| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0675/Э |
| Дугаар | 701 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811023360779 дугаар 186/2018/0675/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,
Хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Замд зүтгүүрийн депод туслах машинист ажилтай, гэр бүлийн байдал 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Шарнууд овогт Б.Н,
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд тоотод өөрийн эхнэр Т.Номинзулыг зодон хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Т.Номинзул мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зусландаа байсан бөгөөд манай нөхрийн 3 найз ирээд хорхог хийж өгөөд манай нөхөр 3 найзтайгаа хамтдаа 2 шил цагаан архи 2 шил виски хувааж уугаад 20 цагийн орчимд найзууд нь явсан. Найзууд нь явсаны дараа би гэрээ цэвэрлэж байхад манай нөхөр том хүүгээ чи ер нь аавын хүү мөн юм уу үгүй юм уу гээд асуусан чинь манай хүү уйлчихсан. Тэгэхээр нь би хүүгээ аргадаад гадаа гаргасан. Манай нөхөр нь ер нь намайг урд нь уулздаг байсан залуутай байнга ярьж хардаад байдаг юм. Миний урд нь уулзаж байсан залуу руу залга гээд байхаар нь би залгахгүй гэж хэлсэн чинь намайг алгадаад 2-3 удаа элэгдээд зүүн хавирга хэсэгт цохиод байсан. Тэгсэнээ өөрөө энэ амьдралаа өнөөдөр дуусгана гээд хутга бариад над руу чичээд байсан бөгөөд би тэр үед хутганаас нь бултаад байсан чинь газар цус болсон байсан. Тэгээд цусыг хараад болиод сууж байхад нь би хутгийг нь булааж аваад газар шидсэн. Тэгээд миний урдны уулздаг байсан залуу руу залга гээд би хоёр удаа залгахад утсаа авахгүй байсан. Газраар цус болчихсон байхаар нь би цусыг нь арчаад байж байтал миний урд нь уулздаг байсан залуу над руу залгасан байсан. Би утасныхаа дууг нь хаачихсан байсан болохоор мэдээгүй. Тэгээд эргүүлээд намайг залга гээд тэгэхгүй бол ална гээд байхаар нь би гарч гүйгээд ээжийндээ очоод ээжийгээ дагуулаад гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэмтлийн цагдаад бүртгүүлсэн. Би нөхөртэйгээ суухаас өмнө 11 жилийн өмнө найзалж байсан тэр залууг одоо хүртэл яриад намайг хардаад байдаг юм. ... Хутгаар баруун гуянд зүссэн, баруун гаранд хутгаар чичсэн 2-3 удаа элэгдсэн мөн зүүн хавирга хавьцаа цохисон… /хх-12-13/,
Яллагдагчаар Б.Н мөрдөн байцаалтын шатанд: ...Тархи доргилт гэмтэл нь нүүр эсвэл толгой руу цохиход үүссэн байх. Би сайн санахгүй байна. Баруун гуя баруун зүүн булгалганд хатгагдаж зүсэгдсэн шархыг би мах идэж байсан хутгаараа зүссэн юм. Доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун эдийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг би баруун хацар, шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон юм. ...Номинзулын биед гэмтэл учруулснаа би хүлээн зөвшөөрч байна. Амьдралаа бүтнээр нь авч үлдэхийг хүсч байна. Дахин эхнэрээ хардаж зовоохгүй... гэсэн мэдүүлэг /хх 30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10039 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт /хх-25/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-38/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-41-43/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-44/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-45-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд тоотод өөрийн эхнэр Т.Номинзулыг зодон хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Б.Н-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Б.Н нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Б.Н-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Н өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.