Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 197

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимднээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорынгазрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Гт холбогдох 1830001910177 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн

харьяат, 1970 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бусдунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт

Баяндэлгэр сумын 5 дугаар баг “Л” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвд иргэн Б.Хыг зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд талд зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлохбаримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын15-ны өдөр Бб, Б нартай “Ж” дэлгүүрийн гадаа 0.75 литрийн ерөөл архийг хувааж ууж дуусаж байх үед сумын таньдаг Х, Б.Б, С.Б гэх залуус дэлгүүрийн хажууд архи ууж байсан. Би очиход 1 шил Ерөөл архи аваад бидхэд хувааж уусан. Тэгээд би Хыг сундлаад Төрийн банкны гадаа мотоциклиосоо ойчсон юм шиг байгаа юм. Х явахгүй гээд тухайн үед согтуу байсан болохоор ухаан санаа орж гарсан. Хыг явы гэхэд явахгүй байхаар нь би уурлаад цохиж гэмтээсэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Яллагдагч Д.Гийн: Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр таньдаг Г.Бб, Хараал Б нартай сумын төвийн “Ж” дэлгүүрийн хажууд 0.75литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад дуусч байх үед сумын таньдаг Х, П.Б . С.Б  гэх залуучууд дэлгүүрийн хажууд архи уусан

бололтой сууж байхаар нь очиж уулзсан юм. Намайг очиход тэд нар дэлгүүрээс 0.5

литрийн “Ерөөл” нэртэй архи авч өгч хувааж ууцгаасан. Тэгээд би Хыг мотоцикл дээр суу гэхэд суугаад бид хоёр хөдлөөд явж байгаад Төрийн банкны гадаамотоциклоос ойчих үед Х явахгүй гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд би согтуууурлаад өвөрт байсан архины шилээр толгой руу цохиж өшиглөсөн байсан. Би тухайнүед ухаан орж гараад байсан. Би Хыг манай дүүгийн найз гэдгээр нь таньдагюм. Тэгээд би Хыг надтай хамт явахгүй гэхээр нь архи уусандаа уурлаадөвөрт байсан архины шилээр биед гэмтэл учруулсан. Миний өвөрт тухайн үед уусан“Ерөөл” архины шил байсан. Би урьд өмнө гэмт хэрэг хийж байгаагүй учраас айгаад архи ууснаа далимдуулж болсон асуудлыг мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм. Тухайнболсон асуудлыг дараа нь бодохоор нь санаж мэдэж байгаа юм. Би тэр өдөр 0.75 болон0.5 литрийн “Ерөөл” нэртэй архинуудыг найз нарын хамт хувааж ууцгаасан. Минийхувьд тухайн үед согтсон байсан. Болсон асуудлыг хальт санаж байгаа. Хнамайг цагдаад өгсөн болохоор нь би тухайн үед адилхан гомдол гаргаад өгье гээдхудал хэлсэн юм. Би Хт эмчилгээний зардалд 100.000 төгрөг бэлнээр өгчхохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-55-56/,

 

- Хохирогч Б.Хын: 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед жинхэнэ нэрийг нь мэдэхгүй буриад З, тамбар З гэх хоёр хүнтэй гудманд 0.5 литрийн 2 шил “Ерөөл” нэртэй архи ууж дуусгаад тэндээсээ босоод төвд байх“Ж” дэлгүүрийн хажуу талд Бб, Хараал Б /жинхэнэ нэрийг ньмэдэхгүй/ Г нар “Ерөөл” нэртэй архи ууж байхаар нь оччихоод миний ард сундалгээд байхаар нь сундлаад явсан. Тэгтэл Төрийн банкны баруун талд очиж зогсооднамайг архины шилээр цохиж зодсон. Д.Г ямар шалтгааны улмаас зодсоныгмэдэхгүй байна. Д.Г нь намайг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй. БиД.Гийг зодож цохиогүй. Тухайн үед олон хүн байсан. Гэхдээ тэр хүн байсан гэжхэлж мэдэхгүй байна. Д.Г тухайн үед надтай явахдаа шүдгүй байсан. 3 билүү 4шүд байхгүй харагдсан. Би цагдаагийн байгууллагад хохирогчоор шалгагдаж байххугацаандаа Д.Гээс эмчилгээний зардал болох 100.000 төгрөг авсан тул нададгаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 /,

- Гэрч П.Б ийн: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б,Х бид гурав “Ж” дэлгүүрийн хажууд согтуу сууж байхад Г гэххүн ирээд надаас “миний мотоциклын түлхүүр хаана байна” гэхээр нь “би яаж мэдэхюм” гэхэд “олоод ир” гэхээр нь “чадахгүй” гэхэд араас чулуу аваад толгой руу шидсэн.Тэгээд би толгойгоо бариад араас нь явахаар цаашаа зугтаасан. Эргээд явахаар араасирж өшиглөөд, эргээд харахаар зугтаагаад байсан. Тэгснээ мотоцикл асаагаад“Хыг явъя” гээд ардаа суулгаад хөдөлсөн. Х 20 цагийн үед согтууцусаа гоожуулаад явж байхаар нь Б бид хоёр эмнэлэг дээр авч явж боолттавиулахад эмнэлгээс гараад өөрөө боолтоо авч хаячихаад явсан. Хаасбага зэрэг цус гараад хатчихсан байдалтай бараг зүгээр шахуу байсан. “Яасан юм бэ”гэхэд толгойгоо хагалуулсан гэж байснаас өөрөөр юм яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн20/,

 

- Гэрч С.Б ийн: Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой айлын найрнаас ирээд орой гадуур явж байхад Хтай таарсан. Согтуу байсан болохоор нээх сайн санахгүй байна. Ямартай ч Х, Г хоёр маргалдаж байсан, харинхаана яаж зодолсоныг бол мэдэхгүй ” гэх /хх- 24/,

 

- Гэрч Б.Дын: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үедбайх Төрийн банкны хойд талын дэлгүүр ороод гарч ирэхэд Д.Г нь Хыг унагаад өшиглөж байсан юм. Тухайн үед хажууд нь байсан хүмүүс салгаад явуулсан.Хажууд нь ямар хүмүүс байсныг би сайн санахгүй байна. Хыг Гөшиглөж зодсон. Х нь Гийг зодож байхыг нь бол би хараагүй... гэхмэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

- Гэрч Б.Шгийн: Б.Х бид хоёр 2013 оноос хамтран амьдарч байгаа. Надтай хамтарч амьдрах үеэс оёдолтой байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр духандаа яз цохигдож уг оёдол нь задарсан байсан. ... Г гэж хүн зодсонгэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

- Гэрч Т.Тийн: 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд ээлжийн гараатай байсан. Тухайн үед Б.Хын духыг цэвэрлэж өгчихөөд оёулах шаардлагатай гэж хэлсэн чинь үгэнд орохгүй явсан.Хуучин оёдол тавигдсан байсан. Эмч А.Лг дуудаж шархыг нь цэвэрлэж оёдол тавихад арьс нь маш хатуу байсан юм. Хүний арьс хуучин оёдолтой байсан тохиолдолд хатуу ирмэгтэй болдог юм. Хын арьс хатуу ирмэгтэй байсан тул оёход маш хүндрэлтэй байсан. Эмч хоёр оёдол тавьсан. Хуучин оёдол задарсан учир задарч болзошгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /,

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн 2018.06.21-ний өдрийн 39 тоот албан бичиг /хх- 39/- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаартай дүгнэлтэнд: Б.Хын биед баруун нүдний дээд талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх- 41 /

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06дугаар сарын 23-ны өдрийн 394 дугаартай дүгнэлт /хх-46/

 

- Эмч Б.Цын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийнтэмдэглэл /хх-45/

 

- Гэрч Б.Цын: 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.Г гэх хүн надад ирж үзүүлсэн юм. Тухайн үед хүнд зодуулснаас болоод шүд унасан гэж байсан боловч уг шүдийг үзэхэд уруул язарсан хөхөрсөн зүйл байхгүй. Шүд унасан оромүлдсэн, уг оромд нь шүд цохигдож унасан гэх ул мөр байгаагүй. Цохигдсон шүд болуруул язрах хавдах, хөхрөх, эсвэл буйл сэтрэх, шүдний ёзоор үлдэх гэх мэт ул мөрбайдаг. Д.Гийн цохиулснаас болж унасан гэх шүдэнд ямар нэг ул мөр байхгүйөөрөө унасан юм шиг байсан. Д.Г үзүүлж байхдаа “миний шүд хөдлөөд сулбайсан” гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,

 

-Гэрч Б.Мын: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагаас өмнөД.Гийн дээд эрүүний үүдэн 1-р шүд нь хөдөлсөн байсан. Гэхдээ 2018 оны 06дугаар сарын 15-ны өглөө гэрээсээ гарахдаа бүтэн байсан хөдлөөд байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

- Гэрч С.Эийн : 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 394 тоотД.Гийн биед хөнгөн гэмтэл гарсан байна. Уг гэмтэл нь унах ...үед үүсэхболомжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

- Д.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/,

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.07.14-ны өдрийн 624 дугаартай тодорхойлолт /хх-59/,

 

- Д.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 66/

 

- Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай Прокурорын 2018 оны 10 дугаарсарын 05-ны өдрийн 5/22 дугаартай тогтоол / хх-67 /

 

- Хохирогч Б.Хын хүсэлт /хх- 62/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой 19.00 цагийн орчимдсогтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг сумынтөвийн төрийн банкны хойд талд иргэн Б.Хыг архины шилээр цохиж, зодонэрүүл мэндэд нь “ баруун нүдний дээд талд зүсэгдсэн шарх гэмтэл ” бүхий хөнгөнхохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Гийн хэрэг бүртгэлт болон шүүхийнхэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчБ.Х, гэрч П.Б , С.Б , Б.Ш, Т.Т, Б.Д, Б.Ц нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүхийншинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 393дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвийн 2018.06.21-ний өдрийн 39 тоот албан бичиг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч

Д.Г, хохирогч Б.Х, гэрч П.Б , С.Б  нар хамт архи явцадД.Г, Б.Х нар маргалдсан, Д.Г, Б.Х нар хамтдаамотоцикльтой явахдаа Д.Г нь өвөртөлж явсан архины шилээрээ Б.Хын духанд цохиж гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдоно.

Энэ нь зодооныг харсан гэх гэрч Б.Дын ” 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед байх Төрийн банкны хойд талын дэлгүүр ороод гарч ирэхэдД.Г нь Хыг унагаад өшиглөж байсан. Хыг Г өшиглөж зодсон. Х нь Гийг зодож байхыг нь бол би хараагүй” гэх, тухайн цаг хугацаанд буюу хамт архи уусан, мөн Б.Хыг толгойдоо гэмтэл авсныг мэдэж эмнэлэгт хүргэсэн гэх 

гэрч П.Б ийн “ Г мотоциклио асаагаад Хыг явъя гээд ардаа суулгаад хөдөлсөн. Х 20 цагийн үед согтуу цусаа гоожуулаад явж байхаар нь Б бид хоёр эмнэлэг дээр авч явж боолт тавиулахад,эмнэлгээс гараад өөрөө боолтоо авч хаячихаад явсан ”гэх, 

гэрч С.Б ийн ” биайлын найрнаас ирээд орой гадуур явж байхад Хтай таарсан. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямартай ч Х, Г хоёр маргалдаж байсан, харин хаана яаж зодолсоныг мэдэхгүй” гэх,

гэрч Б.Шгийн ” 21 цагийн үед ирэхэд Х гэрийн гадаа цус нь гоожсон байдалтай байсан. Духандаа яз цохигдсон байсан.Эмэнэлэг авч яваад Л гэх бага эмчээр 2 оёдол тавиулсан.Г зодсон гэсэн “ гэх, эмчилгээ хийсэн эмч Т.Тийн ”тухайн үед Б.Хын духыг цэвэрлэж өгчихөөд оёулах шаардлагатай гэж хэлэхэд үгэндорхгүй явсан. Эмч А.Лг дуудаж шархыг нь цэвэрлэж оёдол тавихад арьс ньмаш хатуу байсан юм. Эмч хоёр оёдол тавьсан. Хуучин оёдол задарсан учир задарч болзошгүй гэж хэлсэн “ гэх мэдүүлэг зэргээр нотлогдох бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдол бүхий гэж үзсэнболно.

 

Д.Г нь Б.Хын толгойд архины шилээр цохиж гэмт хэргийг гэмбуруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаархалдаж болохгүй,өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үлялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохиролучруулжээ.

 

Шүүгдэгч Д.Гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийншинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийгдээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Д.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хт учирсан эдийн хохиролбуюу эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хоруршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлтээгаргажээ.

Шүүгдэгч Д.Гийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөнтөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийнхариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харинЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтогтоогдоогүй болно.

 

Тухайн гэмт хэрэг Д.Г, Б.Х нарын хамт архи ууж маргасанасуудлаас үүдэлтэй ба гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчнь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, тэдгээр нь хоорондооэвлэрсэн зэрэг гэмт хээрг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинжчанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч Д.Гэд торгохял оногдуулах нь зохистой байх ба шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олохболомжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтооно.

 

Шүүгдэгч Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн шатандтүүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан,битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгохялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Гэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан Д.Гэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Г дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэгхоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ялтан Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хт учирсан эмчилгээний зардалд 100.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тустус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН