| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0129/Э |
| Дугаар | 00162 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 00162
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Б.Ө ,
гэрч О.Д , Б.Батбаяр, Б.Сэрд-Оддамба, Б.Баттулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэннямын Ц.Б т холбогдох эрүүгийн 1815001650118 дугаартай, 132/2018/0129/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Б.Ө ыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай ангийн залуу болох Батбаяр хотоос ирсэн. Манай нөхрийг нас барсантай холбоотойгоор ажилтай байж байгаад ирж чадаагүй болохоор нэг ирсэн дээрээ уулзах гэсэн юм гэж ярьсан. Гэрээсээ гараад машин дотор суухад Сэр-Оддамба, Батбаяр хоёр хоёулаа байсан. Машинд ороход 1 шил архи, 1 пиво задлах гэхээр нь машинд уугаад яах юм бэ?, Хатант зоогийн газарт очъё, тэнд хүн бага байдаг юм гэж хэлээд тийшээ явсан. Хатант зоогийн газарт орж хэсэг суусан. Тэгэхэд тэнд цагдаа нар сууж байсан. Хэсэг сууж байгаад явцгаая гээд гарахад Сэр-Оддамбын утас нь дуугараад нэг хүнтэй утсаар ярчихаад Батбаяр ахаа уулзах хүн чинь шинэ хороонд байгаа гэж байна, очиж уулзъя гээд явсан. Шинэ хороонд очоод Сэр-Оддамба нөгөө хүн рүү залгахад утас нь холбогдохоо больчихсон. Бунхан толгой дээр машины гэрэл гараад байхаар нь тийшээ гараад үзээдхэе гээд гарсан. Хатант зоогийн газарт сууж байх үед би хоёр стакан пиво уусан. Машин дотор байсан архи, пиво-г Сэр-Оддамба, Батбаяр хоёр хувааж уусан. Хохирогч Б.Ө ын ярьж байгаагаар шинэ хороонд явж байхад цагдаа дохьсон гээд байсан. Би машины ард сууж явсан болохоор цагдаа дохьсон үгүйг огт хараагүй. Тэгээд Бунхан толгойгоос буугаад цагдаагийн шинэ байрны тийшээ эргээд орохоор нь би байрныхаа үүдэнд бууя гэхэд энд хүнтэй уулзах гэсэн юм гээд зогссон. Тэгэхэд Сэр-Оддамба машинаасаа буугаад явсан. Хэсэг хугацааны дараа гадаа шуугилдаад явчихсан. Батбаяр бид хоёр нөгөө залуу маань хүн амьтантай маргалдаад байгаа юм биз гэж бодоод шуугиан болоод байгаа газарт очоод юу болсон бэ? гэхэд Б.Ө , Д гэх хоёр цагдаа байсан. Урьд нь манай хүүхэд эрхийн үнэмлэхгүй үедээ машин барьж яваад цагдаад баригдаж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Тэр үед Д гэх цагдаатай уулзаж торгуулийг нь төлөөд машинаа авч байсан юм. Тэгээд би хүүе О.Д аа эгч нь байна, яасан бэ?, юу болоод байгаа юм бэ? гэж асуугаад очсон чинь чамд хамаагүй муу авгай минь гээд миний цээжин тус газар луу хүчтэй түлхсэн. Тэгээд газар унаад зүүн гараараа газар тулж босож ирээд яагаад байгаа юм бэ? гээд маргалдаж байх үед Сэр-Оддамба, Б.Ө гэх цагдаатай маргалдаад зогсож байсан. Тэгээд би Сэр-Одддамбыг өмөөрөөд хоёр цагдаагаас юу болсон бэ?, яагаад байгаа юм бэ? гээд маргалдаад байж байх хооронд Сэр-Оддамба гүйгээд явчихсан. Чи дэслэгч цолтой хүн байж хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ?, наад хоёр таван хошууг авах гэж яаж зовдогийг би мэднэ, би ч гэсэн ахмад цолтой, чи ахмад цолтой хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ? гэсэн. Тэгтэл Баттулга машинтай ирж зогсчихоод юу болоод байгаа юм бэ?, наадуулаа аваад яв, аваад яв гээд байсан. Тэгэхээр нь би Баттулгаа бид нарын асуудал чамд ерөөсөө хамаагүй гэж хэлсэн. Батбаяр араас ирээд чи яаж байгаа юм бэ?, эмэгтэй хүнд гар хүрээд гэж хэлэхэд чамд ерөөсөө хамаагүй зүйл, цаашаа бай гэсэн. Сэр-Оддамба гүйгээд алга болчингуут Б.Ө намайг барьж авахаар болсон юм шиг байгаан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, хэрүүл маргаан болоод байхаар нь юу болоод байгаа юм бэ? гээд очсон. Д цагдаа намайг та хойшоо бай, таньд хамаагүй гээд зогсож байтал Б.Ө гэх цагдаа ирээд гарыг маань өчөөд түлхээд байсан. Тэгэхэд нь би надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй байхад яаж байгаа юм бэ? гэхэд таныг эрүүлжүүлнэ гээд байсан. Намайг ямар нэг зөрчил, хэрэг төвөг хийгээгүй байхад яах гээд байгаа юм бэ? гэхэд машинд ороод суучих гээд байсан. Үгүй би машинд суухгүй гэхэд гарыг маань хоёр талаас өчиж, хүч хэрэглэж машин руу түлхэж оруулах гэхэд суухгүй гээд эсэргүүцсэн. Тэгж эсэргүүцэх явцад Б.Ө ын хүзүүнд зулгаралт үүссэн байж магадгүй. Тэгээд намайг хүчээр машинд суулгаж эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Эрүүлжүүлэхийн байранд очоод сууж байхад эмч нь намайг үзчихээд таны даралт өндөр байна. Тиймээс эрүүлжүүлэхэд оруулж болохгүй юм байна гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа орж ирээд таныг гэрт тань хүргэж өг гээд цагдаад хэлчихлээ гэсэн. Тэгээд Б.Ө , Д хоёр орж ирээд намайг ээжийн гэрт аваачиж өгсөн. Би сууж явсан машин дотор гар цүнх, гэрийн түлхүүр хоёроо үлдээчихсэн байсан. Ээжийн гэрийн гадаа ирээд буухдаа сая юу, юу болчихвоо, уучлаарай миний дүү нар гэж хэлэхэд за, за та өнөөдөр эрүүлжүүлэгдэхгүй явчихдаг юм байна, маргааш таныг амьтан болгоно гэж хэлчихээд явсан. Маргааш нь цээж хөндүүрлээд байхаар нь харсан чинь хөх няц болчихсон байсан. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай ажил дээр Содбилэг гэх цагдаа ирээд 06 дугаар сарын 04-ний өдөр болсон асуудлаар Б.Ө гэх хүн гомдол гаргасан байна. Таниас мэдүүлэг, тайлбар авах гэсэн юм гэхээр ажлынхаа өрөөнд сууж байгаад тухайн үед болсон үйл явдлыг үнэнээр нь хэлж, өөрийн биед учирсан гэмтлийг харуулахад өө таныг бүр аймаар болгочихсон байна ш дээ гэж хэлсэн. Ямар гомдол гаргасныг нь уншиж танилцаж болох уу? гэхэд нь би авч ирээгүй байна. Та дараа ирээд танилцаарай гэж хэлсэн. Надаас тайлбар авсан мөрдөгч залуу та шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах уу гэж асуухад яг одоо хот руу яаралтай ажлаар явах болчихоод байна, яах уу гэж асуухад за тэгвэл та утсан дээрээ зургаа авчих, би тогтоолоо гаргаж амжихгүй юм байна, та дараа нь зургаа үзүүлээд явахгүй юу гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад цагдаагаас намайг дуудсан. Намайг яагаад дуудсан юм бэ? гэж асуухад та цагдаа Б.Ө тай асуудал үүсгэсэн байна, тэр талаар таниас тайлбар авна. Та ирээд л тайлбараа өгчих гэж хэлэнгүүт нь явж очоод болсон процессийг дахин тайлбарлаж хэлсэн. Гэрч Баттулга мэдүүлэхдээ намайг согтуугаар машин барьж явсан, мөн харж байхад ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн салтаа руу өшиглөсөн гэж мэдүүлсэн байсан. Энэ бол худлаа. Тухайн үед би цагдаа нарыг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь саад учруулаагүй, цагдаа нартай барьцалдаад ноцолдоод байсан зүйл байхгүй. Би жоохон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэвэл нүүр маань улайчихдаг юм. Нэг аяга айраг уусан ч гэсэн улайчихдаг болохоор хүмүүс намайг буруугаар ойлгодог юм. Хэрэг болсон өдөр манай ангийн хүүхэд Батбаяр нь наад эмэгтэй чинь яасан юм бэ? яагаачгүй биз дээ, эрүүлжүүлэх байр луу авч явах шалтгаан байхгүй ш дээ, заавал эрүүлжүүлэх гээд байгаа бол намайг аваад явчих, наад хүнээ тавиач гэж хэлж байсан. Тэгтэл Батбаярыг огт тоогоогүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ө ын өгсөн: ..2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дэд ахлагч О.Д хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёрыг шинэ хорооны уулзвар дээр зогсож байхад дээрээс нэг машин ирж байсан. О.Д надад энэ машиныг зогсоогоод шалгаадахая гэж хэлсэн. Дөхөөд ирэнгүүт нь улаан бороохойгоор дохиход улаан цайм харсаар байж зогсохгүй явчихсан. Тэгэнгүүт бид хоёр араас нь явах уу? байх уу? гэж ярилцаж байгаад нэг газар очиж зогсох байлгүй гэж бодоод холоос дагасан. Дагаж яваад цагдаагийн байрны үүдэнд очоож зогсонгуут чанх ард талд нь тулж зогсоод машинаасаа гялс буугаад жолооч дээр нь очсон. Намайг очиход машины жолоон дээр Сэр-Оддамба гэх залуу байсан. Би түүнийг таньдаг байсан. Тэгэхэд Сэр-Оддамба машинаасаа бууж ирээд намайг таниад би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн, найзыгаа нэг удаа өршөөгөөд явуулаач гэж дахин дахин гуйж байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Тэгэнгүүт эргүүлийн машин дотроосоо драйгер багажаа гаргаж ирээд та энэ рүү үлээчих гэж хэлэхэд үлээхгүй гэж хэлсэн. Тэгтэл машины арын суудалд сууж байсан Ц.Б гэх эмэгтэй гарч ирээд бид хоёртой хэрүүл маргаан хийсэн. Юу болоод байгаа юм бэ?, яагаад ингээд байгаа юм бэ? гээд чанга дуугараад байсан. Тухайн үед бид хоёр Ц.Б гэх эмэгтэйд нэг ч удаа гар хүрээгүй. Зодож цохьсон зүйл байхгүй. Бид хоёр луу юу болсон бэ?, яасан бэ? гээд дайраад байхаар нь таньтай ярилцаад байх шаардлагагүй, та цаашаа бай, ажилтай бол явж болно, бид нар жолоочийн согтуурлын зэргийг шалгах гэж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай өндөр насны тэтгэвэрт гарсан Баттулга гэх хүн ирсэн. Баттулга гэх хүн Ц.Б намайг зодож цохихыгг бүгдийг нь харсан. Мөн хажууд цагдаа Д хараад зогсож байсан. Тэгж байх хооронд Сэр-Оддамба гүйгээд алга болчихсон. Биднийг машины хаалга мөргүүлсэн гээд байна. Тухайн үед Ц.Б ийг та машин руу суучих гэж хэлээгүй, машинд суулгахын тулд хүч хэрэглэсэн зүйл огт байгаагүй. Тэгээд эрүүлжүүлэх байранд ирж эмчид үзүүлэхэд Ц.Б ийн биеийг үзчихээд эрүүлжүүлэхэд оруулах боломжгүй хүн байна, та хоёр энэ хүнийг гэрт нь хүргэж өг гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Ц.Б ийг ээжийнх гэрт хүргэж өгсөн. Ц.Б машинаас буухад намайг “за за та өнөөдөр эрүүлжүүлэгдэхгүй явчихдаг юм байна, маргааш таныг амьтан болгоно” гэж хэлсэн гээд байна. Ийм зүйл огт хэлээгүй. Би тийм зүйл ярьж хүнийг дарамталдаг хүн биш. Үүнийг цагдаа Д нотолно. Би за та буугаад гэртээ орчих гэж хэлсэн. Бүх зүйлийг камерийн бичлэгэн дээр бичигдсэн байгаа. Уг бичлэгийг СD-н дээр буулгаж хэрэгт хавсаргасан байгаа гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Баттулгын өгсөн...2018 оны 06 сарын 04-ний 02 цагийн орчимд хөдөө яваад гэрийнхээ гадаа иртэл автын байцаагч Б.Ө нэг замын цагдаагийн хамт манай гэр буюу 23-р байрны гадаа нэг эмэгтэй, нэг залуу 2-той маргалдаж байсан. Юунаас болж маргалдаж байсныг сайн мэдэхгүй. ..Тэгтэл тэр эмэгтэй Б.Ө тай маргалдаж байгаад салтаа руу нь өшиглөх шиг болж хөл нь сарвагнаж байсан Б.Ө ёо ёо эмзэг эрхтэн лүү өшиглөчихлөө гээд тонгойсон. Тэгээд өөр зүйл хараагүй гэрт орсон..."гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Д өгсөн... Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талаар очиход Сэр-Оддамба гэх залуу жолооны хүрдны ард сууж байсан ба тухайн тээврийн хэрэгсэл асаалттай байсан. Би жолоочид ёслож бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх биед байхгүй байна гэж хэлсэн. Намайг бичиг баримт шалгах үед Сэр-Оддамба гэх залуугаас архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслээс буулгаж, цагдаагийн газар дээр очиж драйгер багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэж буулгасан юм. Тэгж байхад тухайн тээврийн хэрэгслээс Ц.Б гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаасаа бууж ирээд д/ч Б.Ө ыг чи муу 2 таван хошуутай бацаан, гөлөг, пизда гэх мэт хэл амаар доромжилж байгаад д/ч Б.Ө ын төмсөг рүү нэг удаа өвдөгдөж, хүзүүгээр нь боож хүзүүг нь маажсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Гэрч Б.Сэр-Оддамбын өгсөн: ...2018 оны 06 сарын 04-ний орой 01 цагийн орчимд Цагдаагийн байр буюу 23-р байрны гадаа 2 цагдаатай таарсан. Нэг цагдаа нь замын байцаагч Б.Ө байсан нөгөөг нь танихгүй юм байна лээ. Тэгээд тэр цагдаа ирээд амрыг ирье гэж хэлтэл Ц.Б гэх эгч тэр цагдаа нартай уулзая учир начираа хэлье гэж байсан. Тэгтэл төд удалгүй цагдаагийн албан хаагч болон Ц.Б нарын хооронд үл ойлголцох байдлаас болж жижиг маргаан үүссэн.Би гэрлүүгээ явчихсан. Тэгээд цааш юу болсоныг би сайн мэдэхгүй байна... " мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Батбаярын өгсөн: ...Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Булган аймагт ирээд хамт сурч байсан Ц.Б тэй гэрийнх нь тэнд уулзаад урагшаа бунхан толгой гэдэг газар очиж тус бүр 2 лааз пиво уусан. Тэгээд орой 12 цагийн үед Цагдаагийн байрны гадаа ирсэн. Тэгэхэд хэв журмын цагдаа, замын цагдаа бололтой 2 цагдаа ирээд амрыг эрье бичиг баримтаа үзүүлнэ үү гэсэн. Тэгэхэд би Ц.Б нар машинаас буугаад гэртээ орлоо асуудал байхгүй гэж хэлсэн. Удалгүй Ц.Б нэг цагдаатай маргалдсан. Би тухайн үед нөгөө цагдаадаатай жаахан юм яриад зогсож байсан. Тэгтэл Ц.Б нөгөө цагдаа хоёрын дуу өндөрсөөд нэг нэгнийгээ пизда, гичий гэх үгээр хэрэлдэх болсон. Тэгээд нэг хартал нөгөө цагдаа нь Ц.Б ийн гарыг нь хойд талд нь зөрүүлээд барьцан эрүүлжүүлнэ гээд байсан. Харин Ц.Б би яагаад явдаг юм гэж байсан. Удалгүй нөгөө 2 цагдаа Ц.Б ийг хоёр талаас нь сугадаад аваад явсан.... гэх мэдүүлэг,
1815001650118 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Б.Ө ын өгсөн: Би Булган аймаг дах цагдаагийн газарт ЭЦТ-т зохицуулагчаар 2 дах жилдээ ажиллаж байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ны орой ЦГ-ын даргын баталсан хуваарийн дагуу ЗЦТ-ийн оройн эргүүлийн үүргийг цагдаагийн дэд ахлагч О.Д хамт гүйцэтгэж байсан. 02 цагийн орчимд Бунхан толгойгоос саарал өнгийн Прус маркийн тээврийн хэрэгсэл бууж ирсэн. Би Цагдаагийн дэд ахлагч О.Д хамт Шинэ хорооны уулзвар дээр тухайн тээврийн хэрэгслийг улаан модоор дохьсон боловч зогсооогүй. Би машиндаа сууж тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байрны гадна очиж зогсохоор нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн талаар нь очиж ЦБҮАЖК-д заасны дагуу ёслож бичиг баримтаа шалгуулна уу гэхэд жолооны хүрдны ар талд Сэр-Оддамба гэх залуу сууж байсан. Тухайн үед Сэр-Оддамба гэгчээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч шалгах үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Сэр-Оддамба нь д/а О.Д гараас тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ булааж авч машинаасаа буусан. Энэ үед приус 20 маркийн тээврийн хэрэгслийн ар талын суудлаас Ц.Б гэх эмэгтэй бууж над дээр ирээд би ахмад цолтой хүн байна. Гөлөг минь, пизда минь гэх мэтээр хэл амаар доромжилж миний биед халдаж төмсөг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Мөн миний хүзүүг багалзуурдаж хүзүү урсан. Энэ үед Сэр-дамба гэгч нь зугтаагаад явсан. Тэгэхээр нь алаг машиндаа иргэн Ц.Б ийг суулгаж цагдаагийн эрүүлжүүлэх байранд авч ирэн согтуурлын зэрэг шалгах багажаар согтуурлын зэргийг шалгах үед 0.51%-тай гарсан. Саатуулах байрны эмч Отгонтөгс нь эмчийн үзлэгт хамруулж даралт өндөртэй саатуулагдах боломжгүй гэж хэлнхээр нь Ц.Б ийг д/а О.Д бид хоёр машинаараа гэрт нь буулгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/
Гэрч О.Д өгсөн: "... 2018 оны 06 дугаар сарын 04-ний орой би Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ЗЦТ-ийн оройн эргүүлийн үүргийг цагдаагийн дэслэгч Б.Ө тай үүрэг гүйцэтгэсэн д/ч Б.Ө бид хоёр 02 цагийн орчимд Шинэ хорооны ойролцоо зогсож байх үед Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл Бунхан толгойгоос бууж ирэхээр нь би улаан модоороо дохьсон боловч тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй шууд зугтаагаад явсан. Тэгэхээр нь д/ч Б.Ө бид хоёр машинтайгаа хөдлөөд цагдаа явсан. Бид хоёрыг машиндаа суугаад хөдлөх үед приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь гэрлэн дохио өнгөрөөд яваад цагдаагийн шинэ байрны гадна очиж зогсохоор нь бид хоёр араас нь очсон. Тэгээд би машинаас бууж Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талаар очиход Сэр-Оддамба гэх залуу жолооны хүрдны ард сууж байсан ба тухайн тээврийн хэрэгсэл асаалттай байсан. Би жолоочид ёслож бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх биед байхгүй байна гэж хэлсэн. Намайг бичиг баримт шалгах үед Сэр-Оддамба гэх залуугаас архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслээс буулгаж, цагдаагийн газар дээр очиж драйгер багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэж буулгасан юм. Тэгж байхад тухайн тээврийн хэрэгслээс Ц.Б гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаасаа бууж ирээд д/ч Б.Ө ыг чи муу 2 таван хошуутай бацаан, гөлөг, пизда гэх мэт хэл амаар доромжилж байгаад д/ч Б.Ө ын төмсөг рүү нэг удаа өвдөгдөж, хүзүүгээр нь боож хүзүүг нь маажсан. Энэ үед Сэр-Оддамба зугтаагад явсан. Б.Ө бид хоёр Ц.Б ийг машиндаа суулгаж цагдаагийн газар дээр очиж драйгер багажаар согтолтын зэргийг үзэхэд 0.51%-тай гарсан. Тэгээд саатуулах байрны эмч үзлэг хийхэд Ц.Б нь даралт өндөртэй хүн байна, саатуулах боломжгүй гэхээр нь иргэн Ц.Б ийг гэрт нь хүргэж өгсөн.... " гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
Гэрч Б.Баттулгын "...2018 оны 06 сарын 04-ний 02 цагийн орчимд хөдөө яваад гэрийнхээ гадаа иртэл автын байцаагч Б.Ө нэг замын цагдаагийн хамт манай гэр буюу 23-р байрны гадаа нэг эмэгтэй, нэг залуу 2-той маргалдаж байсан. Б.Ө аас би юунаас болж маргалдсан талаар асуухад энэ эмэгтэй согтуу машин барьж зугтаагаад энд ирээд зогссон юм тэгээд цагдаагийн газар аваачиж шалгуул гэтэл эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгтэл тэр эмэгтэй Б.Ө тай маргалдаж байгаад салтаа руу нь өшиглөсөн. Тэгээд өөр зүйл хараагүй гэрт орсон..."гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Б.Сэр-Оддамбын өгсөн: 2018 оны 06 сарын 04-ний орой 01 цагийн орчимд Цагдаагийн байр буюу 23-р байрны гадаа 2 цагдаатай таарсан. Нэг цагдаа нь замын байцаагч Б.Ө байсан нөгөөг нь танихгүй юм байна лээ. Тэгээд тэр цагдаа ирээд амрыг ирье гэж хэлтэл Ц.Б гэх эгч тэр цагдаа нартай уулзая учир начираа хэлье гэж байсан. Тэгтэл төд удалгүй цагдаагийн албан хаагч болон Ц.Б нарын хооронд үл ойлголцох байдлаас болж жижиг маргаан үүссэн. Маргаан өрнөөд байж байтал тэр байрны гадаа байсан Тулга гэх ах хүрч ирээд намайг чи энд юу хийж байгаан харьж амар гэж загнасан тэгэхээр нь би яваад өгсөн. Тэгээд цааш юу болсоныг би сайн мэдэхгүй байна... " өгсөн мэдүүлэг /хх-24 тал/,
Гэрч Б.Батбаярын өгсөн: Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Булган аймагт ирээд хамт сурч байсан Ц.Б тэй гэрийнх нь тэнд уулзаад урагшаа бунхан толгой гэдэг газар очиж тус бүр 2 лааз пиво уусан. Тэгээд орой 12 цагийн үед Цагдаагийн байрны гадаа ирсэн. Тэгэхэд хэв журмын цагдаа, замын цагдаа бололтой 2 цагдаа ирээд амрыг эрье бичиг баримтаа үзүүлнэ үү гэсэн. Тэгэхэд би Ц.Б нар машинаас буугаад гэртээ орлоо асуудал байхгүй гэж хэлсэн. Удалгүй Ц.Б нэг цагдаатай маргалдсан. Би тухайн үед нөгөө цагдаадаатай жаахан юм яриад зогсож байсан. Тэгтэл Ц.Б нөгөө цагдаа хоёрын дуу өндөрсөөд нэг нэгнийгээ пизда, гичий гэх үгээр хэрэлдэх болсон. Тэгээд нэг хартал нөгөө цагдаа нь Ц.Б ийн гарыг нь хойд талд нь зөрүүлээд барьцан эрүүлжүүлнэ гээд байсан. Харин Ц.Б би яагаад явдаг юм гэж байсан. Удалгүй нөгөө 2 цагдаа Ц.Б ийг хоёр талаас нь сугадаад аваад явсан.... гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,
Шүүгдэгч Ц.Б ийн яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Булган аймгийн Булган сумын Хатант зоогийн газарт ангийн Батбаяр, жолооч Сэр-Оддамба бид 3 жаахан юм ярьж сууж байгаад Шинэ хороонд оччихоод Цагдаагийн байрны гадаа ирээд зогссон. Тэгээд би жолоочид хандан эгээ нь энэд байхгүй байгаа ш дээ, ХААН банкны дээд далд байрлах байранд байгаа шдээ гэж хэлтэл хүнтэй уулзаадахья удахгүй гэж хэлээд буусан. Тэгтэл гадаа шуугилдаад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод буугаад очсон чинь 2 цагдаа ирсэн дуу нь өндөрссөн байсан. Тэгээд би хүүе яав ийв гээд очсон чинь Б.Ө цашаа бай чамд хамаагүй гээд намайг түлхсэн. Дахиад яав, ийв очтол 2 гараас бариад түлхсэн. Тэгээд ард Батбаяр байж намайг унахад барьж аваад босгосон. Би босч ирээд чи яаж байгаа юм. Яахлаараа намайг түлхэж унагаадаг юм гээд Б.Ө ын гарнаас барьсан. Тэгтэл Б.Ө гар мушгисан тэгтэл тэр үед Баттулга гэдэг хүн ирээд хөгшөөн юу болоод байгаа юм наадуулаа эрүүлжүүл аваад яв гэж хэлсэн. Тэгэнгүүт Б.Ө болон Д нар миний гарын мушгиад толгойг минь доош дараад намайг өвдөглөөд машиндаа суулгах гэхлээр нь намайг тавьчих гар өвдөөд байна эвээр ярилцая гэж хэлсэн. Тэгтэл Б.Ө , Д нар машинд суучих тэгээд ярилцая таныг авч явахгүй гэхлээр нь би суугаагүй. Би зодоон цохион хийгээгүй надад тавьсан шаардлага байхгүй, би хэрүүл шуугиан хийгээгүй гэсэн чинь Б.Ө , Д нар гарыг маань ард мушгиад толгойг минь дараад машин руу хүчээр чирээд машиныхаа хаалгыг толгойгоор мөргүүлээд чихэж суулгасан. Тэр үед манай ангийн Батбаяр яасан гэж эмэгтэй хүнийг авч явж байгаа юм. Ямар ч хэрэг хийгээгүй байхад гэхэд тоосон шинжгүй аваад явсан. Тэгээд цагдаагийн газрын хаалгаар орсон тэгтэл 2 цагдаа орж ирээд эрүүлжүүлэх байр луу дагаад яв гэхлээр нь би дагаад явсан. Явах замдаа би яагаад эрүүлжүүлэх байр луу ордог юм гэж асуухад мэдэхгүйгээ дагаад яв гэж хэлсэн. Эмчид үзүүлэхэд даралт ихтай байна. 180 хүрч байна гэсэн тэгээд эмч эм уудаг уу гэхлээр нь надад эм байхгүй гэсэн чинь за байж байгаарай гээд гараад явсан. Тэгээд удалгүй ирээд таныг эрүүлжүүлэхгүй ээ даралт чинь өндөр байна гэсэн. Тэгээд Б.Ө Д нар намайг хүргэж өгөх замдаа би яаж байгаа юм та 2 гэж асуухад нээх юм дугарахгүй байсан. Буухдаа би баярлалаа гэж хэлтэл Б.Ө за яахав өнөөдөр таныг хүргээд өгчихлөө маргааш таныг хачин болгоно оо гэсэн тэхлээр нь би арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон.... гэх мэдүүлэг /хх-33-35/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтэнд: Б.Ө ын хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-26 тал/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Б.Ө ыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт үйл баримт болжээ.
Энэ үйл баримтын талаар хэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар Хохирогч Б.Ө ын өгсөн... Гөлөг минь, пизда минь гэх мэтээр хэл амаар доромжилж миний биед халдаж төмсөг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Мөн миний хүзүүг багалзуурдаж хүзүү урсан. Энэ үед Сэр-дамба гэгч нь зугтаагаад явсан гэх, гэрч О.Д өгсөн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талаар очиход Сэр-Оддамба гэх залуу жолооны хүрдны ард сууж байсан ба тухайн тээврийн хэрэгсэл асаалттай байсан. Би жолоочид ёслож бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх биед байхгүй байна гэж хэлсэн. Намайг бичиг баримт шалгах үед Сэр-Оддамба гэх залуугаас архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслээс буулгаж, цагдаагийн газар дээр очиж драйгер багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэж буулгасан юм. Тэгж байхад тухайн тээврийн хэрэгслээс Ц.Б гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаасаа бууж ирээд д/ч Б.Ө ыг чи муу 2 таван хошуутай бацаан, гөлөг, пизда гэх мэт хэл амаар доромжилж байгаад д/ч Б.Ө ын төмсөг рүү нэг удаа өвдөгдөж, хүзүүгээр нь боож хүзүүг нь маажсан гэх, Гэрч Б.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2018 оны 06 сарын 04-ний 02 цагийн орчимд хөдөө яваад гэрийнхээ гадаа иртэл автын байцаагч Б.Ө нэг замын цагдаагийн хамт манай гэр буюу 23-р байрны гадаа нэг эмэгтэй, нэг залуу 2-той маргалдаж байсан. Юунаас болж маргалдаж байсныг сайн мэдэхгүй. ..Тэгтэл тэр эмэгтэй Б.Ө тай маргалдаж байгаад салтаа руу нь өшиглөх шиг болж хөл нь сарвагнаж байсан Б.Ө ёо ёо эмзэг эрхтэн лүү өшиглөчихлөө гээд тонгойсон. Тэгээд өөр зүйл хараагүй гэрт орсон..."гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Б.Сэр-Оддамбын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 06 сарын 04-ний орой 01 цагийн орчимд Цагдаагийн байр буюу 23-р байрны гадаа 2 цагдаатай таарсан. Нэг цагдаа нь замын байцаагч Б.Ө байсан нөгөөг нь танихгүй юм байна лээ. Тэгээд тэр цагдаа ирээд амрыг ирье гэж хэлтэл Ц.Б гэх эгч тэр цагдаа нартай уулзая учир начираа хэлье гэж байсан. Тэгтэл төд удалгүй цагдаагийн албан хаагч болон Ц.Б нарын хооронд үл ойлголцох байдлаас болж жижиг маргаан үүссэн.Би гэрлүүгээ явчихсан. Тэгээд цааш юу болсоныг би сайн мэдэхгүй байна... " өгсөн мэдүүлэг /хх-24 тал/,
Гэрч Б.Батбаярын өгсөн: Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Булган аймагт ирээд хамт сурч байсан Ц.Б тэй гэрийнх нь тэнд уулзаад урагшаа бунхан толгой гэдэг газар очиж тус бүр 2 лааз пиво уусан. Тэгээд орой 12 цагийн үед Цагдаагийн байрны гадаа ирсэн. Тэгэхэд хэв журмын цагдаа, замын цагдаа бололтой 2 цагдаа ирээд амрыг эрье бичиг баримтаа үзүүлнэ үү гэсэн. Тэгэхэд би Ц.Б нар машинаас буугаад гэртээ орлоо асуудал байхгүй гэж хэлсэн. Удалгүй Ц.Б нэг цагдаатай маргалдсан. Би тухайн үед нөгөө цагдаадаатай жаахан юм яриад зогсож байсан. Тэгтэл Ц.Б нөгөө цагдаа хоёрын дуу өндөрсөөд нэг нэгнийгээ пизда, гичий гэх үгээр хэрэлдэх болсон. Тэгээд нэг хартал нөгөө цагдаа нь Ц.Б ийн гарыг нь хойд талд нь зөрүүлээд барьцан эрүүлжүүлнэ гээд байсан. Харин Ц.Б би яагаад явдаг юм гэж байсан. Удалгүй нөгөө 2 цагдаа Ц.Б ийг хоёр талаас нь сугадаад аваад явсан.... гэх мэдүүлэг /хх-56-57 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтэнд: Б.Ө ын хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-26 тал/,
зэрэг нотлох баримтууд авагджээ.
Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Б нь хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл ойшоон, үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хохирогч Б.Ө ыг цохих, түлхэх, хүзүүнд зулгаралт үүсгэн бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сахиулагч Б.Ө ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдээгүй цагаатгаж өгнө үү гэж гэм буруугийн талаар маргажээ.
Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан тухайн үйл баримт болох орой хамт байсан хохирогч Б.Ө ын... Гөлөг минь, пизда минь гэх мэтээр хэл амаар доромжилж миний биед халдаж төмсөг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Мөн миний хүзүүг багалзуурдаж хүзүү урсан. Энэ үед Сэр-Оддамба гэгч нь зугтаагаад явсан гэх, гэрч О.Д өгсөн.... Намайг бичиг баримт шалгах үед Сэр-Оддамба гэх залуугаас архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тэгээд би Сэр-Оддамбыг тээврийн хэрэгслээс буулгаж, цагдаагийн газар дээр очиж драйгер багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэж буулгасан юм. Тэгж байхад тухайн тээврийн хэрэгслээс Ц.Б гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаасаа бууж ирээд д/ч Б.Ө ыг чи муу 2 таван хошуутай бацаан, гөлөг, пизда гэх мэт хэл амаар доромжилж байгаад д/ч Б.Ө ын төмсөг рүү нэг удаа өвдөгдөж, хүзүүгээр нь боож хүзүүг нь маажсан гэх, Гэрч Б.Баттулгын өгсөн...2018 оны 06 сарын 04-ний 02 цагийн орчимд хөдөө яваад гэрийнхээ гадаа иртэл автын байцаагч Б.Ө нэг замын цагдаагийн хамт манай гэр буюу 23-р байрны гадаа нэг эмэгтэй, нэг залуу 2-той маргалдаж байсан. Юунаас болж маргалдаж байсныг сайн мэдэхгүй. ..Тэгтэл тэр эмэгтэй Б.Ө тай маргалдаж байгаад салтаа руу нь өшиглөх шиг болж хөл нь сарвагнаж байсан Б.Ө ёо ёо эмзэг эрхтэн лүү өшиглөчихлөө гээд тонгойсон. Тэгээд өөр зүйл хараагүй гэрт орсон..."гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сэр-Оддамбын өгсөн: 2018 оны 06 сарын 04-ний орой 01 цагийн орчимд Цагдаагийн байр буюу 23-р байрны гадаа 2 цагдаатай таарч ,тэд миний бичиг баримтыг шалгая гэхээр нь бие бичиг баримт байхгүй гэж хэлтэл Ц.Б гэх эгч тэр цагдаа нартай уулзая учир начираа хэлье гэж байсан. Тэгтэл төд удалгүй цагдаагийн албан хаагч болон Ц.Б нарын хооронд үл ойлголцох байдлаас болж жижиг маргаан үүссэн.Би гэрлүүгээ явчихсан. Тэгээд цааш юу болсоныг би сайн мэдэхгүй байна... " гэх мэдүүлэг,
Гэрч Б.Батбаярын өгсөн: Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Булган аймагт ирээд хамт сурч байсан Ц.Б тэй гэрийнх нь тэнд уулзаад урагшаа бунхан толгой гэдэг газар очиж тус бүр 2 лааз пиво уусан. Тэгээд орой 12 цагийн үед Цагдаагийн байрны гадаа ирсэн. Тэгэхэд хэв журмын цагдаа, замын цагдаа бололтой 2 цагдаа ирээд амрыг эрье бичиг баримтаа үзүүлнэ үү гэсэн. Тэгэхэд Ц.Б ийн хамт машинаас буугаад гэртээ орлоо асуудал байхгүй гэж хэлсэн. Удалгүй Ц.Б нэг цагдаатай маргалдаж ,тэдний дуу өндөрсөөд нэг нэгнийгээ пизда, гичий гэх үгээр хэрэлдэх болсон. Удалгүй нөгөө 2 цагдаа Ц.Б ийг хоёр талаас нь сугадаад аваад явсан.... гэх мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтэнд: Б.Ө ын хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт, камерт үйл баримтын талаар үзлэг хийж бэхжүүлэгдсэн СД зэргээр няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б ийн хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн сар бүр 225000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг, камерт үзлэг хийж бэхжүүлэгдсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Б ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийг сар бүр 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг төлж 12 / арван хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг, камерт үзлэг хийж бэхжүүлэгдсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй, шүүгдэгч Ц.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ