Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 203

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугардаргалж, 

ШүүххуралдаанынарийнбичгийндаргаС.Ариунжаргал

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1830002790195 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийнбайцаалтынталаар.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 14-14 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5.а “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “С” баарны урд талын зам дээр явган зорчигч Ж.Хийг мөргөж, амь насыг нь хохироосон, 

- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийнхэлэлцүүлэгтдараахнотлохбаримтуудыгшинжлэнсудлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгтмэдүүлэхдээ:Би мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөнгэв.

 

Яллагдагч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...2018 оны 09 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 14-14 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ найз Бг Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт байх“Номин”дэлгүүр дээр хүргэж өгчихөөд буцаад Номингийн хойд талын 4 замын уулзвараар баруун тийш явж байхдаа “С” баарны урд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруун зүгт явж байхад “С” баарны урд талд баруун талаасертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүгт миний өөдөөс машин гэрлээ шилжүүлэхгүй явж байгаад надтай зөрөх үед гэнэт урд талд явган хүн гарч ирээд миний машинд мөргүүлсэн.Явган зорчигч нь “С” баарны талаас буюу замын хойд талаас гарч ирсэн бөгөөд машин зөрөх үед юу ч харагдаагүй гэнэт л гарч ирсэн. Би тухайн үед хүнийг мөргөчихөөд шууд зогсоод мөргүүлсэн хүн дээрээ очиход толгойноос нь цус гарчихсан хөдөлгөөнгүй байхаар нь айгаад шууд гэртээ ирж аав, ээждээ хүн мөргөсөн талаараа хэлэхэд манай аав, ээж хоёр маш их айж сандарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад аав, ээж хоёрыгоо дагуулж ирээд хүн мөргөсөн талаараа мэдэгдэж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Би ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Ер нь бол хэдэн км цагийн хурдтай явж байснаа анзаараагүй юм. Тухайн үед аймаг тог цахилгаангүй байсан болохоор замын гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин харанхуй байсан. Цаг агаарын хувьд хэвийн байсан. Миний анхаарал болгоомжгүйгээс болж энэ зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хүний амь нас хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. Оршуулгын зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулна” гэхмэдүүлэг /хх-ийн ,

 

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн үед бүх нийтийн цэвэрлэгээтэй гээд би хог цэвэрлэхээр гэрээсээ гарах үед манай талийгаач нөхөр Х маань гэртээ үлдсэн. Тэгээд би 16 цагийн үед гэртээ ирэхэд манай талийгаач маань гэртээ байсан бөгөөд хоол цайгаа хийж идэцгээгээд байж байхад 20 цагийн үед тог тасарсан. Харин би жаахан шарга театр луу урлагийн тоглолт болж байсан мөн манай төрсөн эгч Ц Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулах гэж байсан болохоор би театр руу явахад манай талийгаач маань гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд намайг театр дээр байж байхад 21 цагийн орчимд над руу утсаар залгаад “хань нь ойрхон гарчихаад ирье” гэхээр нь за за гэж хэлчихээд хаашаа явах гэж байгаа талаар нь асуугаагүй. Тэгтэл 23 цагийн үед манай талийгаачийн ар гэрээс над руу утсаар яриад “С” баарны урд машинд дайруулаад өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Яг юу болсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. ...Талийгаачаа гэнэтийн ослоо алдсан болохоор Бд гомдолтой байна. Оршуулгын зардал болох 13.700.000 төгрөгийг Б төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч П.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байхад манай дуудлага мэдээлэл хүлээн авагч З нь над руу дуудлаганд явж байхад  утсаар 21:45 цагийн үед залгаад “С” баарны урд хүн ухаангүй байна гэхээр нь очиход “С” баарны урд талын зам дээр малгай, гутал зэрэг нь замын голд, хүн нь замын хойд талын зорчих хэсгийн ирмэг дээр, хар өнгийн савхин хүрэмтэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, гуталгүй эрэгтэй хүн байхаар нь амин үзүүлэлтийг нь үзэхэд амьсгал, зүрх зогссон байсан...” гэх мэдүүлэг,  

 

Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Баруун-Урт сумын 1 дүгээр баг ...тоотод оршин суудаг юм. Миний хувьд 3 хүүхэдтэй бөгөөд 2 дахь хүүхэд маань 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед гаднаас орж ирээд “ааваа, ээжээ би хүн дайрчихлаа” гэсээр сандарсан байдалтай орж ирсэн. Энэ үед үгээ хэлж чадахгүй байсан учир ээж бид хоёр нь тайвшруулж байгаад юу болсон талаар асуухад “би хүн дайрчихлаа” гээд л уйлаад байсан. Миний хувьд “хаана хүн дайрчихсан юм бэ” гэж олон удаа асуухад өөдөөс уйлаад байсан бөгөөд олон удаа асуухад Б нь “С” баарны урд гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ тайвшруулж байгаад цагдаагийн газарт хүү Бат-Эрдэнийг дагуулаад ирж байгаа юм. ...Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд ер нь архи огт ууж хэрэглэдэггүй хүн юм” гэх мэдүүлэг, 

 

Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн үед миний хүү Б өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн 14-14 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гэрээсээ гарсан юм. Тэгээд удалгүй 20-30 минутын дараа хүү маань эргээд гэртээ орж ирэхдээ “ааваа, ээжээ би “С” баарны урд талд хүн дайрчихлаа” гэсээр уйлаад ороод ирсэн. Гэртээ нөхөр Ц бид хоёр байсан бөгөөд хүүгээ тэгж хэлээд орж ирэхээр нь маш их айж сандараад юу болсон талаар нарийн ширийн зүйлийг яриулах гэж олон удаа оролдсон боловч ярьж чадахгүй л уйлаад “С” баарны урд талд хүн мөргөсөн, цагдаа руу хамт явмаар байна гэж хэлэхээр нь хүүтэйгээ хамт цагдаагийн байгууллага дээр ирж зам тээврийн ослын талаар мэдэгдсэн юм. Осол болсон гэх хэргийн газар дээр бол бид гурав очоогүй. ...Тухайн осол гарсны дараа уг тээврийн хэрэгслийн нүүрний шил хагарч, копудны салхивч нь хагарч бутарсан байсан” гэх мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаартай: Талийгаач Ж.Хийн биед гавал тархины далд гэмтэл, гавлын баруун талын чамархайн цөмөрсөн хугарал, суурийн дунд хонхор, зүүн талын чамархай ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай суурийн хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, доод эрүүний 4 үүдэн шүдний булгаралт, доод уруулын урагдсан шарх, дух хоёр хацар, хамар, эрүүний болон хэвлий, баруун өвдөгний шилбэний гаднах хэсэг, зүүн өвдөг, шилбэний хэсгийн олон тооны зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд ба амьддаа үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Ж.Х нь гавлын баруун талын чамархайн цөмөрсөн хугарал, суурийн дунд хонхор, зүүн талын чамархай ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай суурийн хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалтын улмаас нас баржээ.  Талийгаач Ж.Х нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач Ж.Хийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр 2.4 промилль спиртийн агуулга илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн байдлаас үзэхэд эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй гэмтэл байна гэх дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128 дугаартай: Ц.Бэс авсан гэх цусанд спиртийн агуулга илрээгүй” гэх дүгнэлт, 

 

Техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай: Приус маркийн 14-14 СҮА улсын дугаартай авто машиныг жолоодож явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5.а “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж , түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ж.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. Талийгаач Ж.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9.а “явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, 3.9.г “Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, жолооч Ц.Б нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон хурдаа тохируулж яваагүй улмаас уг зам тээврийн осол болсон байна гэж үзлээ” гэх дүгнэлт, 

 

Ц.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/

 

Ц.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 14-14 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5.а “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “С” баарны урд талын зам дээр явган зорчигч Ж.Хийг мөргөж, амь насыг нь хохироосон, 

- хэргийн газрыг зориуд орхиж зугтаасангэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, гэрч П.Х, Ц.Ц, Д.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 51 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 65 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Ц.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахаданх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд оршуулгын зардалд 13 700 000 төгрөг төлсөн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн Ц.Бийн 916402 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ц.Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг орхиж зугтсан гэмт хэрэгүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Бд  мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Бд мэдэгдсүгэй. 

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 916402 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-дзааснаар шүүгдэгч Ц.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

8.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мд оршуулгын зардалд 13 700 000 төгрөг төлсөн, , хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР