| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0185/э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 199
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугардаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэншүүгдэгчО.Мид холбогдох 1830002840200 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-нийөдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Уртсуманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Уртсумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн О.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
ШүүгдэгчО.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын ... гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Дийг зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, няцралт, баруун хацар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:2018 оны 09 дүгээр сарын 09-нийөдөр найзтайгаа хөдөө мал руугаа явсан. Хөдөө очоод адуугаараа орчихоод найзуудтайгаа пиво уусан. Тэгээд морь ярьж байгаад Ч.Дтой муудаад гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон гэв.
Хохирогч Ч.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн үед хажуу айлын Б.Н гэдэг залуугийн хамт мотоциклтой нь адууны эрэлд явж байхдаа Т.Э гэх айлынд ороход манай сумын О.М, О.Б, Т.Э, Б.О, Ж.И нар 2 литрийн боргио пиво задлаад ууцгаагаад сууцгааж байсан юм. Тэгээд бид нар 10 ширхэг 2 литрийн боргио пиво хувааж ууцгаасан юм. Би О.М, Б.О нартай морь ярьж байгаад маргалдах үед О.М миний зүүн шанаа руу цохиж, Ж.И О.Мийг яаж байгаа юм бэ? гээд салгасан. Тэр үед О.М намайг заамдаад гэрээс гарч нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Б.Н бид хоёрын араас гэрээс гарч ирээд О.Мийг боль гэхэд Б.Н руу дайраад байсан. Тэгээд би мотоциклтойгоо Баруун-Урт сум руу гэр рүүгээ явсан. Надтай Б.О гэрт морь ярьж байгаад маргалдсан ба зодолдсон зүйлгүй. Надад санал хүсэлт, гомдол байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,
Хохирогч Ч.Д прокурорын газарт гаргасан хүсэлтдээ:Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Д би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Халзан сумын ...гэх газарт О.Мид зодуулж хөнгөн хохирол учирсан. Мижид Ч.Д гэм буруугаа ойлгож надаас уучлалт гуйсан. Бид эвлэрч хохирлын талаар маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 38/
Гэрч Б.Нын мөрдөн байцаалтанд өгсөн:“...Би 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өглөө Ч.Доотой мотоциклтой нь адууны эрэлд явж байхдаа Амбага буюу Т.Эгийн гэх айлынд орсон юм. Т.Эгийнд Б.О, О.Б, О.М, Ж.И, Т.Э нар 2 литрийн боргио пиво уугаад сууцгааж байсан юм. Ч.Доо ах бид хоёр пивоноос бага зэрэг уугаад дуусах үед Ч.Доо ах бид хоёр адууны эрэлд явж байгаа, явлаа гэхэд О.М “та хоёр байж бай” гэхээр нь бид хоёр яваагүй. Тэгээд бид нар 10 ширхэг боргио нэртэй пивыг хувааж ууцгаасан. Бид нар морь яриад сууцгааж байхад Б.О гэнэт миний морь яасан юм бэ? гэж Ч.Доо ахад хандаж хэлээд ам муруйж маргалдах үед О.М хажуугаас орж ирээд Ч.Доо ахыг “чи юу гээд байгаа юм бэ?” гээд заамдаад авахад Ж.И ах “та нар боль” гэсэн юм. Тэгээд О.М Ч.Доо ахыг гэрээс аваад гарахаар нь би араас нь гарсан юм. Намайг гэрээс гарах үед О.М Ч.Доо ахын нүүрэн тус газар цохиж байгаа харагдсан. Би Ч.Доо ахыг мотоциклтойгоо яв гээд явуулаад Ж.И ахаар би гэр рүүгээ мотоциклоор хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч Ж.Иынмөрдөн байцаалтанд өгсөн:“...2018 оны 09 дүгээр сарын 09-ны өглөө 10 цагийн үед О.М 2 хүнтэй машинтай Т.Эгийнд ирсэн юм. ... 4 ширхэг 2 литрийн боргиог хувааж ууцгаах үед Ч.Доотой Б.О маргалдаад байсан хоорондоо зодолдож цохилцсон зүйл байгаагүй. Харин Ч.Доотой О.М хурдан морины удам угшил ярьж байгаад хоорондоо маргалдаж, О.Мийг Ч.Доо “чи морь мэддэг юм уу, би чиний морийг уяж өгье” гэж хэлэхэд О.М хойд орон дээрээс босож ирээд Ч.Доогийн шанаа орчим 1 удаа цохихоор нь би боль гэхэд хоорондоо заамдалдаад гэрээс гарсан. Тэр үед Б.Н О.М Ч.Доо нарын араас удалгүй гарсан. Би О.Б, Очирбат хоёрын хамт гэрээс гарахад О.М гэрийн зүүн талд дээш хараад хэвтсэн байдалтай Б.Н гэрийн зүүн талыг налсан байдалтай зогсож байсан, Ч.Доо шууд мотоциклоо асаагаад гэрийн хойд руу аймгийн замаар явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:“...Намайг 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед худагт адуунуудаа услаад зогсож байхад Амбага буюу Т.Эгийнд машин ирэхээр нь би очсон юм. Т.Эгийнд Ж.И ах, О.М ах 2 хүнтэй машинтай хүргүүлж ирлээ гээд байж байсан. ...бид нар пиво уугаад морь ярьж сууж байхад Б.Н, Ч.Доо нар адуугаа олохгүй байна гээд Т.Эгийнд ирсэн юм. Тэгээд бид нар 10 ширхэг 2 литрийн боргио нэртэй пивыг хувааж ууцгаасан юм. Гэрт О.М, Ч.Доо нар хоорондоо морь ярьцгааж байгаад маргалдаж Ч.Доогийн шанаа орчим О.М ах 1 удаа цохиж байгаа харагдсан. Ч.Доо ахыг О.М ах нүүрэн тус газар нь цохисон бололтой зүүн нүдний хөмсөгнөөс бага зэргийн цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:“...Намайг 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед худагт адуугаа услаад зогсож байхад Амбага буюу Т.Эгийнд машин ирэхээр нь би очсон юм. Т.Эгийнд Ж.И ах, О.М ах 2 хүнтэй машинтай хүргүүлж ирлээ гээд байж байсан. ...бид нар пиво уугаад морь яриад сууж байхад Б.Н, Ч.Доо нар адуугаа олохгүй байна гээд Т.Эгийнд ирсэн юм. Тэгээд бид нар 10 ширхэг 2 литрийн боргио нэртэй пивыг хувааж ууцгаасан юм. Гэрт О.М, Ч.Доо нар хоорондоо морь ярьцгааж байгаад маргалдаж Ч.Доогийн шанаа орчим О.М ах 1 удаа цохиж байгаа харагдсан. Ч.Доо ахыг О.М ах нүүрэн тус газар нь цохисон бололтой зүүн нүдний хөмсөгнөөс бага зэргийн цус гоожсон байдалтай байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 547 дугаартай дүгнэлтэнд “....Ч.Дийн биед 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, няцралт, баруун хацар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 18-р хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 4/987 дугаар тодорхойлолт /хх-ийн 39/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2018/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-35/
Шүүгдэгч О.Мийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39/
Шүүгдэгч О.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын ... гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Дийг зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, няцралт, баруун хацар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Мийнмөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ч.Д, гэрч С.Н, О.Б, Б.Онарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 494 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Мид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.М нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа иргэн Ч.Дийн зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч О.Мийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Мид ял шийтгэл оногдуулахад хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлбайдал тогтоогдоогүйболно.
Шүүгдэгч О.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч О.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Д гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тусдурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мийг 1350/ нэг мянга гурван зуун тавь /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.Мид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Ялтан О.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнзэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуугомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыгхорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайхандмэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА