Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 152

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга И.Бадамцэцэг,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, шүүгдэгч Ш.О ,Т.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Боржигон овгийн Ш.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Бэйс овгийн Т.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1828001080111 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

Шүүгдэгч Ш.О  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг, ....................... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагчТ.Ч гийн биед халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

ШүүгдэгчТ.Ч  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг, ............................ хамтран амьдрагч Ш.О тэй маргалдан түүний ******* ӨМҮ улсын дугаартай Тоёото марк икс-2 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, жолооч талын толь, самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг эд зүйлийг эвдлэн гэмтээсний улмаас 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ш.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 сарын 23-ны өдөр ажилдаа явах гэж байгаадТ.Ч тай зээлийн талаар ярилцсан юм. ГэтэлТ.Ч  уурласан.Т.Ч  эхлээд хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулчихаад зээлийн талаар яръя гэсэн. Тэгээд би гарахдаа утсан дээрх бичлэгээ сонсгосон тэгээд маргалдсан. Утас руу нь хүн залгасан чинь таслаад байсан. Тэгээд гарах гэтэл утсаараа ярих даа нөхөр утас булаагаад яриулахгүй байна гээд худлаа яриад байсан. Гэрээс гарсан чинь араас гарч ирээд намайг сандлаар цохисон, би гарыг нь тэгж аймаар цохиогүй гэв.

ШүүгдэгчТ.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маргалдаад машины толь, цонхыг сандлаар цохисон нь үнэн гэв.

Хохирогч Ш.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй гэв.

ХохирогчТ.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хардалтаас болж маргалдсан. Одоо хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

          Хохирогч Ш.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Т.Ч  гэх эмэгтэйтэй 2017 оны 07 сараас хамт амьдраад 11 сард салсан. Тэгээд өчигдөр шөнө 00 цаг болж байхад салсан эхнэр ******* дугаараас *******ийн 1-2 тоотод дуудсан Тэгээд бид 2 тэндээ цуг хоносон. Өглөө босоод гэрээс ажил руугаа явах гэхэд Т.Ч  намайг татаж унагаасан. Тэгээд эхнэр бид хоёрын маргаан үүссэн. Тэгээд би гэрээс гараад явах гэтэл эхнэр гэрээс хуванцар сандал аваад гарч ирээд миний машины урд салхины шилийг хагалж жолоочийн талын толийг хуванцар сандлаар цохиж хугалсан. Тэгээд би хажуу байшингийн тамбарын баруун талд суугаад цагдаа дуудлаа гэхэд эхнэр ирээд сандлаар миний толгой руу 2 удаа цохисон. Сандал хагарч бутарсан. Тэгээд цагдаа руу залгах гээд утсаа өмдний халааснаас авахад надаас эхнэр утас булааж авч хугалаад өөдөөс шидсэн. Тэгээд чи яаж байна гэхэд хохьчинь пизда минь гэж хэлээд байшин руу орсон. Тэгээд би хашаанаас гараад хүний утсаар цагдаа руу дуудлага өгсөн.” гэжээ /хх-10/

Хохирогч Т.Ч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Ш.О  2018 оны 05-р сарын 22-ны орой ирж хоносон. Маргааш өглөө нь босоод миний утсанд дуудлага ирсэн. Тэгэхээр нь би утсаа унтраасан. Тэгээд Ш.О  намайг хардаж эхэлсэн. Тэгээд гэрт Ш.О  бид 2 хоорондоо маргасан Би орон дээр сууж байхад Ш.О  намайг нүүрлүү зүүн гараараа цохисон. Дахиад цохих гээд байхаар нь би гараараа нүүрээ хамгаалсан. Бид 2 хоорондоо ноцолдож намайг цамцны захаар боож доош нь дараад байсан. Тэгээд дахиад намайг зодох гээд байхаар нь би хуванцар сандал барьж ноцолдсон. Тэгж байтал Ш.О  гэрээс гарсан. Тэгэхээр нь би гэрээс очиход Ш.О  миний гэдэс рүү нэг удаа тийрч унагасан. Тэгээд би босоод барьж байсан хувцар сандлаараа зүүн мөрлүү нь нэг удаа цохисон. Дахиад би хуванцар сандлаа Ш.О  рүү шидтэл машины нэг талын толь онож толь хугарсан. Тэгээд би дүү Б г цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд бас Ш.О  утас гаргаж ирээд найзыгаа дуудаж чамайг дарамтлуулна гээд байсан. тэгэхээр нь би утсыг нь авах гээд булаацалдаж байхад Ш.О  өөрөө халаасанд байсан утсаа хуга дарсан. Тэгээд би дүүгийн байшинд ороод үүдээ түгжсэн байсан. Удалгүй цагдаа ирсэн. Өмнө нь 2018 оны 01-р сард Ш.О  намайг үсдэж чирээд өшиглөөд зодоод байсан. Тэгэхээр нь би дүүгээ дуудаад намайг ирж авсан. Ер нь Ш.О  маш их хартай хүн. Сална гэхээр салахгүй явдаггүй их хэцүү байдаг... Энэ хэрэг гарахаас өмнө 2018 оны 01-р сард Ш.О  намайг үсдэж чирээд өшиглөөд зодсон. Мөн 5-р сарын эхээр ажил тарах үед Ш.О  ажил дээр ирж надад согтуугаар агсан тавьсан. Тэгэхээр нь би зугтсан. Тэгээд эмнэлэгийн хашаан дотор намайг шууд мөрнөөс чирээд байхаар нь би явахгүй гэсэн. Тэгсэн намайг 2 удаа гуяруу өшиглөсөн. Тэгсэн 2-улаа ярилцая гээд машин дотор суугаад Гурван сайхан хороололд нэг дэлгүүрийн гадаа очсон. Тэгээд Ш.О  намайг пиво ав гэсэн. Тэгэхээр нь машинаас зугтсан. Тэгсэн ардаас ирээд намайг барьж аваад алгадаж өшиглөж зодож байсан. Тухайн үед цагдаа дуудаагүй. 2018 оны 5-р сарын 15-нд өдрийн цайгаар гэртээ очоод сална салахгүй гэх асуудлаас болж нүүрлүү 2-3 удаа цохисон мөн миний гэзэгнээс зулгаасан, хашаанаас гараад машиндаа суулгаад бас нүүрлүү цохисон. Хамгийн сүүлд 5-р сарын 23-ны өглөө гэрт Ш.О  миний нүүрлүү зүүн гарын ар хэсгээр эхлээд нэг цохисон. Дахиад цохих гэхэд нь би гараараа хамгаалсан. Хувцасаар боож дарж дугтараад байсан. Гэрийн гадаа гэдэс рүү нэг тийрч унагасан” гэжээ. /хх-26/

Гэрч О.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 сарын 10-ны үе байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Ш.О  эхнэрээ байнга ажил дээр нь хүргэж өгч авдаг. Нэг өдөр Ш.О гийн ажил дээр очиж юм хийлгэх гээд очиход машины шил нь жолоочийн талын урд хэсэгт шил цуурсан байсан. Тэгэхээр нь энэ яасан юм гэхэд Ш.О  эхнэртэйгээ маргасан тэгээд эхнэр машины урд шил хагалж цуулсан гэж ярьж байсан...Ш.О гийн өөрийнх нь яриагаар эхнэр Т.Ч  чулуугаар шидсэн гэж ярьж байсан. Т.Ч  машины хагарсан талаар ярьж байгаагүй.” гэжээ. /хх-24/

Гэрч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Т.Ч  гэх хүнтэй нэг газар хамт ажилдаг юм. 2018 оны 05 сарын эхээр байхаа гэж бодож байна цаг хугацааг нь сайн санахгүй байна. Т.Ч  эгчийн нөхөр болон Ш.О  гэх хүн ажил дээр ирээд янхан гичий гээд дуудаад байсан тухайн үед биед нь халдаагүй тэгээд бас 5 сард л байсан хэдийг гэдгийг нь мэдэхгүй байна ажил дээр сууж байхад Т.Ч  эгч 23 цагийн үед ажил дээр ирсэн тэгэхдээ 2 гар нь хөхөрчихсөн байсан яасан талаар нь асуухад нөхөртэй маргалдаад зодолдсон юм гэж байсан би өөр зүйл мэдэхгүй байна...” гэжээ. /хх-25/

Гэрч Ш.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Намайг тэдний гэрт байхад Т.Ч гийн утас дугараад байсан тэгэхэд авахгүй тасалж байсан аа намайг явах гэж байхад утсаа аваад ярихдаа манай хүн ирчихээд утас авчихаад таслаад байлаа гэж хэлсэн тэгэхэд нь яах гэж дандаа ингэж худлаа хэлдэг юм гэж хэлчихээд гарах гэж байхад миний араас татаад миний подволкыг урчихсан тэгэхээр нь миний хань яах гэж дандаа ингэж байдаг юм гэж хэлээд гэрээс гарахад миний араас хуванцар сандал аваад гараад ирсэн тэгээд миний хажуугаар зөрж гараад машиний толийг 2 цохиж хугалсан тэгхээр нь голоор нь ороод болиулах гэхэд автомашины цонхруу цохиод хагалчихсан тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд тэндээс алхаад явсан тэгсэн миний араас нөгөө хуванцар сандалаа авч ирээд намайг 2 удаа цохисон тэгэхдээ миний мөрийг оносон. Тэгээд цагдаа дуудах гээд өөрийн эзэмшилийн Самсунгийн Гранд макс нэртэй 240000 төгрөгөөр худалдаж аваад 2 cap хэрэглэсэн байсан утасыг гаргаж ирэхэд булааж аваад шууд хагалж хаяаад миний өөдөөс шидсэн тэгэхээр нь яаж байгаа юм гэж асуухад хохино писда минь манай хашаанаас хогнуудаа аваад холд гэж хэлсэн тэгэхээр нь тэндээс алхаж гудамруу гараад цагдаад мэдэгдсэн” гэжээ. /хх-37/

Гэрч Т.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 06 сард манай хашаанд байдаг эгчийн гэрт Ш.О  гэх хүн ирж хамтран амьдрах болсон түүнээс хойш 1 cap орчим хэл амгүй байж байгаад 07 сард тусдаа хашаа барьж гарсан. Ш.О  нь их хартай хүн байгаа юм манай эгчийн ажил хийлгэхгүй гэрт нь байлгаж байх хүсэлтэй хүн байх шиг санагддаг. Манай эгчийг зоддог юм шиг байгаа юм гэрт нь очиход эгч Т.Ч гийн бие нь энэ тэндээ хөхөрсөн байдаг байсан. Манай эгчийг хардаад гар утас бариулдаггүй бид нар утсаар ярихад хэцүү байдаг байсан. 2017 оны 10 сард байхаа эгч миний утасруу залгаад Ш.О  намайг зодоод байна гэж хэлсэн тэгэхээр нь би ганцаараа очиход тэр хоёр хоорондоо хэрэлдээд эгч уйлчихсан чихнийхэн доор шанаа хэсэг хавдсан үс нь сэгсийчихсэн сууж байсан тэгэхээр нь яах гэж та хоёр ингэдэг юм амьдарсан шиг амьдрахгүй гэж хэлэхэд уурлаад манай эгчрүү дайраад байсан тэгэхэд нь уурлаад миний хажууд эгчийг минь зодох гэж байна уу гэж хэлээд тэр хоёрыг салгаад эгчийг машиндаа суулгаад гэрлүүгээ аваад явсан. Тэрнээс хойш тэр хоёр 1 cap орчим салсан. 2018 оны 04 сард би эгчийн гэрт ороход эгч Ш.О  хоёр хоорондоо хэрэлдээд сууж байсан тэгсэнээ намайг ороод байж байхад гэнэт босож очоод манай эгчийн нүүрлүү гараа атгаж байгаад Ш.О  цохиод байсан тэгэхэд нь салгаад Ш.О  гэх хүнийг эгчийн гэрээс хөөгөөд явуулсан. Тэр хоёр салчихаад удалгүй буцаад нийлчихээд байдаг юм. 2018 оны 05 сарын 23-ны өдөр ажил дээр байж байхад манай эгч Т.Ч  миний утасруу утасдаад Ш.О  намайг зодоод байна гэж хэлсэн тэгэхэд нь би завгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн” гэжээ. /хх-39/

            ГэрчТ.Ч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 06 сард Ш.О  бид хоёр нийлж Нисэхийн 01-02 тоот дүү Б гийн хашаанд байдаг байсан манай гэрт хамтран амьдарч эхэлсэн тэгээд 2017 оны 07 сард урд газар байсан дээр очиж хашаа барьж тусдаа гарсан. Ш.О  нь их хартай түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалддаг тэгээд Ш.О  намайг зодох гээд дайрдаг учир бид хоёр хоорондоо зодолддог удалгүй өмнө нь юу ч болоогүй юм шиг болчихдог байсан. 2017 оны 10 сарын үед Ш.О  бид хоёр маргалдсан тэгэхэд миний биед халдсан тэгээд тухайн үед толгой их өвдөж байсан болохоор гэртээ амраад маргааш нь дүү Б г утасдаад дуудсан намайг яваад өгвөл Ш.О  уучлалт гуйх байх гэж бодсон юм. Тухайн үеээс эхлэх 1 cap гаран бид хоёр тусдаа амьдарсан тэгсэн Ш.О  дүүгийн гэрт ирээд ахиж зодохгүй гэж амлаад бид хоёр буцаад нийпсэн. Ш.О  намайг ажил хийлгэхгүй гээд байдаг байсан тэгээд салсан үедээ би ажилд орсон. Намайг ажилд орсоноос хойш хардах нь улам их болсон. Ер нь нэг сард 4-өөс дээшгүй удаа хардалтаас болж миний биед халддаг байсан гэхдээ гэмтэл учраад байдаггүй бага зэрэг хөхөрч хөндүүр болдог байсан тэгэхдээ Ш.О  уучлалт гуйдаггүй юу ч болоогүй юм шиг байдаг байсан. 2018 оны 04 сард байхаа Ш.О  намайг хардаад бид хоёр хэрэлдсэн тэгээд байж байхад манай дүү Б  хүрээд ирсэн тэгсэн манай дүүгийн хажууд гараа атгаад намайг цохисон тэгэхэд Б  салгаад Ш.О г гэрээс хөөгөөд явуулсан. Ш.О  бид хоёр юм болгон дээр маргалдаж муудалцдаг тэгэхэд Ш.О  шууд цохиод авдаг бид хоёр салахаар миний хойноос намайг уучлаарай гээд хүрээд ирдэг тэгэхээр нь дахиж тэгэхгүй байх гэж бодоод буцаад нийлдэг. 2018 оны 05 сарын эхээр болон дундуур Ш.О  гэх хүнд чамаас сална гэж хэлэхэд би чамаас салахгүй чи салсан ч чамайг хүнтэй суулгахгүй гэж хэлээд миний үснээс татаад гараа атгаад нүүрлүү цохисон тэгээд 2018 оны 05 сарын 22 ны орой Ш.О  манайд ирээд гэрт хоносон тэгээд маргааш өглөө нь босоод намайг зээл хийгээд өг гэж хэлсэн тэгэхэд нь би чадахгүй гэж хэлхэд чи угаасаа хувиа бодсон арчаагүй хүн гэж намайг хэлсэн тэгээд байж байдал миний утас дугарсан тэгэхэд Ш.О  хардаж байгаа бололтой наад хүн чинь хэн юм гэхээр нь утасаа унтраачихсан юм тэгсэн миний утасыг авах гээд булаацалдаж байхдаа миний ядам хурууг гэмтээсэн тэгээд миний топгойруу цохисон тэгэхэд нь Ш.О г түлхэхэд өмсөж явсан подволк нь урагдсан тэгэхэд шууд миний хүзүүнд байсан бөөгийн хамгаалалтын улаан утсаар хоолой боосон нүүрлүү цохих гээд байхаар нь болиулах гээд баруун гараараа хамгаалхад баруун гарны шуу хэсэгруү цохиж хөхрүулсэн тэгэхээр нь би хуванцар сандал аваад зүүн талын мөр хэсэг рүү нь цохисон Ш.О  гэрээс гарсан тэгэхээр нь би араас нь хуванцар сандлаа аваад гарсан тэгэхэд миний гэдэсрүү Ш.О  өшиглөөд унагасан тэгхээр нь би утасаа асаагаад Б руу залгаад цагдаа дууд гэж хэлсэн тэгхэд Ш.О  машин руугаа орох гэж байсан тэгэхээр нь цагдаа дуудсан гэж хэлсэн тэгэхэд машиндаа ороод зугтаах гээд байхаар нь нөгөө сандлаараа Ш.О г цохих гэхэд бултаад толь хэсгийг нь оносон би тухайн үед зодуулсандаа уурлаад бухимдаад байсан учир би сандал аваад цохих гээд хөөгөөд байсан юм. Ш.О  тухайн үед намайг хэл амаар доромжилоод чамайг face-дээр тавина гэж хэлсэн тэгэхэд нь би Ш.О гийн утсыг булааж авах гээд ноцолдож байхад Ш.О  өөрөө утсаа эвгүй дараад хугалчихсан юм. Тухайн үед Ш.О гийн утас дээр миний нүцгэн зураг болон бичлэг байсан тэгээд face-дээр тавина гэхээр нь айгаад булаацалдсан юм. Тэгээд Ш.О  өмнө нь намайг нүүр будуулдаггүй тэгээд хувцас шатаачихаад байдаг энэ хувцас чинь янхан шиг харагдаж байна гэж хэлээд ураад юм уу шатаачихдаг байсан. Цалин авахад Ш.О  авчихдаг мөнгө бариулдаггүй байсан” гэжээ. /хх-41-42/

Гэрч С.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 05 сарын эхээр ажил дээр байж байхад Ш.О  ******* ӨМҮ улсын дугаар бүхий марк-х нэртэй өөрийн эзэмшилийн автомашинтай ирсэн тэгээд урд талын салхины шилээ хагалуулчихлаа үнэ нь хэд гэж байгаа бол гэж асуусан. Тэгээд манай эхнэр хагалчихлаа бид хоёр хэрэлдэж байсан чинь гараараа цохисон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй.  Тухайн өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа эхнэртээ дахиж толио хуглуулаад шилээ нэмүүлчихлээ гэж манай ажил дээр ирсэн тухайн үед Ш.О гийн автомашины баруун талын толь хугарсан салхиний шил нь өмнө харж байсанаас бага зэрэг нэмэгдээд хагарчихсан байсан.” гэжээ. /хх-44/

Гэрч Д.Ж ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би *******худалдааны төвд худалдагч ажилтай тухайн газар Ш.О  алт мөнгөний дархан хийдэг. 2018 оны 05 сарын эхээр байхаа ажил дээр байж байхад Ш.О  гаднаас орж ирээд цонхоо хагалуулчихлаа гэж хэлсэн, яасан юм гэж асуухад эхнэртэй маргалдсан чинь эхнэр хагалчихлаа гэж хэлсэн. 2018 оны 05 сарын сүүлээр байхаа Ш.О  ажил дээр ирэхдээ нэг талын толь нь байхгүй ирсэн тэгээд яасан юм гэж асуухад эхнэртэй маргалдаад өөрийн утсан дээр байсан бичлэгийг сонсгоход уурлаад сандлаар цохисон гэж хэлсэн. Ш.О гийн утсан дээр эхнэр нь элдвээр Ш.О г харааж загнаж байгаа бичлэг байсан юм. Эмэгтэй хүн хэлэхэд арай л муухай үгнүүд хэлдэг хүн байна лээ. Пизда минь би та нарыг удмаар чинь түйвээнэ гэх мэт юм хэлсэн байсан. 2018 оны 05 сарын дундуур байхаа Ш.О  утсан дээр дуу татаад өг гэж гуйсан тэгээд би утсыг нь аваад дуу татаж өгөхөд татаж авсан дуу нь явахгүй байхаар нь утсыг оролдоод байж байхад баахан бичлэг байсан тэрийг нь сонссон юм. Одоо тухайн утас нь эвдэрчихсэн байгаа толь хагарчихлаа гээд ажил дээр ирэхдээ тухайн утсаа авч ирсэн гэхэд яг гол хэсгээрээ хугарчихсан байсан. Тэрийгээ манай эхнэр хугалчихсан нөгөө бичлэгийг чинь сонсгочихсон юм гэж байсан өөр зүйл мэдэхгүй байна. Ш.О  надад ямаа нуулгүй ярьдаг ярих хүн олддоггүй болоод надтай ярьдаг юм шиг байсан. Ш.О гийн эхнэр нь их хартай юм шиг байсан надтай харддаг гэж Ш.О  хэлж байсан би нөхөр хүүхэдтэй хүн..” гэжээ. /хх-46/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-2/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-3-4/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол /хх-7/

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-8/

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-9/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-11-12/

Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-19-22/

            Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-28/

            Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-29/

            Хохирогч иргэний нэхэмжлэгчТ.Ч гийн мэдүүлэг /хх-30-31/

            Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/

            Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-33/

            Хохирогч иргэний нэхэмжлэгч Ш.О гийн мэдүүлэг /хх-34-35/

            Гэрч Ш.О гийн мэдүүлэг /хх-36-38/

            Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-47-50/

            Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-51/

            Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-52/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-53/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд /хх-54/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-57/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-58-60/

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-63/

Хувийн баталгаа /хх-64/

ЯллагдагчТ.Ч гийн мэдүүлэг /хх-65-66/

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-68/

Хувийн баталгаа /хх-69/

Яллагдагч Ш.О гийн мэдүүлэг /хх-70-71/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73-74/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-75-76/

Ш.О гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-77/

Өмнөговь аймаг, ******* сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-78/,

Ш.О гийн бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-79/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-81/

Өмнөговь аймаг, ******* сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-82/,

Т.Т.Ч гийн дипломны хуулбар, чадамжийн гэрчилгээ /хх-83-86/

Т.Т.Ч гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-87/

Тушаалын хуулбар /хх-88/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-90-103/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.О  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг, Нисэхийн 1-2 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагчТ.Ч гийн биед халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

ШүүгдэгчТ.Ч  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг, ......................... хамтран амьдрагч Ш.О тэй маргалдан түүний ******* ӨМҮ улсын дугаартай Тоёото марк икс-2 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, жолооч талын толь, самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг эд зүйлийг эвдлэн гэмтээсний улмаас 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч Ш.О ,Т.Т.Ч  нарт холбогдох тус бүрийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ш.О  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг, Нисэхийн 1-2 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Т.Ч гийн биед халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Ч гийн “...Тэгээд гэрт Ш.О  бид 2 хоорондоо маргасан Би орон дээр сууж байхад Ш.О  намайг нүүрлүү зүүн гараараа цохисон. Дахиад цохих гээд байхаар нь би гараараа нүүрээ хамгаалсан. Бид 2 хоорондоо ноцолдож намайг цамцны захаар боож доош нь дараад байсан. Тэгээд дахиад намайг зодох гээд байхаар нь би хуванцар сандал барьж ноцолдсон. Тэгж байтал Ш.О  гэрээс гарсан. Тэгэхээр нь би гэрээс очиход Ш.О  миний гэдэс рүү нэг удаа тийрч унагасан. Тэгээд би босоод барьж байсан хувцар сандлаараа зүүн мөрлүү нь нэг удаа цохисон...Өмнө нь 2018 оны 01-р сард Ш.О  намайг үсдэж чирээд өшиглөөд зодоод байсан. Тэгэхээр нь би дүүгээ дуудаад намайг ирж авсан. Ер нь Ш.О  маш их хартай хүн. Сална гэхээр салахгүй явдаггүй их хэцүү байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-26/, Гэрч Б.Г ын: “Би Т.Ч  гэх хүнтэй нэг газар хамт ажилдаг юм. 2018 оны 05 сарын эхээр байхаа гэж бодож байна цаг хугацааг нь сайн санахгүй байна. Т.Ч  эгчийн нөхөр болон Ш.О  гэх хүн ажил дээр ирээд янхан гичий гээд дуудаад байсан тухайн үед биед нь халдаагүй тэгээд бас 5 сард л байсан хэдийг гэдгийг нь мэдэхгүй байна ажил дээр сууж байхад Т.Ч  эгч 23 цагийн үед ажил дээр ирсэн тэгэхдээ 2 гар нь хөхөрчихсөн байсан яасан талаар нь асуухад нөхөртэй маргалдаад зодолдсон юм гэж байсан би өөр зүйл мэдэхгүй байна....” гэжээ. /хх-25/, Гэрч Т.Б гийн: “...2018 оны 05 сарын 23-ны өдөр ажил дээр байж байхад манай эгч Т.Ч  миний утасруу утасдаад Ш.О  намайг зодоод байна гэж хэлсэн тэгэхэд нь би завгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-39/ ГэрчТ.Ч гийн: “...2018 оны 05 сарын 22 ны орой Ш.О  манайд ирээд гэрт хоносон ... миний утасыг авах гээд булаацалдаж байхдаа миний ядам хурууг гэмтээсэн тэгээд миний толгойруу цохисон тэгэхэд нь Ш.О г түлхэхэд өмсөж явсан подволк нь урагдсан тэгэхэд шууд миний хүзүүнд байсан бөөгийн хамгаалалтын улаан утсаар хоолой боосон нүүрлүү цохих гээд байхаар нь болиулах гээд баруун гараараа хамгаалхад баруун гарны шуу хэсэгруү цохиж хөхрүулсэн тэгэхээр нь би хуванцар сандал аваад зүүн талын мөр хэсэг рүү нь цохисон Ш.О  гэрээс гарсан тэгэхээр нь би араас нь хуванцар сандлаа аваад гарсан тэгэхэд миний гэдэсрүү Ш.О  өшиглөөд унагасан тэгхээр нь би утасаа асаагаад Б  руу залгаад цагдаа дууд гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-41-42/, Аюулын зэргийн үнэлгээ  “Эрсдлийн түвшин дунд” /хх-11-12/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаар “...Т.Т.Ч гийн биед тархины доргилт, зүүн ядам хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шууны цус хуралт, хүзүүний ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-54/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ш.О  нь хохирогчТ.Ч тай гэр бүлийн баталгаагүй, дундаасаа төрүүлсэн хүүхэд байхгүй хэдий ч хамт амьдарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хамтран амьдрагч гэж үзэх хуулийн үндэслэлтэй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байх ба шүүгдэгч Ш.О  нь хамтран амьдрагчТ.Ч г бусадтай хардаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж биед нь хохирол /гэмтэл/ учруулсан нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

         

          ШүүгдэгчТ.Ч  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг, Нисэхийн 1-2 тоотод хамтран амьдрагч Ш.О тэй маргалдан түүний ******* ӨМҮ улсын дугаартай Тоёото марк икс-2 тээврийн хэрэгслийн урд салхины шил, жолооч талын толь, самсунг галакси гранд макс маркийн гар утас зэрэг эд зүйлийг эвдлэн гэмтээсний улмаас 540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.О гийн “... Тэгээд эхнэр бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд би гэрээс гараад явах гэтэл эхнэр гэрээс хуванцар сандал аваад гарч ирээд миний машины урд салхины шилийг хагалж жолоочийн талын толийг хуванцар сандлаар цохиж хугалсан. Тэгээд би хажуу байшингийн тамбарын баруун талд суугаад цагдаа дуудлаа гэхэд эхнэр ирээд сандлаар миний толгой руу 2 удаа цохисон. Сандал хагарч бутарсан. Тэгээд цагдаа руу залгах гээд утсаа өмдний халааснаас авахад надаас эхнэр утас булааж авч хугалаад өөдөөс шидсэн. Тэгээд чи яаж байна гэхэд хохьчинь пизда минь гэж хэлээд байшин руу орсон. Тэгээд би хашаанаас гараад хүний утсаар цагдаа руу дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-10/, хохирогч Т.Ч гийн “...Тэгээд дахиад намайг зодох гээд байхаар нь би хуванцар сандал барьж ноцолдсон. Тэгж байтал Ш.О  гэрээс гарсан. Тэгэхээр нь би гэрээс очиход Ш.О  миний гэдэс рүү нэг удаа тийрч унагасан. Тэгээд би босоод барьж байсан хувцар сандлаараа зүүн мөрлүү нь нэг удаа цохисон. Дахиад би хуванцар сандлаа Ш.О  рүү шидтэл машины нэг талын толь онож толь хугарсан. Тэгээд би дүү Б г цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд бас Ш.О  утас гаргаж ирээд найзыгаа дуудаж чамайг дарамтлуулна гээд байсан. тэгэхээр нь би утсыг нь авах гээд булаацалдаж байхад Ш.О  өөрөө халаасанд байсан утсаа хуга дарсан. Тэгээд би дүүгийн байшинд ороод үүдээ түгжсэн байсан. Удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-26/ гэрч О.Б ын: “2018 оны 05 сарын 10-ны үе байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Ш.О  эхнэрээ байнга ажил дээр нь хүргэж өгч авдаг. Нэг өдөр Ш.О гийн ажил дээр очиж юм хийлгэх гээд очиход машины шил нь жолоочийн талын урд хэсэгт шил цуурсан байсан. Тэгэхээр нь энэ яасан юм гэхэд Ш.О  эхнэртэйгээ маргасан тэгээд эхнэр машины урд шил хагалж цуулсан гэж ярьж байсан...Ш.О гийн өөрийнх нь яриагаар эхнэр Т.Ч  чулуугаар шидсэн гэж ярьж байсан. Т.Ч  машины хагарсан талаар ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-24/, Гэрч Ш.О гийн: “...миний араас татаад миний подволкыг урчихсан тэгэхээр нь миний хань яах гэж дандаа ингэж байдаг юм гэж хэлээд гэрээс гарахад миний араас хуванцар сандал аваад гараад ирсэн тэгээд миний хажуугаар зөрж гараад машиний толийг 2 цохиж хугалсан тэгэхээр нь голоор нь ороод болиулах гэхэд автомашины цонхруу цохиод хагалчихсан тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд тэндээс алхаад явсан тэгсэн миний араас нөгөө хуванцар сандалаа авч ирээд намайг 2 удаа цохисон тэгэхдээ миний мөрийг оносон. Тэгээд цагдаа дуудах гээд өөрийн эзэмшилийн Самсунгийн Гранд макс нэртэй 240000 төгрөгөөр худалдаж аваад 2 cap хэрэглэсэн байсан утасыг гаргаж ирэхэд булааж аваад шууд хагалж хаяаад миний өөдөөс шидсэн тэгэхээр нь яаж байгаа юм гэж асуухад хохино писда минь манай хашаанаас хогнуудаа аваад холд гэж хэлсэн тэгэхээр нь тэндээс алхаж гудамруу гараад цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-37/ ГэрчТ.Ч гийн: “...2018 оны 05 сарын 22 ны орой Ш.О  манайд ирээд гэрт хоносон ... миний утасыг авах гээд булаацалдаж байхдаа миний ядам хурууг гэмтээсэн тэгээд миний толгойруу цохисон тэгэхэд нь Ш.О г түлхэхэд өмсөж явсан подволк нь урагдсан .... тэгэхээр нь би хуванцар сандал аваад зүүн талын мөр хэсэг рүү нь цохисон Ш.О  гэрээс гарсан тэгэхээр нь би араас нь хуванцар сандлаа аваад гарсан тэгэхэд миний гэдэсрүү Ш.О  өшиглөөд унагасан тэгэхээр нь би утсаа асаагаад Б руу залгаад цагдаа дууд гэж хэлсэн тэгэхэд Ш.О  машин руугаа орох гэж байсан тэгэхээр нь цагдаа дуудсан гэж хэлсэн тэгэхэд машиндаа ороод зугтаах гээд байхаар нь нөгөө сандлаараа Ш.О г цохих гэхэд бултаад толь хэсгийг нь оносон би тухайн үед зодуулсандаа уурлаад бухимдаад байсан учир би сандал аваад цохих гээд хөөгөөд байсан юм. Ш.О  тухайн үед намайг хэл амаар доромжилоод чамайг face дээр тавина гэж хэлсэн тэгэхэд нь би Ш.О гийн утсыг булааж авах гээд ноцолдож байхад Ш.О  өөрөө утсаа эвгүй дараад хугалчихсан юм. Тухайн үед Ш.О гийн утас дээр миний нүцгэн зураг болон бичлэг байсан тэгээд face-дээр тавина гэхээр нь айгаад булаацалдсан юм.” гэжээ. /хх-41-42/ Гэрч С.Х ын: “2018 оны 05 сарын эхээр ажил дээр байж байхад Ш.О  ******* ӨМҮ улсын дугаар бүхий марк-х нэртэй өөрийн эзэмшилийн автомашинтай ирсэн тэгээд урд талын салхины шилээ хагалуулчихлаа үнэ нь хэд гэж байгаа бол гэж асуусан. Тэгээд манай эхнэр хагалчихлаа бид хоёр хэрэлдэж байсан чинь гараараа цохисон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй.  Тухайн өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа эхнэртээ дахиж толио хуглуулаад шилээ нэмүүлчихлээ гэж манай ажил дээр ирсэн тухайн үед Ш.О гийн автомашины баруун талын толь хугарсан салхиний шил нь өмнө харж байсанаас бага зэрэг нэмэгдээд хагарчихсан байсан” гэсэн мэдүүлэг  /хх-44/, Гэрч Д.Ж ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би *******худалдааны төвд худалдагч ажилтай тухайн газар Ш.О  алт мөнгөний дархан хийдэг. 2018 оны 05 сарын эхээр байхаа ажил дээр байж байхад Ш.О  гаднаас орж ирээд цонхоо хагалуулчихлаа гэж хэлсэн, яасан юм гэж асуухад эхнэртэй маргалдсан чинь эхнэр хагалчихлаа гэж хэлсэн. 2018 оны 05 сарын сүүлээр байхаа Ш.О  ажил дээр ирэхдээ нэг талын толь нь байхгүй ирсэн тэгээд яасан юм гэж асуухад эхнэртэй маргалдаад өөрийн утсан дээр байсан бичлэгийг сонсгоход уурлаад сандлаар цохисон гэж хэлсэн...Одоо тухайн утас нь эвдэрчихсэн байгаа толь хагарчихлаа гээд ажил дээр ирэхдээ тухайн утсаа авч ирсэн тэгэхэд яг гол хэсгээрээ хугарчихсан байсан. Тэрийгээ манай эхнэр хугалчихсан нөгөө бичлэгийг чинь сонсочихсон юм гэж байсан өөр зүйл мэдэхгүй байна. Ш.О  надад юмаа нуулгүй ярьдаг ярих хүн олддоггүй болоод надтай ярьдаг юм шиг байсан. Ш.О гийн эхнэр нь их хартай юм шиг байсан надтай харддаг гэж Ш.О  хэлж байсан би нөхөр хүүхэдтэй хүн..” гэсэн мэдүүлэг /хх-46/, Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэлийн урд талын салхины шилний баруун доод хэсэг бага хэмжээтэй цуурч хагарсан байх ба тээврийн хэрэгсэлийн баруун талын урд хаалганы толь нь сууриараа хугарч унжсан байдалтай, гадна талаасаа арын гуперны дээд хэсэг багажны орчимд хуучин будаг замаск нь ховхорсон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн үзлэгээр өөр ямар нэгэн ул мөр илрээгүй, хураан авсан битүүмжилсэн эд зүйл байхгүй” гэсэн тэмдэглэл. /хх-15-18/, эд зүйлд үзлэг хийсэн “...Уг гар утас нь Samsung маркийн цагаан өнгийн тагтай, хөх өнгийн хүрээтэй ба гар утас нь дэлгэцний шил цуурч хагарсан, гар утасны их бие дундуураа арагшаа хугарч гэмтсэн, цаашид ашиглах боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл /хх-19-22/, ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-58-60/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч Ш.О г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагчТ.Ч гийн биед халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, ШүүгдэгчТ.Ч г бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Ш.О , шүүгдэгчТ.Ч  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-73/, /хх-74/ тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

            Шүүгдэгч Ш.О , шүүгдэгчТ.Ч  нарын тус бүрийн үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Ш.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгчТ.Ч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн  5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг байдал болон цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж  шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Ш.О д 540.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Ш.О   нь тус хохирлыг шүүгдэгчТ.Ч гаас нэхэмжлэхгүй талаараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчТ.Ч г бусдад төлөх төлбөргүй, мөн хохирогчТ.Ч  нь шүүгдэгч Ш.О гээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ш.О г бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхэд шүүгдэгч Ш.О ,Т.Ч  нар нь өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаараа хүсэлтээ бичгээр тус тус ирүүлсэн ба шүүх заавал өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ш.О г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Бэйс овгийн Т.Ч г бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн  буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчТ.Ч г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ш.О  нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг,  шүүгдэгчТ.Ч  нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О , шүүгдэгчТ.Ч  нар нь тус тус оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Ш.О  нь шүүгдэгчТ.Ч гаас 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгийн  нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ш.О , шүүгдэгчТ.Ч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О , шүүгдэгчТ.Ч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ