Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811024570816 дугаар 186/2018/0659/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,  

Улсын яллагч Н.Булганчимэг,                                    

Шүүгдэгч М.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хүчит шонхор худалдааны төвд хувиараа түгээлтийн ажил эрхэлдэг, гэр бүлийн байдал 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Жалайр овогт М.Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч М.Т нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүчит шонхор худалдааны төвийн хашаан дотор хохирогч Л.Ууганбатыг цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                   

 

Хохирогч О.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд: ...Би Хүчит шонхор худалдааны төвийн үүдэнд автомашинаас мөнгө хураадаг ажилтай. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би ажлаа хийгээд байж байтал өдөр 13 цагийн орчимд 12-99 УНР улсын дугаартай автомашины жолооч мөнгөө өгөхгүй яваад орчихоор нь “пизда мөнгөө өгчихгүй” гэж хэлтэл нөгөө машины жолооч зогсохоор нь мөнгөө өгөх гэж байна гэж бодоод яваад очтол нөгөө залуу машинаасаа бууж ирээд миний зүүн шанааны орчимд нэг удаа цохьсон. Тэгээд миний эрүү эвгүй болоод гэмтлийн эмнэлэгт үзүүлж зургаа авахуулахад хугарсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10122 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. О.Ууганбатын биед зүүн талын эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-14/,

 

Яллагдагчаар М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд: ...намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Ууганбатын зүүн шанааны орчимд гараараа нэг удаа цохьсон... гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-28/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-20/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-21/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.     

 

Прокуророос М.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

М.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.           

 

Шүүгдэгч М.Т нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд М.Т нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Т өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.