| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0660/Э |
| Дугаар | 685 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811022970776 дугаар 186/2018/0660/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч, хохирогч С.Э,
Шүүгдэгч, хохирогч Э.Н /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой ажилгүй, гэрийн бүлийнбайдал 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овогт Э.Н
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Сансейл” ХХК-д тогооч ажилтай, гэр бүлийн байдал 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт С.Э,
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-511 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч Э.Н-ын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-511 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Этай маргалдан зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн орчим сэрээд хашааныхаа зэрлэгийг хамтран амьдрагч Э.Нын хамт түүж байгаад 2 хүүхдээ аавынх руугаа явуулсан. Урд өдөр нь ууж байсан үлдсэн архийг Н.Наранбаатартай хамт ууж байгаад би дэлгүүр орчихоод ирэхэд Н эхнэртэйгээ утсаар ярьж байсан. Тэгэхээр нь чи дандаа намайг байхгүй хойгуур эхнэртэйгээ ярьж байх юм гэж хардаад хэрүүл болсон. Хэрүүл хийж байхдаа бид хоёр орон дээр ноцолдож байхдаа би орны хажууд байсан цаасны хутгыг аваад Н нуруу руу цохиод, мөн зүүн талын чих рүү нь цохиход цаасны хутгаар зүсэгдсэн. Тэгтэл Н уурлаад миний зүүн талын нүд рүү цохичихоод надаас цаасны хутгыг булааж авах гээд булаацалдаж байгаад гараа зүсчихсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №10065 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-25/,
Яллагдагчаар Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд: ...Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...С.Э-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би нилээн согтолттой байсан... гэсэн мэдүүлэг /хх-36/,
Хохирогч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд: ...Энхүүш дэлгүүр орчихоод ирэхэд би хүүхдүүдтэйгээ ярих гээд эхнэртэйгээ ярьж байтал чи дандаа намайг байхгүй байх үед эхнэр, хүүхдүүдтэйгээ ярьдаг гээд утас авах гэж дайраад байхаар нь би утсаа өгөхгүй ярьж байтал гэнэт нуруу руу час хийгээд явчихсан. Тэгэхээр нь уур хүрээд яагаад байгаа юм бэ гээд нүд рүү нь цохьчихсон. Тэгтэл дахиад надаас утас авах гэж дайраад цаасны хутгаар зүүн чих хэсэг рүү цохиход зүсэгдсэн. Тэгээд цаасны хутгыг булааж авах гээд булаацалдаж байтал Э-ийн гар зүсэгдчихсэн... гэсэн мэдүүлэг /хх-16-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №10075 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-23/,
Яллагдагчаар С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд: ...Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Э.Н-ын биед учирсан гэмтлийг би учруулсан. Би архинаас 3 л уусан, бараг эрүүл байсан... гэсэн мэдүүлэг /хх-37/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-31/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-53-55/,
Шүүгдэгч Э.Н-ын хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /41/, ЦЕГ-н лавлагаа /хх-42/, Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-43-49/, Их Шижир Баялаг ХХК-н хөдөлмөрийн дотоод журмын хавсралт /хх-62/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-65/,
Шүүгдэгч С.Э-гийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, ЦЕГ-н лавлагаа /хх-56/, Мөнх түмэн хүрд ХХК-н тодорхойлолт /хх-63/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-511 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хамтран амьдрагч Э.Нын биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч С.Эгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг, хохирогч Э.Нын: ...надаас утас авах гэж дайраад цаасны хутгаар зүүн чих хэсэг рүү цохиход зүсэгдсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-511 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Этай маргалдан зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Э.Нын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...С.Эгийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Э-гийн “...Нараа уурлаад миний зүүн талын нүд рүү цохичихоод надаас цаасны хутгыг булааж авах гээд булаацалдаж байгаад гараа зүсчихсэн юм...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос С.Э, Э.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
С.Э-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Э.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч С.Э, Э.Н нар нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд С.Э, Э.Н нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 450 нэгж, шүүгдэгч Э.Н-ыг 450 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Э, Э.Н нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.