Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 1814003480219 тоот хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Урьд Баянхонгор аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Хүүш гэх газарт *******ыг чулуу хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт

Тухайн үед Баасанбаттай зодоон хийж байхад ******* гэдэг хүн гэрээсээ гарч ирээгүй. Би Нтай зодоон хийгээгүй. ******* ах дээр би ороод танай ах дүү нар чинь ингээд байна гэж хэлчихээд гарч ирсэн гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн

...Би *******ыг цохиогүй. Тухайн үед ******* гэдэг хүнтэй маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-64/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... би гэрт байхад гаднаас ******* нь согтуу орж ирээд ах *******ыг гарахгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би явмаар байна ардаа ажилтай байна гээд гарахад ******* араас нь гараад хэрүүл өдсөөр байгаад барилцаж аваад хоорондоо ноцолдоод байхаар нь нөхөр бид хоёр голоор нь ороод салгах гэхэд ******* нь гартаа барьсан чулуугаараа миний зүүн гарын чигчий хуруунд цохичихсон. Би *******эд гар руу цохичихлоо гэхэд тоохгүй байсан. Тэгж байгаад нөхөртэйгээ хамт *******ийн гэрт очоод гар өвдөөд байна гэтэл ******* тоохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. *******ийн барьж байсан чулуу нь зангидсан гар шиг хэмжээний чулуу байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 15-17, 18-20 /,

Гэрч Т.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

...би хонинд яваад ирэхэд ******* согтуу *******ынд ирсэн чанга чанга дуугараад байсан. Тухайн үед гэртээ байсан ба *******ын гэрт ороогүй өөрийнхөө гэрт байсан. Удалгүй ******* ******* 2 орилолдоод зодоон хийх гээд барилцаад гарч байгаа бололтой байсан. Би гэрээс гараад тэднийг салгасан. Намайг салгах гэж байхад гэрийн гадаа ******* болон түүний нөхөр Мандах, ******* нар байсан. *******, Д. Баасанбатыг тухайн үед толгой хэсэгт нь гараараа цохисон. ******* салчихаад *******ыг цохих гээд газраас чулуу аваад түүн рүү шидсэн чинь *******ын гарыг нь цохисон. Тэгтэл *******ын гарнаас цус гоожиж гэмтсэн. *******ийг салгаад би барьж байсан ба жаахан байж тавьсан чинь дахиж Баасанбатыг Г өшиглөөд дахиж салгасан. ******* тухайн үед нилээн архи үнэртсэн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Тэр өдөр би 17 цагийн үед хонинд яваад гэртээ ирэхэд ******* гэдэг хүн манайд нилээн халамцуухан ирчихсэн байсан. Тэгээд хоорондоо юм яриад байж байхад гаднаас манай хадам ах ******* орж ирээд юм ярьж байгаад гэр лүүгээ явлаа хэдэн борлон самнах гээд байгаа юм гээд гарахад ******* араас нь гараад хэрүүл нэхээд тэр 2 хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Би 2 хүүхдээ тэр 2-ын хөлөөс холдуулаад эргээд очтол манай эхнэрийн гарыг ******* нь чулуугаар цохичихсон байсан. Эхнэр бид хоёр тэр хоёрыг салгах гэж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... *******ын очиход ******* ирсэн согтуу пиво ууж байсан. Намайг гарах гэтэл ******* чангаагаад хэрүүл өдөөд пиво аягалж өгөөд уу гэхээр нь уухгүй гээд машиндаа суух гэтэл нүд рүү цохисон. Надтай барилцаж авахад *******, ******* нар салгасан. ******* чулуу авч тал тал тийш нь шидээд орилоод байсан. Тэгээд жоохон холдохоор нь шээгээд зогсож байтал араас ирээд нуруу өшиглөсөн. Тэр хооронд *******ыг цохисон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 17 цагийн үед Хүүш гэх газраас дуудлага ирээд Олон нийтийн цагдаа *******ын хамт дуудлаган дээр очиход *******, ******* нар байсан. ******* нь намайг очиход явчихсан *******ын газрын шөрмөс нь тасарсан юмуу үе нь хугарсан байдалтай арьс нилээн том ярагдаж язарсан цус гоожсон байдалтай байсан. Тэгээд *******ыг эмнэлэг рүү авч явахаар болоод явах замдаа *******ийн гэрээр дайраад *******ийг Шаргалжуут тосгон руу хамт авч явсан. Дуудлага өгөхдөө ******* нь манай ахтай зодоо хийгээд миний гарыг гэмтээчихлээ хурдан ирэх шаардлагатай байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...тухайн үед *******ын гар нь цус гоожоод гарынх нь чигчий хурууных нь арьс нь язарч ярагдсан шархтай хугарсан юм уу шөрмөс нь тарсан байдалтай байсан.******* нь өөрөө юун сүртэй юм би тэгвэл гараа адилхан болгочихье гээд гараараа юм цохиод төмөр дээр тавьж байгаад чулуугаар цохих гээд байхаар нь бид хоёр тэр үйлдлийг нь болиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн

1.*******ын биед зүүн сарвууны 5 р хурууны, 3-р шивнүүр яс ташуу бяцарсан хугарал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 57-58/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-12/ шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 68/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн65/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа / хх-ийн 66/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 67/, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 71/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 74-79/ / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Хүүш” гэх газарт *******ыг чулуу хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч ******* ...Би *******ыг цохиогүй, ******* гэдэг хүнтэй маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-64/

хохирогч *******ын ... ******* нь гартаа барьсан чулуугаараа миний зүүн гарын чигчий хуруунд цохичихсон,….барьж байсан чулуу нь зангидсан гар шиг хэмжээний чулуу байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 15-17, 18-20 /,

гэрч Т.*******ын... ******* нь Д. Баасанбатын толгой хэсэгт нь гараараа цохисон, газраас чулуу аваад түүн рүү шидсэн чинь *******ын гарыг цохисон гарнаас цус гоожиж гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,

гэрч *******ын... манай эхнэрийн гарыг ******* нь чулуугаар цохичихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,

гэрч *******ын... ******* чангаагаад хэрүүл өдөөд машиндаа суух гэтэл нүдрүү цохисон,... чулуу авч тал тал тийш нь шидээд орилоод байсан, ирээд нуруу өшиглөсөн, тэр хооронд *******ыг цохисон байсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/

гэрч *******ын ... Тухайн үед *******ын газрын шөрмөс нь тасарсан юмуу үе нь хугарсан байдалтай арьс нилээн том ярагдаж язарсан цус гоожсон байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 /

гэрч *******ын....би тэгвэл гараа адилхан болгочихье гээд гараараа юм цохиод төмөр дээр тавьж байгаад чулуугаар цохих гээд байхаар нь бид хоёр тэр үйлдлийг нь болиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн “...*******ын биед зүүн сарвууны 5 р хурууны, 3- р шивнүүр яс ташуу бяцарсан хугарал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 50 толгой малтай талаар мэдүүлсэн боловч 2017 онд мал тооллуулсан талаар хэрэгт баримт авагдаагүй, А данс байхгүй, эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******эд олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар *******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******эд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА