , Ч.Б нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН