Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 58

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Н” ХХК-ийн захиалгаар бариулсан Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол,  байрны 11 дүгээр давхрын  тоот 33.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Иргэн З.Г нь Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороололд баригдаж байсан “Н” ХХК-ийн 16 давхар 240 айлын орон сууцны барилгаас орон сууц захиалан авахаар “Н” ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* блокны 11 давхрын ******* тоот, 33.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар захиалж, *******-11-******* тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээг байгуулсан болно. Орон сууцны үнэ болох 37.202.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр төлснөөр төлбөр тооцоо бүрэн дууссан ба үүнийг баталгаажуулж “Н” ХХК-иас Орон сууц захиалагчийн “*******атламж” олгосныг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргасан. 

Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед 2015 ондоо багтаан ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө гэж байсан боловч 2016 оны 4 дүгээр сарын үед барилгыг улсын комисс хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр захиалагч миний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн. 

Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан. Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн аваад мэдүүлэгт заасны дагуу бүртгэл хийхээс татгалзаж, мэдүүлгийг хавсаргасан баримт бичгүүдийн хамт буцаасан. Мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэлээ заахдаа:

1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/24403, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/26208 тоотоор захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байна. 

2. “Н” ХХК-иас жагсаалт гаргаж өгөөгүй байна гэсэн болно. 

Улсын бүртгэгчийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан үндэслэл нь дараах байдлаар хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

“Н” ХХК нь орон сууцны нийтийн зориулалттай барилгын өмчлөгчөөр /50 хувийн гүйцэтгэлийн хэмжээнд/ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дан ганц “Н” ХХК-ийн өмчлөх эрхгүй. Тус компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх эрх үүсэх боломжтой бөгөөд өмчлөгч болохоо хангалттай нотолж гэрээ, батламж, төлбөр төлсөн баримт зэргийг мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн ба энэ нь Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй.” гэх заалттай нийцэж байгаа юм. Гэтэл “Н” ХХК-ийн өр төлбөрөөс болж, өмчлөх эрхээ бүртгүүлж, эд хөрөнгийн үр шимээ хүртэж чадахгүй байгаад гомдолтой байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 24.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль ч гаргах эрхтэй.” гэж заасан. Эндээс дүгнэхэд өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээдийн зөвшөөрөл буюу хүсэлт шаардлагагүй байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах” үндэслэлийг заасан. Иймд уг хуулийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.” гэж заасны дагуу улсын бүртгэгчийн шийдвэр хуульд нийцэхгүй байна. *******үртгэгчийн уг шийдвэр нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж. Эд хөрөнгө өмчлөх эрхээ баталгаажуулах, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эд хөрөнгөө чөлөөтэй иргэний гүйлгээнд оруулж, үр шимийг нь хүртэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. 

Иймд “Н” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дугаар хороолол,  байрны  дүгээр давхрын  тоот 33.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“...Иргэн З.Г-ийн нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж ******* *******, *******, ******* тоот хаяг бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй орон сууцны барилгыг “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтыг бүрдүүлсэн байх тул “Н” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220.... дугаарт бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар дээрх барилгыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/29696, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/24405 дугаар албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагыг шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол тус хуулийн 24.9-т “эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэл хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн үндэслэлээр иргэн З.Г-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан болно. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т заасны дагуу тухай барилгын захиалагч иргэдийн жагсаалтыг “Н” ХХК-аас гаргаж өгөөгүй байх бөгөөд уг жагсаалтыг зайлшгүй авах шаардлагатай байна. Учир нь “Н” ХХК нь тухайн байрны захиалагч иргэдийг хууран мэхэлж нэг орон сууцанд хэд хэдэн захиалгын гэрээг давхардуулан байгуулсан байх бөгөөд захиалагч иргэд нь холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан байдалтай байна. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд иргэн З.Г-ийн өмчлөлд ******* тоот орон сууцыг бүртгэх боломжгүй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн З.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол,  байрны  тоот 33.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, дээрх орон сууцны  өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

“Н” ХХК-ийн барьж байсан Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороололд  байрнаас 33.82 м.кв  талбайтай 2 өрөө орон сууцыг / тоот/ худалдаж авах зорилгоор нэхэмжлэгч З.Г 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нийт 37.202.000 төгрөгийг “Н” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан “Орон сууц барилга захиалагчийн батламж” №160 /батламжийн арын хэсэгт гэрээний нийт үнэ 37.202.000 төгрөгийг 100 хувь 2015 оны 08 дугаар сарын 22-ны төлсөн тухай тэмдэглэлтэй/, “Н” ХХК-ийн мөн өдрийн кассын орлогын ордер, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1067 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдлийг гаргасан ба улсын бүртгэгч 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/24403, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/26208 тоотоор тус тус захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байна. “Н” ХХК-иас жагсаалт гаргаж өгөөгүй байх тул” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.  

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д зааснаар “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагыг шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг”, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-т зааснаар “эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэл хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг” тус тус хориглосон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/29696 болон 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3/24405 дугаар албан бичгүүдээр “... “Н” ХХК-ийн өмчлөл болон хамтран эзэмшилд ... байгаа эд хөрөнгийг тодруулж ...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх” мэдэгдлийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байх тул тус орон сууцны өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1067 тоот албан бичгээр “...2016 оны 3/24403, 1/26208 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн улсын бүртгэлийн Ү-220.... дугаарт бүртгэлтэй “Н” ХХК-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо  дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж  байрны  тоот 33.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээн, бусад хоригийг хэвээр үлдээхийг мэдэгдсэн”, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнийг хориглосон нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилсан байх тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Харин  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 24.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль ч гаргах эрхтэй” гэж заасны дагуу мэдүүлэг гаргагч нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан мэдүүлгийг захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг хангаагүй мэдүүлгийг бүртгэхээс татгалзахад энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч З.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол,  байрны  тоот 33.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр З.Г-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГ*******