| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0171/э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 193
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугардаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Хохирогч У.Б
Хохирогчийн өмгөөлөгч Д.Б
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 1830001790170 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, таваар судлал мэргэжилтэй, Баруун-Урт сумын 8 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй А.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.А нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудалд иргэн У.Бг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрний болон цээжний хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ашүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр В нь Б гэх хүүхэнтэй явдгийг нь мэдсэн. Тэгээд машинтай гадуур нөхрөө хайж байтал С зочидбуудлын гадаа манай нөхрийн машин байхаар нь ороход Б нүцгэн хэвтэж байсан. Манай нөхрийн хувцас хунар шалан дээгүүр нь байсан. Тэгээд Бг зодсон нь үнэн гэх,
Хохирогч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:2018 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 209 тоот амрах өрөөндөө хэвтэж байсан. Гаднаас зүс таних 3 эмэгтэй орж ирээд үгийн зөрөөгүй үсдэж босгоод нэг нь зодож цохиод, нэг нь зураг аваад, нэг нь хэл амаар доромжилж байгаад гарсан. Гарахдаа утас нь байна гээд утсыг маань аваад, наад шалдан гичий чинь хаачдаг юм гээд хувцас хунарыг минь аваад гарсан. Би тэгээд шалдан цус нөжтэйгээ холилдоод 209 тоот өрөөнд үлдсэн. Өмнө бас В гэгч залуутай ноцолдоод тэр өрөө аймар болчихсон байсан. В мэдсэн ч юмуу санаатайгаар зугтаагаад гараад явчихсан байсан. Тэгээд би 209 тоотоос өөр хувцас авч өмсөөд гарч цагдаад гомдол гаргасан гэх,
Гэрч А.Хын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 28-ны орой орой 21 цагийн үед манай төрсөн эгч А.А нь надруу утсаар яриад “В хүүхэнтэй гадуур яваад байна, цуг хайя” гээд Н гэдэг найзтайгаа ирж бид гурав гадуур хайсан. Тэгээд явж байгаад “С” зочид буудал руу очиж У.Бг асуутал үүдний ресепшин нь байхгүй гэхээр нь буудлын арын хашааруу ороод хартал манай хүргэн ах Вийн машин нь байсан. Тэгээд буцаж “С” зочид буудал руу бид гурав цуг орж хоёр давхрын өрөөрүү ортол У.Б нь орон дотроо шалдан унтаж байсан. Тэгээд манай эгч хөнжлийг нь таттал цочиж сэрсэн. Тухайн үед манай эгч нөхрийнхөө хувцсыг газарт байгааг хараад шууд У.Бруу дайрч үсдэж босгоод хэд хэдэн удаа хацар руу нь алгадаж байсан.Вийн куртик, жинсэн өмд, гутал, мөн түрсик нь байсан. А.А нь У.Бг ямар байсан хэд хэдэн удаа алгадаж байсан. Яг хэдэн удаа алгадсан талаар мэдэхгүй байна. Би В ахын хувцаснуудыг авч гарахдаа хамт У.Бгийн хар өмд, хөхний даруулга, өрөөсөн гутал зэргийг нь аваад гарсан.У.Б нь манай эгчийгзодсон зүйл байхгүй. Бгийн хувцсанд нь юу юу байсан талаар мэдэхгүй. Буудлаас авч гараад машинруу нь шидсэн.Алтанзул, Н бид гурвыг ороход В ах байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд Алтанзул эгч У.Бг зодоод байхаар нь аваад гартал В ах машин дотроо дотуур өмдтэйгөө шалдан сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 28-ны орой гэртээ байж байтал манай найз А.А нь манайх руу орж иржутасны цэнэглэгч асуусан. Би миний цэнэглэгч машинд хийж цэнэглэдэг шдээ. Машинтайгаа явж байж цэнэглэнэ гэсэн. Тухайн үед А.Аптанзул нь уйлчихсан байсан. Би тухайн үед юу болсон талаар нь мэдээгүй. Явж байгаад дүү Х руугаа ярьж очиж авсан. Тэгээд цуг явж байгаад “С” зочид буудал руу орж У.Б гэх хүүхнийг асуутал үүдний ресепшн нь байхгүй гэхээр нь гараад явж байгаад Вийн машиныг “С” зочид буудлын арын хашаанд байгааг хараад буцаж ороод Вийг хайж байгаад хоёр давхрын нэг өрөөрүү ортол У.Б гэх хүүхэн нь өрөөндөө ганцаараа хөнжил дотроо унтаж байсан. Гэтэл А.А нь хөнжлийг нь таттал У.Б нь шалдан унтаж байгаад цочиж сэрсэн. Тэр өрөөнд В нь байхгүй болохоор нь би Вийг бусад өрөө болон бие засах өрөөнүүдээр хайсан. Тэр хооронд А.А нь У.Бг зодсон юм шиг байсан. Хэнийх нь хувцсыг би мэдэхгүй. Ямар ч байсан газраар хувцас тарчихсан байсан. Сүүлд уг хувцаснуудыг А.Х хамаад гарсан байсан. У.Б нь “С” зодчид буудлын ресепшнээр ажилладаг гэсэн. Бид нарыг өрөөрүү нь ороход зүүн талын орон дотроо унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Б.Вийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би У.Б гэх хүүхэнтэй 2017 оны 05 дугаар сарын орчим танилцаж бэлгийн харилцаатай болсон. 2018 оны 05 дугаар сарын 28-ны 19 цагийн орчим засварынхаа газрын гадаа найзуудтайгаа архи уугаад сууж байгаад У.Бруу залгаж хаана байгааг ньасуутал айлд сууж байна намайг хүрээд ир гэж байсан. Тэгээд би яваад очтол Бгийн хүүхдийнх нь цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд гээд хэдэн хүмүүстэй хамт байсан. Тэндээс У.Б бид хоёр “С” зочид буудалруу миний машинтай цуг явж тэнд нэг өрөөнд хамт орсон. Тэгээд бид хоёр бүх хувцаснуудаа тайлсан. Тухайн үед У.Б нь орондоо орчихсон байсан. Би тэр үед бие засах өрөөрүү явж бие засаж байтал гэнэт хүмүүс шуугилдаад, манай эхнэрийн дуу гараад бархираад эхэлсэн. Тэгээд би баригдчихлаа гээд шууд гарч зугтаагаад машиндаа сууж байтал манай эхнэр А.А, дүү А.Х, Н нар нь гарч ирсэн. Би У.Бтай өмнө бэлгийн харьцаанд орж байсан. Гэхдээ 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой бэлгийн харьцаанд ороогүй байсан.А.А нь У.Бг зодож цохисон талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. У.Б нь “С” зочид буудлын ресепшин болон жолооны курсын дүрмийн багшаар ажилладаг.Бид хоёр бие биеийнхээ хувцсыг тайлсан. Миний хувьд У.Бгийн хувцсыг хүчээр тайлсан зүйл байхгүй.У.Бтай уулзахад түүний биед учирсан гэмтэл байгаагүй.У.Б бид хоёр буудлын өрөөнд ороод удаагүй байхад гаднаас манай эхнэр орж ирсэн. У.Б нь надтай явалдаж байгаад баригдаж намайг хүчиндэхийг завдлаа гэж худал мэдүүлэг өгсөн. Би түүнийг хүчиндэх үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн19/,
Гэрч Э.Дын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Б.Втой цуг ажиллаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. У.Б, Б.В нар хоорондоо дотно харилцаатай байсан. Машин дотор хэд хэдэн удаа миний хажууд уулзаж бие биенийгээ үнсэх зэргээр дотно харилцаатай байсан. Мөн В надаар “С” зочид буудалд намайг архи, пиво авчруулж байсан тохиолдол байгаа. Тэгээд би очиход Б, В хоёр цуг л байж байдаг байсан. Мөн В эхнэртэйгээ маргалдахаараа Бтай утсаар яриад уулзахаар явдаг байсан. У.Б Вийг хүчиндсэн гэж цагдаад өргөдөл өгсөн гэсэн. Тэр хоёр угаасаа нууц амрагийн харилцаатай байсан гэдгийг надаас гадна олон хүн мэднэ. У.Б Вийн эхнэрт нь баригдаад бантсандаа л цагдаад тэгж хэлсэн байх гэж бодож байна.У.Б, Б.В нар хоорондоо бэлгийн харилцаатай байсан гэж бодож байна. Энэ хоёр хоорондоо уулздаг болоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Б.Втой цуг ажиллаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. У.Б, Б.В нар хоорондоо дотно харилцаатай байсан. Машин дотор хэд хэдэн удаа миний хажууд уулзаж бие биенийгээ үнсэх зэргээр дотно харилцаатай байсан. Мөн В надаар “С” зочид буудалд намайг архи, пиво авчруулж байсан тохиолдол байгаа. Тэгээд би очиход Б, В хоёр цуг л байж байдаг байсан. Мөн В эхнэртэйгээ маргалдахаараа Бтай утсаар яриад уулзахаар явдаг байсан. У.Б Вийг хүчиндсэн гэж цагдаад өргөдөл өгсөн гэсэн. Тэр хоёр угаасаа нууц амрагийн харилцаатай байсан гэдгийг надаас гадна олон хүн мэднэ. У.Б Вийн эхнэрт нь баригдаад бантсандаа л цагдаад тэгж хэлсэн байх гэж бодож байна.У.Б, Б.В нар хоорондоо бэлгийн харилцаатай байсан гэж бодож байна. Энэ хоёр хоорондоо уулздаг болоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч О.Дын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад гаднаас өмнө нь Б эгчийг хайгаад орж ирсэн 3 эмэгтэй орж ирээд “Б хаана байна” гэхээр нь “209 тоот өрөөнд байгаа” гэж зааж өгсөн. Тэгээд тэр 3 эмэгтэй нь уг өрөөрүү орохоор нь би араас нь ороход Б эгч орон дээрээ хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгээд тэр гурван эмэгтэй Бг үсдэж татаж унагаагаад алгадаад цохиод байсан. Хэн нь хаашаа хэдэн удаа цохисныг бол хараагүй. Гурвуулаа л зууралдаад байсан. Тэгээд газраар байсан хувцаснуудыг аваад “шалдан наадах чинь хаашаа явдаг юм” гээд байсан. Би бодохдоо Д ахын хувцаснуудыг аваад гарлаа гэж бодсон.Б эгч надтай байнга хамт буудалд гардаг юм. Би 2018 оны 03 сард “С” зочид буудалд ресепшинээр ажилд орсон. Энэ хугацаанд Б эгч Д гэдэг ахтай 2-3 удаа ирээд 209 тоот өрөөнд орж ойролцоогоор 10-20 минут байж байгаад Д нь гараад явдаг байсан. Б эгч надад хэлэхдээ Дг өөрийнхөө найз гэж байсан.Манай буудалд буусан хүмүүс өрөөнд хоорондоо хэрэлдсэн болон ноцолдсон тохиолдолд сонсогддог юм. 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 209 тоот өрөөнд У.Б, Б.В нар орсноос хойш ноцолдсон болон хүчирхийлсэн дуу чимээ гараагүй. Ер нь бол чимээгүй байсан. Харин сүүлд ирсэн 3 эмэгтэй нь Б эгчийг зодсон нь үнэн. Энэ мэдүүлгээсээ эргэж буцах асуудал байхгүй. Б эгч 209 тоот өрөөнд амьдардаг юм.Б эгч Д гэдэг ах 2 хоёулаа согтуу байсан. Гэхдээ Б эгч арай гайгүй байсан.У.Б, Б.В нар хамт орж ирэхдээ хэн нэгнээсээ цааргалсан зүйл байгаагүй зүгээр л хамт орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай: У.Бгийн биед тархи доргилт, нүүрний болон цээжний хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33/
Хохирогч У.Б, В нарын фэйсбүүк чаатаар явуулсан зураг
Хохирогч У.Бгийн данс руу мөнгө шилжүүлсэн Хаанбанкны дансны хуулга
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 5/507 дугаар тодорхойлолт /хх-ийн 46/
Шүүгдэгч А.Аынял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Ань 2018 оны 05 дугаар сарын 27-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” зочид буудалд иргэн У.Бг нөхөртэйгөө явалдлаа гэх үндэслэлээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрний болон цээжний хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч У.Б, гэрч А.Х, Э.Н, Б.В, Э.Д, Ж.Б, О.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 305 дугаартай дүгнэлт зэрэгхуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Аын хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.4-т заасан хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн6.6 дугаар зүйлд хариуцлага хүлээлгэхэдхүндрүүлэх нөхцөлбайдал тогтоогдоогүйболно.
Шүүгдэгч А.Ань хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл байсан зэргийг харгалзан шүүгдэгч А.АыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл байгаа бөгөөд хохирогч У.Б нь шүүгдэгч А.Аын нөхөр Втой дотно харилцаатай байсан нь хэрэгт авагдсан гэрч Вийн “Би У.Б гэх хүүхэнтэй 2017 оны 05 дугаар сарын орчим танилцаж бэлгийн харилцаатай болсон.У.Б нь надтай явалдаж байгаад баригдаж намайг хүчиндэхийг завдлаа гэж худал мэдүүлэг өгсөн”... гэх, гэрч Ж.Бын “У.Б, Б.В нар хоорондоо дотно харилцаатай байсан. Машин дотор хэд хэдэн удаа миний хажууд уулзаж бие биенийгээ үнсэх зэргээр дотно харилцаатай байсан. Мөн В надаар “С” зочид буудалд архи, пиво авчруулж байсан тохиолдол байгаа. Тэгээд би очиход Б, В хоёр цуг байж байдаг байсан”... гэх гэрч О.Дын “Б эгч Д гэдэг ахтай 2-3 удаа ирээд 209 тоот өрөөнд орж ойролцоогоор 10-20 минут байж байгаад Д нь гараад явдаг байсан. Б эгч надад хэлэхдээ Дг өөрийнхөө найз гэж байсан.2018 оны 05 дугаар сарын 27-ны орой 209 тоот өрөөнд У.Б, Б.В нар орсноос хойш ноцолдсон болон хүчирхийлсэн дуу чимээ гараагүй гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан зураг болон фэйсбүүк чаат, мөн В нь хохирогч Бгийн данс руу мөнгөн шилжүүлэг хийсэн Хаанбанкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ань цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчУ.Б хохирол нэхэмжлээгүй болохыгдурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг450 / дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ялтан А.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Адмэдэгдсүгэй.
5. ЯлтанА.Ань цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Б хохирол нэхэмжлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыгтус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнзэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуугомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыгхорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайхандмэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА