| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0674/Э |
| Дугаар | 700 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 1811003930737 дугаар 186/2018/0674/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 1996 оны 06 дугаар сарын 25-нд хугацаа дуусч суллагдсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 346 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1996 оны 06 дугаар сарын 25-нд хугацаа дуусч суллагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 03 дугаар сарын 16-нд хугацаа дуусч суллагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 267 дугаар захирамжаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, оногдуулсан ялыг 4 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож 2009 оны 11 дүгээр сарын 06-нд эдлээгүй үлдсэн 2 жил 29 хоног хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгаллзаж суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоол, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 29 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Х.Б
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Х.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор А.Оюунцэцэгийн лангуун дээр тавьсан гар цүнхтэй эд зүйл болон Самсунг Эс-5 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 399.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвд 2 хүүхэн хүүхэдтэйгээ тоглож байхдаа гар утсаа лангуун дээр тавьсан. Түүнийг нь аваад Тэди төвийн урд очоод гадаа зогсож байсан хүнд 120.000 төгрөгөөр зарж хоол хүнс, хувцас авсан... гэх мэдүүлэг
Хохирогч А.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад Алтжин бөмбөгөр худалдааны төв рүү ирээд гэр орондоо идэж уух зүйл цуглуулаад явж байсан ба гэр ахуйн бараа зарж борлуулдаг 1326 дугаар лангууны хажууд явж байгаад тухайн лангуун дээр гар цүнхээ тавиад хүүхдээ эгчдээ үүрүүлчихээд эргэх хооронд лангуун дээр тавьсан цүнх алга болсон байсан. ...хамгаалагчтай нь уулзаад камерын бичлэг шүүлгэхэд камерын бичлэг дээр нэг эмэгтэй хүн миний цүнхийг хулгайлан авч байгаа бичлэг байсан. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Би алдсан эд зүйлсээ нэхэмжлэх болон хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй… гэсэн мэдүүлэг /хх-20-26/,
Гэрч Г.Нямцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...би тухайн үед тус лангуунд худалдагчаар ажиллаж байсан ба 19 цагийн үед нэг эмэгтэй манай лангуунаас вок, саван зэрэг ахуйн хэрэглээний зүйл худалдаж авч байсан юм. Тэр эмэгтэй өлгийтэй жаахан хүүхэдтэй явж байсан. Нөгөө эмэгтэйг гэнэт хүүе, яанаа миний цүнх алга болчихлоо гээд ийш тийш яваад байсан. Хэргийн талаар би тэр эмэгтэйг хэлэхэд л мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-28/,
Гэрч О.Итгэлсүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...Оюунцэцэг хүүхдээ авах хоорондоо барьж явсан гар цүнхээ лангууны хажуу талын хураасан бараан дээр цүнхээ тавьсан. Эргээд би цүнхийг нь авах гэсэн алга болсон байсан. ...Оюунцэцэгийн авч явсан эд зүйл гэвэл эмэгтэй хүний ягаан өнгийн хажуудаа үүрдэг том цүнх, дотор нь хүүхдийн хувцас, бор шаргал өнгийн Самсунг Эс-5 загварын гар утас, түлхүүрүүд, түрүүвч, бугуйн цаг бусад зүйлсийнх нь содон шинж тэмдгийг сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч гэсэн бичиг баримт, бугуйн цаг зэрэг эд зүйлс байсан... гэсэн мэдүүлэг /хх-30/,
Гэрч З.Баяр-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд: ...хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 1326 дугаар лангуунд үйлчлүүлж байгаа бололтой жаахан хүүхэдтэй эмэгтэй гар цүнхээ хажуудаа тавиад лангуунаас бараа худалдаж авах үед нэг жижигхэн биетэй эмэгтэй өмссөн хувцасыг нь сайн санахгүй байна, араар нь өнгөрөх үедээ хажуудаа тавьсан байсан гар цүнхийг нь аваад явж байгаа бичлэг байсан. ...Камерын бичлэгээс харахад хулгай хийж байгаа эмэгтэй нь ганцаараа явж байсан... гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Яллагдагчаар Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвөөр хүнтэй уулзаж хоолны мөнгө олох зорилготой явж байсан чинь 1 дүгээр давхарт 2 эмэгтэй нэг нь нэг жаахан хүүхэд тэвэрсэн байсан санагдаж байна. Лангуунаас худалдан авалт хийж байгаа бололтой хажуу лангууны урд талын бараан дээр эмэгтэй хүний гар цүнх байхаар нь нөгөө цүнхийг нь хулгайлан аваад хойд талын замаар гарч ямар ч гэсэн нэг байрнуудын дунд очиж нөгөө цүнхээ онгойлгож үзтэл Эс-5 загварын гар утас, түрүүвч л лав байсан. Би цааш нь лавшруулж үзээгүй өөр ямар эд зүйл байсныг мэдэхгүй байна. Гар цүнх болон бусад эд зүйлсийг нь хажууд байрлах байрны орц руу оруулж хаячихаад Тэнгис кинотеатрын замын урд талд гарч Тэди төвийн ойролцоо хүмүүс байхаар нь утас авах уу гэсэн чинь авна гэхээр нь үл таних эрэгтэй хүнд гар утсыг 120.000 төгрөгөөр зарчихаад мөнгөөр нь хувцас хунар, идэж уух зүйлс аваад дууссан... гэсэн мэдүүлэг /хх-44-46/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-34-35/, Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-47/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, захиргааны зөрчлийн мэдээлэл /хх-57/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар зүйлийн хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-67/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-82-83/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 346 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-84-86/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-87/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-88/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-89-90/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-91-94/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-98-100/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор А.Оюунцэцэгийн лангуун дээр тавьсан гар цүнхтэй эд зүйл болон Самсунг Эс-5 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 399.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор А.Оюунцэцэгийн лангуун дээр тавьсан гар цүнхтэй эд зүйл болон Самсунг Эс-5 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 399.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвөөр хүнтэй уулзаж хоолны мөнгө олох зорилготой явж байсан чинь 1 дүгээр давхарт 2 эмэгтэй нэг нь нэг жаахан хүүхэд тэвэрсэн байсан санагдаж байна. Лангуунаас худалдан авалт хийж байгаа бололтой хажуу лангууны урд талын бараан дээр эмэгтэй хүний гар цүнх байхаар нь нөгөө цүнхийг нь хулгайлан аваад хойд талын замаар гарч ямар ч гэсэн нэг байрнуудын дунд очиж нөгөө цүнхээ онгойлгож үзтэл Эс-5 загварын гар утас, түрүүвч л лав байсан. Би цааш нь лавшруулж үзээгүй өөр ямар эд зүйл байсныг мэдэхгүй байна. Гар цүнх болон бусад эд зүйлсийг нь хажууд байрлах байрны орц руу оруулж хаячихаад Тэнгис кинотеатрын замын урд талд гарч Тэди төвийн ойролцоо хүмүүс байхаар нь утас авах уу гэсэн чинь авна гэхээр нь үл таних эрэгтэй хүнд гар утсыг 120.000 төгрөгөөр зарчихаад мөнгөөр нь хувцас хунар, идэж уух зүйлс аваад дууссан... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Оюунцэцэгийн ...Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад Алтжин бөмбөгөр худалдааны төв рүү ирээд гэр орондоо идэж уух зүйл цуглуулаад явж байсан ба гэр ахуйн бараа зарж борлуулдаг 1326 дугаар лангууны хажууд явж байгаад тухайн лангуун дээр гар цүнхээ тавиад хүүхдээ эгчдээ үүрүүлчихээд эргэх хооронд лангуун дээр тавьсан цүнх алга болсон байсан. ...хамгаалагчтай нь уулзаад камерын бичлэг шүүлгэхэд камерын бичлэг дээр нэг эмэгтэй хүн миний цүнхийг хулгайлан авч байгаа бичлэг байсан… гэсэн мэдүүлэг, гэрч З.Баяр-Эрдэний: ...хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 1326 дугаар лангуунд үйлчлүүлж байгаа бололтой жаахан хүүхэдтэй эмэгтэй гар цүнхээ хажуудаа тавиад лангуунаас бараа худалдаж авах үед нэг жижигхэн биетэй эмэгтэй өмссөн хувцасыг нь сайн санахгүй байна, араар нь өнгөрөх үедээ хажуудаа тавьсан байсан гар цүнхийг нь аваад явж байгаа бичлэг байсан. ...Камерын бичлэгээс харахад хулгай хийж байгаа эмэгтэй нь ганцаараа явж байсан... гэсэн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор А.Оюунцэцэгийн лангуун дээр тавьсан гар цүнхтэй эд зүйл болон Самсунг Эс-5 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 399.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Б нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Х.Б нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-82-94/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч А.Оюунцэцэг хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.