| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2026/00004/И |
| Дугаар | 309/ШШ2026/00290 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 309/ШШ2026/00290
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар *******09/ШШ2026/00290 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, ******* дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* гэх хүнд 2024 оны 0 сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Гэтэл тохиролцсон хугацаанд зээлсэн мөнгө болон хүүг огт өгөөгүй. Надад , гэсэн утсаар мөнгө нэхэж мессеж бичихэд удахгүй өгнө гэсээр байгаад одоо утсаа авахгүй, холбогдохгүй, хаяг нь тодорхойгүй байгаа тул шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргах боломжгүй тул ******* гэх хүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. ******* гэх залуу нь 1994 онд төрсөн *******1 орчим настай, Дорнод аймгийн тамирчин гэх, шар царайтай намхан нуруутай, эрүү нүүрээрээ сахалтай, тухайн үед “” фитнесс клубд заалны багшаар ажиллаж байсан. -ын -р байранд оршин суудаг гэдэг боловч энэ хаяг дээр байдаггүй гэв.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн ******* тал/, дансны гүйлгээний баримт/хх-ийн 4-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч ******* нь 2024 оны 0 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 1 000 000 төгрөгийг 4224694 тоот дансаар хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан гүйлгээний баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч М.******* нь *******д холбогдуулан зээлийн төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл *******гийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч М.*******т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.*******-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баатарчулуун овогтой ******* /РД: /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч М.******* /утас:, /-т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ