| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0011/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/237 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:*******рдэнэсоёл
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов
Шүүгдэгч *******,******* , тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн,
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч*******,******* нарт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201505000162 дугаар хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт*******,
2.Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт *******,
3.Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, ******* овогт*******
4.Монгол улсын иргэн, *******н нуга овогт*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, шүүгдэгч*******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн Т.Тийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Баян” нэртэй дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-33/А тоот байрлах иргэн Ж.Мын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, хромон гутал, хөөрөг, шиляпэн малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Мад 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нар нь давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-35 тоот хаягаар байрлах иргэн Ч.Бын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн Давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны подволд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Г.Сод 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 10 дугаар 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Эын эзэмшлийн “Номгон хайрхан” нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан , хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдад 114000 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч *******,******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “АПУ” бөөний барааны дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйл хулгайлж 1866010 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******,******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт “Майхан цахир” ХХК-ны хашаанд байх авто машины чиргүүлээс 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 17 тооны ямааны арьс хулгайлж 408000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Хохирогч С.Ёгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би иргэн ын эзэмшлийн агуулахыг түрээслэн өөрийн авсан түүхий эдээ хадгалдаг. 2014 оны 07 дугаар сарын 03-ны өглөө агуулахын эзэн надруу утсаар яриад агуулахад чинь хулгай орсон байна гэхээр нь би ирээд үзэхэд манай агуулахын хаалгыг эвдээд, жижиг нүх гаргаад хулгай орж эд зүйл алга болчихсон байсан. Манай агуулахаас 27.8 кг ноолуур, 10 кг тэмээний ноос алга болсон байсан. Ноолуураа 50 кг-ийн ууттай ноолуур, 1 нарийн шуудайтай, нэг 50 кг-ийн ууттай байхгүй байгаа юм. 50 кг-ийн шуудайд 13-22 кг ноолуур ордог. 25-кг-ийн нарийн шуудайд 4-5 кг, 50-кг-ийн шуудайд мөн 4-5 кг тэмээний ноос хийсэн байсан . … гэх мэдүүлэг. / хх-ийн 15-16/
....Би 2 шуудайнд хийсэн байсан бор өнгийн 27 кг ноолуур, тэмээний 10 кг ноос зэрэг зүйл алдсан . Тухайнд үед ноолуурыг 1 кг-ийг нь 68.000 төгрөгөөр, тэмээний ноосыг нь 1 кг-ийг нь 4.000 төгргөөр худалдан авч байсан, одоо энэ үнээрээ үнэлнэ. Мөн агуулахын хаалгыг эвдсэн байсан, тухайн үед зах дээрээс 8 ширхэг гөлмөн төмөр 1 ширхэгийг нь 8.000 төгргөөр аваад засварласан, уг хаалгыг засварлуулахад хүнд 40.000 төгрөгийн хөлс зэргийг нэхэмжилнэ. Би гомдолтой байна, алдсан эд зүйлүүдээ төлүүлж авах байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 /
Хохирогч Т.Тийн мөрдөн бацаалтын шатанд өгсөн
... "Баян" нэртэй супермаркетад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан. Манай супер маркетаас Ерөөл 0,5-тай, 0.75-тай архи 2 шил, боргио пиво 0,5-тай лаазтай 5 ширхэг, скайтелийн нэгж 20.000 төгрөгийн, /скайтелийн нэгжнүүд нь 1.000 төгрөгийнх байсан/ Юнителийн нэгж нийт 328.000 төгрөгийн, 1.000- 5.000, 15.000 төгрөгийн нэгжийн багцтай байсан. Кассын мөнгөний хайрцаг дотор байсан 26.000 төгрөг, сникерс, тевикс нэртэй наборон чихрүүд тус бүр 2, 2 ширхэг, эссэ, парламент зэрэг тамхинууд хулгайд алдагдсан.. Түүнээс өөр нэр төрлийн бараа алдагдаагүй... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 34-35 /
...Надад учирсан хохирлоос нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байгаа учраас би гомдолтой байна. Бас вакум цонхны түгжээг эвдээд орсон байсан түгжээг 10000 төгрөгөөр засуулсан байгаа, хуучныг нь хүнээр засуулсан... гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 65-66/
Хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 оны 10 сарын 23-наас хойш эхнэр Болортуяаг эмчилгээ хийлгэхээр Сс, Хятад улсруу эмчилгээнд явсан. Тэрнээс хойш Баянхонгор сум 3-10-35 тоотод байх байшин эзэнгүй байсан. 2015 оны 12 сарын 28-ны өдөр би Баянхонгор аймаг дахь гэртээ ирэхэд хулгай ороогүй зүгээр байсан, харин 2016 оны 01 сарын 06-ны өдөр буцаж Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан. 2016 оны 01 сарын 27-ны өдөр манай хүү гэртээ орж юм авах гээд ортол ор сөхөөстэй байсан гэсэн, харин тухайн үед манай хүү нь хулгай орсон талаар анзаараагүй. Харин намайг Улаанбаатар хотод байхад би өөрийн хүү , нарыг гэрээс очоод юм аваад Улаанбаатар хотруу явуулаатах гэсэн чинь , нар 2016 оны 02 сарын 03-ны өдөр гэрт очтол хулгай орсон, 2 давхарын авдар дотор байсан 14 ширхэг мөнгөн аяганууд алга болсон, 2 давхарын ор сөхөөстэй, сейф хөшсөн байдалтай дотор талаас эд зүйл алга болоогүй байсан, цагдаа дуудсан гэж надад хэлсэн. Би тэгэхэд хулгай орсон талаар мэдсэн. Тэгээд би 2016 оны 02 сарын 29- ний өдөр Баянхонгор аймагт ирээд эд зүйлсээ бүртгээд үзтэл 1 давхарт байсан 1 ширхэг мөнгөн аяга алга болсон байсныг тухайн үед манай хүүхдүүд анзаараагүй байсан. Нийт 15 ширхэг мөнгөн аяга алга болсон. Миний алдагдсан 1 ширхэг мөнгөн аяга хуучин хэрэглэж байсан 6 хэмжээтэй мөнгөн аяга байсан уг аяга сүүлийн үеийн аяга 100.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс өөр эд зүйлс алдагдаагүй, 15 ширхэг мөнгөн аяганы 10 орчим мөнгөн аяганд “дэд хурандаа”, “хурандаа” цол авсанд Б хүргэж дурсгав гэсэн бичигтэй ажлын хамт олон ах дүүс найз нөхөдөөс дурсгав гэсэн бичигтэй аяганууд байсан.... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 126-127/
Хохирогч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн
... Есөн-Эрдэнэ захын "Номгон хайрхан" нэртэй дэлгүүрт тамхины төрөлжсөн худалдаа эрхэлдэг. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүрээ 18 цаг 50 минутанд хаагаад явсан. Ингэхдээ дэлгүүртээ өдөр нь орсон орлого болох 140.000 төгрөгөө түрүүвчиндээ үлдээгээд бараагаа тоолж дэвтэрт бичээд явсан. Мөн мөнгөний хайрцагт задгай дэвсгэртээр 10.000 төгрөг байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өглөө 09 цаг 40 минут болж байхад дэлгүүрээ онгойгох гэхэд дэлгүүрийн цонхны сараалж төмрийг эвдэж тасдаад цонхоор нь хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед хүн нэг их орж ирэхгүй байсан учир дэлгүүрт байгаа бараагаа тоолж дэвтэртээ бичсэн. Тэгэхэд 1.765.000 төгрөгийн тамхи, үүнээс дүнсэн тамхи 45.000 төгрөгийн, жижиг дүнсэн тамхи 58.500 төгрөгийнх байгаа. Учир хасаад тооцоход 1.765.000-58.500-45.000=1.661.500 төгрөгийн тамхи байснаас дэлгүүрт үлдсэн 275.200 төгрөгийн тамхийг хасаж мөн тооллого хийснээс хойш зарсан 16.000 төгрөгийн тамхи гээд бодоход /1.661.500-275.200-16.000=1.370.300/ 1.370.300 төгрөгийн тамхи, Спирмент нэртэй бохь 20 ширхэг буюу нэг боодол 20*600=12000 төгрөгийн бохь алга болоод байна. Алдсан бохь тамхины хувьд доорхи тамхи бохь алга болсон байна.Мөн 150.000 төгрөг бэлнээр алга болоод байна. Энэ нь түрүүвчинд байсан 140.000 төгрөг, хайрцагт 10.000 төгрөг байсан. Тэгэхээр надад 1,370,300 төгрөгийн тамхи , 12000 төгрөгийн бохь, бэлэн мөнгө 150,000 гээд нийт 1.532.300 төгрөгийн хохирол учраад байна.... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 123-125/
...Манай дэлгүүрийн вакум цонхны нэг ширхэг түгжээ нь эвдэрсэн байгаа, Үүнийг би шинээр солиулахад 10,000 төгргөөр солиулна, цонхны гадна талын хамгаалалтын тор төмөрийг г 30,000 төгрөгөөр үнэлнэ, Надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа, би хохирлоо л түргэн барагдуулж авмаар байна. Би дэлгүүрээ ажиллуулаад өдөрт 20,000 төгрөгний ашигтай ажилладаг байсан, тэгээд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан тэрнээс хойш ерөөсөө ажиллаагүй энэ ажиллаагүй хугацааны төлбөр болох 660.000 төгрөгийг, дэлгүүрт хулгай ороход алдагдсан бэлэн 150.000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 61-62 /
Хохирогч Ц.Магийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2016 оны 02 сарын 16-ны өдөр манай нөхөр Ж.М нь өглөө 08 цаг 45 минутын үед би араас нь 10 цагийн үед гэрээсээ гараад явцгаасан. Орой 17 цаг 10 минутын үед би гэртээ иртэл хаалга онгойхгүй, байшингийн зүүн талд байх модон амбаарын хаалганы цоож нь эвдэрсэн байшингийн ойр хавьд танихгүй хүний 2 гутлын мөр гарсан байхаар нь уг мөрийг дагаад явтал байшингийн хойд талын вакум цонх онгорхой байхаар нь би байшин дотор ороход манай хойд талын жижиг өрөөнд байсан авдрын цоожийг эвдэлсэн, дотор нь байсан эд зүйлийг гаргаж тавьсан, мөн орон дээр тортой бууз гаргаад тавьсан байсан. Мөн манай нөхрийн дүү 11 цагийн үед гэрээс гараад явсан гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд эд зүйлээ бүртгээд үзтэл авдар дотор байсан манай нөхрийн их гарын мөнгөн хөөрөг, саарал өнгийн арьсан дайлантайгаа алга болсон, мөн дайлан дотор 3 ширхэг мөнгөн сэлбэ товч, 6 хэмжээтэй хээтэй дунд үөийн мөнгөн аяга, 7 хэмжээтэй сүүлийн үеийн мөнгөн аяга, хар өнгийн шиляпэн малгай 1 ширхэг, 0.5 гр-ийн хар Чингис архи 1 шил, 0.75 гр-ийн Болор архи 1 шил авдар дотроос алга болсон байсан. Харин ил байсан арын өрөөнд байсан орос хромон гутал 1 ширхэг, том өрөөнд цэнэглээд тавьсан LG маркын точтой гар утас, хүүхдийн өрөөнөөс хувцасны хар хөх өнгийн цүнх зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэгээд дараа би эд зүйлсээ үзэхэд манай гэрээс хүүхдийн Giggless нэртэй папарас 34 ширхэг, миний цагаан даавуун дээл 1 ширхэг, эсгий таавчиг 1 ширхэг, Раrada гэсэн нүдний шил 1 ширхэг, асикс гэсэн цэнхэр өнгийн өвдгөвч 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Giggless нэртэй папарас 34 ширхэг 1 ширхэг 900 төгрөг, миний цагаан даавуун дээл 1 ширхэг 120.000 төгрөг, эсгий таавчиг 1 ширхэг 4.500 төгрөг, Рагаdа гэсэн нүдний шил 1 ширхэг шинэвтэр 120.000 төгрөг, асикс гэсэн цэнхэр өнгийн өвдгөвч 2 ширхэг, 1 ширхэг нь 25.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг. /2-р хх- ийн 233-234/
Хохирогч Г.Согийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манайх Улаанбаатар хотруу шилжихээр болоод 2016 оны 02 сарын сүүлээр гэрээ хураагаад Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволд гэрээ хурааж тавьсан. 2016 оны 11 сарын 01-ний өдөр намайг Улаанбаатар хотод байх үед Баянхонгор аймгийн цагдаагийн газраас танай эд зүйлс алдагдсан байсан талаар хэлсэн. Баянхонгор аймагт 2016 оны 11 сарын 07-ны өглөө ирээд үзтэл хурганы арьс 8 ширхэг, ишигний арьс 26 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, улаан өнгийн даавуун дээл, цагаан өнгийн тулайн арьсан малгай, дээлийн 3 ширхэг торго, дээлийн даавуу 2 ширхэг, модон үүсэн гэртэй хуучны хэт хутга, хэт хутганы цахиур, хазаарын ногт буюу жолоо зэрэг эд зүйлс алга болсон байсан. Миний алдсан хэт хутга, хэт хутганы цахиур, мөнгөн тоногтой хазаарыг ногт буюу жолоог буцаан авсан. Би өөрийн алдагдсан хурганы арьс 6 ширхэг 1 ширхэг 22.000 төгрөг нийт 132.000 төгрөг, ишигний арьс 24 ширхэг 1 ширхэг 15.000 төгрөг нийт 360.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс хуучин 150.000 төгрөг, улаан өнгийн даавуун дээл хуучин 50.000 төгрөг, цагаан өнгийн тулайн арьсан малгай хуучин 80.000 төгрөг, дээлийн 3 ширхэг торго 1 торго 5 метртэй 1 метр 15.000 төгрөгөөр үнэлж 1 торго 75.000 төгрөг нийт 225.000 төгрөг, дээлийн даавуу 2 ширхэг 1 ширхэг даавуу нь 3 метртэй 1 метр даавуу нь 10.000 төгрөг 1 даавуу нь 30.000 төгрөг нийт 2 даавуу нь 60.000 төгрөг, модон үүсэн гэртэй мөнгөн тоногтой хуучины хэт хутга зах зээлийн ханшаар үнэлж байна , хэт хутганы цахиур зах зээлийн ханшаар үнэлж байна, хазаарын ногт буюу жолоо зах зээлийн ханшаар үнэлж байна. Би эд зүйлсээ хэзээ алдсанаа мэдэхгүй байна... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 224- 226 /
Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө манай дэлгүүр хулгай орж нийт 1866010 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө алдагдсан байсан. Үүнээс бэлэн мөнгө нь 1146740 төгрөг, бараа материалын үнэ нь 719270 төгрөг байсан. Орлогыг өдөр өдөртөө орой 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд худалдагчаас нягтлан хүлээн авдаг... Манай бөөний барааны дэлгүүрийн кассын машин нь мөнгийг дэвсгэртээр нь ялгаж тоолохоор программчлагдсан байдаг болохоор мөнгөн дэвсгэртийг андуурна гэж байхгүй гэж бодож байна. Харин яагаад мөнгөний хайрцагнаас 5000, 1000 төгрөгний дэвсгэртүүд гарсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 47-51, 2-р хх- ийн 63-64/
Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдан авсан ямааны арьс түүхий эдийг Улаанбаатар хот оруулахаар ачааны машинд ачсан байсан. Чиргүүл дээр нийт 1087 ширхэг ямааны арьс ачуулж уг чиргүүл нь Баянмонгол караокены үүдэнд тавьсан би өөрөө хараад үлдсэн байсан . Тэгээд 23 цагийн үед гарч ачаагаа хартал чиргүүлийн цаад талд 2 хүн явж байгаа харагдсан. Би чиргүүл дээр очтол чиргүүл доогуур ямааны арьс буулгасан байхаар нь би уг 2 хүний араас хөөж гүйгээд машинд орж суухад жолооч нь эмэгтэй хүн байсан. Наана нь 2 залуу байсан. Тэгээд та нар яахаараа хулгай хийдэг юм гэхэд уучлаарай ахаа гэж хэлсэн. Тэгээд буцаад чиргүүл дээр ирж ямааны арьс тоолоход чиргүүл доогуур 19 ямааны арьс буулгасан байсан. Тэгээд буцаагаад ачсан. Хот ороод ямааны арьс буулгахад 1070 ширхэг арьс болж 17 арьс дутсан. Уг хулгай хийж байсан хүмүүс урьд нь хулгай хийгээд дахин хулгай хийж байгаад надад барагдсан гэж бодож байна. Уг арьснуудыг манай эхнэр Маань иргэдээс худалдан авч бүртгэсэн. Машинд ачихдаа мөн бүртгэл хөтөлсөн уг бүртгэл нь эхнэр Мааньд байгаа. ..” гэх мэдүүлэг/хх-ийн 52-59/
Иргэний хариуцагч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тухайн үед бид нар 10-уулаа цэвэрлэгээ хийсэн. Түүнээс 2-3 нь хүүхэд байсан. Би 15000 төгрөг авсан....гэх мэдүүлэг / хх- ийн 71-76, 2-р хх-ийн 96-97/
Иргэний хариуцагч*******нхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тухайн үед Номгон 1 дүгээр багийн засаг дарга ын нь бид нарыг 2 хуваагаад төв засмал замын 2 талаар уруудаад цэвэрлэгээ хийлгэсэн. Тэгэхдээ төв засмал замын ертөнцийн зүгээр зүүн талаар манай баг явсан бөгөөд манай багийн хүмүүсийг намайг хариуцаж ажлыг нь хийлгээрэй гэж байсан. Манай багт яг бүртгэлээрээ 9 хүн байсан бөгөөд Отгонтуяа гээд бага насны охин эгчийгээ дагаж явсан болохоор 10 хүний бүрэлдэхүүнтэй болчихоод байгаа. Манай багийн 10 хүн дээр нэмж ямар нэгэн хүн ирээгүй. Харин манай багт байсан 2 эрэгтэй хүн болох т нарыг Хотын захиргаан дээр ажиллуулна гээд авч явсан. Би уг хайрцагнаас 25000 төгрөг авсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 77-82, 2-р хх-ийн 94-95/
Иргэний хариуцагч *******маржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манай ээж хөдөө явсан болохоор оронд нь манай 2 хүүхэд болох , нар оронд нь цэвэрлэгээнд явж ирэхдээ мөнгө олсон гээд 50000 төгрөг авчирсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 88-90/
Иргэний хариуцагч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... цэвэрлэгээ хийж байгаад хамт цэвэрлэгээ хийж байсан хүн хайрцагтай мөнгө олоод хувааж авсан би 25000 төгрөг авсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 91-95/
иргэний хариуцагч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... цэвэрлэгээ хийж байгаад хамт цэвэрлэгээ хийж байсан хүн хайрцагтай мөнгө олоод хувааж авсан би 25000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 96-100/
Иргэний хариуцагч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн үед манай багт 7 том хүн 3 хүүхэд гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй төв засмап зам Номундалай цогцолбор сургуулийн орчмоос доош уруудаж Шинэтөгөл хотхоны орчим хүртэл цэвэрлэгээ хийсэн. Гурван хүүхдийн нэг нь манай охин , нөгөө 2 хүүхэд нь засмал замын нөгөө талаар цэвэрлэгээ хийж байсан Амаржаргал гэх эмэгтэйн 2 хүүхэд байсан. Тэгээд бид нар Шинэтөгөл хотхоны ар талд цэвэрлэгээ хийгээд явж байтал гэх эмэгтэй мөнгөтэй хайрцаг ч олж манай нөхөр дотроос нь хүн болгонд 15.000 төгрөг өгсөн. Гэхдээ хүүхдүүдэд өгөөгүй санагдаж байна. Хайрцагнаас цөөхөн тооны 5000, 1000 төгрөгийн дэвсгэрт гарч ирээд түүнийг нь хүн хүнд 10.000 төгрөг таарч байна гээд тараасан. Тухайн мөнгөнөөс манай нөхөрБ 15.000 төгрөг, манай охин , О. нар тус бүр 25.000, миний бие 25.000 төгрөг гээд нийт 90000 төгрөг авсан. Уг мөнгийг буцааж төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 101-102, 2-р хх-ийн 80-82/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газраас жил болгон ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж, нийтийн хамарсан ажил үйлчилгээ хийлгүүлэх төслийг манай Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирүүлдэг юм. Тэгээд төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 03-ны би Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын байцаагч Шинэбилэгт нийтийг хамарсан цэвэрлэгээнд ажиллах 132 иргэдийн нэрийг хүргүүлж, иргэдийг цуглуулна, хүмүүсээ хүлээж авч ажлаа хийсэн. Тэгээд цэвэрлэгээнд ажилласан бүртгэлтэй иргэдийн хувийн дансруу 1 өдрийн урамшуулал болох 25.200 төгрөгийг хийсэн. Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цэвэрлэгээ хийсэн гэх хүмүүс нь Шинэтөгөл хотхоноос ертөнцийн зүгээр зүүн тийш гол талруугаа дэрсний орчимд цэвэрлэгээ хийж байсан бөгөөд би тэднийг бүртгэлд байсан нэрсээр нь дуудахад бүгд байсан. Надад тухайн өдөр цэвэрлэгээ хийсэн нийт иргэд болох 132 хүний нэрстэй бүртгэл байгаа. Уг бүртгэлийг Цагдаагийн газраас албан тоот ирүүлсний дагуу хуулбарлаж хүргүүлсэн. Ер нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Сумын засаг даргын тамгын газраас тус тусдаа иргэдээр цэвэрлэгээ хийлгэдэггүй, манайхаас хүргүүлсэн нэрсийн дагуу иргэдээр цэвэрлэгээ хийлгэдэг юм...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 91-93-р хуудас
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Багийн засаг дарга нар хүмүүсээ аваад цэвэрлэгээгээ хийлгэсэн бөгөөд орой 18 цаг хүртэл ажиллуулсан. Уг хүмүүсийг нэрсээр нь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар цуглуулсан. Тэгээд би уг иргэдийн бүртгэлээр дуудахад бүгд байна гэж байсан. Яг өөрсдөө байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бага насны хүүхэд гэхээр хүмүүс байгаагүй. Уг хүмүүсийг цэвэрлэгээ хийж байх үед аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ирж бүртгэдэг бөгөөд ажил дууссаны дараа миний бие цэвэрлэгээ хийлгэсэн талаар тайлан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт явуулснаар хүн тус бүрийн дансанд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 1 өдрийн /ажлын 8 цагийн/ 28000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгодог..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 65-67 /
Гэрч Б.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..орой гэх хүнээс- Майхан цахирын хашаанд ямааны арьс ачсан чиргүүл дээрээ хүмүүс арьс хулгайлж байгаад баригдлаа гэж дуудлагыг ирүүлсний дагуу миний бие Майхан цахирын хашаанд очиход*******,******* гэх хоёр залуу байсан бөгөөд чиргүүлийнх нь татлагыг суллаад хэдэн арьс аваад чиргүүл доогуур хийсэн байсан. Тэгээд тэр арьсыг нь дээш нь ачуулж байсан. Мөн тэр хулгайлж байгаад баригдсан гэх 2 залуугийн нэгнийх нь ээж гээд суудлын авто машинтай хөгшин эгч байсан бөгөөд би тэр авто машины дотор талд болон тээшинд үзлэг хийхэд ямар нэгэн арьс нэхий байгаагүй. Би зүгээр дотор кабин болон тээшийг нь онгойлгож үзсэн. Дотор нь ямар нэгэн арьс нэхий байгаагүй. Үзлэг хийхдээ ямар нэгэн тэмдэглэл хөтлөөгүй. Намайг үзэхэд арьс нэхий ачсан гэж мэдэгдэхээр ул мөр байгаагүй...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 68-69/
Гэрч*******тгон-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.... би гэртээ байж байгаад машин амортизатор үзэх гээд 16 цаг өнгөрч байхад Есөн-Эрдэнэ зах орсон . Тэгээд авто машиныхаа эд ангийг үзчихээд захаас гараад гэрлүүгээ явах гээд захын хойд талд байх “Анурад” бөөний төвийн хажуу талд төрсөн ах*******тай таарсан .Тэрээр надтай хамт явж машин зам гарсан бөгөөд урдаас түүний найз******* ирсэн. Тэгтэл манай ах******* чи гэрлүүгээ явах юм уу, бид хоёр караокед орж жоохон суулаа гэж хэлэхээр нь би хамт явахыг зөвшөөрч бид 3 Майхан цахирын хашаанд байдаг Баянмонгол караокены газарлуу ороод бид гурав 15-16 орчим шилтэй пиво уусан бөгөөд******* нь хажуу өрөөнд байсан хумүүсрүү орж архи уугаад нилээн согтсон. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад******* нь надад ах нь хүүхдийн өлгий авах мөнгө төгрөг байгаа би гэртээ харьж эхнэртээ мөнгөө үлдээмээр байна гэж хэлсэн. Тэгээд би******* ахад би*******г гэрт нь хүргэж өгөх үү гэхэд тэрээр зөвшөөрсөн. Тухайн үед******* нилээн согтсон байсан караокеноос гараад манай гэрт очсон. Тэгээд манай дөнгөж орчихоод******* нь бие засчихаад ирье гээд гарахаар нь би араас нь гараад утсаа өгчих гэхэд тэрээр өгөхгүй болохоор нь өмднийх нь халааснаас авчихсан чинь тэрээр чи намайг согтуу болохоор дээрлэхлээ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд шууд гудамжнаас такси бариад*******н хашааны гадаа очсон чинь тэрээр таксинаас буучихаад надаас үг гуйгаад байхаар нь бид хоёр дахин маргалдаад бие биенийгээ заамдаж аваад байж байтал тэдний хашаанаас 2 эрэгтэй эмэгтэй хөгшин хүн гарч ирээд намайг загнаад бид хоёр эвлэрсэн. Тэгтэл******* би утсаар ээжийг чинь дуудаад чамайг ирээд аваадах гээд хэлээдэхье гэж хэлээд гэрлүүгээ орохоор нь би араас нь оролгүй шууд тэндээс яваад Баянхонгор аймгийн Цагаан чулуут 5 дугаар баг 3 дугаар гудамжинд байсан найз охин Үүрцайхынд очсон. Намайг Үүцайхынд очиход 22 цаг болж байсан. Тэгээд би найз охин Үүрцайхын утсаар ээж рүү залгасан чинь манай төрсөн эгч Отгончимэг утсыг нь аваад ээж*******ын хамт чамайг авах гээд*******н гэрлүү явчихсан гэж хэлсэн. Тэгээд би тэндээ хоносон...” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 70-72/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... орой хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байтал манай хүү*******ын утас дуугараад тэрээр утсаа авч ярьж дуусаад надад******* Баянмонгол караокед жоохон архи уучихсан байна ирээд аваадхаач гээд байна хоёулаа яваадах гэхээр нь би өөрийнхөө Цагаан өнгийн 13-30 УБН улсын дугаартай Сонато-2 маркийн авто машинтай*******ын хамт явсан. Тэгээд Майхан цахирын хашааны гадна ирсэн чинь******* би энд буугаад орчихоод ирье, та наанаа хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд би*******ыг орсоныг дараа Майхан цахирын хашааруу ороод Баянмонгол караокены үүдэнд очоод зогсох гэсэн чинь зогсоолоос нэг машин гарах гээд миний машины урдаас ухрахаар нь би хөдлөөд хашаанд доторх төмөр контейнерийн хажууд очоод эргээд Майхан цахирын хашааны үүдрүү гэрлээ тусгаад зогссон. Тэгээд удаагүй байж байтал*******,******* 2 гарч ирээд машинд суусан бөгөөд би хөдлөөд Майхан цахирын хашаанаас гарч Шижир ойл шатахуун түгээх станцын очим явж байтал хойно хүн гараа даллаад байх шиг хажуугийн толинд харагдахаар нь эргээд очсон. Тэгтэл нэг эрэгтэй хүн танай 2 хүүхэд чинь арьс авлаа гэж байсан. Тэгээд тэр залуутай хашаанд буцаж очоод машинаа шалгуулсан бөгөөд, цагдаа нарч ирээд миний машиныг дотор тал болон тээшийг үзсэн. Би*******,******* хоёрын хэн нь хулгай хийх санааг гаргасан болохыг мэдэхгүй байна. Миний хувьд тэр хоёрыг арьс хулгайлж байгааг мэдээгүй. Майхан цахирын хашаанд зогсож байхад л удаагүй*******,******* хоёр ороод ирсэн.******* Майхан цахирын хашааны гадна буухдаа би удахгүй гараад ирнэ гэхээр нь би тэр хоёрыг удахгүй юм байх гэж бодоод машинаа асаалттай нь Майхан цахирын хашааны хаалгаруу нь гэрлээ тусгачихсан зогсож байсан болохоор тэр хоёрыг хаанаас ирээд машинд орж ирсэнийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 114-116, 120-121 , 2-р хх-ийн 74-76/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. надаар Улаанбаатар хотруу ямааны арьс, ноос зэрэг түүхий эд тээвэрлүүлэхээр тохирсон. Би өглөө 12 цагийн үед Майхан цахирын хашаанд ийн түүхий эдийн гражны хажууд машин, чиргүүл хоёроо үлдээчихээд гэрлүүгээ явсан, 14-15 цагийн үед ямааныхаа арьсыг аччихлаа, одоо ноосоо ачмаар байна гэж хэлсэн. Тэгээд намайг Майхан цахирын хашаанд явж очиход чиргүүл дээр ямааны арьс ачаад татлагыг нь татчихсан байхаар нь би чиргүүлээ салгаж үлдээгээд машинаа жолоодож ноос ачих газар буюу Хуучнаар модны үйлдвэрийн хашаанд аваачиж орхиод явсан. Тэгээд шөнийн 22-23 цагийн үед ноосоо ачаад дуусчихплаа гэхээр нь би өөрөө ноосныхоо татлагыг татна гээд очсон чинь ийн эхнэр Маань байсан бөгөөд би ноосоо татаад дуусаж байхад Маань яваад өгчихсөн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ноос ачсан ажилчид нь нөгөө ямааных нь арьсруу хулгай орсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд би машинаа жолоодоод Майхан цахирын хашаанд очиж чиргүүлээ авахад чиргүүлийн татлага зүгээр байсан бөгөөд Маань эгч надруу утасдаад наад чиргүүл дээр аччихсан ямааны арьснаас чинь хүмүүс авч байгаад баригдаад авсан арьсийг нь буцаагаад аччихаад татлагыг нь татчихсан гэж хэлсэн. Тэгээд би чиргүүлээ чирч хашаандаа аваачиж хоноод маргааш өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Улаанбаатарлуу гараад 2 хоногийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатарын наахан талд байдаг Эмээлт гээд түүхийн эдийн зах дээр очоод ийн хэлсэн байсан хүмүүс нь ирээд ямааны арьсийг тоолж буулгаж авсан. Чиргүүл дээр ямааны арьс ачсаны дараа Маань эгч чиргүүл дээр чинь 1000 гаран тооны ямааны арьс ачсан түүнээс яг хэдэн тооны арьс ачсан талаар надад хэлээгүй, би ч асуугаагүй. Улаанбаатарын эмээлт зах дээр очиход ийн ярьсан гэх хүмүүс нь ирээд чиргүүл дээрээ ямааны арьснуудыг тоолоод буулгасан. Миний хувьд тоолж буулгаж байгааг нь харж байсан болохоос өөрөө арьсийг тоолоогүй. Тэдгээр хүмүүс нь арьсаа буулгачихаад надад арьс дутсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэрэв арьс дутсан бол утсаар тай ярьсан байх. ийн эхнэр Маань надад гарал үүслийн гэрчилгээ гээд бичиг баримт өгсөн. Миний хувьд уг бичиг дээр хичнээн тооны ямааны арьс гэж бичсэнийг хараагүй. Замд Цагдаагийн алба хаагч зогсоохоор нь уг бичгээ үзүүлээд явсан. Улаанбаатар хотруу тээвэрлэж явсан ачаа тээшинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Машин тэвшинд ачсан болох чиргүүл дээр ачсан ямааны арьсийг гадуур нь нилээнхүйд нь бүтээлгээр бүтээж татлага татдаг. Замдаа унаж гээгдэх боломжгүй. ..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 77-79/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...худалдан авсан ноос, ямааны арьсаа хот руу оруулахаар машинд ачуулсан. Ямааны арьсыг машины чиргүүлд ачуулж татлагыг нь татаад Баянмонгол караокены үүдэнд тавьчихаад толгойд нь ноос ачих гээд өөр тийшээ явсан байсан. Чиргүүлийг манай нөхөр Цэрэндаш хараад үлдсэн. Би машинд ноос ачуулчихаад караокед орчихоод машинтай гарахад арьс ачсан байсан чиргүүл рүү цагаан өнгийн жижиг тэрэг иж гэрлээ тусаасан зогсож байхаар нь нөхөр Цэрэндаш руу залгаад арьсаа сайн хараарай машин гэрэл тусгасан зогсож байна гэж хэлчихээд гэртээ хариад байж байтал нөхөр залгаад чиргүүлтэй арьс руу хулгай орсон байна гэж хэлэхээр нь яваад очтол цагдаа нар болон арьс буулгасан гэсэн 2 залуу, тэр 2 залуугийн нэгнийх нь ээж нь гээд нэг эмэгтэй байсан. Тэгээд чиргүүл доогуур буулгасан байсан арьсыг тоолоход 19 ширхэг ямааны арьс байсан. Тэгээд бид нар тухайн үөд өөр арьс авч амжаагүй байх гэж бодоод Улаанбаатар хот руу ачуулсан бөгөөд буулгахад нь ачуулсан арьснаас 17 арьс дутсан байсан. Бид тухайн үед чиргүүлээс арьс буулгаж байгаад баригдсан хүмүүсийг урьд нь авсан байх гэж бодож байна. Ямааны арьсыг ачуулахдаа иргэдээс худалдан авахдаа бүртгэж байсан бүртгэлийг үндэслэн нийт 1087 арьс ачуулсан. Тэгтэл хотод очоод буулгахад 17 ширхэг ямааны арьс дутсан.." гэх мэдүүлэг / хх-ийн 122-124/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Э бид хоёр Дурсамж зургийн гарын гадаа уулзаад цуг компьютер тоглоом тоглоод орой 16 цагийн үед гарж яваад, тэрнээс хойш орой болтол гадуур баахан дэмий тэнэсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед гал командын газрын ар талд байдаг шар өнгөтай агуулахын хамгийн хойд талын агуулахын хаалгыг нь тэр газрын ойролцоо байсан арматурын төмрийг аваад хаалгыг нь гөшиж эвдэж онгойлгоод дотор нь ороод 2 шуудайтай ноолуур аваад гарж яваад аймгийн төвөөс гардаг гүүрээр гарж яваад голын бургасанд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь авсан ноолуураа тэндээ бургасанд нуугаад үлдээчихээд бид хоёр гэр гэрлүүгээ салаад явсан. Мөн оройдоо тэр газарт ноолуурынхаа дэргэд очиж хонодог байсан. Тэгээд 3 хоногийн дараа Э бид хоёр цуг тэр 2 шуудай ноолуураа хоёуланг нь авч яваад Есөн-Эрдэнэ захын ар талд нь байдаг засмал замын хойд талд эгнээд зогссон байсан машинууд дээр очоод нэг машинд нь ноолуураа зарсан. Ямарч гэсэн 800.000 төгрөг болсныг нь бид хоёр хувааж аваад салаад явсан. Тэгээд би тэр мөнгийг нь үрээгээд дуусгасан. Агуулахаас ноолуур хулгайлах санааг Э бид хоёр ярилцаж байгаад хоёулаа гаргасан. Тэнд ноолуур байгааг нь хажуугаар нь гарж явахдаа урд нь харсан байсан юм. Ямар ч гэсэн тэндээс 2 шуудайтай ноолуур гэж бодоод л авсан, харахад ноолуур шиг юм л байсан. Тэмээний ноос юм уу ноолуур юм уу мэдэхгүй байсан. Тэр үед Э бид хоёр л байсан өөр хүн байгаагүй..гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41/
...Онцгой байдлын ард байрлах нэг складаас шуудайтай ноолуур хулгайлсан, тэгэхэд Э бид хоёр хамт явсан, өөр хүн яваагүй. Э скпадны гадна хүн хараад үлдсэн, би дотогш цонхоор орсон. Тэндээс шуудайтай ноолуурыг хулгайлж аваад хоёр хоногийн дараа түүхий эдийн ченжид өгсөн. Ноолуур тушааж олсон мөнгөө элдэв зүйлд замбараагүй зарцуулсаар дуусгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65/
....2015 оны 10 дугаар сарын эхээр амьчуулд байх Баян нэртэй супер маркетад хууль бусаар нэвтэрч юнителийн нэгж, скайтелийн нэгж, архи, пиво, чихэр, тамхи зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Тэгэхэд С, Э бид гурав цуг байсан. Баян супер маркетын хаалганы хойд талын цонхоор би орж, Э, С нар гадаа хүн хараад үлдсэн. Дэлгүүрээс ойролцоогоор 300 гаруй мянган төгрөгийн нэгжийг авсан. Хулгайлж авсан нэгжээ 89902991 дугаарын утсандаа цэнэглэсэн... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-65/
..2016 оны 02 сарын дундуур С, Э бид 3 нийлж Баянхонгор сум 7-16-ЗЗА тоотод байх байшингийн хойд талын вакум цонхыг онгойлгож ороод байшин дотор хойд талын авдар дотроос том, жижиг 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хөөрөг 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хүүхдийн папарас, том өрөөн дотор байсан точтой гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний дээл зэрэг эд зүйлс хулгайлан авч гараад үл таних хүнд хямдхан хүнээр өгсөн. Бид нарын хулгайлсан гэх эд зүйлс одоо байхгүй, тухайн үедээ таарсан хөдөөний хүнд зарсан. Бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгайн гэмт хэрэг үйлддэг... гэх мэдүүлэг./3-р хх-ийн 3-4/
... Модны үйлдвэрийн орчмоос нэг айлаас хроман гутал нэг хос, эрэггэй, эмэгтэй дээлүүд хулгайлж авсан. С, Э бид 3 явсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-65/
...2016 оны 06 сарын 23-ны өдөр би*******гийн хамтаар Номгон 1 дүгээр баг 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволын урд талын нүхээр дамжин явсаар байгаад 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволд панайр байхаар нь******* түлхэж падволд ороход гэр хураасан байхаар нь онгорхой авдарнаас мөнгөн тоногтой хуучны хэт хутга үүсэн гэртэйгээ, мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэрэг эд зүйлс хулгайлан гараад хэт хутганы мөнгөн тоногтой үүсэн гэрийг зах дээр үл таних хөдөөний хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед******* эхэлж ороод араас би орсон******* панайрыг түлхэж ороод араас орж онгорхой байсан авдарнаас******* бид 2 эд зүйлсийг хулгайлсан.******* бид 2 хулгайлсан гэх мөнгөн тоногтой хуучины хэт хутга үүсэн гэртэйгээ, мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэргээс хэт хутганы мөнгөн тоногтой үүсэн гэрийг зах дээр үл таних эрэгтэй хүнд 20.000 төгрөгөөр зарсан, харин бусад эд зүйлийг цагдаагийн байгууллагад хураалгасан. ...ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглээгүй... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 231-234/
...2016 оны 10 сарын 06-ны шөнө Сгийн хамт Есөн-Эрдэнэ захын тамхины дэлгүүрийн урд талын цонхны сараалж төмрийг нь эвдэлж дэлгүүрт орсон. С гадаа хүн хараад байж байсан. Би ороод тавиур болон доор нь хайрцагт байсан тамхи нараас тэнд байсан цагаан өнгийн 50-н шуудайг нь авч байгаад савалж авсан. Тэгээд лангуу доогуур байсан түрүүвчийг онгойлгоод үзэхэд бэлэн мөнгө байхаар нь авсан бас мөнгөний цаасан хайрцаг дотор байсан задгай мөнгөн дэвсгэрт байхыг аваад шуудайтай тамхийг Сд цонхоор нь гаргаж өгөөд гарч 1-р арван жилийн сургуулийн траншанд очиж тамхиа нуусан авсан мөнгөө тоолж үзэхэд нийт 150.000 төгрөг байсан. Бид 2 тэнцүү хувааж авсан. Шуудай дүүрэн төрөл бүрийн тамхи байсныг өөрсдөө татаж заримыг хүнд өгөөд одоо уг тамхи дууссан ...гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 130-131/
...2016 оны 01 сарын 20-ны үеэр С бид 2 уулзаад Арван мянгатад айл байдаг, тэр айлд орж хулгай хийе гэж бид 2 тохиролцоод орой 23 цаг нилээн өнгөрөөгөөд Арван мянгатын урд талын айлд очиход үүд нь блокон хашаатай 2 давхар байшинтай айл байсан. Урд талын хашаагаар нь би ганцаараа давж орсон, харин С хүн хараад үлдсэн. Би хашаагаар давж ороод байшингийн баруун талд вакум цонхыг түлхэж онгойлгоод байшин дотор орсон. Нэг давхарт гал тогооны тавилга дээр 1 ширхэг мөнгөн аяга байхаар нь би аваад 2 давхарт гараад урд талын унталгын өрөө рүү ороход орны цаад талд шар эрээн авдар байхаар нь онгойлж дотор талаас том жижиг нийлсэн 15 ширхэг мөнгөн аяга байхаар нь би торон дотор хийсэн. Нийт жижиг, том нийлсэн 16 ширхэг мөнгөн аяга авч гарах үед үүдэнд төмөр сейф байхыг хараад би гараад Сг дуудсан. Харин С орсон би гадаа хүн хараад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа С гарч ирэхээр нь би яасан гэж асуутал С надад үүдэнд сейфийг онгойлгох гэсэн чинь чадсангүй гээд гараад ирхээр нь бид 2 явсан. Маргааш нь хулгай хийсэн 16 ширхэг мөнгөн аяга хөдөөний бололтой үл таних хүнд зарсан. С бид хоёрын хулгай хийсэн гэх мөнгөн аяга дээр үг бичсэн байсан, би уншиж чадахгүй. С надад хэлэхдээ Б гэх хүнд дурсгав гэсэн бичигтэй аяга байна гэж надад хэлсэн. ...10.000-тын дунд орчимд байх гудамжны хоёр давхар хувийн байшин дотор байсан авдар дотроос мөнгөн аяганууд хулгайлж авсан. Тэгэхэд С, бид 2 явсан ...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-65/
...2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Э, С бид гурав Баянхонгор сумын 5 дугаар багт байдаг Баян дэлгүүрийн цонхыг нь хөшиж онгойлгоод дотор нь Э бид хоёр дотор нь ороод нэгж, тамхи, архи, пиво зэрэг зүйл авч гарж ирээд 1 дүгээр сургуулийн хажууд байдаг траншеинд очиж хоносон. Тэгээд маргааш нь Э бид хоёр хулгайлсан зүйлүүдээ аваад Есөн-Эрдэнэ зах дээр аваачаад зах дээр явж байсан хүмүүсээс асууж байгаад зарсан. Тэгээд зараад 400.000 гаруй мянган төгрөг болсныг нь бид гурав хувааж авсан... гэх мэдүүлэг
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 10 дугаар сарын 01-ний орой Б бид 2 ахмадын ордоны бүжгэнд орж байгаад 23 цагийн үед бүжгээс гарч явж байгаад бөөний дэлгүүрийн хажуугаар гарахдаа 2-уулаа жаахан юм уух уу би энэ дэлгүүр лүү ороод архи хулгайлаад гараад ирэх үү гэхэд Б зөвшөөрсөн. Тэгээд бид 2 дэлгүүрт орж архи, ундаа мөнгөний хайрцаг зэргийг хулгайлж гараад хайрцагийг сэгсэрч үзэхэд дотор нь юм байхгүй юм шиг байхаар нь хаячихаад бусад зүйлийг Б бид 2 хувааж авсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 181-188, 2-р хх-ийн 102-103/,
Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би А, Э нарын хамтаар 2015 оны 10 дугаар сард амьчуулд байрлалтай "Баян" супер маркетын арын цонхоор орж тэндээс Юнителийн нэгж, скайтелийн нэгж, архи, пиво, тамхи зэргийг хулгайлж авсан. Дэлгүүрийн вакум цонхыг түлхэж онгойлоод дотогш нэвтэрсэн. Дэлгүүрлүү А орсон, тэр дэлгүүрийн цонхоор орохдоо намайг хүн харж бай гэж хэлсэн. Тэгээд А дэлгүүрээс нэгжүүд авч гарч ирснийг бид гурав хувааж авсан, би гар утсандаа 30.000 төгрөгийн юнителийн нэгж хийсэн. Тухайн үед би 80201597 дугаарыг барьж байсан. Тэр дугаартаа хулгайлсан нэгжийн картаа цэнэглэсэн ...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 60-61/
... 2015 оны 10 сарын 01-нээс 02 нд шилжих шөнө А, Э бид 3 Баянхонгор сумын 5 дугаар баг "Баян" хүнсний дэлгүүрийн цонхоор орж нийт юнител, скайталын нийт 300000 гаран мянган төгрөгийн нэгж, тамхи, 2 шил архи, 2.5 гр-ийн том пиво 3, чихэр хулгайлсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156- 158/
...2016 оны 02 сарын 16-ны өдөр цагаан сар дөнгөж өнгөрч байх үед А, Э, бид 3 Хөх толгойд Баянхонгор сум Цахир 7 дугаар баг 7-16-ЗЗА тоотод байх байшингийн хойд талын цонхоор байшин дотор орж орос хромон гутал, дайламтай мөнгөн хөөрөг, эмэгтэй хүний дээл, хүүхдийн папарас, авдар дотроос 2 ширхэг мөнгөн аяга байсныг хулгайлсан үнэн, би заримыг нь сайн санахгүй байна, хулгайлсан эд зүйлийг бид нар танихгүй хүнд зарж борлуулсан. Би хулгайлсан зарим эд зүйлсээ юу байсан талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар орос хромон гутал, дайлантай мөнгөн хөөрөг, эмэгтэй хүний дээл, хүүхдийн папарас, авдар дотроос 2 ширхэг мөнгөн аяга гэх эд зүйлс байсан. А, Э бид нар хоорондоо ярилцаж байгаад хулгай хийдэг байсан. Тухайн үед таарсан танихгүй хүндээ зарчихдаг байсан юм. Бид нар эд зүйлс зарсан хүнээ одоо танихгүй... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 249-250/
...2016 оны 06 сарын 20-ны үеэр байхаа *******ийн хамт Баянхонгор аймаг Баянхонгор сум Номгон 1 дүгээр байрны 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволдын ертөнцийн зүгээр урд талд уг байрлуу нэвтэрдэг нүхээр дамжин явсаар байгаад 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволд ирэхэд панайр байхаар түлхэж ороход падвол дотор айл гэрээ хураасан байсан. Онгорхой авдар байхаар нь онгойлтол дотор талд мөнгөн тоногтой хуучны хэт хутга үүсэн гэртэйгээ цуг байсан. Мөн мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэрэг эд зүйл байхаар нь хулгайлан авч гарсан. 2016 оны 06 сарын 23-ны өдөр байсан санагдаж байна ******* бид 2 хоорондоо ярилцаж байгаад хулгай хийх санааг гаргасан. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ******* бид 2 цуг явсан, 18 дугаар байрны 1 дүгээр орцны падволоор ороход би эхэлж ороод араас ******* орсон. Би панайр байхаар түлхэж А бид 2 ороод падволд байсан авдар дотроос бид 2 нийлж хулгайлсан. ******* бид 2 хулгайлсан гэх мөнгөн тоногтой хуучны хэт хутга үүсэн гэрийг зах дээр үл таних хөдөөний хүнд 20.000 төгрөгөөр зарсан харин хуучны хэт хутга, мөнгөн хазаарын мөнгөн ногт буюу жолоо болон хэт хутганы цахиур зэрэг эд зүйлсийг цагдаагийн байгуулагад хураалгасан. Ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглээгүй. Тухайн үед ******* бид 2 хулгайлсан, өөр хүн цуг оролцсон хүн байхгүй гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 228-229/
...Би *******тай хамт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Есөн-Эрдэнэ зах дээгүүр явж байгаад орой нь тамхи зардаг дэлгүүрийг ухая гэж хоорондоо ярилцсан. Ингээд орой шөнө болохыг хүлээж гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед ирээд тамхины дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг ******* хайчилж би хүн харж байгаад ******* нь вакум цонхоор нь орж дотроос нь цагаан өнгийн 50-н шинэ шуудайнд дүүргэж хийсэн тамхинууд цонхоор өгч би гаднаас нь аваад бид 2 манайд ирсэн. Тэгэхэд ******* нь бас бэлэн мөнгө 150.000 төгрөг байсан, тэрийг бид хоёр тэнцүү хувааж авсан. Хулгайлсан тамхийг 2-оос 3 хоноод зах дээр авч гараад хөдөөний танихгүй хүнд бүгдийг нь 200.000 төгрөгөөр зарсан уг шуудайнд хэдэн төгрөгийн хэдэн ширхэг тамхи байсныг нь мэдэхгүй байна. Ямарч байсан доорх нэртэй тамхинууд байсан. Үүнд: Парламент, Эссэ тамхи 3 төрлийн, Марал боро, Кент, Сигар, Дабле эс, Улаан шонхор , Поло, West гэх мэт олон төрлийн тамхинууд байсан. Тамхийг бид 2 тоолоогүй зүгээр хөдөөний хүнд бүгдийг нь бөөнөөр нь зарсан ...гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 127-128/
...2015 оны 10 дугаар сарын 01-ын өдөр А Э бид гурав компьютер тоглоомын газар уулзаад гадуур жаахан цаг өнгөрөөж байгаад орой нь амьчуулруу явсан. Тэгээд Баян дэлгүүрийн гадаа шөнө очоод цонхыг нь хагалж оороод А, Э хоёр цонхоор нь дотор нь ороод би гадаа нь хүн хараад байж байсан. Тэгээд тэр хоёр дэлгүүрт нь ороод хэсэг байж байгаад тэндээс архи, тамхи, нэгж зэрэг зүйлүүд аваад гараад ирсэн тэгээд бид гурав дэлгүүрийн ар талын гудамжаар нь ороод 2 дугаар сургуулийн траншеинд очоод тэр шөнөө хоносон, авсан нэгжнүүдээ зах дээр аваачаад танихгүй хүмүүст зарсан тамхи, бохь, архи зэргийгн заримыг нь хэрэглээд заримыг нь танихгүй хүмүүст зараад дуусгасан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би А бид хоёр Есөн-Эрдэнэ зах дээр уулзаад гадуур явж байгаад 18 дугаар байрны хажууд тамхи татаад байж байсан чинь подволд нь нэг цоорхой байхаар нь тэр цоорхойгоор нь орсон чинь хамгийн цаад талын мухарт нь нэг шар өнгийн паниар байхаар нь дотор нь оролгүй эргээд явсан.
...Паниариар тагласан газарт ирээд паниарыг нь татсан чинь паниар нь салаад унасан, тэгээд эхлээд дотор нь орсон чинь цаад талд нь нэг айл юмаа хураачихсан байхаар нь юмнуудыг нь үзсэн, тэгээд араас А орж ирээд бид хоёр буланд байсан авдар байхаар нь доторхийг нь үзсэн чинь дотроос нь хутга, морины хазаарын жолоо, эмэгтэй хүний ээмэгнүүд зэргийг нь аваад Аийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь зах дээр аваачаад зарах гэсэн чинь авахгүй байхаар нь хутганых нь мөнгүүдийг нь түүж аваад зарчихсан. Баян дэлгүүрээс эд зүйл хулгайлах үед А, Э бид гурав л байсан өөр хүн байгаагүй юм. Тэндээс хулгайсан юмнуудаа зах дээр аваачаад хүмүүсээс авахуу гэж асуугаад зарсан, хэн гэдэг хүнд зарсанаа мэдэхгүй байна, Одоо тэндээс хулгайсан эд зүйлүүдээс надад юу ч байхгүй, зараад мөнгийг нь үрээгээд дуусгасан. Шөнө 02 цаг өнгөрч байхад орж эд зүйл хулгайлсан юм гэх мэдүүлэг гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 119-121/
.... 2016 оны 01 сарын 20-ны үеэр өдөр 13 цагийн үед ******* мөнгө олох хэрэг байна удахгүй цагаан сар болох гэж байгаа хулгай хийе гэж хэлэхээр нь тухайн үед яах юм бэ гээд хэлсэн мөнгө хэрэгтэй гээд байхаар нь би зөвшөөрч хулгай хийхээр болоод эзэнгүй айлаас эд зүйлс хулгай хийе гээд орой хөх толгойд уулзахаар болсон. Орой 20 цаг 30 минутын үед хөх толгойн ар шил дээр А бид 2 уулзаад Баянхонгор аймгийн арван мянгатын нүүрний гудамж болох Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг 10-35 тоот хашаан дээр ирэхэд хашаан дотор 2 давхар байшин байсан, уг хашааны урд талаар нь А нь хашаагаар давж орсон харин би хүн хараад үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа А гарч ирээд торон дотор том, жижиг нийлсэн 16 ширхэг мөнгөн аяга хулгайлсан, аяга дээр Б гэх хүнд дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяганууд байсан. А нь надад хулгай хийсэн гэх айлын 2 давхарт сейф байна, сейфийг онгойлгоод дотор байгаа эд зүйлсийг авъя гэхээр нь би урд хашаагаар нь давж ороод байшингийн баруун талын вакум цонхыг онгойлсон байхаар нь цонхоор байшин дотор орж 2 давхарлуу гарахад урд талын өрөөнд ороод авдарыг ухсан хувцас хунар гаргасан. Мөн орыг сөхсөн байдалтай байсан, мөн тус өрөөнд төмөр сейф байхаар нь уг төмөр сейфийг төмрөөр хөшөөд онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь тэнд нь уг сейфийг орхиод би гараад ирсэн. Намайг гэр дотор орох үед А гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд гарч ирээд хулгай хийсэн 16 ширхэг мөнгөн аяга тавьж нуугаад маргааш өдөр нь хөдөөний үл таних хүнд 16 ширхэг мөнгөн аягануудыг зарсан. Мөнгөн аяга зарсан мөнгөө цагаан сарын чихэр боовонд үрж тараагаад дуусгасан. Бид нарын хулгайлсан 16 ширхэг мөнгөн аяга дээр ихэнх нь Б гэх хүнд дурсгав гэсэн бичигтэй аяганууд байсан. Бид нар тухайн үед таарсан хөдөөний бололтой үл таних хүн хямдхан үнээр зарсан.
… А бид 2 Есөн-Эрдэнэ захын тамхи зардаг цэгийн цонхы төмөр хаалтыг муруйлгаж байгаад цонхоор нь А орж 50 шуудай дотор Алтаннавчис, Улааншонхор, Парламент, эссэ, Кент, Поло гэсэн нилээн олон тооны паалчиг тамхинуудыг 50 шуудайнд хийж надад өгсөн. А уг газраас гараад уг хулгай хийсэн гэх олон тооны тамхиа гэрийн тэнд нууж тавьсан. А бид 2 өдөр тамхинаас нэг нэгийг авч татсан, ангийнхаа хүүхдүүд зарсан, мөн зах дээр үл таних хүнд олон тоогоор зараад дуусгасан.... удаа дараа хулгай хийх санааг бид нар хоорондоо ярилцаж байгаад гаргаж хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан. Би өөрийн үйлдсэн гэх хэрэгтээ гэмшиж байна. Өөр хэлж ярих зүйл алга миний хэлсэн ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 156-158/
Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...А, С бид гурав хамт байсан, ...А байшинд нь орсон, би хашааных нь гадаа байж байсан юм. Tэр байшингаас монгол гутал, дээл, мөнгөн аяга авсан ...гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 115-116/
...Агуулахаас ноолуур хулгайлах үед А бид хоёр байсан, 2 шуудайтай ноолуур авсан, тэр ноолууураа авч яваад голын зах дээр аваачиж байлгаж байгаад хэд хоногийн дараа зах дээр аваачиж тушаасан. Мөнгийг нь А авсан. /Баян/ Тэр дэлгүүрээс юм авах үед С, А бид гурав байсан, А, С хоёр цонхоор нь ороод би гадаа нь байж байсан , А намайг гадаа хүн харж бай гэсэн. Би тэгээд гадаа нь зогсож байсан чинь А, С хоёр дэлгүүрийн цонхоор юнителийн нэгжнүүд, архи, пиво, ундаа зэрэг зүйлийг гаргаж ирсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Хөх толгойд байдаг байшингаас хулгайлсан. Тэгэхэд А, С бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Би тэр үед хашаан дотор нь байшингийнх нь гадаа байж байсан. Байшинруу нь А, С хоёр цонхоор нь орсон. Тэндээс гутал, дээл, мөнгөн аяга зэрэг зүйл байсан. Эд нарыг зах дээр бид гурав хамт явж байгаад зарсан юм. Тэр агуулахын хаалгыг нь түлхүүр шиг нэг махир төмрөөр А эвдсэн. Тэндээс 2 шуудайтай л зүйл авсан ноолуур юмуу тэмээний ноос юм уу би мэдээгүй. Баян дэлгүүрийн цонхыг нь А л онгойлгож орсон ...гэх мэдүүлэг. /4-р хх-ийн 119-121/
Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2017 оны 10 дугаар сарын 01-ний орой ******* бид 2 ахмадын ордоны бүжгэнд ороод 23 цагийн үед бүжгээс гараад гэртээ харьхаар явж байгаад ******* нь АПУ худалдааны төвийн хажууд очоод 2-уулаа архи уух уу АПУ дэлгүүрээс хулгай хийх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид 2 дэлгүүрээс архи, бохь, ундаа, шоколад, набор зэргийг авсан. Мөн лангуун дээр байсан мөнгөний машины төмөр хайрцагийг аваад гарсан. Тэгээд зээрэгний үйлдвэрийн тэнд очоод мөнгөний хайрцагийг онгойлгох гэхэд онгойхгүй байсан ба сэгсэрч үзэхэд дотор нь юм дуугарахгүй байхаар нь тэнд нь хаячихсан. Тэгээд үлдсэн зүйлүүдийг А бид 2 хувааж авсан..” гэх мэдүүлэг
.... О,*******тгон-Эрдэнэ бид гурав 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цаг өнгөрч байхад Майхан цахирын хашаанд байдаг Баянмонгол караоке руу орж суусан бөгөөд би нэлээн согтсон байсан болохоор*******тгон-Эрдэнэд би гэртээ очиж эхнэртээ түрийвчээ өгмөөр байна гэж хэлсэн чинь тэрээр би таныг хүргээд өгье гээд бид хоёр гарсан. Харин******* тэндээ үлдсэн.*******тгон- Эрдэнэ бид хоёр 21-22 цагийн үед л гарсан байх гэж бодож байна.******* нь ээжтэйгээ машинтай ирэхээр нь******* бид хоёр хэдэн арьс аваад ээжийнх нь машинд ачаад явчихъя гэж бодсон юм.*******ын ээж нь бид хоёрыг арьс хулгайлж байгаа, мөн арьс ачих гэж байсан талаар үнэндээ мэдээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 193-199, 2-р хх-ийн 100-101/
Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчимд би өөрийн дүү*******тгон-Эрдэнэ,******* хоёрын хамт “Баянмонгол” караокед орж суусан. Тэнд нийтийн караокед байсан ба 22 цаг өнгөртөл байсан. Тэндээс гараад Б, Отгон-Эрдэнэ хоёр гэртэй харина гээд явсан ба би караокед дуулаад үлдсэн. Би 23 цагийн орчимд караокеноос гарсан ба такси бариад гэртэй харьсан. Намайг гэртэй хариад удаагүй байхад******* над руу яриад “Намайг Баянмонгол караокеноос ирээд аваадахаач” гэхээр нь би ээж г гуйгаад “ ирээд аваадахаач гэнээ, та машинаараа надтай хамт очоод аваадахаач” гэхэд ээж зөвшөөрч 10-30 УБН улсын дугаартай Зопо1а-2 маркийн автомашинтай ээж бид хоёр Баянмонгол караокены тэнд очсон. Хашааны гадаа Б ганцаараа зогсож байсан. Б машинд орж ирж суугаад надад “хоёулаа Баянмонгол руу ороодохьё” гэж хэлээд намайг дагуулаад машинаас буусан ба ээж машиндаа суугаад эндээ хүлээж байя гээд үлдсэн. Баянмонгол караоке руу ортол Б надад мөнгөний ажил байна Баянмонгол караокены гадаа чиргүүлэн дээр ачсан ямааны арьснууд байсан ба тэнд намайг дагуулж очоод “энэ арьснаас авах уу” гэхээр нь би “яахын бэ” гэхэд “асуудалгүй” гэсэн. Бид хоёрыг тамхи татаад зогсож байхад ээж машинтайгаа Баянмонголын хашаанд ороод ирсэн ба би өмнөөс нь очиж уулзахад ээж надад “дүү чинь байна уу” гэхээр нь би “байхгүй байна, та машинтайгаа хашааны гадаа зогсож бай, удахгүй гарлаа” гэж хэлээд ээжийг хашаанаас гаргаад явуулсан. Би хулгай хийх санааг зөвшөөрч******* бид хоёр ачааны дарсан олсыг тайлж ачсан арьснууд дундаас 17-18 ширхэг арьс буулгаж чиргүүл доогуур хийсэн. Гэтэл Баянмонгол караокеноос хүн гараад ирэхээр нь би Бд хүн гараад ирлээ гэж хэлээд бид хоёр машиндаа очиж суугаад хөдөлсөн. Ээж хөдлөөд явж байхад “араас хүн даллаад байна” гэж хэлээд “Шижир ойл” ШТС-аар эргээд нөгөө хүн дээр очсон. Гэтэл тэр хүн ээжийн талын буюу жолооч талын хаалга онгойлгоод “ачаатай чиргүүлний олс тайлаад арьс хулгайлаад” гэж хэлсэн ба машинд суугаад бид нар чиргүүл дээр очсон. Удаагүй цагдаа ирсэн. Бид 3 караокед ороод сууж байхдаа арьс хулгайлах талаар ямар ч зүйл яриагүй. Дараа нь******* бид хоёр уулзаад******* мөнгөний ажил байна, арьс ачсан чиргүүл байна , арьснаас нь авъя гэж хэлсэн юм.******* бид хоёр эхпээд 5 ширхэг арьс буулгачихаад би түүнд одоо болно гэхэд тэрээр дахиад хэдэн арьс авна гэсэн. Тэгэхээр би түүнд-Хоёулаа арьсийг яаж авч явах юм гэхэд тэрээр-Танай ээжийн чинь машинд ачаад явчихъя гэж хэлсэн. Гэхдээ манай ээж******* бид хоёрыг арьс хулгайлж машинд нь ачих гэж байгаа талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 201-205, 2-р хх-ийн 98-99/
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн шинжээч эмч нарын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн
1.Шүүгдэгч******* нь урьд нь сэтгэцийн өвчин болох оюун ухааны хөнгөн зэргийн хомсдол өвчинтэй.
2. Шүүгдэгч******* нь гэмт хэрэгт үйлдэх үедээ сэтгэцийн өвчин болох оюун ухааны хөнгөн зэргийн хомсдолтой байсан.
3. Шүүгдэгч******* нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн зэргийн хомсдолтой ч өөрийн үйлдсэн хэргээ мэдэж, хулгайлж авсан эд зүйлээ зорилготойгоор ашигласан учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай
4.******* нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж зөв мэдүүлэг өгөх чадвартай.. гэх дүгнэлт
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн шинжээч эмч нарын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн
1.Шүүгдэгч******* нь урьд нь сэтгэцийн өвчин болох оюун ухааны хүндэвтэр зэргийн хомсдол өвчинтэй.
2. Шүүгдэгч******* нь гэмт хэрэгт холбогдох үедээ сэтгэцийн өвчин болох оюун ухааны хүндэвтэр зэргийн хомсдолтой байсан.
3. Шүүгдэгч******* нь сэтгэцийн хувьд оюун ухааны хүндэвтэр зэргийн хомсдолтой учир эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй.. гэх дүгнэлт
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн С.Ёгийн эд зүйлсүүдийг 1980000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт / хх-ийн 48-50/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн Ч.Бын эд зүйлсүүдийг 3400000 төгрөгөөр, үнэлсэн дүгнэлт / 2-р хх-ийн 168-169 /
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын шинжээчийн хохирогч Тийн эд зүйлсийг 481000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт / хх-ийн 85-86/
Баянхонгор аймгийн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин*******нхтуяагийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Магийн эд зүйлсүүдийг 1874000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь зах зээлийн үнээр тогтоогдож байна гэх дүгнэлт /3-р хх-н 46-48 /
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн “хохирогч Г.Согийн эд зүйлсийг 2297000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт / 3-р хх-ийн 238-239/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн хохиоргч Э.Эын эд зүйлсийг 1378100 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтүүд /3-р хх-ийн 199-201/,
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн хохиоргч гийн эд зүйлсийг 719270 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 142-144/,
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн хохиоргч ийн эд зүйлсийг 408000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 142-144/,
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-н 1-2, 102, 2-р хх-н 12, 107, 218, 3-р хх-н 107, 215 /, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7, 103-110, 2-р хх-ийн 15-21, 110-120, 221-229, 3-р хх-ийн 110-115/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-ийн 42, 3-р хх-ийн 5, 3-хх-ийн 234, /эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 4-р хх-ийн 4-9/, Хураан авах тогтоол, тэмдэглэл/ 3-р хх-ийн 220-221, 4-р хх-ийн 22-23, /, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/3-р хх-ийн 222/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 29/, Гэрэл зургийн үзүүлэлт / 4-р хх-ийн 33-42, 46-53/, шүүгдэгч*******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9/908 тоот тодорхойлолт /4-р хх-ийн 133/, гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /4-р хх-ийн 144-147/,*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 4-р хх-ийн 135/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 2096 тоот тодорхойлолт / 4-р хх-ийн 149/, иргэний үнэмлэхний лавлагаа / 4-р хх-ийн 148 /,*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 161/, *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 4-р хх-ийн 158/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл / 4-р хх-ийн 151-155/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 1-2, 176-177, 190-191/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол / 1-р хх-ийн 03-04/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хх-ийн 15-22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, зураг / 1-р хх-ийн 23-27, 28-32/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, зураг /1-р хх-ийн 41-43/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 256 дугаар шүүгчийн захирамж ,*******ын иргэний үнэмлэхний лавлагаа / 2-р хх-ийн 219-220 /,*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 228-229/, шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-ийн 6-17/
Шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэхний хуулбар / 1-р хх-ийн 229-230/, шүүгдэгч*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 238-239/ шийтгэх тогтоолын хуулбар / 1-р хх-ийн 240-248, 2-р хх-ийн 1-33/ болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууудыг зэргийн шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны болон Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтүүдийг энэ хэрэг хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч *******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, шүүгдэгч*******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн Т.Тийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Баян” нэртэй дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-33/А тоот байрлах иргэн Ж.Мын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, хромон гутал, хөөрөг, шиляпэн малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Мад 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч *******, шүүгдэгч******* нар нь давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 10-35 тоот хаягаар байрлах иргэн Ч.Бын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн Давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 1 дүгээр орцны подволд хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн Г.Сод 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 10 дугаар 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Эын эзэмшлийн “Номгон хайрхан” нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 9.815.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт үйлдэхдээ 10.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч ******* нь нийт 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлсийг хулгайлж 11689600 төгрөгийн, шүүгдэгч******* нь нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлс хулгайлж 4342000 төгрөгийн , шүүгдэгч******* нь нийт 5 удаагийн давтан үйлдлээр бусдын 9.815.600 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан
Мөн шүүгдэгч *******,******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “АПУ” бөөний барааны дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1866010 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч*******,******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт “Майхан цахир” ХХК-ны хашаанд байх авто машины чиргүүлээс 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 17 тооны ямааны арьс хулгайлж 408000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, сэтгэцийн шинжээч эмч нарын дүгнэлт, эд зүйлд үнэлгээ хийсэн албан ёсны баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, Г.Дуламсүрэн нарын шүүхийн хэлэлцүүлэгт... 17 тооны ямааны арьс хулгайлж 408000 төгрөгийн хохирол учруулаагүй, тухайн үед хулгайлж авсан арьсаа буцааж өгсөн тул хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсанаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.... дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч*******,******* нар нь бусдын эд зүйлсийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэлд маргаагүй боловч тоо, хэмжээний хувьд маргаантай байгаа нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэх боломжгүй байна.
Иймд Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч*******,******* нарт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.О нарт гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул *******,*******,******* нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******,******* нарыг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,*******,******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь дээрх хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй, гэмт хэрэг үйлдэх явцдаа өөрсдийн санаа бодлоор нэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч*******,*******, ******* нар нь хохирогч Г.Согийн 1300000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болох мөнгөн тоногтой мөнгөн хазарын жолоо 1 ширхэг, хуучин үеийн цахиур, хуучны хэт хутга зэргийг буцаан өгсөн, шүүхэд хохирогч Г.Со, Т.Т, Ч.Б, Ё, Ц.Ма, Э.Э нар нь хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч*******г анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч*******ыг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтаар нотолсон ба гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан боловч хэрэг шалган шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч*******т авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 01 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******,*******, Д.О нарт нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа, бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******,*******, Д.О нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримтлан шүүгдэгч *******,*******, Д.О нарт тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******,*******, Д.О нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч , нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас 818005 төгрөг, шүүгдэгч*******гаас 818005 төгрөг, иргэний хариуцагч оос 15000 төгрөг, иргэний хариуцагч*******нхбилэгээс 25000 төгрөг, иргэний хариуцагч гаас 25000 төгрөг, иргэний хариуцагч гаас 25000 төгрөг, иргэний хариуцагч аас 90000 төгрөг, иргэний хариуцагч *******маржаргалаас 50000 төгрөг тус тус гаргуулж , хохирогч д, шүүгдэгч*******гаас 204000 төгрөг, шүүгдэгч*******аас 204000 төгрөг гаргуулж, хохирогч ид тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дивиди 1 ширхэг, сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, торцов 1 ширхэгийг устгаж, 1 ширхэг дэвтрийг хохирогч*******д, цагаан өнгийн эргэдэг суурьтай камерийг хохирогч д тус тус олгож, хэрэг шүүгдэгч *******ийн эзэмшлийн модон ширээ 1 ширхэгийг, шүүгдэгч******* эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч*******гийн эзэмшлийн LG маркийн гар утас зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч*******гийн эзэмшлийн гар утас, шүүгдэгч*******ын эзэмшлийн 14 инчийн зурагт битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу*******,******* нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон /367 / хоногийг, шүүгдэгч*******атдалагийн цагдан хоригдсон / 70 / хоногийг, шүүгдэгч*******ын цагдан хоригдсон / 1 / хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч******* нь / 151 / хоног цагдан хоригдсон,******* нь /475/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч*******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Шүүгдэгч *******,******* нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.
Тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн № 117 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч******* авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсэн боловч шүүгдэгч******* нь уг захирамжаар цагдан хоригдоогүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № 644 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт*******, ******* овогт******* нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт******* нарыг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч ******* овогт*******, *******н нуга овогт******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******г 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******г 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар шүүгдэгч*******т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч*******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч*******т хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар хэрэг шалган шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадваргүй болсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох шийдвэр гаргахыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч*******т авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт даалгасугай.
9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
11 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон /367 / хоногийг, шүүгдэгч*******атдалагийн цагдан хоригдсон / 70 / хоногийг, шүүгдэгч*******ын цагдан хоригдсон / 1 / хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч******* нь / 151 / хоног цагдан хоригдсон,******* нь /475/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******аас 818005 төгрөг, шүүгдэгч*******гаас 818005 төгрөг, иргэний хариуцагч оос 15000 төгрөг, иргэний хариуцагч*******нхбилэгээс 25000 төгрөг, иргэний хариуцагч гаас 25000 төгрөг, иргэний хариуцагч гаас 25000 төгрөг, иргэний хариуцагч аас 90000 төгрөг, иргэний хариуцагч *******маржаргалаас 50000 төгрөг тус тус гаргуулж , хохирогч д, шүүгдэгч*******гаас 204000 төгрөг, шүүгдэгч*******аас 204000 төгрөг гаргуулж, хохирогч ид тус тус олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дивиди 1 ширхэг, сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, торцов 1 ширхэгийг устгаж, 1 ширхэг дэвтрийг хохирогч*******д, цагаан өнгийн эргэдэг суурьтай камерийг хохирогч д тус тус олгож, хэрэг шүүгдэгч *******ийн эзэмшлийн модон ширээ 1 ширхэгийг, шүүгдэгч******* эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч*******гийн эзэмшлийн LG маркийн гар утас зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч*******гийн эзэмшлийн гар утас, шүүгдэгч*******ын эзэмшлийн 14 инчийн зурагт битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу*******,******* нарт тус тус буцаан олгосугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
18 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,*******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч*******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА