Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00092

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00092

 

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03246 дугаар шийдвэртэй,

А-ы нэхэмжлэлтэй Б т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 65,416,736 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинзаяа, Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитораар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанаас чөлөөлөгдсөн.

1.1. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 169 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 18,972,616 төгрөгөөс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож А-д олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар 537 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан А-ы 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б т даалгасугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.

1.2. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 47,007,746 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 45,616,984.33 төгрөг, нийт 92,624,730.37 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс хариуцагчийн өгсөн 27,207,994.05 төгрөгийг хасч тооцохоор 65,416,736.32 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг тооцохдоо 2020 оны 10, 11, 12 сарын цалингийн дундажаар тооцсон учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газарт аудитороор 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр томилсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 27,207,994.05 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Мөн нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо тооцооллын алдаа гаргаж байгаа бөгөөд тус байгууллагын зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Тодруулга авах тухай 04/1092 тоот албан бичгээр дундаж цалин хөлсийг хэрхэн тооцох талаар тодруулга авахад 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 06/1350 тоот албан бичгээр ...12 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн буюу 12 дугаар сард бүтэн ажиллаагүй байх тул тухайн албан хаагчийн дундаж цалин хөлсийг 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин хөлснөөс нь тооцох боломжтой... гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Үндэсний аудитын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 27,418,895 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,997,841.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 27,418,895 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч А-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д тус тус зааснаар А-ы Үндэсний аудитын газраас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баянмөнх нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 309,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 308,872 /238,672+70,200/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Дундаж цалин хөлс тооцохдоо 2020 оны 12 дугаар сард ээлжийн амралтын цалин 4,202,351 төгрөг олгосныг болон унаа, хоолны мөнгийг оруулж тооцолгүйгээр Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин тооцох журам"-ыг 7-д заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.2.2, 8.2.3-т дурдсан хууль, түүнийг дагалдан гарсан журмын заалтыг зөв хэрэглэсэн боловч дундаж цалин хөлсийг тооцсон тооцоолол нь буруу бодогдсон байна гэж үзэж байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалын хавсралт болох Дундаж цалин хөлс тодорхойлох журам-аар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх ажилгүй байсан хугацааны ажлын 260 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг, 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-аар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 74 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тус тус тооцсон.

Шүүхийн зүгээс дундаж цалин бодох сүүлийн 3 сар нь заавал бүтэн байна, эсвэл өмнөх 3 сар гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байгааг харгалзаж үзсэнгүй. Дундаж цалин хөлсийг бодохдоо 2020 оны 10-12 дугаар сарын цалин хөлсөөс бодох ёстой.

4.2. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тодорхойлоход нэг өдрийн дундаж цалин 11,930,484.66:58 хоног=205,698.01 төгрөг, (11,930,484.66:58 хоног8 цаг) нэг цагийн 25,712,25 төгрөг болно. Нэг өдрийн дундаж цалин тооцохдоо тухайн сарын ажилласан өдрийн тоонд хувааж тооцно гэснээс тогтмол 21.5 хоног хувааж тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тодорхойлоход нэг өдрийн дундаж цалин 16,132,835.91:58 хоног=275,152.34 төгрөг, (16,132,835.91:58 хоног8 цаг) нэг цагийн 34,769,04 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны ажлын хоногийг тооцвол 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа ажлын 162 хоног, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажлын 98 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэлх ажлын 74 хоног, нийтдээ ажлын 334 хоног ажилгүй байсан хугацаа болно.

4.3 Иймд нийт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг дараах гурван хэсэгт хувааж тооцов. Үүнд:

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацаа ажлын 162 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 өдрийн цалин 205,698.01 төгрөгөөр тооцоход 33,323,077.62 төгрөг,

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацаа ажлын 98 хоногийн цалинтай тэнцэх олговорт 1 өдрийн цалин 205,698.01 төгрөгөөр тооцоход 20,158,404.98 төгрөг,

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэлх ажлын 74 хоногийн цалинтай тэнцэх олговорт 1 өдрийн цалин 278,152.34 төгрөгөөр тооцоход 20,583,273.16 төгрөг, нийт 334 хоногийн цалинтай тэнцэх олговорт (33,323,077.62 төгрөг +20,158,404.98 төгрөг+20,583,273.16) 74,064,756.36 төгрөг болно.

Энэхүү тооцооллыг үндэслэн нийт ажилгүй байсан хугацааны ажлын 334 хоногийн цалинтай тэнцэх олговорт 74,064,756.36 төгрөг авахаас 2022 оны 7 дугаар сарын 29-нд 27,207,994.05 төгрөгийг хүлээн авсан билээ. Үлдэгдэл 46,856,762.31 төгрөгийг авахаар тооцож байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/03246 тоот шийдвэрээр 27,418,895 төгрөгийн олговрыг олгохоор шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна.

4.4 Тус шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 4 заалт алдаатай бичигдсэн. Нэхэмжлэгч А- улсын тэмдэгтийн хураамжид 528,274 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн бөгөөд шүүхийн шийдвэрт бичигдсэн зүйлээс харахад хуулийн холбогдох заалтыг зөв ашигласан атлаа тооцооллыг буруу хийж, миний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн талаар дурдалгүй, надад хамааралгүй хүний нэрийг тогтоох хэсэгт дурдсан нь нэг талыг баримтлан тооцооллыг санаатай буруу хийсэн нь нэхэмжлэлийг үнэн зөв шийдвэрлэхийг урьдал болголгүй хариуцагч талд хэргийг шийдвэрлэсэн мэт харагдаж байна.

2022 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 27,207,994.05 төгрөгийн олговор хүлээн авсан бөгөөд Иргэний анхан шатны шүүхээс 27,418,895 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан. Үүнээс үлдэгдэл 19,437,867.31 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хууль болон журамд зааснаар ажилгүй байсан хугацааны олговорыг олгосон тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Мөн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б т холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 65,416,736 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалаар Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгож, А-ыг урьд эрхэлж байсан ажил болох Нийслэл дэх аудитын газрын Санхүү аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, А-ы 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь А-ыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр урьд эрхэлж байсан ажил болох Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 27,207,994 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр олгожээ.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т нийцсэн дүгнэлтийг өгсөн байна.

 

4. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 584 дүгээр магадлалын дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорыг хүлээн авсан боловч үүний зөрүүг нэхэмжилсэн байх тул энэ шаардлагыг шүүх шийдвэрлэх ёстой.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн энэ хэсгийг хүчин төгөлдөр шийдвэртэй үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэлт өгөхгүй гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг залруулж, шүүхийн шийдвэрийн дагуу авсан ажилгүй байсан хугацааны олговорын зөрүү нэхэмжилсэн шаардлагад дүгнэлт өгөх нь зүйтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй тул шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгоно.

 

4.1. Хариуцагч нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалын дагуу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 27,207,994 төгрөгийг нэхэмжлэгчид олгохдоо түүний 2020 оны 9-11 дүгээр сард авсан цалин хөлсийг ажилласан ажлын 63 хоногт харьцуулан бодсон байна.

Үүний дагуу ажлын 1 хоногийн дундаж цалинг 160,994.5 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 164 хоногийн /нэхэмжлэгч 162 хоног гэж тодорхойлсон/ олговор 26,403,023 төгрөг гэж тооцоод бодитоор 27,207,994 төгрөг олгосон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д нийцэж байгаа учир дээрх хугацааны олговорыг дутуу олгосон гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар А- нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн 2020 оны 9-11 дүгээр сард авсан цалин хөлсөд үндэслэн ажлын 1 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг 164,185 төгрөгөөр тооцож ажлын 167 хоногийн олговорт 27,418,895 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн ажлын 1 хоногт ногдох олговорыг тооцсон хэмжээ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасан аргачлалын дагуу тооцоход гарсан 160,994 төгрөг гэх хэмжээнээс илүү байгаа боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.

 

5.1. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажилгүй байсан 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаа нь ажлын 172 хоног байхад анхан шатны шүүхийн ажлын 167 хоногоор тооцсон байгааг залруулна.

Гомдлын энэ хэсгийг хангаж, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 27,418,895 төгрөгийг 28,239,820 төгрөг /164,185 төгрөг172 хоног/ болгож, холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс дундаж цалин хөлсийг тооцохдоо 2020 оны 12 дугаар сарын цалин хөлсийг оруулан тооцох ёстой, ажлын 1 хоногийн олговор 205,698 төгрөг гэж маргаж буй ч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсний улмаас тэрээр тухайн 12 дугаар сард бүтэн ажиллаагүй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөнд үндэслэн тодорхойлохдоо зөвхөн бүтэн ажилласан сарын цалин хөлсийг оруулан тооцох ёстой тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа баримтласан тооцоолол нь холбогдох журамд нийцээгүй учир ажилгүй байсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговороос илүү нэхэмжилсэн 37,176,916 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлийн 46.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцнэ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт энэ хэргийн тэмдэгтийн хураамжийг хуваарилаагүй байх тул тухайн заалтыг өөрчлөн найруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 27,418,895 /хорин долоон сая дөрвөн зуун арван найман мянга зуун ерэн тав гэснийг 28,239,820 гэж, 37,997,841.32 /гучин долоон сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун дөчин нэгэн төгрөг, гучин хоёр мөнгө/ гэснийг 37,176,916 гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын 27,418,895 гэснийг 28,239,820 гэж өөрчилж,

3 дахь заалтыг хүчингүй болгож,

4 дэх заалтыг 3 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үндэсний аудитын газраас 299,199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,139 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ