| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0670/Э |
| Дугаар | 698 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811024100815 дугаар 186/2018/0670/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Ц.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 7 дугаар баг оюутыг 9-15 тоотод түр оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 47 дугаар гудамж 0738 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тайж овогт Ц.Х
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 28 дугаар гудамжны 450 тоотод хохирогч Д.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Д.Гантулга мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчимд Хүрлээ бид хоёр 2 шил архи хувааж уучихаад Хүрлээ өлсөөд байна гээд гараад явсан. Тэгэхээр нь би Хүрлээг гарсных нь дараа хоол хийчихээд Хүрлээг утсаар дуудсан. Хүрлээ манай гэрт орж ирсэн бөгөөд би Хүрлээд хоол аягалаад өгсөн чинь Хүрлээ яасан муухай харж хоол хийж өгдөг юм бэ гээд хэрүүл өдөөд тэгээд бид хоёр маргалдаад гэрээс гарсан. Маргалдаж байгаад Хүрлээ миний нүүр рүү гараараа нэг цохиод, мөргөсөн. Тэгээд хамарнаас цус гараад миний хиймэл шүд бутарсан... гэсэн мэдүүлэг /хх-9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №10328 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-14/,
Яллагдагчаар Ц.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд: ...Гантулга ах бид хоёр үл ялиг зүйлээс болж маргалдаад би яваад өгсөн юм. Тэгээд таньдаг айлдаа унтаж байтал Гантулга ах хоол ид гэж дуудахаар нь гэрт нь орж дахиж маргалдсан. Тэгээд хашаанд нь гарч би Гантулга ахын нүүр рүү 1 удаа мөргөөд гараараа хоёр удаа цохиж гэмтэл учруулсан. ...Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оноож өгөхийг хүсэж байна... гэсэн мэдүүлэг /хх-19/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-22-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 28 дугаар гудамжны 450 тоотод хохирогч Д.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Ц.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Ц.Х-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Ц.Х нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Ц.Х-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Х өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.