Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00336

 

    

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1838002140346 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгонд зохион байгуулагдсан мөсний баярын үеэр морин чарга жолоодон хүн тээвэрлэж яваад иргэн П.Баярхүүгийн жолоодож явсан морин чаргатай мөргөлдөж зорчигч Н.О нь мөсөн дээр унаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгонд зохион байгуулагдсан мөсний баярын үеэр морин чарга жолоодон хүн тээвэрлэж яваад иргэн П.Баярхүүгийн жолоодож явсан морин чаргатай мөргөлдөж зорчигч Н.О нь мөсөн дээр унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учируулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12-13 цагийн үед морин чаргаараа 3 эмэгтэй хүн суулгаад морин чарга тойрог маршрут замын дагуу яваад буцаж явж байхад миний морь юунаас болж үргэснийг нь мэдэхгүй үргээд хурдан давхиад хурдыг нь хасаад морины амыг татаж байсан чинь хээр алаг зүсмийн морьтой Баяраа гэдэг хүний морин чаргатай мөргөлдсөн. Тэгээд мөргөлдөөд би морио татаад морь мөсөн дээр халтираад унагаасан. Миний чарган дээр сууж явсан нөгөө 3 эмэгтэй байхгүй байсан. Тэгээд би тэд нарыг унаад үлдсэн байна гэж ойлгосон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...морин чарга байна, бөөнөөрөө сууя гэж манай захирал Баяржаргал хэлсэн. Тэгээд Баяржаргал, Энхтуяа бид 3 нэг чарган дээр хамт суусан. Тэгээд хөдлөөд явж байсан манай чарга их удаан явж байсан. Тэгээд хүрэх газрын цаад үзүүрт ирлээ гээд бид нар бууж зургаа татуулья гэж чарганы жолооч залууд хэлтэл зогсоогүй буцаж эргээд шууд давхисан. Тэгээд бид нарыг мөсний баяр болж байгаа тойрог руу дөхөөд байхаар нь хүмүүсийг очоод мөргөөд гэмтээх бий дээ гэж бодож байтал хажуу талаас өөр нэг морьтой чарга ирээд манай чаргыг тас хийтэл мөргөсөн. Тэгээд би яг юу болсныг санахгүй, нэг мэдэхэд газар унасан байсан... Тэгээд үзүүлтэл 6 хавирга маань хугарсан, уушиг устай байна гээд шууд ГССҮТ хэвтсэн. Би гомдолтой байна, эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-28 дугаар хуудас/,

Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хоёр морин чарга том сэнстэй цасны мотоцикль морин чарганы замаар явснаас болж морь үргэж хоорондоо мөргөлдсөн. Би морь үргээд давхиж байгаад хоорондоо мөргөлдөхийг нь харсан. Сууж байсан хүмүүс нь яаж унаж байсныг нь хараагүй. Би өөрөө хүмүүс суулгачихсан явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-34 дүгээр хуудас/,

    Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг морин чаргатай хүмүүс зөөгөөд явж байхад цагийг нь санахгүй байна. Хажуугаас миний морин чаргыг нөгөө чарганы морь өшиглөөд чарга нь миний чаргатай мөргөлдсөн. Тэр морин чарганы эзэн нь Буянтогтох гэдэг хүний хүүхэнд байсан. Би тухайн үед хашгираад нөгөө морийг хөлөөрөө өшиглөөд цаашлуулсан. Тэгээд би цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-35-36 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүү Б.Б маань мөсний баяр дээр морин чарга унаж хүн тээвэрлэж яваад морь нь үргэснээс болоод морин чаргатай мөргөлдөж осол гаргасан гэж байсан. Тэгэж осол гарахад морин чарган дээр нь сууж явсан хүмүүс нь гэмтсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4382 тоот дүгнэлтэд:

  1. Н.О гийн биед зүүн уушигны доод хэсэгт няцрал, зүүн талын 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

       5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна гэх дүгнэлт /ХХ-ийн  44 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838002140346 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 75 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Н.О нь шүүгдэгчээс нийт 2.509.073 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Дээрх хохирлоос Монос эмийн сангаас 40.500 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 78.870 төгрөгний эм авсан тухай Е баримт Монос эмийн сангаас 1350 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 1760 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 6.600 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 1800 төгрөгний эм авсан тухай Е баримт /ХХ-ийн 99-р хуудас/, Монос эмийн сангаас 5280 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 12.000 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 83.000 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 77.300 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 2900 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 3700 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 2160 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 1620 төгрөгний эм авсан тухай Е баримт,/ХХ-ийн 100-р хуудас/, Монос эмийн сангаас 4060 төгрөгний эм авсан тухай Е баримт, Ази фарма ХХК-иас 171.900 төгрөгний эм авсан тухай зарлагын баримт, Төмөр агар эмийн сангаас 1.800 төгрөгний эм авсан тухай Е баримт, Төмөр агар эмийн сангаас 900 төгрөгний эм авсан тухай Е баримт /ХХ-ийн 101-р хуудас/, Хангарьд эмийн сангаас 2.550 төгрөгний эм авсан тухай Е баримт, эмийн сангаас 12.500 төгрөгний эм авсан тухай Е баримт, Буянт-Ухаа-2 эмийн сангаас 2600 төгрөгний эм авсан тухай Е баримт, эмийн сангаас 5000 төгрөгний эм авсан тухай Е баримт, Идэр угалз хайрхан эмийн сангаас 2.500 төгрөгний эм авсан тухай Е баримт, Төмөр агар эмийн сангаас 5000 төгрөгний эм авсан тухай Е баримт, Төмөр агар эмийн сангаас 1800 төгрөгний эм авсан тухай Е баримт, Дуб ХХК-ний цээжний томографын үнэ 150.000 төгрөгийн Е баримт, Med Trauma эмнэлгийн томографын үнэ 130.000 төгрөгийн Е баримт /ХХ-ийн 102-р хуудас/, Ньюремедигээс авсан эмний үнэ 45.000 төгрөгийн Е баримт, ГССҮТ-д тушаасан 53.937 төгрөгний кассын орлогын ордер /ХХ-ийн 103-р хуудас/,  Онгоцны тийзний үнэ 125.000 төгрөгийн баримт /ХХ-ийн 104-р хуудас/, Монос эмийн сангаас 70.000 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 13.500 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 6.620 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 59.300 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 10.500 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 15.700 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 12.900 төгрөгний эм авсан тухай Е баримт, /ХХ-ийн 107-р хуудас/, Эмийн сангаас 3.200 төгрөгний эм авсан тухай Е баримт, Буянт-Ухаа-2 эмийн сангаас 8.300 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 1.800 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 9150 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 37.400 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 8.000 төгрөгний эм авсан тухай Е баримт, /ХХ-ийн 108-р хуудас/, Монос эмийн сангаас 5.900 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 3.500 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 6.250 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 18.350 төгрөгний эм авсан тухай Е баримт, Монос эмийн сангаас 13.250 төгрөгний эм авсан тухай Е баримт, Төмөр агар эмийн сангаас 30.480 төгрөгний эм авсан тухай Е баримт /ХХ-ийн 109-р хуудас/, 1-р эмнэлгийн эмийн сангаас 4.900 төгрөгний эм авсан тухай Е баримт, 1-р эмнэлгийн эмийн сангаас 10.000 төгрөгний эм авсан тухай Е баримт, 1-р эмнэлгийн эмийн сангаас 7.800 төгрөгний эм авсан тухай Е баримт, 1-р эмнэлгийн эмийн сангаас 8.500 төгрөгний эм авсан тухай Е баримт /ХХ-ийн 110-р хуудас/ зэрэг нийт 1.394.987 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул уг төлсөн хохирлыг нотлох баримтаар тогтоогдсон 1.394.987 төгрөгийн хохирлоос хасч үлдэх 394.987 төгрөгийг шүүгдэгч Б.Бэс гаргуулж хохирогч Н.Оолгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Н.О гийн нэхэмжилийн шаардлагаас үлдэх 1.114.086 төгрөгийн  хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Н.О нь эмчилгээний зардал 1.114.086 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бэс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин Ай Си Ай Си ХХК-иас 80.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Ай Си Ай Си ХХК-иас 50.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Ай Си Ай Си ХХК-иас 40.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Ай Си Ай Си ХХК-иас 60.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Ай Си Ай Си ХХК-иас 80.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Ойн бирж ШТС-аас  20.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Петростар ХХК-иас 40.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт, Магнай петролеум ХХК-иас 40.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт Ойн бирж ШТС-аас  40.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт,  Ник ХХК-иас 40.000 төгрөгний шатахуун авсан тухай Е баримт нийт 490.000 төгрөгний баримт хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838002140346 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Бэс  394.987 /гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Оолгосугай.

      6. Эрүүгийн 1838002140346 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.О нь эмчилгээний зардал 1.114.086 /нэг сая нэг зуун арван дөрвөн мянга наян зургаа/ төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бэс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ХҮРЭЛБААТАР