| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0184/э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 204
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугардаргалж,
Шүүххуралдаанынарийнбичгийндарга С.Ариунжаргал
УлсыняллагчЭ.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Хохирогч Ш.Э
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сид холбогдох эрүүгийн 1830002530178 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийнбайцаалтынталаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-1, Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Д.С
Холбогдсонгэмтхэргийнталаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвийн сайжруулсан шороон 4 замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркын 16-36 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.11-т заасан “Жолооч уулзвар гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ш.Эийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийнхэлэлцүүлэгтдараахнотлохбаримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед манай найз Ч ирээд би хадлан руу хүргэж өгөхөөр явсан. Би найзтайгаа ойрд уулзаагүй гээд дэлгүүрээс 0.75 граммын 1 шил архи аваад сумын төвөөс зүүн хойш хөдөө гараад уусан. Манай найз надад архи авч өгнө гээд эргээд 1 шил архи авсан би тэр архинаас уугаагүй. Тэгээд би өөрийн эзэмшлийн Портер маркийн машинаа жолоодоод хойноосоо ирээд зүүн тийш эргээд дэлгүүрийн үүдэнд зогстол араас Ланд-80 маркийн машинтай хүн ирээд та хүн дайрчихлаа гэж хэлсэн. Би хүн дайрснаа мэдээгүй.Би хохирогчийн ар гэрт оршуулгын зардалд 5 200000 төгрөг, дараа нь 2 500000 төгрөг, 88 хонь, 15 ямаа, 5 адуу өгсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Шүүгдэгч С бидэнд тусламж болгож 88 хонь, 15 ямаа, 5 адуу 5 200 000 төгрөг, 2 500 000 төгрөг өгсөн. Бидэнд одоо нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй гэв.
Яллагдагч Д.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн“...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ч гэх таньдаг хүн маань Сүхбаатар аймгийн Халзан сумын төвд ирсэн юм. Ч нь гагнуур хийдэг бөгөөд гагнуурын багажтайгаа надаар хөдөө хадлангийн газар хүргүүлэхээр болж миний эзэмшлийн 16-36 СҮЭ улсын дугаартай цэнхэр өнгөтэй портер маркийн авто машины ачаан дээр нь Чын гагнуурын багажийг нь ачаад дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг би авч Чыг машиндаа суулгаж би машинаа жолоодоод Халзан сумын төвөөс баруун хойд зүгт гарч хөдөө очиж Ч бид 2 авсан Ерөөл нэртэй архийг ууж дуусгасан. Дахин архи худалдаж авч уухаар болж Халзан сумын төв рүү орж дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг Ч авч дахин хөдөө очиж архийг уусан. Сүүлийн архинаас миний хувьд уугаагүй бөгөөд хөдөө Чыг хүргэж өгөх ёстой байсан. Ингээд би хөдөө явах гээд Чыг машиндаа суулгаад би машинаа жолоодоод Халзан сумын хойд талаас сайжруулсан шороон замд орж урд зүгт явж байгаад эмнэлгийн баруун хойд талын 4 замын уулзвараар зүүн гар тийш эргэж “Эрдэнэ” нэртэй дэлгүүрийн гадна ирсэн чинь араас Ланд 80 маркийн машинтай хүн ирээд “та хүн дайрчихлаа” гэхээр нь буцаж хүн дайрсан газраа ирсэн чинь эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд тухайн хүн нь Энхтөр гэх хүн байсан. Уг хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед айсандаа юу болоод байгааг одоо санахгүй байна”гэхмэдүүлэг /хх-ийн
Хохирогч Ш.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн“...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн дүү болох Ш.Э нь Сүхбаатар аймгийн Халзан сумын төвд зам тээврийн осолд орж, тус сумынхаа эмнэлэгт эмчлүүлж байгаад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нас барсан хэрэгт миний бие хохирогчоор оролцож байна. Миний бие эхээс 10-уулаа бөгөөд эцэг эх маань өндөр насалж, насан өөд болсон бөгөөд талийгаач дүү Ш.Э маань эхнэр хүүхэд байхгүй. Миний хувьд эхнэр хүүхэд байхгүй, харин талийгаач Ш.Э бид хоёр хамт байж, мал маллаж амьдардаг байсан учраас хохирогчоор ах дүү нар маань оролцуулж байгаа юм. Ш.Э нь 2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар баг сумын төвөөс зүүн тийш Отгоо гэх айлд мал маллахаар явсан юм. Үүнээс хойш уулзалдаагүй бөгөөд хааяа гар утсаар хоорондоо ярьдаг байсан. Харин 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осолд ороод эмнэлэгт байна гэсэн учир шөнөдөө очсон бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэг дээрээ нас барсан юм. Талийгаач маань архи уудаг бөгөөд, архи уухаараа ямар нэгэн муу зан гаргаад байдаггүй, харин архи уухаараа амархан унтаад өгдөг байсан. Хэн нэгэнтэй маргаж мууддаггүй юм. Халзан сумын төвд мал харж байгаа айлдаа болон төрсөн ах Ооёоо гэх айлд очдог юм. Өөр энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би болоод манай ах дүү нар хоорондоо ярилцсан чинь ямар нэгэн гомдол санал гаргахгүй учир гомдолгүй гэдэг юм. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Талийгаачийн буяны ажлыг ах дүү, найз нөхөд, нутаг орны хүмүүсийн дэмжлэгээр гаргасан байгаа. С нь тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд Халзан суманд судалгааны ажлаар ирсэн юм. 2018 оны 08 дугаар сарын 19-ний орой 20 цаг 00 минутын орчимд Халзан сумын төв худалдааны гудамжнаас хүргэн ахынхаа гэрээс С.Агийн хамт Ланд 80 маркийн авто машинтай хөдөлж, осол гарсан уулзварт баруун зүгээс зүүн зүг чигт явж байтал уулзварын хойд талаас маш их хурдтай ачааны авто машин ирж байхаар нь замын уулзвар дээр миний хувьд туслах замаар явж байсан учир машиныхаа хурдыг багасгаж зам тавьж өгсөн. Хойд зүгээс ирж байгаа машин 4 замын уулзвар дээрээс зүүн гар тийш эргэж уулзвараас өнгөрөхөөр нь би араас нь явтал ачааны авто машины доод талаас хүн дайрагдаад гарч ирэхээр нь хажууд нь зогсож, хамт явсан Аг буулгаад “хараад байж бай, би дайрсан машины араас явлаа” гээд явахад цэнхэр өнгөтэй портер маркийн авто машин жолоодсон эрэгтэй хүн байсан. Уг хүнийг С гэдэг бөгөөд Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн юм. 16-36 СҮЭ улсын дугаартай машинтай байсан. Та хүн дайрчихлаа ш дээ гэхэд “би хүн дайраагүй” гэж байснаа “за би буцлаа” гэсэн. Би шууд эмнэлэг орж 2 сувилагчийг аваад осол болсон газар очиход С нь машиндаа дайруулсан хүнийг суулгачихсан эмнэлэг явж байсан. Би Аг аваад эмнэлэг рүү очсон. Портерын жолооч С нь архи уусан байдалтай согтуу, ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. Машинд нь жолоочоос гадна нэг хүн байсан. Уг хүнийг би танихгүй. Тухайн үед 4 замын уулзвар дээр өөр машин байгаагүй. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Баруун талаас уулзвар дээр ирэх үед хүн харагдаагүй. Хойд зүгээс ирж байсан машиныг анзаарч харж байсан. ...Д.С нь хүн дайрчихаад зогсолгүй шууд явсан. Би араас нь явж машиных нь урдуур хөндлөн машинаа зогсоож байгаад зогсоосон юм” гэх мэдүүлэг,
Гэрч С.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний орой О бид 2 хөдөөнөөс Халзан сумын төвд ирж айлд хоол идчихээд сумын төвийн баруун урд дахь 4 замын уулзвар луу баруун зүгээс зүүн зүгт явах гэхэд хойд талаас хурд ихтэй машин ирж байхаар нь зам тавьж өгсөн чинь уг авто машин уулзвараар зүүн гар тийш буюу уулзвар эргэхдээ эсрэг урсгалд орж эргэсэн юм. Ингээд О нь уулзвараар араас нь гартал хойд талаасаа ирж зүүн гар тийш эргэж буй портер машины араас нь буюу доод талаас нь эрэгтэй хүн дайрагдаж гарч ирэхээр нь хажууд нь бууж үлдээд О нь дайрсан машины араас нь явсан. Портер машинд дайрагдах үедээ ямар байсныг мэдэхгүй дайрагдаад доороос нь гарч ирэх үед цагаан өнгөтэй саравчтай малгай шидэгдэж байсан. Уг хүн зам дээр баруун урагшаа хараад хэвтсэн толгойноос нь цус гараад эхэлсэн. Дайрагдсан хүн юм ярихгүй гэнгэнээд байсан. Удалгүй цэнхэр портер буюу хойноосоо ирж зүүн зүгт явахдаа хүн дайрсан машинтай С гэх хүн ирэхээр нь “та хүн дайрчихлаа ш дээ” гэхэд “би хүн дайраагүй” гэж байсан. Соос гадна танихгүй эрэгтэй хүн байсан бөгөөд С бид 2 дайрагдсан хүнийг өргөөд машинд нь оруулсан. Удалгүй О нь эмч нарыг дагуулсаар ирсэн”гэхмэдүүлэг,
Гэрч З.Чын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өглөө Сүхбаатар аймгийн Онгон сумаас Халзан суманд ажлаар ирж хуучин танил Стой уулзалдаж намайг хөдөө хадлангийн газарт хүргэж өгөхөөр болсон юм. Ингээд бид 2 уулзалдсан гээд 16 цагийн орчимд 0.75 литрийн Ерөөл нэртэй 2 шил архи авч Халзан сумын төвөөс баруун хойд зүгт хөдөө гарч, авсан 2 шил архийг ууж дуусгасан. Би архи уусандаа согтоод машинд сууж байсан. С машинаа жолоодоод намайг хүргэж өгөхөөр сумын төв орж байсан. Нэг сэрсэн чинь жийп машинтай хүн ирчихсэн “хүн дайрчихлаа” гээд Сийг загнаад байж байсан. С бид 2 цэнхэр өнгийн портер маркийн авто машинтай явж байсан. С нь хүн хаана яаж дайрсан талаар мэдэхгүй байгаа юм” гэхмэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шилжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай: Талийгаач Ш.Эийн цогцост баруун чамархайн хуйханд орхи цус хуралт, өвчүүний дотор хана, цээжний 2 талын дотор хананд цус хуралт, баруун эгэм гол хэсгээрээ, 1-4 дүгээр хавирга далны гол шугамаар зөрөөгүй, 3-8 дугаар хавирга нуруутай бэхлэгдэх хэсгээр зөрөө ихтэй, 2-9 дүгээр хавирга суганы гол шугамаар зөрөө бага, зүүн 5-7 дугаар хавирга суганы урд шугамаар, 7,8 дугаар хавирга далны гол шугамаар зөрөөгүй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн ар хананы няцарсан урагдал, цус хуралт, үнхэлцэг хальсны урд хана, зүүн тосгуурын гадна хананд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт, гялтанд цус хуралт, элэгний зүүн дэлбэнгийн урд хананд няцарсан цус хуралт, баруун зүүн хөлийн дунд чөмөгний зөрөөтэй хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны зөрөө багатай хугарал, духны баруун дээд хэсэгт, баруун нүдний гадна дээд буланд, баруун чихэнд, хүзүүний баруун хэсэгт, баруун мөрөнд, баруун бугалганы гадна хэсэгт, баруун тохой, тохойны дотор хэсэгт, шууны гадна дунд хэсэгт, алганы ар хэсэгт, баруун суганд, баруун далны доор, зүүн мөрөнд, зүүн тохойнд, шууны гадна хэсэгт, өгзөгний дээд хэсэгт, баруун ташаан толгойн дээд хэсэгт, баруун гуяны ар дунд хэсэгт, баруун өвдөгний доор, зүүн өвдөгний доор, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгарсан шархнууд, баруун ташаанд зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралтууд, баруун гарын 2 дугаар хурууны гадна хэсэгт, алганы ар хэсэгт урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Ш.Эийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. Талийгаач Ш.Э нь хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна. Талийгаач Ш.Э нь нас барахдаа хүнд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаартай “Талийгаач Ш.Эөөс авсан гэх цусанд 3.2 промилль этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай “Д.Соос авсан гэх цусанд 3.4 промилль этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна”гэх дүгнэлт,
Техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №73 дугаартай “ Hyundai Porter маркийн 16-36 СҮЭ улсын дугаартай авто машины жолооч Дугарын С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.11. “Жолооч уулзвар гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ”, мөн дүрмийн 2.7.а “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Д.С нь эсрэг урсгал сөрсөн нь “А” цэгээр тогтоогдож байна. Зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлахад зорчих хэсгийн нийт өргөн 7.30 метр уг замын тэн хагас 7.30/2=3.65 метр байх ба анх мөргөсөн “А” цэгээс замын хойд өргөн хүртэл хэмжихэд 1.60 метр байгаагаар урсгал сөрсөн болох нь тогтоогдож байх тул осол болох шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Шинжилгээний явцад зорчигч Ш.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.б. “Явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно”, 3.9.г “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-01 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-09/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-13-15 х /
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018.03.09-ний 316 тоот тодорхойлолт /хх-88 х /
Д.Сийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97 х / зэрэг болно.
Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвийн сайжруулсан шороон 4 замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн Хьюндай Портер маркын 16-36 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.11-т заасан “Жолооч уулзвар гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ш.Эийн амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Д.Сийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э, гэрч Б.О, С.А, З.Ч нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 47, 115 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 73 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүй гэмт хэрэг боловч жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоохөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч дээрх заалтуудыг биелүүлээгүйгээс осол гарч бусдын амь нас хохирсон хор уршиг учирсан байна.
Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнгэмбуруутайдтооцох үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Сийг гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Сийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,хохирогчийн оршуулгын зардалд 5200000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эд тусламж болнож 2 500 000 төгрөг, 88 хонь, 15 ямаа, 5 адуу өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Сийг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамланмөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Сийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Сид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Д.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 323374дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Сид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Ялтан Д.С энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн оршуулгын зардалд 5200000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эд тусламж болгож 2 500 000 төгрөг, 88 хонь, 15 ямаа, 5 адуу өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчнэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдажболохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР