| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0165/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 179
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга И.Бадамцэцэг,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөнжий овгийн Ч.Н ид холбогдох 1728001440145 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн ******* сум, ******* баг, ******* гэх газарт өөрийн гэртээ иргэн Ц.Х ын эрүүл мэндэд удаа дараа халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 онд шоронгоос суллагдаж гарч ирсэн. Тэгээд манай ******* суманд 5 уурхай байдаг. Намайг хорих ангид байсан гэдэг утгаар ажилд авдаггүй байсан. Тэгээд би 2 жил шахуу ажилгүй байж байгаад Улаанбаатар хот руу явж барилгын ажил хийсэн. 2 сар гаруй ажилласан боловч цалингаа өгөхгүй байгаад гарсан. Тэгж явж байгаад Ц.Х тай танилцсан. Тэгээд Ц.Х тай буудалд 2,3 хоноод Өмнөговь руу ажил хийх гээд 2016 онд болсон явдал байгаа юм анх танилцаж байсан. Өсөх З ХХК -д ажилд орохоор анкет бөглөөд ярилцлагад орсон боловч хорих ангид байсан гээд ажилд аваагүй. Тэгээд буцаад хотод ирээд Ц.Х тай уулзсан. Тухайн үед архи уугаад Ц.Х бэлгийн замын халдварт өвчин халдаасан. Тэгээд би Өмнөговь явах болоод найзуудтайгаа хамт алтанд явах болсон чинь би тогоочоор ч хамаагүй хамт явъя надаа мөнгө хэрэгтэй байна гээд хамт явсан. Манай найзууд тогоочийн цалин гээд хэдэн төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр буцаад хот руу ороод Натур гээд эмнэлэгт өвчнөө хамт эмчлүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 2-лаа болъё гээд тэгээд би Архангай, Булган аймаг руу найзуудтайгаа хамт самранд явсан. Тэгээд ирээд ******* уурхайд ******* гээд ХХК-ийн захиралтай уулзсан. Намайг ажилд аваад 3 сар гаруй болж байна. Ажлын хамт олонтой байх сайхан юм байна гэв.
Хохирогч Ц.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Садан төрлийн холбоо байхгүй танилын холбоотой юм. Би энэ хүнтэй 2015 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод анх танилцаж байсан.Тэгээд утсаар ярьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-нд анх удаа Улаанбаатар хотын 5 шарын замын урд талд байдаг ******* төвийн буудалд орж хамт хоносон юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ны шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Драгоны хажууд байрлах ******* буудалд уулзсан. Тэгэхэд Ч.Н архи уучихсан халамцуу байсан тэгээд миний гар утсыг үзээд үүнээс болж намайг хардаад Ч.Н өмдний тэлийгээр миний баруун гуя, нурууны хавьд 3-4 удаа шавхарсан тэгэхэд миний баруун гуя, нурууны хавьдаа хөхрөөд хавдсан байсан.Тэгээд маргааш нь Ч.Н той тэр буудалд дахиж хоночихоод гэрлүүгээ явах гэтэл миний бие хөхөрсөн байсан болохоор гэртээ очиж чадаагүй тэгтэл Ч.Н Өмнөговь аймаг руу хамт явчихаад ирье гэхээр би хөдөө хэд хоног яваад ирвэл биеийн хөхөрсөн нь гайгүй болчих байх гэж бодоод Ч.Н той хамт явсан. Тэгээд Өмнөговь аймгийн ******* суман дээр 2017 оны 10 дугаар сарын 27-нд тэр ******* суман дээр ирээд гэрт очсон юм. Тэгээд 2017 оны 11 дугаар сарын 18, 19-ны үед Ч.Н той хамт сумын караокед нэг найзтай нь хамт бид гурвуул сууж байгаад гэртээ очиход Ч.Н намайг дагаж дуулсангүй хүн дагаж дууллаа гээд гэж хэлээд бас л хөл, гар луу мод шидээд гараараа ууц, нуруу, мөр лүү цохиод байсан. /хэдэн удаа цохиж байсаныг нь санахгүй байна би тэр үед архи уучихсан согтуу байсан/ Мөн 2017 оны 11 дүгээр 21-нд Ч.Н гэртээ архи ууж байгаад намайг хардаад галын төмрөөр гуя руу 2 удаа цохиж аваад, загаар нуруу, мөр лүү шидээд байсан... Би хотод явж байгаад энэ Ч.Н той танилцаж байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод уулзаад буудалд орж дотно харьцаанд орж байсан...Намайг хардаад байдаг юм тэгээд намайг юмаар цохиж зоддог юм.Ч.Н хөдөө очоод 2-3 хононо гэхээр би хамт өөрөө явсан юм. Тэгээд бие хөхөрчихсөн байсан болохоор явсан юм... Ч.Н намайг цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэжээ. /хх-22-23/,
Гэрч Ч.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би бичгийг хүлээж авч гарын үсэг зурсан тэгэхэд Ч.Н нь Улаанбаатар хотод байсан. Өмнө нь 2017 оны 11 сард ******* суманд ирэхдээ Ц.Х гэх эмэгтэйг манай эхнэр гэж надтай танилцуулсан. Тэр хүүхэнтэйгээ 20 гаруй хоносон тэгээд Улаанбаатар хотруу явсан дараа нь Цагдаагаас дуудсан тухай бичиг ирсэн.” гэжээ. /хх-25/,
Шүүгдэгч Ч.Н ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би Ц.Х гэдэг хүнтэй 2016 оны зун Улаанбаатар хотод таксинд явж байгаад танилцсан байсан бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан юм. 2017 оны 10-р сарын дунд үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр бид хоёр хамт архи ууж яваад зочид буудалд орж хоносон түүнээс хойш дахин 4,5 хоногийн дараа бас хамт архи ууж байгаад буудалд орсон тэгээд би согтоод унтчихсан байсан чинь Ц.Х өглөө үүрээр согтуу ирээд надад элдэв юм яриад агсан тавиад байхаар нь өмдний тэлээгээр шавхарчихсан юм тэгээд жаал гайгүй болоод унтахаар нь би бас унтаж байгаад өдөр 12 цагийн үед сэргээд би Өмнөговь руу алтанд явна гэж ярьсан чинь Ц.Х надад мөнгө хэрэгтэй байна хамт явъя гээд байхаар нь би дагуулаад ******* сумруу явсан ******* суманд 10 сарын 27-нд ирсэн. Тухайн үед Ц.Х т таних хүн байхгүй байсан болохоор нь би гэртээ хамт байлгасан тэгээд 2 удаа алтанд явахад хамт явж тогооч хийж байсан юм. Ингээд 11 сарын 18 билүү 19-нд Ц.Х бид хоёр хамт караокед орж архи ууцгаасан тэгээд караоке хаах цаг болчихоор нь гэртээ очиж дахин архи ууж байгаад би Ц.Х т чи надад бэлгийн замын өвчин халдаасан байсан гэж хэлж уурласан түүнээс болоод би гар мөрлүү нь гараараа цохисон тэгээд бид хоёр жаахан хэрэлдэж байгаад унтацгаасан. Түүнээс хойш хэд хоног бид хоёр байнга архи ууж байсан тэгээд 11 сарын 21-нд бид хоёр бас архи уучихсан согтуу байцгааж байгаад муудалцаж би Ц.Х ыг зодсон тухайн үед их согтуу байсан болохоор хаана нь цохиж зодсоноо санахгүй байгаа, өглөө нь сэрээд харахад Ц.Х чи намайг хөхрүүлчихлээ гэж ярьж байсан би хаана нь хөхөрсөн байсныг хараагүй... Би ******* суманд байхдаа 2 удаа л гар хүрсэн... Үгүй би тэлээгээр нэг удаа шавхарсан нь гэхдээ тэгж хөхөрч няцрах гэмтэл учираагүй байсан...Би Ц.Х тай сексийн харилцаанд орсноос хойш надад бэлгийн замын өвчин туссан байсан тэгээд би тэрийг нь хэлж чи өвчтэй байсан юм бол надад хэлэхгүй яасын гэж хэлснээс болоод Ц.Х намайг элдвээр доромжлоод байхаар нь би зодсон... би 2017 оны 12 сарын 21-нд Улаанбаатар хотод байхад Ц.Х надтай уулзъя гэхээр нь уулзсан тэгээд би гэмээ хүлээж уучлалт гуйгаад бид 2 нотариатаар орж эвлэрлийн гэрээ байгуулсан ******* надад гомдол санал байхгүй хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж өөрөө хэлсэн” гэжээ. /хх-71-72/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14637 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-30/,
Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-33/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-37/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-38/,
Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-40/,
******* ХХК-ны тодорхойлолт /хх-41/,
Ч.Н ийн иргэний үнэмлэхний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-42/,
Лавлагаа /хх-43/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 07-ны 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49/,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-51/,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 21-ний 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-52-55/,
Оргодол эрэн сурвалжлах тухай /хх-56-58/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-62-69/,
Хувийн баталгаа /хх-75/ зэрэг болно.
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-83,103/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Н ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн ******* сум, ******* баг, ******* гэх газарт өөрийн гэртээ иргэн Ц.Х ын эрүүл мэндэд удаа дараа халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Х ын “...Садан төрлийн холбоо байхгүй танилын холбоотой юм. Би энэ хүнтэй 2015 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод анх танилцаж байсан. Тэгээд утсаар ярьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-нд анх удаа Улаанбаатар хотын 5 шарын замын урд талд байдаг ******* төвийн буудалд орж хамт хоносон юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ны шилжих шөнө Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Драгоны хажууд байрлах ******* буудалд уулзсан. Тэгэхэд Ч.Н архи уучихсан халамцуу байсан тэгээд миний гар утсыг үзээд үүнээс болж намайг хардаад Ч.Н өмдний тэлийгээр миний баруун гуя, нурууны хавьд 3-4 удаа шавхарсан тэгэхэд миний баруун гуя, нурууны хавьдаа хөхрөөд хавдсан байсан.Тэгээд маргааш нь Ч.Н той тэр буудалд дахиж хоночихоод гэрлүүгээ явах гэтэл миний бие хөхөрсөн байсан болохоор гэртээ очиж чадаагүй тэгтэл Ч.Н Өмнөговь аймаг руу хамт явчихаад ирье гэхээр би хөдөө хэд хоног яваад ирвэл биеийн хөхөрсөн нь гайгүй болчих байх гэж бодоод Ч.Н той хамт явсан. Тэгээд Өмнөговь аймгийн ******* суман дээр 2017 оны 10 дугаар сарын 27-нд тэр ******* суман дээр ирээд гэрт очсон юм. Тэгээд 2017 оны 11 дугаар сарын 18, 19-ны үед Ч.Н той хамт сумын караокед нэг найзтай нь хамт бид гурвуул сууж байгаад гэртээ очиход Ч.Н намайг дагаж дуулсангүй хүн дагаж дууллаа гээд гэж хэлээд бас л хөл, гар луу мод шидээд гараараа ууц, нуруу, мөр лүү цохиод байсан. /хэдэн удаа цохиж байсаныг нь санахгүй байна би тэр үед архи уучихсан согтуу байсан/ Мөн 2017 оны 11 дүгээр 21-нд Ч.Н гэртээ архи ууж байгаад намайг хардаад галын төмрөөр гуя руу 2 удаа цохиж аваад, загаар нуруу, мөр лүү шидээд байсан... Би хотод явж байгаад энэ Ч.Н той танилцаж байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод уулзаад буудалд орж дотно харьцаанд орж байсан...Намайг хардаад байдаг юм тэгээд намайг юмаар цохиж зоддог юм. Ч.Н хөдөө очоод 2-3 хононо гэхээр би хамт өөрөө явсан юм. Тэгээд бие хөхөрчихсөн байсан болохоор явсан юм... Ч.Н намайг цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, Шүүгдэгч Ч.Н ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би Ц.Х гэдэг хүнтэй 2016 оны зун Улаанбаатар хотод таксинд явж байгаад танилцсан байсан бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан юм. 2017 оны 10-р сарын дунд үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр бид хоёр хамт архи ууж яваад зочид буудалд орж хоносон түүнээс хойш дахин 4,5 хоногийн дараа бас хамт архи ууж байгаад буудалд орсон тэгээд би согтоод унтчихсан байсан чинь Ц.Х өглөө үүрээр согтуу ирээд надад элдэв юм яриад агсан тавиад байхаар нь өмдний тэлээгээр шавхарчихсан юм тэгээд жаал гайгүй болоод унтахаар нь би бас унтаж байгаад өдөр 12 цагийн үед сэргээд би Өмнөговь руу алтанд явна гэж ярьсан чинь Ц.Х надад мөнгө хэрэгтэй байна хамт явья гээд байхаар нь би дагуулаад ******* сумруу явсан ******* суманд 10 сарын 27-нд ирсэн. Тухайн үед Ц.Х т таних хүн байхгүй байсан болохоор нь би гэртээ хамт байлгасан тэгээд 2 удаа алтанд явахад хамт явж тогооч хийж байсан юм. Ингээд 11 сарын 18 билүү 19-нд Ц.Х бид хоёр хамт караокед орж архи ууцгаасан тэгээд караоке хаах цаг болчихоор нь гэртээ очиж дахин архи ууж байгаад би Ц.Х т чи надад бэлгийн замын өвчин халдаасан байсан гэж хэлж уурласан түүнээс болоод би гар мөрлүү нь гараараа цохисон тэгээд бид хоёр жаахан хэрэлдэж байгаад унтацгаасан. Түүнээс хойш хэд хоног бид хоёр байнга архи ууж байсан тэгээд 11 сарын 21-нд бид хоёр бас архи уучихсан согтуу байцгааж байгаад муудалцаж би Ц.Х ыг зодсон тухайн үед их согтуу байсан болохоор хаана нь цохиж зодсоноо санахгүй байгаа, өглөө нь сэрээд харахад Ц.Х чи намайг хөхрүүлчихлээ гэж ярьж байсан би хаана нь хөхөрсөн байсныг хараагүй... Би ******* суманд байхдаа 2 удаа л гар хүрсэн...Үгүй би тэлээгээр нэг удаа шавхарсан нь гэхдээ тэгж хөхөрч няцрах гэмтэл учраагүй байсан...Би Ц.Х тай сексийн харилцаанд орсноос хойш надад бэлгийн замын өвчин туссан байсан тэгээд би тэрийг нь хэлж чи өвчтэй байсан юм бол надад хэлэхгүй яасын гэж хэлснээс болоод Ц.Х намайг элдвээр доромжлоод байхаар нь би зодсон...би 2017 оны 12 сарын 21-нд Улаанбаатар хотод байхад Ц.Х надтай уулзъя гэхээр нь уулзсан тэгээд би гэмээ хүлээж уучлалт гуйгаад бид 2 нотариатаар орж эвлэрлийн гэрээ байгуулсан ******* надад гомдол санал байхгүй хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-71-72/, хохирогчийн фото зураг /хх-34-37/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14637 дугаартай дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч Ц.Х ын бие махбодид хөнгөн зэргийн хохирол /гэмтэл/ учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14637 дугаар шинжээчийн “Ц.Х ын биед хүзүү, баруун эгэмний дээд хэсэг, цээж, зүүн мөр, бугалга, дал, бүсэлхийн зүүн доод хэсэг, баруун, зүүн өгзөг, гуянд цус хуралт, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй” /хх-30/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Н , хохирогч Ц.Х нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Н ийн үйлдлийг аймгийн Прокурорын газраас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ч.Н ийн хохирогч Ц.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн,” мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна...” гэж заасан тул шүүгдэгч Ч.Н ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ч.Н ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Ц.Х нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон эвлэрлийн гэрээнд заасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөнжий овгийн Ч.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Н ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ч.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ