| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0172/э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 190
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугардаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч Э.Хосбаяр
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч У.Мийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч П.Н, У.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, У.М нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн1830002000164дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаарсарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988оны 10дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Усны аж ахуйн ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Н
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Сүхбаатар залуус хөгжил” ТББ-ын тэргүүн, “Спорт өрөлт” сургалтын төвд багшажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Ургах наран хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Алдарт эхийн 2 дугаар одонтой, ял шийтгэлгүй, У.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч П.Н нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын ... тоотод иргэн У.Мийг зодож эрүүл мэндэд нь “Баруун гарын шууны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, гадна хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйх, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт толгой зулай хэсгийн хуйх, зүүн шанаа хацарт, баруун шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Яллагдагч У.М нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын ... тоотод иргэн П.Нийг зодож эрүүл мэндэд нь “Баруун нүдний дээд доод зовхинд, хамарт улаан ягаан, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт, зүүн шилбэний урд дунд хэсэгт хөх ягаан цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгтмэдүүлэхдээ: Цагдаад мэдүүлгээ өгсөн байгаа. Нэмж ярих зүйл гэвэл гэрч Мгийн мэдүүлэг дээр намайг Мөийн хоолойг боосон гэж мэдүүлсэн байна тийм зүйл болоогүй 2 алгадсан нь үнэн гэв.
Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ үйл явдал 4 сарын өмнө болсон. Юу болсон талаар бараг л мартсан байна сая бүх зүйлийг сонсоод эргээд тэр бүхнийг санахад хэцүү байна сэтгэл өвдөж байна. Нийн эсрэг мэдүүлэг өгөхөөсөө илүү нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Түрүүн та хэлсэн төрсөн өдөр чинь 1 хоногийн зөрөөтэй юм байна гэж бид 2 төрсөн өдрөө дандаа хамт тэмдэглэдэг байсан. Одоо ингээд шүүх хуралдааны зааланд зогсож байгаа нь харамсалтай байна. Намайг хов ярьсан л гэж байна хүн юмыг яаж хүлээж авахаасаа л шалтгаална. А согтуу ирээд найзын минь талаар муу хэлээд байхаар нь найзыгаа өмөөрөөд шар хөдлөөд тиймээ тэр залуутай уулздаг гэж хэлсэн. Нийн ахынх нь хадам ээжийн дэлгүүр рүү ороход найзын минь ахыг бас найзыг минь муу хэлээд байхаар нь найзыгаа өмөөрөөд та нар өөрсдөө байрыг нь авна гэж дайрдаг биздээ гэж хэлсэн. Энэ бүх зүйлийг Нт хэлээгүй, тайлбарлахыг хүсээгүй. Н ганц ахынхаа эхнэртэй муудаад, төрсөн охиныхоо эцэгтэй муудаад яах юм бэ Н энэ хүмүүстэй муудаж болохгүй. Энэ бүх муу муухай зүйл надаар дуусаг. Би нэг багынхаа сайн найзыг алдаж байна. 2 хоногийн дараа бид 2-ын төрсөн өдөр болох гэж байна. Би найзынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:..Миний 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №397 дугаартай дүгнэлтэнд хохирогч У.Мийн биед хүзүүний баруун талд маажсан зулгаралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйх, зүүн шанаа хацарт, баруун шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд уг гэмтлүүдээс хүзүүний баруун талд, зүүн эгэмний дор тав нь хууларч буй зулгаралт, зүүн өгзөгний дунд хэсэгт учирсан хөхрөлт, цээжний зүүн хэсэгт хөхний дээд талд эдгэрч байгаа тавласан урт зулгаралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Мөн үлдсэн бусад гэмтлүүд нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүдээс хүзүүний баруун хэсэгт маажуулсан 3 ширхэг зулгаралт, хөхний дээд талд урт нэг ширхэг маажуулсан зулгаралт, зүүн өгзөгний дунд хэсэгт хөхөрч шарлаж байгаа гэмтлүүд нь тавлаж тав нь хуурч байгааг үзэхэд бусад гэмтлүүдээс арай өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан мөн мөрдөн байцаалтанд ч мэдүүлэг өгсөн гэх.
Хохирогч П.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед гэртээ охинтойгоо байж байтал манай ах П.Г орж ирээд “Танай найз У.М чинь манай эхнэр Ут олон юм ярьж чамайг муулсан байна” гэхээр нь би У.Мийн гэрлүү ганцаараа очиход У.М байшингийнхаа таамбарт нэг танихгүй залуутай хамт байхад нь “У.Мээ би чамтай ярилцах хэрэгтэй байна, гараад ир” гэхэд У.М “Чадахгүй. Чи ер нь орой болгон ирж хэрүүл хийдэг юу юм бэ” гэх зэргээр дайрч давшлаад байхаар нь би “Би чамаас өчигдөр орой ирж гуйгаа биз дээ, Чи намайг хэлэх хэлэхгүйгээр хэлж муулж оролдох чинь багадаад одоо манай ах Гийн гэр бүлээр оролдоод байхаа болиоч, битгий ингээд байгаач” гэхэд өөдөөс У.М “Би ерөөсөө тийм юм ярьсан юм байхгүй, чи юу яриад байгаа юм бэ” гээд мөн л надруу уурлаад дайрч давшлахад нь “Тийм л юм бол одоо очоод манай ах П.Г, Э.У эгч нарт надтай хамт очоод хэлчихээч” гэсэн чинь “Би чадахгүй. Чам шиг орой болсон хойно хэрүүл хийгээд явдаг хүн би биш, зайл” гэх зэргээр хэл амаар доромжлоход нь “Би чамд битгий ингэж худал үнэн юм яриад яваад байгаач гэж гуйгаа биз дээ” гээд уурлахад өөдөөс дайрч давшлаад байхаар нь би 2 удаа алгадсан. Гэтэл У.М намайг үсдэж аваад нүүр маажихаар нь би зөрүүлж үсдэж аваад зууралдаж байхад хажууд байсан залуу /нэрийг нь мэдэхгүй байна/ салгаад би яваад өгсөн юм. ...Би У.Мийн гэрт очиж маргалдаж муудалцсанаас энэ гэмтэл бэртлүүд учирсан. Ойрын хугацаанд хүн хартай муудалцсан маргалдсан ямар ч асуудал болоогүй. ...гомдолтой байна. Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй”...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/
Хохирогч У.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед “Ургах наран” хорооллын ... тоотод өөрийнхөө байшингийн таамбарт хамт ажилладаг найз Мийн хамт юм яриад 1 нас 6 сартай охиноо өвөр дээрээ аваад сууж байтал гаднаас манай найз П.Н ууртай орж ирээд “Мөээ уулзъя. Хүүхдээ хажууд хүндээ өгчих” гэхээр нь би “Юу болсон бэ? Хүүхэд хүнд өгч болохгүй уйлчихна, яасан бэ” гэж асуухад “Яадаг юм бэ? Пизда минь” гээд хүүхдээ аваад сууж байхад шууд нүүрлүү гараараа 3 удаа цохиод авсан. Тухайн үед би “юу болоод байгаа юм бэ? Би хангалтай тэсэж байна шүү. Одоо болно” гэж хэлэхэд ямар ч тайлбар хэлээгүй дайрч давшлаад үснээс зулгааж таамбарын зүүн ханаруу толгойгоор мөргүүлж зодож цохиод байсан. Би өөрөө охиноо авч байхад намайг авч шидээд охиноо газар унагасан. Тэгээд манайд байсан М манай охиныг аваад бид хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан бөгөөд манай найз Мийг 2-3 удаа алгадаад авч байгаа харагдсан. Мөн П.Н нь манай салсан нөхөр Б.Баярсайханы дугаарлуу залгаад намайг муулаад хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би цагдаад дуудлага өгөхөд гараад явсан. ...Намайг тэр өдөр Н нь хацар руу 4 удаа алгадаж, цээж рүү хөлөөрөө өшиглөж газар унасан чинь гуя, өгзөг, шилбэ, өвдөг рүү өшиглөж цохиж зодсон. ...гомдолтой байна”...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/
Гэрч Э.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 21:00 цагийн орчимд би Мөийнд очоод байж байсан юм. Би Мөтэй юм яриад байж байсан чинь 23:00 цагийн орчимд нэг өндөр биетэй эмэгтэй хүн орж ирээд Мөийг “чи яагаад байгаа юм бэ” гээд байсан.Тэгээд тэр эмэгтэй намайг хараад “энэ хэн юм бэ” гэсэн. Тэгэхээр нь бид хоёрдуугараагүй юм. Тэгээд үүднээс нь цонхоор нь хараад байсан чинь Н гэдэг эмэгтэй Мөийг алгадсан. Тэгээд байж байснаа хоолойг нь боохоор нь ороод салгасан чинь намайг алгадсан. Тэгээд би “та нар адилхан эмэгтэй хүмүүс байж хоорондоо ярилцаж учраа олж болохгүй юм уу” гэсэн чинь тэр эмэгтэй өөдөөс бархираад байсан. Тэгэхээр нь би эргээд гарсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй Мөтэй хэрэлдэж байгаад тэр хоёр зодолдоод байсан. Тэгэхээр нь эргэж орж салгасан. Мөт хүүхдийг нь өгөөд би тэр хүүхнийг “чи яагаад байгаа юм бэ? Хараад байхад үйл хөдлөл чинь дэндэж байна шүү” гэсэн чинь тэр хүүхэн Мөт “чиний хэддэх залуу чинь юм бэ” гээд байсан. Тэгээд байхаар нь би хэлэх зүйлээ бодожхэлээрэй гэсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй дуугүй болсон. Тэгээд би гараад хүүхэд машинд унтаж байснаа сэрсэн болохоор аваад эхнэр утсаар залгахаар нь явсан. ...Тэр хоёр бие биенээ үсдээд өшиглөөд байсан болохоор хоёр биедээ гэмтэл учруулсан байх, яг ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. ...Н Мөийн нүүрлүү алгадаж байсан, хоолойг нь багалзуурдаж байсан.Үснээс нь татаад газар унах үед нь өшиглөж байсан.Тэр үед нь би яг орж ирэх таараад салгаж байсан юм. Мө Нийг үснээс нь зулгаагаад өөдөөс нь гараараа мөн хөлөөрөө өшиглөж байсан. Яг хаана хаана нь гэмтсэн талаар мэдэхгүй. Тэр хоёр сүүлдээ хоёр биеэ үсдээд цохиод, өшиглөөд байсан”гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч М.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед манай найз П.Н өөрийнхөө дугаараас залгаад “Чи У.Мийн гэрт хүрээд ир. Ярих юм байна” гэж хэлсний дараа У.М мөн надруу залгаад “Н надруу залгаад уулзъя гэнээ. Ярианых нь өнгө эвгүй байна. Чи манайд хүрээд ир” гэхэд нь би яваад очиход У.Мийн гэрт П.Н миний өмнөхөн очсон байсан. Тухайн үед П.Н У.Мрүү “Чи миний салсан нөхөрлүү яах гэж өөр хүнтэй сууж байгаа, жирэмсэн болсон” гэж худал үнэн яриад яваад байгаа талаар асуухад У.М “Би урьд нь чамайг өөр залуутай уулзаж учраад явдаг талаар бол салсан нөхөр Ат ярьсан үнэн, гэхдээ хүүхэдтэй болж байгаа, жирэмсэн гэж бол хэлээгүй. Намайг уучлаарай, миний буруу” гээд уучлалт гуйхад Н “Ам хэлээ татаж бай, ярих юмаа сайн бодож бай” гээд тухайн үед ойлголцоод П.Н бид хоёр гэр гэрлүүгээ харьсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед намайг гэртээ амарч байтал У.М өөрийнхөө 95952077 дугаарын утаснаас залгаад “Н сая манай гэрт ирээд намайг зодчихоод яваад өглөө” гэж хэлсэн. Өөр бол нарийн ширийн зүйл ярьж чадаагүй, би тухайн үед гэрлүүнь очоогүй. ...Би У.Мт ерөөсөө П.Нийг ах Гтоо зодуулчихаад уурандаа Мөийн гэрт очсон талаар юу ч яриагүй. Би ийм асуудал яриагүй болохоор мэдэхгүй. Би найз Мө болон өөр хүнд ч ийм юм ярьсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Гэрч Э.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний орой 21 цаг 04 минутанд өөрийнхөө Munkhtsetseg SB гэсэн хаягнаас өөрийнхөө хүзүүний маажуулсан зургийг явуулсан байсан. Түүний дараахан 1 цаг 30 минутын дараа 23 цаг өнгөрөөгөөд унтах гэж байтал П.Н над руу 89294004 дугаараас залгаад “У.М, бид нарын хооронд манай Г ахын тухай ярьсан юмыг хадмуудад нь очоод хэлчихсэн байна. Түүнээс болж Г ах манай гэрт орж ирээд надад олон юм яриад байхаар нь гэрээсээ гараад У.Мийн гэрлүү явж байна. Би У.Мт өчигдөр гэрт нь очиж гуйсан ш дээ. Энэ муу хүн гуйгаад учирлаж хэлж байхад яах гээд байгаа юм, би очиж уулзана” гээд надад нилээд бухимдалтай хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш 30 гаруй минутын дараа эргэж өөрийнхөө утаснаас залгаад “У.Мтэй гэрт нь очиж муудалцсан. Тэднийд нэг танихгүй залуу байна. Тэр залуунь намайг түлхэж У.М тэр залуугийнхаа хажууд намайг доромжилдог юу юм бэ” гэх зэргээр уурлаад яриад байсан. Тухайн үед гэрт нь ямар асуудал болсныг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №397 дугаартай дүгнэлтэнд хохирогч У.Мийн биед хүзүүний баруун талд маажсан зулгаралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйх, зүүн шанаа хацарт, баруун шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд уг гэмтлүүдээс хүзүүний баруун талд, зүүн эгэмний дор тав нь хууларч буй зулгаралт, зүүн өгзөгний дунд хэсэгт учирсан хөхрөлт, цээжний зүүн хэсэгт хөхний дээд талд эдгэрч байгаа тавласан урт зулгаралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Мөн үлдсэн бусад гэмтлүүд нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүдээс хүзүүний баруун хэсэгт маажуулсан 3 ширхэг зулгаралт, хөхний дээд талд урт нэг ширхэг маажуулсан зулгаралт, зүүн өгзөгний дунд хэсэгт хөхөрч шарлаж байгаа гэмтлүүд нь тавлаж тав нь хуурч байгааг үзэхэд бусад гэмтлүүдээс арай өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогч Б.Агийн 2чихний цоорол, булаг гоожсон гэсэн байгаа нь юунаас үүссэн болох шалтгааныг тогтоох боломжгүй. Дунд чихний үрэвсэлт өвчний улмаас чихний хана улайж үрэвсэж, хэнгэрэг цоорох тохиолдол байдаг. Чих хамар хоолойн эмчийн бичигт чихний гадна хэсэгт гэмтэл үүссэн гэж бичигдээгүй тул гэмтлээс үүссэн гэж үзэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 398 дугаардүгнэлтэнд“П.Нийн биед баруун нүдний дээд доод зовхинд, хамарт улаан ягаан, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт, шууны урд дунд хэсэгт, гадна дунд хэсэгт, баруун өгзгөнд, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн шилбэний урд дунд хэсэгт хөх ягаан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэх /хх-ийн 36-р хуудас/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 397 дугаар дүгнэлтэнд “У.Мийн биед хүзүүний баруун талд маажсан зулгаралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, гадна хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйх, зүүн шанаа хацарт, баруун шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэх /хх-ийн 29-р хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын У.Мийн ам бүлийн талаарх 7/548дугаар тодорхойлолт /хх-ийн 61/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын П.Нийн ам бүлийн талаарх1/1046 дугаар тодорхойлолт /хх-ийн 65/
Шүүгдэгч П.Н, У.М нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 68-69/
Шүүгдэгч У.Мийнял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/
Шүүгдэгч П.Нийнял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Н нь2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын ... тоотод хохирогч У.Мийг зодож эрүүл мэндэд нь “Баруун гарын шууны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, гадна хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт, толгойн зулай хэсгийн хуйх, зүүн өвдөгний доод хэсэгт, цус хуралт толгой зулай хэсгийн хуйх, зүүн шанаа хацарт, баруун шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч П.Нийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч У.М, гэрч Э.М, М.М, Э.Б, шинжээч эмч С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны397, 398 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.М нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын ... тоотод иргэн П.Нийг зодож эрүүл мэндэд нь “Баруун нүдний дээд доод зовхинд, хамарт улаан ягаан, зүүн гарын шууны дотор дунд хэсэгт, зүүн шилбэний урд дунд хэсэгт хөх ягаан цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Мийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч П.Н,гэрч М, М.М, Э.Б, шинжээч эмч С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны 397, 398 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Н, У.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Н, У.М нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч П.Н, У.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Н, У.М нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Н, У.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч У.М, П.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Н, У.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.М, П.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Нийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч У.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Мийг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч П.Нийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Н, У.М нарт оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтанП.Н, У.М нарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Н, У.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Хохирогч П.Н, У.М нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н, У.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Ш.АлтансүхньСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 5-9 тоот хашаанд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед архи уусан үедээ хохирогч П.Оюунзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч П.Оюунзулмэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.06.04-ний өдрийн 314 дүгээр дүгнэлт зэрэгхуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхтхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Н, У.М нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа П.Оюунзулыг санаатай зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхыг хүний биед хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлбайдал болно.
Шүүгдэгч П.Н, У.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан Н.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял,
гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлаж шүүгдэгч Э.Б-эд ялоногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогч П.Оюунзулгомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнзэргийг харгалзанБ.Мөнхбаяр, Ш.АлтансүхтЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар700 / долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Н, У.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Оюунзул нэхэмжлэх зүйлгүй гэснийгдурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Үржин овогт Бүлтэнгийн Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхыг 700 / долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхтмэдэгдсүгэй.
5. ЯлтанП.Н, У.М ньцагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Оюунзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийгтус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнзэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуугомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыгхорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайхандмэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуудхохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА