| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0186/э |
| Дугаар | 201 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 201
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох 1830000000208 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ныөдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 6 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгуулсан, тус шүүийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ц орон сууцанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Л.Цг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархины дунд зэргийн доргилт, нүүрний болон 2 гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн гарын шууны дотор хэсгийн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Л.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр Бтай маргалдаж муудалцсаны улмаас хүүхдүүдтэйгээ аавындаа очиж нөхрөөсөө хэд хоног тусдаа байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой манай нөхөр Б.Б нь согтуугаар над руу ирж агсарч бид маргалдсан юм. Б.Б уурандаа намайг гараараа цохиж, хана руу толгойгоор савж, өшиглөж зодсон. Мөн хүжний суурь модыг хугалж хугархайгаар нь миний гарын шуу руу хатгаж зүссэн. Б уурлахаараа намайг ална, эрэмдэг зэрэмдэг болгоно гэх мэтээр заналхийлж, гэдэс, толгой гээд таарсан газар болгондоо цохиж, өшиглөж зоддог. Өөдөөс нь үг хэлж болохгүй, тайлбар хэлэхээр шууд уурлаж үг сонсохгүй зоддог. Б.Б нь намайг урьд нь олон удаа зодож дарамталж байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж хэлж байгаагүй. 2018 оны 05 дугаар сард намайг бусадтай хардаж зодоод миний баруун нүд хөхөрч байсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн бид хоёр маргалдсаны улмаас уурлаж миний толгойруу өшиглөж зодсон. Миний толгой хавдаж, гар хөхөрч хавдах зэрэг гэмтэл учирч байсан. Б.Б намайг эрүүл үедээ ч хамаагүй зоддог. Мөн намайг цагдаагийн байгууллагад мэдэгдвэл чамайг байгаа газар чинь очиж алаад өөрөө шоронд орно гэж заналхийлж дарамталдаг. Манай аав ээжийг ална, гэрийг нь голомтоор нь шатаана гэдэг.2018 оны 05 дугаар сарын сүүлээр намайг зодоход баруун нүд хөхөрч байсан. Тухайн үеийн зураг миний гар утсан дээр байгаа. Энэ талаар мэдэх хүн байхгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр намайг зодохдоо миний толгой ар хэсэгрүү цохиж хавдаж байсан. Үсдэж орноос буулгаж гэдэс хэвлий орчим өшиглөсөн. Тухайн хавдаж хөхөрсөн асуудлыг2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гар утсан дээрээ зургийг нь авсан. Намайг нөхөртөө зодуулдаг талаар мэдэх хүн байхгүй. Харин сүүлд зодуулснаас болж би аав ээждээ хэлсэн. Манай нөхөр хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Үүнээс болоод хэлээд яахав гэж бодоод хэлдэггүй байсан. Харин сүүлд 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой зодохдоо цагдаад хэлвэл ална гэж намайг айлган сүрдүүлсэн. Би Б.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гаргах гомдол болон санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнэхнэр Л.Цтой маргалдаж муудалцснаас болоод эхнэр гэрээсээ явж одоо өөрийн аавындаа байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ангийн хүүхдийн хурим болоод уг хуриманд анги хамт олноороо орсон бөгөөд энэ үедээ архи уугаад согтсон. Харин эхнэрээ аваад гэр рүүгээ явах зорилгоор очсон бөгөөд архи уусан байсан учир хэрүүл маргаан болоод нэг мэдсэн эхнэрийнхээ нүүр рүү цохиж байсан. Яагаад цохисноо мэдэхгүй байна. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр байх эхнэр Л.Цг үүрээр 05 цагт орж ирлээ гэж уурлан муудсан юм, тэгж байхдаа Л.Цгийн баруун нүдийг цохиж байсан. 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Л.Цгийн дүүгийн гэрт ажил хийж байтал гэрийнх нь хүмүүс ирэхгүй байхаар нь “дүү нар чинь ирж ажилд туслахгүй байна” гэтэл эхнэр дүү нараа өмөөрч
надтай маргалдаад бид муудаж байгаад орон дээрээс татаж буулгаад гэдэс хэвлий орчим газар нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 550 дугаартай: “1.Л.Цгийн биедтархины дунд зэргийн доргилт, нүүрний болон 2 гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн гарын шууны дотор хэсгийн урагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-ийн 12-13/
-Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 02/
-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 3-4/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Бт холбогдох 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Бт холбогдох 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Бт холбогдох 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Б.Бт холбогдох 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/542 дугаартай тодорхойлолт, / хх-ийн 40 /
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/
-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 45/
- Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ц орон сууцанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.Цг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “тархины дунд зэргийн доргилт, нүүрний болон 2 гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн гарын шууны дотор хэсгийн урагдсан шарх бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Цгийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Б нь2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.Цгзодож, түүний эрүүл мэндэд тархины дунд зэргийн доргилт, нүүрний болон 2 гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн гарын шууны дотор хэсгийн урагдсан шарх бүхийхөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бтял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөд байдал тогтоогдоогүй бөгөөд энэ хуулийн6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэнхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагынзорилгод нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгчБ.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ц нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бгэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 2 500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бт мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Ц хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР