| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0674/Э |
| Дугаар | 703 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811003630836 дугаар 186/2018/0674/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч С.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, эхийн хамт оршин суудаг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 192 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /цагдан хоригдсон 24 хоногийг 1 хоногийн 8 цагт шилжүүлж ялаа эдэлж дууссанд тооцсон/ Алтан шарнууд овогтой С.М
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч С.Мд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” худалдааны төвийн барааны лангуунаас хохирогч Ч.Эрдэнэчимэгийн Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Nice-89 худалдааны төвийн 3 давхарт байрлах өөрийнхөө барааны лангуун дээр сууж байсан юм. Тухайн өдрийн 13 цагийн орчимд үл таних 3 залуу орж ирээд манай лангуу байдаг өрөөний дотор талын хананд өлгөсөн байсан эмэгтэй хүний жирэмсний халаадыг 1 залуу нь асуусан. Тэгэхээр нь би тухайн үед тэр залууд үнийг нь хэлээд байж байсан чинь хамт явж байсан 2 залуу нь орж ирсэн. Сүүлд орж ирсэн 2 залуу халааднаас өөр размер асуугаад байсан. ...би лангууны гадаа тухайн үед өмдөө үзүүлчихээд буцаад өрөө рүүгээ ороход дотор үлдсэн залуу нь “АТМ орчихоод ирье” гэж хэлээд надтай зөрсөн. …Тэгээд би тухайн үед үзүүлсэн халаадаа эвхэж тавьчихаад лангуун доор хийсэн гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч Э.Билгүүтэйгийн мөрдөн байцаалтын шатанд: ...Нилээн сүүлд хоёр сарын дараа мэдсэн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний Валентиний өдөр бид гурав жаахан юм ууж ярьж байхдаа Мөнх-Өлзий тэр үед би утас хулгай хийсэн гэж Хишигжаргал бид хоёрт хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-27/,
Гэрч Б.Хишигжаргалын мөрдөн байцаалтын шатанд: ...Би уг Самсунг Жи-7 загварын утсыг хорооллын Теди худалдааны төвийн гадаа ирээд орох ажил байна гэхэд нь мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-28-29/,
Яллагдагчаар С.М мөрдөн байцаалтын шатанд: ...тухайн үед мөнгөний хэрэг байсан. Тэгээд юм үзээд явж байхад уг гар утас нүдэнд харагдахаар нь гар утсыг нь хулгайлсан юм. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-41-44/,
Дамно ХХК-ийн үнэлгээний “...Самсунг С-7 гар утас 336.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-35-36/,
Барьцаат зээлийн гэрээ /хх-16-17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 526 дугаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос С.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
С.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч С.М нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд С.М нь “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт нийт 11 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасч тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.М өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.