Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 702

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811022370810 дугаар 186/2018/0676/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Ш.Хосбаяр,                             

Шүүгдэгч Ө.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор худалдааны төвд мах бэлтгэгч ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр, хүүхдүүдийн оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ө.А

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ө.А 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 1 дүгээр гудамжинд согтуурсан үедээ С.Эрхэмбаяртай маргалдан хамар хэсэгт нь мөргөж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр найзтайгаа пиво уух гээд Саппоро руу явсан юм. Тухайн газар пиво уух гэсэн боловч хохирогч бид нарыг эндээс гар гэсэн. Гарах гэсэн боловч хохирогч нь манай найзыг зодож шүүх хурлаар орж байсан талаараа хэлээд манай найз руу дайрахаар нь би боль гэхэд над руу дайрсан.  Хохирогч нь өөрөө эхлэж намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж цохисон... гэх мэдүүлэг                                          

 

Хохирогч С.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...би гэр рүүгээ харих гээд явж байтал ...сагсны талбай дээр зус таних Ганбаяр гээд хүүхэд сууж байхаар нь ороод ахын дүү өнөөдөр шүүх хурал чинь болсон энэ хавиар битгий яваад бай дахиад асуудал үүсээд шоронд явна шүү гэж хэлээд сагсны талбайгаас гарах гэсэн чинь өөдөөс хоёр залуу хүрээд ирэхээр нь би энд архи уулгахгүй шүү гээд нөгөө хоёр залуутай маргалдаад байж байтал араас нэг залуу “32-т чи муу томрохгүй шүү” гэж хэлэхээр нь эргээд хартал өглөө шүүх хурал дээр байсан Энхмандах гээд залуу байсан. Тэгэхээр нь би Энхмандахыг “чи муу өнөөдөр хэдэн бацаанд цохиулчихаад гонгиноод явж байсан биз дээ, чамтай харьцахгүй” гэсэн чинь шар царайтай залуу /Амгаланбат/ нь миний хамар руу мөргөчихсөн. Тэгээд би нүүрээ татаад тонгойсон чинь Энхмандахын дүү нь гээд залуу /Энхтулга/ араас татаад хавсраад газар унагаасан. Тэгээд намайг газар унасан байхад тал талаас өшиглөөд байсан. Тэгээд тэр хавийн хүмүүс салгасан бөгөөд би босч ирээд шар залууг /Амгаланбат/ явуулахгүй гээд бариад авсан. Тэгтэл шар залуу над руу дахиад дайрсан. Энэ үед манай эхнэр Сайнбилэг хүрч ирээд салгах гээд араас нь зулгаагаад байсан. Тэгтэл шар залуу манай эхнэрийн гэдэс рүү нь нэг удаа жийсэн юм байна лээ. Тэгээд би Ганбаяраар цагдаад дуудлага өгүүлээд шар залуу /Амгаланбат/-г тэлээнээс нь зуураад цагдаа иртэл явуулаагүй. Ингээд цагдаа нар ирээд тэр шар залууг аваад явсан. ...Би тэр залуучуудыг хүүхдийн сагсны талбай дээр архи уулгахгүй гээд маргалдсан юм. ...Хамар руу Амгаланбат мөргөж хугалсан, зүүн чихний дэлбээ хүзүү, зүүн шуу, зүүн сарвууны 5 дугаар хуруунд зулгаралт гэмтлүүдийг сүүлд Амгаланбатыг явуулахгүй гээд зууралдаж байх хооронд үүссэн байх. Нөгөө хоёр нь  бол сүйдтэй гэмтэл шарх учруулаагүй... гэсэн мэдүүлэг /хх-8-9/,                                 

 

Гэрч Т.Энхтулга мөрдөн байцаалтын шатанд: ...Амгаланбатыг цохиход тэр залуугийн хамраас нь цус гарсан... гэсэн мэдүүлэг /хх-12-13/,                                                                       

 

Гэрч Т.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд: Тэр хоёр нэг нэгнийгээ нилээн хэдэн удаа цохиж авсан. Тэр залуугийн хамарнаас нь цус гарсан... /хх-14-15/,                                                                                                                                      

Яллагдагчаар Ө.А-ын мөрдөн байцаалтын шатанд: ...Энхмандахыг заамдаад авахаар нь би бултаад нүүр рүү нь мөргөчихсөн. ...Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оноож өгнө үү... гэсэн мэдүүлэг /х28-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №9431 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ө.А-ын биед хүзүү, сарвуу, гуянд зулгаралт, жавьжинд жижиг язралт, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-22/,

           

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Ө.А 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 1 дүгээр гудамжинд согтуурсан үедээ С.Эрхэмбаяртай маргалдан хамар хэсэгт нь мөргөж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.           

 

Прокуророос Ө.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Ө.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.          

 

Шүүгдэгч Ө.А нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Ө.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ө.А өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.