Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1353

 

 

 

 

 

 

 

 

  2018        10          01                                   2018/ШЦТ/1353 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Н.Гантулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806056961560 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх
дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтан жолоо" ХХК-ны
байранд иргэн Э.Эийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Н.Г нь хохирогч Э.Эын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

Г миний нүүрлүү гараараа цохисон юм. Гэтэл Г голоор орж ирчээд чи надтай үзчих гэж хэлээд бид хоёр нэг нэгнээ заамдаад барилцахад миний нүүрлүү гараараа цохиод хоошоо хашиж унгаахад би газар унасан. Г миний дээрээс эрүү хэсэгрүү хөлөөрөө өшиглөхөд цаана байсан ажлын хүмүүс ирээд юу болж байна гэж хэлээд салгасан. Г чи чаддаг юм бол намайг цагдаад өгөөрэй гэж хэлээд цаашаа Гантөмөр тэр 2 явсан юм. Тухайн үед Г миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон харин Г нь миний нүүрэн тус газар 5-6 удаа гараараа цохиж нүүр лүү 1-2 удаа өшиглөсөн юм. Г тухайн үед намайг цохисон боловч гэмтэл учирхаар цохиогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 6, 47/,

 

Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Эоос би энэ ундааны лацыг яагаад хөдөлсөн юм бэ гэж асуухад тэр би хөдөлгөсөн гэж хэлсэн. Би түүнд хандаж чи тэгвэл энэ ундаагаа төлөөрэй гэхэд Энхболд яахаараа би төлдөг юм гээд уурлаж миний хацар руу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд баруун хацар луу нь 2 удаа алгадсан. Хажуунаас ачигч хийдэг Г ах хараад Эыг чи ямар дээрэлхүү юм бэ гэж хэлээд бид хоёрын дундуур орж ирээд салгасан. Тэгээд тэр 2 маргалдсан. Э Г ахыг чи яах гээд байгаа юм. Хоёулаа үзчих үү гэсэн. Тэгсэн Г ах үзье гээд тэр хоёр барьцалдаж аваад цохилцож байсан. Манай ажилчид салгасан. Тухайн үед Гын хамар халцарсан, хацар нь маажуулсан байсан. Эын баруун нүдний доод хэсэгт хавдчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10/,

 

Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт Сансрын тунель дээр байрлах "Алтан жолоо" групп-т ажил дээрээ ажлын өрөөндөө 2 няравын хамт ажлаа хийж байтал гадаа хүмүүс хэрэлдэж, маргалдаад байгаа ч юм шиг, шуугилдаад байсан. Тэгэхээр нь нярав О, З бид гурав гараад очтол нярав Э, 2 ачигч Г, Г нартай маргалдаад зогсож байсан. Э нь Гыг шанаанд нь цохисон. Харин Г нь Энхболдыг цохисон гээд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд бид нар тэд нарыг салгаад орох гэж байтал Э нь үзчих үү гээд дахиад маргаан эхлүүлээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 15/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8214 дугаартай:

Э.Эын биед баруун нүдний зовхи, хацар шанаанд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/

 

Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн өдөр би ажлаа хийгээд байж байхад манай группын нярав Э надтай хамт ажилдаг Гийг алгадаад зогсож байсан. Тухайн үед би юунаас болж маргаан болсоныг мэдээгүй. Би Гийг Э алгадахыг xapaaд шууд уурлаад Гийг өмөөрөөд чи болиоч, хамт ажилдаг хүнээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэсэн Э чамд хамаагүй гэсэн утгатай үг миний өөдөөс хэлээд миний мөррүү түлэхсэн. Би хариу мөррүү нь түлэхсэн. Тэр үед бид хоёрын маргалдахыг харсан М нярав дундуур орж ирээд салгасан. Тэр үед Э гэнэт хөөрөөд надтай үзэх үү гэж надад хэлсэн. Би тэгэж хэлэхээр нь шууд уурлаад баруун гараараа нүүрэн хэсэгрүү нэг удаа цохисон. Э намайг цохисоны дараа намайг тэврээд авахаар нь бид 2 зууралдсан. Зууралдаж байгаад би хойш нь газар унагаасан. Энэ үед хамт ажилдаг хүн салгасан. Этой маргалдаж дууссаны дараа нүүрээ толинд харахад миний нүүрийг маажсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 44/

 

-гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажилд томилох тушаалын хуулбар /хх-ийн 30-37/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.       

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Гын иргэн Э.Энхболдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  Хохирогч Э.Э нь өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.  

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Э.Эын бусдыг үл хүндэтгэсэн дээрэнгүй байдал, өөрийн буруутай үйлдэлийг ажлын байдалаа ашиглан дарагдуулах гэсэн санаатай үйлдэл, өөрөөс дээш насны хүнийг хүндлээгүй харьцааны дутагдал гаргасан нь шууд нөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгээс дүгнэхэд хохирогч Э.Энхболд нь тухайн газарт маргааныг эхлүүлсэн байх ба уг маргааныг болиулсаны дараагаар дахин бусдыг өдөж хоргоон маргаан үүсгэсэн. Н.Г, Э.Э нар нь хэн хэнтэйгээ ноцолдож, цохилцсон байх ба Н.Г нь өөрт учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татагалзасан байна.

 

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Нийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Э нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ