| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0157/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 176
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.*******хүү даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Г.П ,
Хохирогч: Б.С ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.П д холбогдох эрүүгийн 1828000000139 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Г овогтой Г.П нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* дүгээр баг*******ны гудамжинд ******* нэртэй дэлгүүрийн гадна Б.С ыг архины шилээр цохиж баруун бугалганд нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй, улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 сарын 25-ны өдөр 17 цагийн үед дэлгүүр рүү ногоо авах гэж очиход дэлгүүрийн үүдэнд согтуу сууж байсан. Тэгээд манай сумынхан шар Р бор Р гэж дууддаг. Тэгээд намайг салхин Са гэж дуудсан харилцан дуудалцаад муудалцсан. Тэгээд миний гараас цус гарч байсан С эгч гар боож өгөөд тэгээд аймгийн эмнэлэгт ирсэн. Гэмтэл авсан үнэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй, хохиролд 200000 төгрөг авсан, үлдэх 991 210 төгрөгөөс татгалзаж байна” гэв.
Эрүүгийн 1828000000139 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэгээр:...”Үзлэгийг явуулахад “*******” нэртэй дэлгүүрийн баруун баруун талын******* хорооллын 1-13 тоот хашааны хаалганаас зүүн тийш хүмүүс зодолдсон байж болзошгүй мөрнүүд мөн хашаанаас урагш 2,30 см-ын зайд архины шилний хагархай, уг хагархай шилнээс зүүн тийш 2,38 см зайд Ерөөл нэртэй архины шилний адрас Ерөөл гэсэн бичигний Е үсгийн зарим хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон архины шилний хагархай цус мэт зүйлээр бохирлогдсон цустай газар, уг гудамжнаас зүүн талын дэлгүүрийн урд зүүн булангаас 1метр зайд архины шилний дээд тагтай хэсэг урт нь 13 см хэмжээтэй 1 ширхэг байх ба уг архины шилний дээд хэсгээс урагш урагш 1 метр орчимд цус мэт зүйлээр бохирлогдсон газар байв.” /хх5-6 дугаар хуудас/,
Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 сарын 25-ны өглөө 10 цагийн үед манай баз хүргэн надад 0.33 граммын архи авч өгөөд өөрөө уугаагүй яваад өгсөн. Тэр архийг гэртээ байхдаа ганцаараа уугаад өдөржингөө гэрийнхээ ажпыг хийгээд гуанзаа гаргаж байгаад орой 17 цагийн үед С дэлгүүр орж ногоо авах гээд дэлгүүрийн гадаа очтол дэлгүүрийн довжоон дээр Г.П сууж байсан. Би дэлгүүр лүү орох гэтэл Г.П намайг салхин Са чи муу юу юм бэ? гээд босч ирээд түлхээд байхаар нь салаад дэлгүүрийн баруун гудамж өнгөрөөд алхаж явтал өврөөсөө шилтэй архи гаргаж ирээд толгойн зүүн хэсэг рүү цохиход нь архи нь хагараад нүүр лүү нойтон оргиод явчихсан. Тэгээд толгой эргээд манараад явчихсан. Тэгсэн Г.П мотоциклио унаад явах шиг болсон. Тэгтэл баруун гарын мөр хэсгээс халуу дүүгээд харсан цус гарч байсан. Тэгээд дэлгүүрийн үүдээр алхаж явтал С эгч дэлгүүрээс гарч ирээд С эгч буцаж дэлгүүрлүүгээ ороод уяа гаргаж ирээд миний гарыг боогоод зогсож байтал ******* эгчийн хүү ******* хүрээд ирсэн. *******аар эмнэлэг хүргүүлсэн. Салхин Са муу хошного минь гэж хэлсэн тэрнээс болоод маргалдсан. Баруун гарын булчин хэсэгт зүсүүлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл бага зэргийн хэрэглсэн байсан. Г.П намайг 2 удаа цохьсон. Одоогоор хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Одоо 1 000 000 төгрөгийн зардал гараад байна. Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн тэгэхээр хэд гарахыг мэдэхгүй байна.” /хх16-17 дугаар хуудас/,
Яллагдагч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 09 сарын 25-ны өдөр хөдөө гэрээсээ гараад 15 цагийн үед сумын төв рүү орж ирээд ******* гэдэг найзындаа очиход ******* нэг шил архи авч өгснийг тэндээ уугаагүй. Ногооны байранд *******гийнд очиж хамт хувааж ууж байгаад архиа дуусгаагүй архиа өвөртлөөд С эгчийн дэлгүүрт очиж утсандаа нэгж авах гээд очсон. Тэгээд дэлгүүр орчихоод гарч ирээд дэлгүүрийн үүдэн дээр сууж байтал Са ирснээ намайг шууд шар Р гээд хочоор дуудахаар нь би зөрүүлээд салхин Са гээд хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад намайг гараараа шанаа хавь руу цохьсон. Тэгээд би дээлний энгэрт байсан хугас шилтэй архиа гаргаж ирээд Са гийн нуруу хавьд нь цохьсон. Тэгсэн архи хагарсан. Тэгээд архины шилээрээ мөр хэсэгт хатгаж зүссэн. Тэгээд яваад өгсөн. Би бага зэргийн уусан байсан Са нилээн согтуу байсан. Архины шилээр нуруу хавьд нь нэг удаа баруун мөр хэсэгт нь нэг удаа цохьсон. Хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн*******2-43 дугаар хуудас/,
Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...“2018 оны 09 сарын 25-ны 16 цаг 30 минутын үед байсан байх би дэлгүүртээ сууж байтал Г.П нэгж авъя гээд орж ирсэн. Тэрнээс хойш 30 гаруй минутын дараа Са баруун хашааны урдаас наашаа дэлгүүр чигтээ Г.П гийн араас алхаж байгаа харагдсан. Тэгээд би зүүн хашааны 00 руу орчихоод гараад ирсэн чинь Г.П мотоциклио унаад явчихсан Са гийн баруун гар цус болчихсон зүүн гараараа баруун гарынхаа цусыг дараад атгачихсан байсан. Тэгээд сандраад дэлгүүр лүу орж уяа аваад Са гийн гарыг боолгож өгөөд Төмер эгчийн хүүгээр Са г эмнэлэг рүү хүргэж өг гээд явуулсан. Г.П г нэгж авах гээд орж ирэхээр нь харсан чинь жаахан халамцуу юм болов уу гэж бодож байсан. Дээлийнхээ өвөрт нилээн юм хийчихсэн болтой байсан. Саыг архи уусныг нь мэдээгүй баруун гарынх нь булчин хэсгээр нилээн цус гарчихсан царай нь цонхийчихсон байхаар нь хараад сандраад гарыг нь уяагаар боож өгөөд змнэлэг рүү явуулсан.”/хх20-11 дүгээр хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 сарын 25-ны орой 17 цаг болж байсан. Би дэлгүүр рүү орчихоод хүүхэддээ тараг аваад дэлгүүрээс гараад иртэл Г.П Са ах хоёр маргалдаад зогсож байсан. Тэгээд би машиндаа суугаад гэрлүүгээ явсан. Тэгсэн манай найз ******* хүүхэд аваад ирээч гээд утсаар ярихаар нь гэрээс гараад машинтай явж байтал С эгчийн дэлгүурийн үүдэнд Са ах цусаа гоожуулчихсан С эгч гарыг нь уяагаар боогоод зогсож байсан. С эгч Саыг эмнэлэг хүргээд өгөөч гээд надад хэлсэн. Тэгээд би Са ахыг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очингуутаа Г.П намайг шаачихлаа гэж хэлж байсан юугаар шаасныг нь мэдээгүй” /хх24-25 дугаар хуудас/
Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 сарын 25-ны 16-17 цагийн үед би сумын төв рүү мотоцикпьтой орж ирээд шууд яваад С эгчийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод дэлгүүр рүү орох гэтэл дэлгүүрийн үүдэн дээр Г.П Са ах хоёр барилцаад муудалцаад зогсож байхаар нь тэр хоёрыг боль гээд салгасан. Са ах Г.П ахыг ийшээ гаръя зодолдъё гээд байсан. Тэгэхээр нь Са ахыг салгаж аваад дагуулаад дэлгүүрийн баруун талын нарийн гудамнаас цааш дагуулаад гартал Са ах Г.П руу зодолдъё гээд хашгираад байсан. Тэгсэн Г.П бид хоёр дээр хүрээд ирсэн. Са г чи муу юу гээд байнаа гээд дээлнийхээ энгэрээс архи гаргаж ирээд боль гэж хэлж амжаагүй байтал хальт миний зүүн гарын тохой хэсэг рүү шилтэй архиараа санаандгүй цохьсон. Тэгсэн шилтэй архи нь цав суугаад хагарах гэж байсан. Тэгснээ Са ахын ар хэсэг рүү нь шилтэй архиараа Г.П цохьсон чинь шилтэй архи нь хагарсан. Тэгээд ахиад Са ахын баруун гарын мөр хавь руу нь архины шилээрэээ цохиод гарыг нь зүссэн. Тэгээд Г.П мотоциклио унаад хөдлөхөөр нь Г.П ахад та Са г эмнэлэгт хүргэж өг гэж хэлчихээд би яваад өгсөн. Тэр хоёр эмнэлэг явах гэж байгаа бололтой дэлгүүрийн гадаа үлдсэн. Хоёулаа л халамцуу архи уусан байсан. Р ах Ерөөл нэртэй архины шилээр Са-ын нуруу хэсэгт цохисон чинь архины шил нь хагараад архи гоожсон. Тэгээд баруун гарын булчин мөр хэсэгт нь архины шилээрээ цохьсон. Нилээн том зүсэгдсэн харагдсан. Дээгүүрээ хувцасгүй байсан болохоор харагдаж байсан. 2-3 удаа Са-ын өмнүүр нь архины шилээрээ далайгаад саваад цохиход оногдоод баруун гарын гарын булчин мөр хэсэгт нь архины шилний ёроол хэсгээр зүссэн. Са-ын баруун гарын булчин мөр хэсгээс цус гарч байсан.” /хх26-27 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 28-ны өдрийн №479 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.С ын биед баруун бугалганы зүсэгдсэн шарх, булчингийн гэмтэл, зүүн хацар, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй.*******. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-34 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 28-ны өдрийн №479 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1.Б.С ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Зүүн орбитын дотор ханын хугарал нь шинэ хугарал байна. 3. Тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.*******. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-111 дүгээр хуудас/,
Хохирогч Б.С ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-30 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-31-32 дугаар хуудас/
Хохирогч Б.С ын Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт эмчилгааний зардлын талаар гаргасан өргөдөл, хохирол төлбөрийн баримтууд /хх-64, 66-71 дүгээр хуудас/ дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн ******* сумын******* дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 367 тоот тодорхойлолт /хх-65 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.П нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын******* дүгээр баг*******ны гудамжинд байрлах ******* дэлгүүрийн гадна хохирогч Б.С ыг “шар Р ” гэж хэлсэн гэдгээр шалтаглан хувийн таарамжгүй харьцааны үүсгэж маргалдан, өврөөсөө тал шилтэй архи гаргаж, хохирогчийн толгойн зүүн орчимд цохиж, хагарсан архины шилний хагархайгаар баруун бугалгыг зүссэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.П гийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.С ын баруун бугалга нь зүсэгдсэн шарх булчингийн гэмтэл, зүүн хацар, цээжний зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.С ын “өврөөсөө шилтэй архи гаргаж ирээд толгойн зүүн хэсэг рүү цохиход нь архи нь хагараад нүүр лүү нойтон оргиод явчихсан. Тэгээд толгой эргээд манараад явчихсан. Тэгсэн Г.П мотоциклио унаад явах шиг болсон. Тэгтэл баруун гарын мөр хэсгээс халуу дүүгээд харсан цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх16-17ху/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт №479 дугаар шинжээчийн дүгнэлтийн “Б.С ын биед баруун бугалганы зүсэгдсэн шарх, булчингийн гэмтэл, зүүн хацар, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлтээр, Шүүх шинжилгээний албаны №479 нэмэлт шинжээчийн дүгнэлтийн “Б.С ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлтээр, гэрч Ж.С гийн “Тэгээд би зүүн хашааны 00 руу орчихоод гараад ирсэн чинь Г.П мотоциклио унаад явчихсан Са гийн баруун гар цус болчихсон зүүн гараараа баруун гарынхаа цусыг дараад атгачихсан байсан” гэх мэдүүлэг /хх20-21 ху/, гэрч Т.Б ын “С эгчийн дэлгүурийн үүдэнд Са ах цусаа гоожуулчихсан С эгч гарыг нь уяагаар боогоод зогсож байсан” гэх мэдүүлэг /хх24-25 ху/, гэрч Ч.Баттулгын “Са г чи муу юу гээд байнаа гээд дээлнийхээ энгэрээс архи гаргаж ирээд боль гэж хэлж амжаагүй байтал хальт миний зүүн гарын тохой хэсэг рүү шилтэй архиараа санаандгүй цохьсон. Тэгсэн шилтэй архи нь цав суугаад хагарах гэж байсан. Тэгснээ Са ахын ар хэсэг рүү нь шилтэй архиараа Г.П цохьсон чинь шилтэй архи нь хагарсан. Тэгээд ахиад Са ахын баруун гарын мөр хавь руу нь архины шилээрэээ цохиод гарыг нь зүссэн” гэх мэдүүлэг /хх26-27ху/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ..
Иймд шүүгдэгч Г.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.С хохирол, хор уршигтай холбогдуулан 1.191.210 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.П нь 200.000 төгрөг төлсөн, үлдэх 991. 210 төгрөгийг хохирогч Б.С татгалзсан болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн 1828000000139 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 57-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.П гийн ял шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.П гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-55 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ний өдрийн №485 дүгаар тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 07-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-46 дугаар хуудас/
Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 19-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Манай үйлчлүүлэгч Г.П нь Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багт эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Тогтсон орлогогүй, мал аж ахуйгаа түшиж амьдардаг. Өмнө нь 2 удаа ял шийтгэл эдэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон, хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Өмнөх 2 удаагийн ял шийтгэлээ эдэлж дууссан. Энэ удаагийн үйлдэл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх санкицтай. Энэ зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.П гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.П шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг архины шилний хагархайг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,******* дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баяжих овгийн Г.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг архины шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.П хохирогч Б.С ад 200.000 төгрөгийн хохирол төлснийг, хохирогч Б.С иргэний нэхэмжлэлээс 991.210 төгрөгнөөс татгалзсан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Г.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ