Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 680

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811099140800 дугаар 186/2018/0658/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,  

Улсын яллагч Э.Бадрал,                                    

Шүүгдэгч, хохирогч Б.М,

Шүүгдэгч, хохирогч Э.Б /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Бодь электроникс” ХХК-д инженер мэргэжилтэй, гэр бүлийн байдал 2, эхнэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.М

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Хангай базар овогт Э.Б

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чигаго” баарны гадна хохирогч Э.Бтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих

шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чигаго” баарны гадна хохирогч Б.Мтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг      

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг     

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

 Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд: ... эхлээд манай эхнэр гараад явсан бөгөөд би араас нь гарч явсан чинь бааранд байхад надаас архи тамхи гуйж байсан нэг залуу хүрч ирээд эхнэр Номин-Эрдэнийг Чикаго баарны хажуу талын машин зам дээр түлхэж унгаасан. Би очоод яаж байгаа юм бэ гээд барьж аваад нөгөө залууг унагаасан. Тэгсэн нөгөө залуу миний нүүр рүү нь цохиод авсан бөгөөд би дээрээс нь дараад байж байхад баарны хамгаалагч нар дотроос нь гарч ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-9/,

Хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд: ... би харсан чинь нэг эмэгтэй хоёр эрэгтэй баарны хамгаалагчтай маргалдаад нөгөө эмэгтэй нь хэл ам хийгээд орилж хашгираад л байсан. Энэ үед нөгөө эмэгтэйг миний найз битгий ингэ эмэгтэй хүн муухай шүү дээ гэж хэлэх үед намайг маш ихээр доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би түлхсэн чинь нөгөө эмэгтэй ойчсон. Тэр үед хажуу талд явж байсан хоёр залуу нь учир зүггүй намайг зодоод эхэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-12/,

Гэрч Ж.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд: ...Бид гурав тэндээ нэг шил 0,5 литрийн архи уучихаад бид нар гарах болоод Мөнхтамир, Ганзориг хоёр тооцоогоо хийх гэж үлдээд би гадаа үүд рүү нь дөнгөж гартал нэг согтуу залуу хажуугаар шүргээд аймаар ууртай гарахаар нь хүүе чи яаж байнаа гэтэл эргэж хараад уурлаад гичий минь гэх мэтээр хараагаад баруун мөр орчимд түлхээд газар унагаасан. Тэр үед Мөнхтамир цаанаас гарч ирээд чи яаж байнаа, чи яахаараа манай эхнэрийг гичий гэдэг юм гээд маргалдаад барилцаж авсан... гэсэн мэдүүлэг /хх-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №8350 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Мөнхтамирын биед зүүн нүдний дээд зовхины зулгаралт, баруун богтос ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8130 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Э.Б-н биед баруун нүдний ухархайн доторх хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хугарал, зөөлөн эдийн няцрал, завьжинд язрал, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун тохоо баруун сарвууны 2,3,4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-19/,

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-42-55/, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-56-68/,

Шүүгдэгч Б.М-ын хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-33/, эмнэлгийн магадлагаа /хх-34/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-35/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-36-37/,

Шүүгдэгч Э.Б-гийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.               

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чигаго” баарны гадна хохирогч Э.Бтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Б.Мын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Баясгалангийн биед учруулсан гэмтлийг миний биед учруулсан нь үнэн. Бид хоёр зодолдож ноцолдох үед тухайн гэмтлүүд үүссэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Бгийн: “...Би ямар ч байсан Мөнхтамиртай зодолдсон. ...Миний биед учирсан гэмтлийг Мөнхтамир л учруулсан гэж бодож байна. Би тухайн үед нилээн халчихсан согтуу байсан...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чигаго” баарны гадна хохирогч Б.Мтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч Э.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөнхтамирын биед учруулсан гэмтлийг миний бие учруулсан

нь үнэн. Бид хоёр зодолдож ноцолдох үед тухайн гэмтлүүд үүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.М-ын “...Эхнэрийг түлхээд унагаасан. Тэрнээс л болж бид хоёр хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.                                                                                

Прокуророос Б.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

Б.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.           

Э.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.           

Шүүгдэгч Б.М, шүүгдэгч Э.Б нар нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

Иймд Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.Бг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 600 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.          

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.М, шүүгдэгч Э.Б нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.