Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч:В.Дэлгэрмаа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814000220115 дугаар хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн спортын газрын үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ажил дээр байж байхад манай ажилтан *******ын нөхөр *******ий гэдэг залуу ирээд өрөөний хаалга, үүд өшиглөөд надтай барилцаж аваад гадаа гарч зууралдсан. Тэгээд бид хоёр унахдаа *******ий намайг хайс руу түлхээд миний фодволк гол хэсэгтээ хайсанд урагдсан. Би *******ийг цохиж, зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

Хохирогч *******ийгийн мөрдөн байцаалтад өгсөн

...толгой өвдөөд шүд янгинаад идэж ууж чадахгүй байна. Шүдэнд миний уруул хэгз цохигдсон. Шүд сулраад хөдлөөд байна. Өрөөнд сууж байхад надаас байгууллагын хаалга эвдчихэв ер нь өөрийгөө ажил дээрээ байна гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь эвгүйдэж магадгүй гэж бодоод Мэндээг хоёулаа гарч тамхи татах уу гэж түүнийг дагуулж Спорт хорооны үүдэнд гарсан. Бид хоёрын араас манай эхнэр болон үйлчлэгч ******* нар гараад ирсэн. Спорт хорооны үүдний яг хаалганы хажууд тамхи татаад зогсож байхад юу ч хэлэхгүйгээр миний хүзүүг хоолойны хэсгээс 2 гараараа өмсөж байсан куртикны захаар боогоод газар унагаасан. Тэгээд дараагаар доошоогоо дэвссэн амны хэсэг рүү өшиглөсөн. Түүний өсгий хэсэг нь дээд эрүүний шүдний хэсэг рүү таарсан. Тэгээд байж байхад манай эхнэр, ******* нар бид хоёрыг салгасан. ...Би гараад хайсан дээр суугаагүй үүдний довжоон дээр зогсоод Мтай тамхилахад тэр намайг заамдаж аваад унагааж дэвссэн. Би өнгөрсөн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын алба хаагчдын хамт эмчийн үзлэгт хамрагдсан. Тэгэхэд эмч Д.Ганзоригт үзүүлэхэд миний шүднүүд зүгээр байсан. *******д зодуулахаас өмнө миний шүд зүгээр байсан. Өмнө нь би мэдүүлэг өгөхдөө Мыг гуйгаад байхаар нь шүд өмнө хөдөлсөн гээд мэдүүлсэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-32 /,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... би ажил дээрээ жижүүртэй байсан. Дарга ******* нь өдөржингөө өрөөндөө архидсан. Тэгээд би хаалга онгойлгосон чинь манай хүн шагайгаад харахад цаанаас нь ******* дуудаад ороод ир гээд манай хүнийг доромжлоод байсан. Тэгээд манай хүн жижүүрийн өрөөнд орсон. *******маа гэх манай ажилтан бид хоёрын дэргэд манай хүнийг заамдаад боож унагаалд хөлөөрөө нүүр лүү нь дэвссэн.…гэх мэдүүлэг /хх-ийн 33-39 /,

Гэрч Ц.*******маагийн мөрдөн байцаалтад өгсөн

... жижүүрийн өрөөнд сууж байхад гадна талын хаалга чанга дуугарахаар нь гадагшаа гарахад дарга *******, Аийг заамдаад хаалганы хэсэг рүү унагаасан байсан. Даргыг дагуулаад хайс руу явж байхад Норпил нөхөртөө хандаж цус гойжсон байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /,

Баянхонгор  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот шинжээчийн

 1...*******ийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот шинжээчийн нэмэлтээр

1.*******ийн биед 2018 оны 01 дүгээр сарын 02-ны № 42 дугаартай үзлэгт дээд эрүүний зүүн 2-р шүд угаараа суларсан байсан байна.

2. Дээрх шүдний сулрал гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

3. *******ийн биед 1 шүдний сулрал , урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 59-60/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 949 тоот шинжээч нарын

А.Г.С. Аийн биед тухайн үед уруулд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

В.С.*******ийгийн биед хийсэн 2017.12.28-ны өдрийн үзлэгээр дээд зүүн 2-р шүд угаараа хөдөлсөн гэх боловч буйланд улайж, хавдсан, цус хурсан шинж тэмдгүүд илрээгүй. 2017.12.28-ны нүүр амны эмчийн үзлэгээр : дээд үүдэн 22-р шүдний зөөлцийн гэмтэлтэй гэснээс зөөлц яаж гэмтсэн нь тодорхойгүй, ямар эмчилгээ хийснээс юу нь эмчлэгдсэн зэрэг нь тодорхойгүй байгаа тул гэмтэл болон өвчний аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Иймд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна.

Баянхонгор аймгийн ШША-ны 2018.05.09-ний № 317 дугаар шинжээчийн нэмэлт дүгнэлийн 1,2,3-р хариултанд тусгагдсан эрүүний зүүн 2- ршүд угаараа суларсан байсан байна. Дээрх шүдний сулрал нь 2017.12.27-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 1 шүдний сулралыг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй байна. Бусад учирсан гэмтэл болон 4,5,6-р хариулттай санал нэг байна.

*******ийгийн биед учирсан 1 шүдний сулралын шалтгаан нь тодорхойгүй байгаа тул Баянхонгор аймгийн 2018.07.18-ны № 612 тоот дүгнэлтийн үндэслэлтэй, үндэслэлгүйд дүгнэлт өгөх боломжгүй байна... гэх дүгнэлт

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 71-73/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 15-17/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.          

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн спортын газрын үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ... *******ий нь өрөөний хаалга, үүд өшиглөөд надтай барилцаж аваад гадаа гарч зууралдсан, бид хоёр унахдаа *******ий намайг хайсруу түлхээд миний фодволк гол хэсэгтээ хайсанд урагдсан, би *******ийг цохиж, зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

хохирогч *******ийгийн ...толгой өвдөөд шүд янгинаад идэж ууж чадахгүй,шүдэнд уруул хэгз цохигдсон, шүд сулраад хөдлөөд байна. Мэндээ нь хаалганы хажууд тамхи татаад зогсож байхад миний хүзүү хоолойны хэсгээс 2 гараараа өмсөж байсан куртикны захаар боогоод газар унагаасан, дараагаар доошоогоо дэвссэн амны хэсэг рүү өшиглөсөн, түүний өсгий хэсэг нь дээд эрүүний шүдний хэсэг рүү таарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-32 /,

гэрч     *******ийн ... ******* манай хүнийг заамдаад боож унагаагаад хөлөөрөө нүүр лүү нь дэвссэн…гэх мэдүүлэг /хх-ийн 33-39 /,

гэрч     Ц.*******маагийн ... дарга *******, Аийг заамдаад хаалганы хэсэг рүү унагаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /,

Баянхонгор  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот шинжээчийн...*******ийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,…. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот шинжээчийн нэмэлтээр... *******ийн биед 1 шүдний сулрал , урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 59-60/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн № 949 тоот шинжээч....А.Г.С. Аийн биед тухайн үед уруулд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ,...       В.С.*******ийгийн биед хийсэн 2017.12.28-ны өдрийн үзлэгээр дээд зүүн 2-р шүд угаараа хөдөлсөн гэх боловч буйланд улайж, хавдсан, цус хурсан шинж тэмдгүүд илрээгүй,....гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй, Бусад учирсан гэмтэл болон 4,5,6-р хариулттай санал нэг байна. ...гэх дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Мд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Хохирогч *******ий нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй, өөрөө эдгэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн *******ын эзэмшлийн “... самсунг нөүт-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... самсунг нөүт-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА