Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 513

 

 

 

 

                                      

                                                   

 

                                                                            

 

                             

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О-ын Б-т холбогдох эрүүгийн 1810019570585 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Сонсголонгийн 0-00 тоотод М.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би караоке паб түрээслэн ажилуулдаг. Сарын өрхийн орлого 1.200.000 төгрөг. Би эхнэр, 4 настай хүүхдийн хамт амьдардаг боловч бид гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байгаа юм. Хэрэг гарсан тухайн үед би их хэмжээний согтолттой байсан боловч болсон асуудлыг сайн санаж байна.

Тухайн өдөр хохирогч Д нь найз охинтойгоо манай гэрт ирсэн. Түүний найз охин нь надтай хамт амьдарч байгаа найз охины сайн танил нь байсан юм. Тэгээд бид гэртээ  архи уусан юм. Би хохирогчийг найз охинтойгоо маргалдаж байхад нь “боль” гэж хэлэхэд тэр  “чамд бид хоёрын амьдрал хамаагүй” гэж хэлээд маргалдсан. Үүнээс болж хохирогчтой маргаж түүнийг гэрийнхээ гадаа зодсон асуудал гарсан байна. Би шинжээчийн дүгнэлттэд нэрлэн заасан, хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. хагарсан архины шилээр цохиж, шүдээрээ хазаж учруулсан. Би хэрэг болсноос хойш 7 хоногийн дараа хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, мөн эмчилгээний зардлын төлбөрт 1.200.000 төгрөг нөхөн төлсөн байгаа. Одоо биеийн байдал нь хэвийн сайн байна гэсэн. Хэрэг гарсан тэр үед гэртээ бага насны хүүхдийнхээ хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруугаа ойлгож, харамсан гэмшиж байна. Би цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 1957 0585 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг 2005-2007 онд Дорнод аймгийн Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төвд хамт суралцаж байсан О нь “уулзмаар байна” гэж утсаар дуудсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байдаг кареоке бааранд Осон. Тэнд Оиход О, түүний найз С, Ц гэдэг үл таних хүүхнүүдтэй хамт архи уугаад сууж байсан. Мөн Ц-ын нөхөр Б гэдэг залуу хамт байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад архи, пиво авч ууцгаасан.

Тэр үед Ц-ын найз Л гэдэг хүүхэн ирж хамт ууж суусан. Орой 22:00 цагийн үед баарнаас гарахад Б нь “хэдүүлээ манайд Оиж ууя” гэсэн. Тэгээд бид дэлгүүрээс 2 шил архи, хэдэн пиво аваад Б-ын гэрт орж уусан. Тэр үед С “гэртээ харина” гээд түрүүлээд явсан. Л нь Б-ын гэрт ороод тасраад унтсан байсан. Б цаад өрөөндөө ороод эхнэр Ц-тайгаа маргаад хэрэлдээд байсан.  Тэр үед О найз Ц-ыгаа өмөөрч Б-ыг түлхэж унагасан.

Б газарт унаад босохгүй хэсэг байж байснаа босч ирээд дахиад архи уугаад, тэгээд шууд над руу ирээд, намайг гараараа боосон. Энэ үед би сууж байсан бөгөөд миний ухаан балартсан. О түүнийг болиулсан. Би эхэндээ түүнийг тоглоод байна гэж бодоод сууж байтал С орж ирээд О-ийг аваад гарахад би О-ийг авч үлдэх санаатай араас нь гарсан чинь Б хойноос гарч ирээд намайг дахин боож газарт унагаад, бөгсөн бие рүү өшиглөсөн. Би түүний гарыг хориглож барихад миний зүүн гарын дунд хуруунаас хазсан. Тухайн үед О ирж салгасан. Бид нар буцаж Б-ын гэрт ороод би түүнд “чи одоо намайг яагаад боогоод, зодоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “уучлалт гуйгаад” нэг их юм хэлэхгүй байсан.

Тэгээд бид 3 архиа уугаад сууж байтал Ц цаад өрөөнөөс гарч ирээд Б руу уурлаад “одоо чи уухаа больчих, унтаж амармаар байна” гэхэд тэр 2 дахиж цаад өрөөндөө орж маргалдаад байсан. Б нь гэрийнхээ цаад өрөөнөөс гарч ирээд “би чамаас болж архи уусан юм байна” гэж хэлээд шууд над руу дайрч газар унагаад, намайг өшиглөөд “чи муу дахиж битгий манай Яармагт ирээрэй” гээд намайг зодож байгаад больсон. Би зодуулаад ухаан балартсан. Б-тай ноцолдож байх үед ууж байсан архи, пивоны шил газарт унаж хагарсан, тэр үед би дээрээс нь унаад гараа шилэнд зүссэн. Тэгээд О бид 2 гарч цагдаа дээр ирсэн.

Хэрэг болсны дараа Б надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг гаргаж өгсөн учраас одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би 2018 оны 10 сарын 08-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум руу Оюу-толгой руу ажилдаа яваад 1 сарын дараа ирэх учир шүүх хуралд оролцох боломжгүй. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-09х, 10-13х/,

 

2. Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...Би 2018 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороонд байрлах “О” нэртэй кареоке бааранд ажиллаж байхад манайхаар үйлчлүүлж байсан Б-тай танилцсан. Үүнээс хойш бид 2 холбоотой уулздаг болоод 2018 оны 7 дугаар сард манай гэрт хамт амьдрах болсон. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр найз О, С, Б бид 4 “Т” кино театрын хажууд байдаг кареокед уулзсан. Тэнд нэг, нэг шил пиво уусан. Тэгээд бид 4 тэндээс гараад Яармагт байдаг нэг кареоке бааранд орсон. Тэнд сууж байхад О-ийн найз залуу Д, ...манай найз Л нар ирсэн. Уг бааранд бид нар 0.75 граммын нэг шил архи, хүн тус бүр нэг, нэг шил пиво уугаад тус кареоке баарнаас гарсахад ...Б нь “манай гэрт очье, манай гэрт хүн байхгүй” гэж хэлээд ...бид дэлгүүрээс 0.75 граммын архи 2 шил, 2.5 литрийн савтай пиво хоёрыг авч Сонсголонд байдаг гэртээ очиж ууцгаасан юм.  

 Би сууж байгаад гэр рүүгээ явлаа гэсэн чинь Б “явуулахгүй” гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Миний нойр хүрээд жоохон зүүрмэглэсэн байсан. Тэгтэл том өрөөнд хоёр хүн маргалдах шиг болсон очоод харсан чинь Б, Д нар хоорондоо зодолдсон, Д-ын гарнаас нь цус гарсан, нүд нь хавдсан зогсож байсан. Б яагаад Д-ыг зодсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед Д-ын нүүр нь цус болсон цамц өмд нь цус болсон байсан. Би очоод салгах гэсэн чинь гаднаас О орж ирээд, тэгээд бид хоёр тэднийг салгаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдөр манай найз О Д-ыг өөрийн найз гэж танилцуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20х/,

 

 3. Гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголонд байдаг найз Ц-ын нөхөр болох Б-ын гэрт байсан. Тэгтэл манай багын найз О “Дорнодоос ирсэн байна, уулзъя” гэж дуудсан. Ц, Б бид гурав О-тэй “Т” кино театрын хажууд байдаг кареокед уулзсан. Тэнд нэг, нэг шил пиво уугаад гараад Яармагт байх кареокед орсон. Тэнд сууж байхад О-ийн найз гэх залуу Д, ...Ц-ын найз Л гэх эмэгтэй нар ирсэн. Уг бааранд бид 0,75 граммын нэг шил архи, хүн тус бүр гурван шил пиво уугаад гарсан.

Тухайн үед Б “манай гэрт хүн байхгүй байгаа, очиж жоохон ууя” гээд дэлгүүрээс 0,75 граммын 2 шил архи, 2.5 литрийн савтай пиво гурвыг авч Сонсголонд байдаг Б-ынд очсон. Тэгээд уугаад сууж байтал Б, Ц руу уурлаад агсараад байсан. Тэр үед нь Д “найзуудаа битгий хоорондоо маргалдаад байлдаа” гэтэл Б “бид нарын асуудал чамд хамаагүй, битгий амьдралд дунд орох гээд бай” гэж уурлаж босч ирээд гэрийнхээ хана руу гараараа цохиж гараа шалбалсан.

Гарнаас нь нилээд их цус гарсан. Тэр үед би О-ийг дуудаад “хоёулаа явъя” гэхэд “Д-ыг яаж орхиж явах вэ, хамтдаа явцгаая” гэж хэлсэн. Тэгээд би гарч такси бариад хашааных нь гадаа хэсэг хүлээсэн боловч О гарч ирэхгүй удаад байхаар нь орхиод явсан. Маргааш өглөө нь О над руу залгаад “шөнө Б Д-ыг зодсон, цагдаа дээр байна хүрээд ир” гэж дуудсан. Намайг үүрээр цагдаа дээр яваад очиход Д-ын нүүр ам нь хөхөрч хавдсан, цус болчихсон байсан. О ярихдаа Б түүнийг зодсон гэж хэлж байсан.

 Намайг байх үед Б нь Д-ыг зодоогүй, Б эхнэртэйгээ маргалдаад агсан тавьж хана цохиж өөрийнхөө гарнаас цус гаргасан. Б нь Д-ыг маргаан дунд битгий ороод байгаарай гэж сануулж байснаас өөр байдлаар түүнийг цохиж зодсон зүйл болоогүй. Б Ц-тай ямар шалтгаанаар маргасан болохыг би мэдээгүй. Д нь Ц-ын биед хүрсэн зүйл болоогүй. Д нь даруухан, үг дуу цөөтэй залуу санагдсан, зүгээр л суугаад байсан. Намайг байх үед Б Д хоёрын дунд нэг нь нэгнийгээ боосон, газар унагасан, гар хурууг нь хазсан гэмтээсэн, зодолдсон, цохилцсон зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-25х/,

 

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 26- 28х/,

 

5. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10154 дугаартай:

1. 2. М.Д-ын биед тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний хөхлөг орчим болон зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, хүзүү, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэг, оч, баруун тохой, шуу, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралтууд, зүүн гарын бугалга, шуу, тохойны зулгаралт, зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

    3. Дээрх зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн, хазагдсан шарх нь мохоо ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

    4. 7. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

    5. 8. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    6. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,

 

  6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ын яллагдагчаар өгсөн:

   “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гардаг өдөр би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 0-00 тоотод гэртээ найз эмэгтэй Ц, Ц-ын найз С  нартай хамт байсан. Ц-ын найз О “Дорнод аймгаас ирсэн байна уулзъя” гэж Ц, С бид гурвыг дуудсан. Ц, С бид гурав О-тэй “Т” кино театрын хажууд байх кареоке бааранд уулзсан.

Тэнд бид нэг, нэг шил пиво уучихаад, гараад Яармагт байх караокед орсон. Тэнд сууж байхад О-ийн найз залуу Д гэх махлаг бор залуу, мөн Ц-ын найз хүүхэн Л /Л/ ирсэн. Уг бааранд бид нар 0.75 граммын нэг шил архи, хүн тус бүр 3 шил пиво уугаад гарсан. Би дахиж архи уумаар санагдаад “манай гэрт очиж ууя” гэж хэлээд бүгдээрээ манайд ирээд, замдаа Д бид 2 дэлгүүрээс 0.75 граммын архи 2 шил, 2.5 литрийн савтай пиво гурвыг авсан. Уугаад сууж байхад манай найз эмэгтэй Ц “гэртээ харина” гэснээс бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Д бид хоёрт хандаж “та хоёр битгий маргалдаад байлдаа” гэж хэлсэн. Тэрнээс болоод Д бид хоёр маргалдаж, би Д-ыг гараагаа боотол О ирээд бид хоёрыг болиулчихаад,  С, О хоёр гараад явсан. Удалгүй Д араас нь гарсан. Би тухайн үед нэлээд согтуу байсан. Нэг мэдсэн чинь гэрийн гадаа би Д-ыг зодсон байсан. Ингээд гэртээ орж ирээд байж байхад Д ирж “чи намайг яагаад зодоод, миний гарыг хазаж байгаа юм бэ” гээд байсан. Тэр үед би нэлээд согтуу байсан болохоор Д-аас уучлалт гуйсан. Тэгээд бид 2 архи уугаад сууж байсан чинь манай найз эмэгтэй Ц манай жижиг өрөөнөөс гарч ирээд “битгий архи уугаад бай” гэж хэлэхээр нь би Ц-ыг дагуулаад жижиг өрөөнд ороод бид хоёр маргалдаж, би жижиг өрөөнөөс гарч ирээд Д-тай дахин маргаж, түүнийг газар унагаж, хэд хэдэн удаа цохисон.

  Д бид хоёр гадаа маргалдахад би түүний зүүн гарын дунд хурууг нь хазчихсан юм. Баруун гарын эрхий 1 дүгээр хурууны зүсэгдсэн гэмтлийг би сайн мэдэхгүй байна. Бид гэрт маргалдаж байхад уусан архины шил хагарсан байсан, тэрэнд зүсэгдсэн байж магадгүй. Би шүүх эмнэлэгийн 10154 дугаартай дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтэнд бичигдсэн М.Д-ын биед учирсан гэмтлүүдийг би зодож учруулсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би гэм буруугаа ойлгож байна. Би өөрийн үйлдэлдээ их гэмшиж байна. Миний хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-41х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46х/ баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Сонсголонгийн 0-00 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн найз Ц-тай маргалдах явцад Д нь “найзуудаа битгий хоорондоо маргалдаад байлдаа” гэж хэлэхэд нь “бид нарын асуудал чамд хамаагүй, битгий амьдралд дунд орох гээд бай, би чамаас болж архи уусан, чи муу дахиж битгий манай Яармагт ирээрэй” гэх зэргээр уурлан агсамнан М.Д-тай маргалдаж, улмаар түүнийг боож унагах, нүүр лүү нь гараараа цохих, хазах, өшиглөх зэргээр зодож, биед нь “...тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний хөхлөг орчим болон зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, хүзүү, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэг, оч, баруун тохой, шуу, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралтууд, зүүн гарын бугалга, шуу, тохойны зулгаралт, зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:  

   - хохирогч М.Д-ын: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг 2005-2007 онд Дорнод аймгийн Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төвд хамт суралцаж байсан О нь “уулзмаар байна” гэж утсаар дуудсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байдаг кареоке бааранд очсон. Тэнд очиход О, түүний найз С, Ц гэдэг үл таних хүүхнүүдтэй хамт архи уугаад сууж байсан. Мөн Ц-ын нөхөр Б гэдэг залуу хамт байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцаад архи, пиво авч ууцгаасан. ...Орой 22:00 цагийн үед баарнаас гарахад Б нь “хэдүүлээ манайд очиж ууя” гэсэн. Тэгээд бид дэлгүүрээс 2 шил архи, хэдэн пиво аваад Б-ын гэрт орж уусан. ...Б цаад өрөөндөө ороод эхнэр Цтайгаа маргаад хэрэлдээд байхад нь О найз Ц-ыгаа өмөөрч Б-ыг түлхэж унагасан.

Б газарт унаад босохгүй хэсэг байж байснаа босч ирж архи уугаад, тэгснээ  шууд над руу ирээд, намайг гараараа боосон. Энэ үед би сууж байсан бөгөөд миний ухаан балартсан. О түүнийг болиулсан. Би эхэндээ түүнийг тоглоод байна гэж бодоод сууж байтал С орж ирээд, О-ийг аваад гарахад би О-ийг авч үлдэх санаатай араас нь гарсан чинь Б хойноос гарч ирээд намайг дахин боож газарт унагаад, бөгсөн бие рүү өшиглөсөн. Би түүний гарыг хориглож барихад миний зүүн гарын дунд хуруунаас хазсан. Тухайн үед О ирж салгасан. Бид нар буцаж Б-ын гэрт ороод би түүнд “чи одоо намайг яагаад боогоод, зодоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “уучлалт гуйгаад” нэг их юм хэлэхгүй байсан.

Тэгээд бид гурав архиа уугаад сууж байтал Ц цаад өрөөнөөс гарч ирээд Б-т уурлаад “одоо чи уухаа больчих, унтаж амармаар байна” гэхэд тэр 2 дахиж цаад өрөөндөө орж маргалдаад байсан. Б нь гэрийнхээ цаад өрөөнөөс гарч ирээд “би чамаас болж архи уусан юм байна” гэж хэлээд шууд над руу дайрч газар унагаад, намайг өшиглөөд “чи муу дахиж битгий манай Яармагт ирээрэй” гээд намайг зодож байгаад больсон. Би зодуулаад ухаан балартсан. Б-тай ноцолдож байх үед ууж байсан архи, пивоны шил газарт унаж хагарсан, тэр үед би дээрээс нь унаад гараа шилэнд зүссэн. ...Хэрэг болсны дараа Б надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг гаргаж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-09х, 10-13х/,

- гэрч Г.Ц-ын: “...Би 2018 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах “О” нэртэй кареоке бааранд ажиллаж байхад манайхаар үйлчлүүлж байсан Б-тай танилцсан. Үүнээс хойш бид 2 холбоотой уулздаг болоод 2018 оны 7 дугаар сард манай гэрт хамт амьдрах болсон. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр найз О, С, Б бид 4 “Т” кино театрын хажууд байдаг кареокед уулзсан. Тэнд нэг, нэг шил пиво уусан. Тэгээд бид 4 тэндээс гараад Яармагт байдаг нэг кареоке бааранд орсон. Тэнд сууж байхад О-ийн найз залуу Д, ...манай найз Л нар ирсэн. Уг бааранд бид нар 0.75 граммын нэг шил архи, хүн тус бүр нэг, нэг шил пиво уугаад тус кареоке баарнаас гарсахад ...Б нь “манай гэрт очье, манай гэрт хүн байхгүй” гэж хэлээд ...бид дэлгүүрээс 0.75 граммын архи 2 шил, 2.5 литрийн савтай пиво хоёрыг авч Сонсголонд байдаг гэртээ очиж ууцгаасан юм.  Би сууж байгаад “гэр лүүгээ явлаа” гэсэн чинь Б “явуулахгүй” гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Миний нойр хүрээд жоохон зүүрмэглэсэн байсан. Тэгтэл том өрөөнд хоёр хүн маргалдах шиг болсон очоод харсан чинь Б, Д нар хоорондоо зодолдсон, Д-ын гарнаас нь цус гарсан, нүд нь хавдсан зогсож байсан. ...Тухайн үед Д-ын нүүр нь цус болсон цамц өмд нь цус болсон байсан. Би очоод салгах гэсэн чинь гаднаас О орж ирээд, тэгээд бид хоёр тэднийг салгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20х/,

- гэрч М.С-ийн: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголонд байдаг найз Ц-ын нөхөр болох Б-ын гэрт байсан. ...Тухайн үед Б “манай гэрт хүн байхгүй байгаа, очиж жоохон ууя” гээд дэлгүүрээс 0,75 граммын 2 шил архи, 2.5 литрийн савтай пиво гурвыг авч Сонсголонд байдаг Б-ынд очсон. Тэгээд уугаад сууж байтал Б, Ц руу уурлаад агсараад байсан. Тэр үед нь Д “найзуудаа битгий хоорондоо маргалдаад байлдаа” гэтэл Б “бид нарын асуудал чамд хамаагүй, битгий амьдралд дунд орох гээд бай” гэж уурлаж босч ирээд гэрийнхээ хана руу гараараа цохиж гараа шалбалсан. Гарнаас нь нилээд их цус гарсан. Тэр үед би О-ийг дуудаад “хоёулаа явъя” гэхэд “Д-ыг яаж орхиж явах вэ, хамтдаа явцгаая” гэж хэлсэн. Тэгээд би гарч такси бариад хашааных нь гадаа хэсэг хүлээсэн боловч О гарч ирэхгүй удаад байхаар нь орхиод явсан. Маргааш өглөө нь О над руу залгаад “шөнө Б Д-ыг зодсон, цагдаа дээр байна хүрээд ир” гэж дуудсан. Намайг үүрээр цагдаа дээр яваад очиход Д-ын нүүр ам нь хөхөрч хавдсан, цус болчихсон байсан. О ярихдаа Б түүнийг зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-25х/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 26- 28х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн “...М.Д-ын биед тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний хөхлөг орчим болон зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, хүзүү, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэг, оО, баруун тохой, шуу, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралтууд, зүүн гарын бугалга, шуу, тохойны зулгаралт, зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн, хазагдсан шарх нь мохоо ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10154 дугаартай дүгнэлт /хэргийн 30х/ болон шүүгдэгч О.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч М.Д-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний хөхлөг орчим болон зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, хүзүү, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэг, оч, баруун тохой, шуу, хэвлий, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралтууд, зүүн гарын бугалга, шуу, тохойны зулгаралт, зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан уурлан агсамнан маргалдах явцдаа  боож унагах, нүүр лүү нь гараараа цохих, хазах, өшиглөх зэргээр зодсон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол, хор уршиг учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч О.Б-ын хохирогч М.Д-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд Хан-Уул дүүргийн прокуророос О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч О.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч М.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд  учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн шүүгдэгч О.Б нь хохирогч М.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь эмчилгээний зардал хохиролд тооцон  1.200.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хохирогчоор тогоогдож мэдүүлэг өгөхдөө /хэргийн 12х, 55х/ илэрхийлсэн баримттай тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж дүгнэн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзлээ.     

 

Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 46х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл  байдал болох юм.     

 

Шүүх, шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь тус тус ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцож, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн  хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Д нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Х овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт О.Б нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч М.Д-д нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД