| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/12027/И |
| Дугаар | 191/ШШ2026/02215 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02215
2026 02 09 191/ШШ2026/02215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******ийн гудамж, ******* ******* ******* *******, 11 давхар, ******* тоот, Баян өндөр ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хороо, гудамж-, т /РД: / холбогдох
178,407,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян өндөр ХХК-ийн захирал Э.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баян өндөр ХХК-ийн гүйцэтгэх захирал Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь тэй 2025 оны 05 сарын 26-ны өдөр урсгал засварын бараа материал худалдан авах УХТЭ/20250102010-1 тоот гэрээ байгуулсан.
Гэрээгээр манай компани 135,069,880 төгрөгийн үнэ бүхий сантехникийн сэлбэг материалыг худалдан авагч тал болох т гэрээний тусгай нөхцлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх үүрэгтэй байсан.
Нийлүүлэгч тал нь худалдан авагч талд гэрээний гэрээнд заасан хугацааны дотор гэрээнд заасан сантехникийн сэлбэг, материалыг нийлүүлж, 2025 оны 06 сарын 30-ны өдөр материал хүлээн авах комиссын акт болон мөн өдөр нь гэрээг дүгнэсэн актыг үйлдэж, гэрээний үүрэг дуусгавар болсон.
Манай компани нь гэрээнд заасныг дагуу бараа материалаа нийлүүлж гэрээг дүгнэсэн байхад худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрөөс нэг ч төгрөг төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж байна.
Манай компанийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг төлөхийг т удаа дараа бичгээр шаардлага өгөхөд хариу өгдөггүй, биечлэн очиж уулзахад санхүүжилт орж ирээгүй гэх хариуг өгдөг.
Тус Баян өндөр ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас 2025 оны 03 сарын 17-ны өдөр зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа тухайн зээлийн санхүүжилтээр явуулж байгаа.
Гэтэл нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, гэрээний дагуу төлөх төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан зээлийн төлбөр төлөх хугацаа гэрээний төлөлттэй холбоотой хойшлон зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2025 оны 11 сарын 05-ны өдрийн байдлаар 128 хоног болж байгаа бөгөөд уг хугацаанд ногдох алданги 34,577,920 төгрөг болж байна.
Иймд хариуцагч ээс гэрээний үндсэн төлбөр 135,069,880 төгрөг, алданги 34,577,889 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 8,759,731 төгрөг, нийт 178,407,501 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага Баян өндөр ХХК-тай 2025 оны 05 сарын 26-ны өдөр урсгал засварын бараа материал худалдан авах УХТЭ/20250102010-1 тоот гэрээг байгуулан ажилласан.
Уг гэрээний манай байгууллага 135,069,880 төгрөгийн бараа материалыг гэрээний дагуу хүлээн авсан нь үнэн бөгөөд үүнтэй холбоотой маргаан байхгүй бөгөөд уг төлбөрийг Баян өндөр ХХК-тай хугацаа тохиролцон төлөхөд татгалзах зүйлгүй.
Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алданги 34,5677,889 төгрөгийг төлөх боломжгүй байна.
Учир нь манай байгууллага эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, улсын хэмжээнд дүрс оношлогоо, цөмийн оношлогоо, эмчилгээ, цацраг идэвхит эм үйлдвэрлэл, лаборатори дурангийн оношлогоо, дурангийн мэс заслын төрөлжсөн мэргэжлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн болно.
Эрүүл мэндийн яамны 2025 оны 11 сарын 27-ны өдрийн А/446 дугаартай тушаалаар эмнэлгийн дүрэм, зохион байгуулалт бүтцийн дагуу ажиллаж байна. Уг дүрмийн 5 дугаар зүйлд эмнэлгийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ гэж заасан ба 5.1.1-т төсөв гэж заасан.
Мөн дүрмийн 5.3 дахь хэсэгт нь санхүүжилт, эд хөрөнгийг үндсэн зорилго холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зориулалтын дагуу ашиглаж, ил тод байдлыг хангана гэсний дагуу өнөөдрийг хүртэл шилэн дансны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн мэдээллийг ил тод байдлаар байршуулан ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр Монгол Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд: Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих гэж заасан.
Тус ажил нь нэн чухал яаралтай буюу манай байгууллага нь 2025 оны 05 сарын 23-ны өдөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад хандан 1/273 тоот албан бичгээр дэмжлэг хүсч хүсэлт хүргүүлж байсан.
Төсөв баталж өгөхийг шаардаж ажиллаж байсан бөгөөд уг урсгал засвар хийгдээгүй тохиолдолд эмнэлгийн үйл ажиллагаа доголдох талаар мэдэгдэж байсан.
Үүнээс хойш 2025 оны 07 сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газарт 1/954 тоот, 2025 оны 07 сарын 24-ний өдөр 2/982 тоот, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 1/1155 тоот албан бичгээр, мөн Сангийн яаманд 2025 оны 09 сарын 18-ны өдөр тус тус хүсэлт хүргүүлж байсан боловч урсгал засварын төлбөрийг төсөвт суулгаагүйн улмаас төлөлт хийгдээгүй.
Иймд хугацаа хэтрэлтээс үүссэн нөхцөл байдал нь манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан тул алданги 34,557,889 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч Баян өндөр ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2025 оны 03 сарын 17-ны өдөр зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж үйл ажиллагаагаа зээлийн санхүүжилтээр явуулсан үйлдэл нь хариуцагч тэй хамааралгүй.
Учир нь дээрх зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь зээлийн хөрөнгийг хүлээн авч ашигласан, эрсдэлийг нь өөрөө үүрэх ёстой этгээд нь Баян өндөр ХХК болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж зааснаар анз нь үүргээ биелүүлээгүй үед урьдчилан тогтоосон мөнгөн хариуцлага бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу ноогдох алдангийг хүлээн зөвшөөрч байгаа учир анхны гэрээний хариуцлагын бүтэц бүрэн хангагдсан байна.
Гэтэл гэрээний үүргээ зөрчиж гэрээний дагуу төлбөр мөнгөө тогтоосон хугацаанд огт хийгээгүйгээс шалтгаалан компанийн банкны зээлийн төлбөр төлөх хугацаа гэрээний төлөлттэй холбогдон хойшилж уг төлбөрт ногдох зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн үйлдэл нь гэрээнээс учирсан хохирол биш болно.
Учир нь хохирол гэрээний шууд ба зайлшгүй үр дагаварт хамаарах бөгөөд гуравдагч этгээдийн байгуулсан зээлийн гэрээний үр дагавар нь хариуцагч талтай байгуулсан гэрээний шууд үр дагавар биш. Банкны зээлийн хүүгийн өсөлтийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Баян өндөр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 43,337,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Баян өндөр ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, итгэмжлэл,
2025 оны 05 сарын 26-ны өдрийн урсгал засварын бараа материал худалдан авах тухай УХТЭ/20250102010-1 тоот гэрээний хуулбар,
2025 оны 06 сарын 30-ны өдрийн УХТЭ/20250102010-2 тоот материал хүлээн авсан комиссын акт, гэрээ дүгнэсэн баримт,
Баян өндөр ХХК-ийн Худалдаа хөгжлийн банктай 2025 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,
Эрүүл мэндийн яамны 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 2/31 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг,
эмнэлгийн Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт хүргүүлсэн 2025 оны 07 сарын 24-ний өдрийн 2/982 тоот, 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 1/1155 тоот, 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 1/954 тоот, Сангийн яаманд хүргүүлсэн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 1/1182 тоот, Сангийн яамны төрийн бичгийн дарга Ж.Ганбатад хүргүүлсэн м2025 оны 05 сарын 23-ны өдрийн 1/768 тоот албан бичгүүд, төсвийн тайлан зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян өндөр ХХК нь хариуцагч т холбогдуулан 178,407,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Гэрээний үндсэн төлбөр 135,069,880 төгрөг,
Алданги 34,577,889 төгрөг,
Гэрээнээс учирсан хохирол 8,759,731 төгрөг/
Нэхэмжлэгч Баян өндөр ХХК нь хариуцагч тэй 2025 оны 05 сарын 26-ны өдөр УХТЭ/20250102010-1 тоот урсгал засварын бараа материал худалдан авах гэрээг Монгол Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 39 дүгээр зүйлийг тус тус үндэслэн байгуулсан гэжээ.
Уг гэрээний дагуу нийлүүлэх барааны нийт дүн 135,069,880 төгрөг гэх тендерийг хүлээн зөвшөөрч, гэрээнд заасан сантехникийн сэлбэг, материалыг 2025 оны 05 сарын 26-ны өдрийн дотор нийлүүлэх, барааны үнийг худалдан авагч төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохирчээ.
Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 4-12 дугаар тал/
Талууд 2025 оны 06 сарын 30-ны өдөр УХТЭ/20250102010-1/2 дугаартай сантехникийн бараа материалыг хүлээн авсан акт үйлдэн, мөн гэрээг дүгнэсэн баримт үйлдсэн байх ба хариуцагч нь гэрээ байгуулсан, гэрээний дагуу бараа материал хүлээн авсан, гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын чанартай холбоотой маргаагүй.
Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрт 135,069,880 төгрөгийг төлөх тухайгаа маргаагүй бөгөөд гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй нь урсгал засварын төлбөрийг төсөвт суулгаагүйн улмаас төлөөгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба худалдан авагч тал хүлээн авсан бараа материалын үнийг төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 2.6-д Бараа нийлүүлэх хугацаа 2025.05.25-2025.06.30,
4.17-д Алданги тооцох эсэх: Тийм, Захиалагч болон нийлүүлэгч үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувь
Иргэниий хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу худалдан авагч алданги төлөх үүрэгтэй.
Тухайн байгууллагын гэрээний дагуу төлөх төлбөрийг төсөвт суутгаагүй гэх тайлбар нь талуудын хооронд харилцан тохиролцон байгуулсан гэрээний дагуу хүлээх хариуцлагаас буюу алданги төлөх үүргээс лөгдөх үндэслэл болохгүй.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 3.9-д Төлбөр төлөх хугацаа: Гүйцэтгэлээр сар бүрийн 5-ны дотор гэж заасан ба гэрээний үүргийг биелүүлэх хугацааг тогтоосон тул төлбөр төлөх хугацааг 2025 оны 07 сарын 05-ны өдрөөр тооцох үндэслэлтэй тул уг алданги тооцсон 2025.06.30-2025.11.05 хүртэл хугацаанаас 6 хоногт ногдох алдангийг хасч тооцох үндэслэлтэй.
135,069,880 төгрөг*0,2 хувь=270,139.76 төгрөг /1 хоногийн алданги/
270,139.76 төгрөг 6 хоног=1,620,838 төгрөг,
34,577,889 төгрөгөөс -1,620,838 төгрөг=32,957,051 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасан.
Хариуцагч тэй урсгал засварын бараа материал худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2025 оны 03 сарын 17-ны өдөр 1,100,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх гэрээ байгуулан, тухайн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон нь хариуцагч талтай байгуулсан гэрээний үүрэгтэй хамааралгүй тул гэрээнээс учирсан хохирол 8,759,731 төгрөгийг хариуцагч хариуцахгүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ээс гэрээний үндсэн төлбөр 135,069,880 төгрөг алданги 32,957,051 төгрөг, нийт 168,026,931 төгрөг гаргуулан нэхэмждэгч Баян өндөр ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,380,570 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ээс 168,026,931 төгрөг гаргуулан нэхэмждэгч Баян өндөр ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,380,570 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Баян өндөр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,0,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 998,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баян өндөр ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН