Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 202

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тид холбогдох эрүүгийн 1830002810212 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн харьяат, 1972 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар сумын 5 дугаар “Э” газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Д.Т.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Т нь2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар нутаг “З” гэх газраас Д.Эын 12 ямаа, 3 хургыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Худгийн баруун талаар тасраад явж байсан малаас 3 хурга 12 ямааг тасдан өөрийнхөө пүнз рүү тууж,  машиндаа ачсан. Тухайн үед 3 хурга, 12 ямаа нь дээр нэмээд 20 гаруй ишгэ байсан.  П.Дид 615.000 төгрөгөөр мал зарсан мөн 615.000 төгрөгийг  буцааж өгсөн. Хохирогч Д.Эт 12 ямаа, 3 хургыг буцааж хохирлыг барагдуулсан. Одоо нэхэмжилсэн зүйл байхгүй. Портер маркийн СҮЭ-5050 улсын дугаартай тээврийн хэрэгсэл Өвөрхангай аймгийн хүнээс үрээгээр сольж авсан миний машин. Хөдөө гэрийн гадаа байгаа.Энэ тээврийн хэрэгсэл Доржсүрэн гэх хүний нэр дээр байгаа, шилжүүлэг хийлгээгүй.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь надад байгаа. Гэмшиж байна...гэв.

 

-Яллагдагч Д.Тийн: 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай хадам дүү Б 15 цагийн үед манай гэрт ирээд “худгийн урд талд хэдэн ямаа тасарчихсан байна, манайхны ямаа биш байгаа” гэж хэлчихээд явсан юм. Түүнийг явсны дараа би саахалт айлын Ожынд очиж Д бид гурав 0.5 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд гэртээ ирээд 18 цагийн орчим худаг руу мотоцикльтой усанд явахад худгийн баруун талд ойролцоогоор 30 гаруй бог мал байхаар нь усаа авч гэртээ аваачиж тавьчихаад өөрийнхөө Портер маркийн 50-50 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эргэж худаг дээр очоод тэр 30-аад бог малыг тууж хойд талд ойрхон байдаг пүнзэнд хашиж байгаад түүнээс 12 ямаа, 3 хургыг өөрийнхөө машин дээр ачаад тэр шөнөдөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явж очоод төрсөн дүү Нийнд очиж хоносон. Тэгээд өглөө эрт Нийг босохоос нь өмнө гарч яваад өглөө 08 цагийн орчим Баруун-Урт сумын зүүн урд байдаг Г гэх хүний эзэмшлийн мал нядалгааны газар очоод малаа борлуулах санаатай зогсож байтал Н над руу утсаар залгаад “ахаа та хаана байгаа юм” гэхээр нь “би өчигдөр гэрээсээ хэдэн ямаа борлуулах санаатай авчирсан юм, чи завтай байгаа бол хүрээд ир” гээд дуудсан юм. Удалгүй Н ирээд хамтдаа манайхтай саахалт байдаг Д гэдэг малын ченж залууг байж байхаар нь уулзаад түүнд 12 ямаа, 3 хургыг нийт 615.000 /зургаан зуун арван таван мянга/ төгрөгөөр бодож өгөөд явсан юм. Би Нид нэг ч төгрөг өгөөгүй. Би Дид 12 ямаа, 3 хургыг өгөхдөө Асгат суманд зарсан дааганыхаа өртгөнд авсан юм гэж хэлж өгсөн. Би Эын хүү Гтай хамт очоод 12 ямаа, 3 хургыг Дийнхоос авч өгөөд малд нь бүрэн бүтэн хүргэж өгсөн. Доос авсан 615.000 төгрөгийг 3 хоногийн дараа бэлнээр нь бүрэн төлж барагдуулсан. Би Портер маркийн 50-50 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 онд Өвөрхангай аймгийн харьяат Доржсүрэн гэдэг хүнээс хурдан удмын үрээгээр сольж авсан. Тэгээд шилжүүлгийг нь хийлгэж чадаагүй байсан юм. Доржсүрэн гэдэг хүн одоо хаана байгааг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-18 /

 

- Хохирогч Д.Эын: Манайх Сүхбаатар аймгийн төвөөс хойш 65 орчим км-т Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “З” гэдэг газар мал маллаж амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой манайхаас 56 толгой бог мал алдагдсан юм. Тэгээд эрэл сурал хийж яваад 22 ишгийг Асгат сумын Д.Э гэдэг айлаас олж авсан юм. Тэрээр манайхыг малаа алдсаныг мэдээд манайх руу утсаар мэдэгдсэн юм. Мөн үлдсэн хонь, ямаагаа эрэл сурал хийж яваад манайхтай саахалт нутагладаг Д гэдэг айлын малаас 12 ямаа, 3 хургаа олж аваад өөрийнхөө малд нийлүүлсэн. Тэр үед Д хэлэхдээ Т, Н хоёр 615.000 төгрөгөөр өгсөн гэж хэлж байсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргаж шалгуулсан юм. Харин үлдсэн 19 толгой хонь, ямаагаа эрэл сурал хийж яваад олоод авсан юм. Миний Дийнхоос авсан 12 ямаа, 3 хурга нь хоёр чих араасаа ганзага имтэй, 12 ямаа нь хязаалан насны эм ямаанууд байсан юм. Тийн хулгайлсан 12 ямаа, 3 хургыг Дийнхоос бүрэн бүтэн хүлээж авсан болохоор одоо надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй учир хэргийн материалтай танилцахгүй. Мөн шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /хх-8/,

 

- Гэрч П.Дийн: Намайг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Сүхбаатар аймгийн төвд байх “Д” хоршооны үүдэнд байх үед манайхтай ойрхон нутагладаг Т гэдэг залуу цагаан өнгийн ачааны машинтай 12 ямаа, 3 хурга ачаад ирсэн. Тэрээр энэ хэдэн богийг зах зээлийн ханшаар өгнө гэхээр нь би худалдаж авъя гээд бүгдийг нь 615.000 төгрөгөөр бодож худалдаж аваад хөдөө гэр рүүгээ ачаад явуулсан юм. Тэгсэн чинь хоёр хоногийн дараа манайхтай саахалт нутагладаг Эын хүүхдүүд нь болох Г нь Ттой хамт ирээд Тийн өгсөн дээрх 12 ямаа, 3 хургыг манай мал байна гээд өөрийнхөө малыг аваад явсан юм. Тэгэхээр нь би Тоос буцаагаад 615.000 төгрөгөө нэхэж авсан юм. Т нь надад дээрх 12 ямаа, 3 хургыг өгөхдөө ах нь энэ хэдэн малыг Асгатад зарсан дааганыхаа өртгөөр авсан юм гэж хэлж өгсөн юм. Тийм болохоор би хулгайн мал гэдгийг нь мэдээгүй юм. Тэр мал нь хоёр чих нь араасаа ганзага имтэй байсан шиг санаж байна. Дандаа л эм ямаанууд байсан. Т нь өөрийнхөө ах Нтой хамт авчирч өгсөн юм. Би “Грийн таун” хотхоны ХААН банкны АТМ-ээс 6 сая төгрөг бэлэн аваад тэрнээсээ Тид 615.000 төгрөгийг бэлэн өгсөн юм. Тоос 12 ямаа, 3 хурганы нийт 615.000 төгрөгийг бүрэн гүйцэд авсан болохоор одоо надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

- Гэрч Э.Гын: Миний бие Сүхбаатар сумын 5 дугаар баг “Э” гэх газарт оршин суудаг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирэхэд манай ах Г нь өчигдөр орой хониноос хэдийг нь тасдаад алдчихлаа хэдүүлээ хонио тоолоход 32 ишиг, 10 хонь, 3 хурга, 12 ямаа, нийт 52 мал дутсан юм. Тэгээд ах бид хэд 2 хэд хоног эрсэн ба 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Б”-д Болдоо гэх айлын хонинд 12 ямаа, 3 хурга нь байсныг асуухад “би аймгийн ченж Дийн малчин бөгөөд намайг айлд байхад Т, Н хоёр нь 12 ямаа, 3 хургыг нийт 600 гаруй мянган төгрөгт манай үеэл болох Дид өгсөн юм” гэж хэлэхээр нь Ттой очиж уулзахад би 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр танай тасарсан малыг тууж пүнзэнд хашаад ачсан бөгөөд хэдэн ишиг байсныг би мэдэж байна. Бусад хонь, ямааг би мэдэхгүй байна гээд байгаа юм. Одоо манай хониноос 10 хонь, 5 ямаа дутаад байгаа юм. Би Т, Н хоёроос хонио нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

- Гэрч Д.Аын: Миний бие Сүхбаатар сумын 5-р баг “Э” гэх газарт Д гэх ченжийн малыг хардаг бөгөөд би 2018 оны 09 дүгээр сарын эхээр сургуулийн хүүхдээ аваачиж өгөхөөр Сүхбаатар аймаг орсон бөгөөд 09 дүгээр сарын 03-ны өдөр Д, Т, Н нар манайд ирээд Д “чи хөрзөнгөө буулгачих, тэгээд энэ 12 ямаа, 3 хургыг аваад явчих” гэхээр нь би зөвшөөрсөн ба Тийн цагаан өнгийн Портер маркийн машинтай тэр ямаа, хургыг авчирсан гэдэг бөгөөд би Дийн мал авдаг хашаа болох Далангийн 9-13 тоотоос 12 ямаа, 3 хурга ачиж хөдөө гэр рүү нь авч явсан юм. Дийн малыг би мөнгөөр хардаг ба тухайн үед Д нь ачаад явчих гэхээр нь би зөвшөөрсөн юм. Би хулгайн мал гэдгийг нь бол мэдээгүй. Хонь бол байгаагүй 3 хурга, 12 ямаа байсан юм. 12 ямааны 4 нь борлон, үлдсэн 8 нь нас бие гүйцсэн эм ямаа байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

- Гэрч Д.Бийн: Би Сүхбаатар сумын 5-р баг “З” гэх газарт байдаг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө гэртээ очиж үхэр хийх гээд мотоцикльтой явж байхад 14 цагийн үед “М” гэх газарт ойролцоогоор 30 гаруй тооны бог мал байсан. Голдуу ямаа байсан юм. Тэгээд би дотроо манай хонь тасарчихаагүй байгаа гэж бодоод замаараа Т гэх айлаар орж “манай урд дээр 30-аад тооны мал тасарчихсан байна, танайхных биш биз” гэж хэлчихээд шууд цаашаа гэр рүүгээ явсан юм. Би тухайн малыг бол очиж хараагүй, гэхдээ хонь, ямаа нь нийлээд 30-аад тооны мал байсан. Ойролцоогоор 5-6 тооны хонь бол харагдсан юм. Т нь байгаагүй ба би хүүхдэд нь “аавдаа ирэхээр нь хэлчихээрэй, ах яаруу явж байна” гэж хэлсэн юм. Т нь манай төрсөн эгч Урангоо гэх хүнтэй суусан манай хүргэн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

- Гэрч Д.Нийн: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед манай ах Т нь өөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ямаа ачаад ирсэн. Маргааш өглөө нь би аймгийн төвд явж байхдаа ахаас хаана яваа талаар нь асуухад “би Ггийн бойн дээр байна. Чи завтай бол хүрээд ир, ах нь өөрийнхөө хэдэн ямаа авчирч мөнгө болгох санаатай байгаа юм” гэхээр нь яваад очсон юм. Тэгээд Д гэх ченжид 12 ямаа, 3 хургыг 610.000 төгрөгт бодож өгсөн юм. Ах тэр мөнгийг өөрөө хэрэглэсэн байх. Би ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. 3 хурга 12 ямаа байсан өөр мал байгаагүй... гэх мэдүүлэг  /хх-ийн 15/,

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ /хх-30/

 

-№01671424 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31/

 

-“А” ХХК-ийн гаргасан Автомашин, техникийн 918/12 дугаартай үнэлгээ /хх-ийн32-35/

 

-Д.Тийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018.10.09-ны өдрийн 8/959 тодорхойлолт /хх-27/,

 

- Д.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн 26/,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 45-46/

 

- Д.Тийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 48/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 5/46 дугаартай прокурорын тогтоол /хх-49/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 102/ хх-50 / зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.Т нь2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар нутаг “ З ” гэх газраас өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 50-50 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Д.Эын  хязаалан насны 8 тооны эм ямаа,4 борлон, 3 хургыгхулгайлан 910.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Д.Тийнхэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчД.Э, гэрч Э.Га,Д.А,Д.Б, Д.Н, П.Д нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2018.09.18-ны өдрийн үнэлгээ,01671424 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, А ХХК-ны үнэлгээний дүгнэлтзэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.

 

Тухайн хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Д.Т худагт ирсэн бусдын 30 гаруй бог малаас 12 ямаа, 3 хургыгмашинаар таслан тууж, өөрийн хашаанд хашиж ачин, Баруун-Урт суманд авчирч бусдад зарж борлуулсан хийгээд энэ нь хохирогч Д.Эын “2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой манайхаас 56 толгой бог мал алдагдсан. Үлдсэн хонь, ямаагаа эрэл сурал хийж яваад саахалт нутагладаг Д гэдэг айлын малаас 12 ямаа, 3 хургаа олж авсан Д хэлэхдээ Т, Н хоёр 615.000 төгрөгөөр өгсөн гэж хэлж байсан. Тийн хулгайлсан 12 ямаа, 3 хургыг Дийнхоос бүрэн бүтэн хүлээж авсан, надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх, 

гэрч П.Дийн “Намайг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Сүхбаатар аймгийн төвд байх “Д” хоршооны үүдэнд байх үед манайхтай ойрхон нутагладаг Т гэдэг залуу цагаан өнгийн ачааны машинтай 12 ямаа, 3 хурга ачаад ирсэн. Тэрээр энэ хэдэн богийг зах зээлийн ханшаар өгнө гэхээр нь би бүгдийг нь 615.000 төгрөгөөр худалдаж аваад хөдөө гэр рүүгээ ачаад явуулсан. Хоёр хоногийн дараа манайхтай саахалт нутагладаг Эын хүүхдэд болох Г нь Ттой хамт ирээд Тийн өгсөн дээрх 12 ямаа, 3 хургыг манай мал байна гээд аваад явсан. Тэгэхээр нь би Тоос буцаагаад 615.000 төгрөгөө нэхэж авсан юм.” гэх,

гэрч Э.Гын “2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирэхэд манай ах Г нь өчигдөр орой хониноос хэдийг  тасдаад алдчихлаа гэсэн. Хонио тоолоход 32 ишиг, 10 хонь, 3 хурга, 12 ямаа, нийт 52 мал дутсан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Б”-д Болдоо гэх айлын хонинд 12 ямаа, 3 хурга нь байсныг асуухад “би аймгийн ченж Дийн малчин бөгөөд намайг айлд байхад Т, Н нар 12 ямаа, 3 хургыг нийт 600 гаруй мянган төгрөгт манай үеэл болох Дид өгсөн юм” гэж хэлсэн. Ттой уулзахад “ би 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр танай тасарсан малыг тууж пүнзэнд хашаад ачсан, хэдэн ишиг байсныг би мэдэж байна. Бусад хонь, ямааг би мэдэхгүй байна”  гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

гэрч Д.Аын “Миний бие Сүхбаатар сумын 5-р баг “Э” гэх газарт Д гэх ченжийн малыг хардаг. 09 дүгээр сарын 03-ны өдөр Д, Т, Н нар манайд ирээд Д “чи хөрзөнгөө буулгачих, тэгээд энэ 12 ямаа, 3 хургыг аваад явчих” гэхээр нь би зөвшөөрсөн. Тийн цагаан өнгийн Портер маркийн машинтай тэр ямаа, хургыг авчирсан гэсэн. 12 ямааны 4 нь борлон, үлдсэн 8 нь нас бие гүйцсэн эм ямаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/ 

гэрч Д.Бийн “Би Сүхбаатар сумын 5-р баг “З” гэх газарт байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө мотоцикльтой явж байхад 14 цагийн үед “М” гэх газарт ойролцоогоор 30 гаруй тооны бог мал байсан. Тэгээд би дотроо “ манай хонь тасарчихаагүй байгаа “ гэж бодоод замаараа Т гэх айлаар орж “манай урд дээр 30-аад тооны мал тасарчихсан байна, танайхных биш биз” гэж хэлчихээд гэр рүүгээ явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

гэрч Д.Нийн “2018 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн үед манай ах Т нь өөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ямаа ачаад ирсэн. Маргааш өглөө нь би аймгийн төвд явж байхдаа ахаас хаана яваа талаар нь асуухад “би Ггийн бойн дээр байна. Чи завтай бол хүрээд ир, ах нь өөрийнхөө хэдэн ямаа авчирч мөнгө болгох санаатай байгаа юм” гэхээр нь яваад очсон юм. Тэгээд Д гэх ченжид 12 ямаа, 3 хургыг 610.000 төгрөгт бодож өгсөн юм ” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

 

Д.Т нь гэмт хэргийг зарж борлуулан ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зарж борлуулан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.  

 

Шүүгдэгч Д.Тын бусдын малыг авсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эт учирсан хохирол арилсан буюу 12 ямаа, 3 хурга түүнд буцаан олгогдсон, гэрч П.Дид учирсан 615.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэдгээр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

Дээрх ямаа, хурганы хохирлыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эд зүйлийн үнэлгээний комиссоос нас гүйцсэн 8 ямаа тус бүрийг 80.000 төгрөг, 4 борлон тус бүрийг 45.000 төгрөг, 3 хурга тус бүрийг 30.000 төгрөгөөр, нийт 910.000 төгрөгөөр үнэлсэн байна/хх- 30/

 

Шүүгдэгч Д.Т гэмт хэргийн улмаас хохирогч, гэрч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          

 

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

Дээрх хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Тийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтоолоо.

Д.Т нь хохирогч Д.Эын 12 ямаа, 3  хургыг хулгайлахдаа өөрийн өмчлөлийн 50-50 СҮЭ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.  Дээрх тээврийн хэрэгслийг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний хийх тусгай зөвшөөрөл бүхий “А” ХХК 2018 оны 10  дугаар сарын 25-ны өдрийн 918/12 дугаартай үнэлгээнийдүгнэлтээр 3.500.000 төгрөгөөр үнэлжээ. 

Шүүгдэгч Д.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Тийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтланшүүгдэгч Д.Тийн хувьд ногдох хөрөнгөнөөс гэмт хэрэг үйлдэхэдхэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэд 3.500.000 төгрөг хураахалбадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Тид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогчидтөлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН