Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811017220781 дугаар 186/2018/0656/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Э.Бадрал,                             

Шүүгдэгч Ц.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ц.Э,

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-496 тоот хашаанд хамтран амьдрагч Л.Нарангэрэлтэй маргалдан улмаар түүн рүү чулуу шидэж байх үедээ насанд хүрээгүй хохирогч О.Энхжингийн толгойн тус газар онож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                 

 

Хохирогч О.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд: ...гэртээ байж байхад ах Эрдэнэ, ахын эхнэр Нарангэрэл нар хэрэлдээд байх шиг байсан, ээж маань гэр рүүгээ оръё гээд орох гэж байхад гэнэт миний дух руу чулуу оноод цус гарсан. Тэгээд манай ээж хүүхдийн толгой хагалчихлаа гээд ах Эрдэнэ рүү уурлаад цагдаа дуудсан. Миний харснаар Эрдэнээ ах Гэрлээ эгч рүү зайл чи гээд чулуу шидээд байсан. Тэгээд намайг оночихсон... гэсэн мэдүүлэг /хх-14/,

 

Гэрч Л.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад шатанд: ...би тэр өдөр ямар нэгэн чулуу энэ тэрийг авч нөхөр рүүгээ шидээгүй. Харин манай нөхөр намайг чулуугаар шидэж байсан. Манайхаас зайл гэж хөөж туугаад байж байхдаа чулуу шидэж тэр охин О.Энхжинг толгойн тус газар нь оносон байсан. Тухайн үедээ ээж нь та нар хүүхдийн толгой хагалчихлаа гээд охиныхоо толгойн дээр гараараа дараад байж байсан... гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Гэрч Б.Оргилын мөрдөн байцаалтын шатанд: ...Тухайн үед охиныхоо толгойг чулуугаар онуулж цус гараад байхаар нь айж сандарсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байцаалт өгөхдөө Нарангэрэлийг л Эрдэнэ ах руу чулуу шидэх гэж байгаад манай охин Энхжинг оносон гэж бодсон. Тухайн үед бүрий тасраад харанхуй болж байсан учраас буруу харсан байна лээ. Нарангэрэл оноогүй, харин Эрдэнэ ах оносон юм байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7242 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. О.Энхжингийн биед духанд  зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.

Шинжээч эмч С.Одончимэг гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Яллагдагчаар Ц.Эрдэний мөрдөн байцаалтын шатанд: ...Би эхнэртэйгээ маргалдаж байгаад түүн рүү чулуу шидэж байх үед хашаанд байсан бэр дүү Оргилын хүүхэд болох О.Энхжингийн толгойн тус газар онож гэмтэл учруулсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм асуудалд холбогдохгүй... гэсэн мэдүүлэг /хх-27/,

 

Хохирогч О.Энхжингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-37/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-38-39/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, Цагдаагийн ерөнхий газрын захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх лавлагаа /хх-31-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

 

Прокуророос Ц.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Ц.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.          

 

Шүүгдэгч Ц.Э нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.      

 

Иймд Ц.Э нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Э өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.