Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.От холбогдох эрүүгийн 1811020490744 дугаар 186/2018/0688/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,                             

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, гэр бүлийн байдал 4 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, 1993 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Октябрийн дүүргийн ардын шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 1996 оны 10 дугаар сарын 16-ны одрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 176 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, 1999 оны 08 дугаар сарын 03-ны одөр Баянгол дүүргийн шүүхийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогтой А.О

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч А.О нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах төвийн урд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Ө.Батсайхан, Б.Баярсүрэн нарын үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, мөн хохирогч Б.Баярсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                                                                          

              Хохирогч Б.Баярсүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагт тасгийн даргаас үүрэг авч батлагдсан хуваарийн дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ө.Батсайханы хамт Согоот-113 чиглэлд буюу Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэхээр болсон. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх 12 цаг 16 минутад хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-719 тоотод “нөхөр архи уугаад байнга агсам тавиад байна” гэсэн гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй дуудлагыг хүлээн авч уг хаягаар очиж шалгахад О нь гэртээ агсам тавиад гараад явсан байсан. Буцах замд Зам гүүрийн баазын дээд талд дуудлага өгсөн иргэн Нямсүрэнгийн нөхөр О нь дэлгүүрийн үүдэн дээр байхад очиж шалган Ө.Батсайхан дэслэгч машинаас бууж О-г шаардлага тавьж машинд суулгасан. Ингээд дэслэгч Ө.Батсайхан дуудлага өгсөн эхнэр Нямсүрэнтэй нь уулзаж байх хугацаанд би зам гүүрийн баазын дагуу нэгдүгээр эгнээнд зогсож байгаад зам дээр бөглөрөл үүсгээд байхаар нь замаа чөлөөлж, замын баруун тал руу шахахад О гэгч нь “Зүгээр байхад намайг яагаад авч явах гээд байгаа юм бэ, пиздаанууд минь алалцана шүү, гөлөгнүүдээ” гэж доромжилж салаавч гаргаж байсан. Удалгүй дэслэгч Ө.Батсайхан машинд сууж О гэгчийг саатуулахаар Саатуулах төв рүү авч явсан ба саатуулах явах хугацаанд О хэл амаар доромжилж, бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 12 хороо руу буюу Саатуулах байр руу дөнгөж эргэтэл О нь арын суудлаас дэслэгч Ө.Батсайханы хоолойг хувцаснаас нь татаж хоолойг боолт оруулахаар нь би шууд машинаа зогсоож эргэж хараад О-н гарыг нь тавиулах гээд татсан боловч миний баруун гарыг сарвуу хэсгээр нь доош дарж гэмтээсэн. Ингээд Ө.Батсайхан дэслэгч машинаас бууж уг этгээдийг машинаас гаргаж газар хэвтүүлэн хоёр гарыг ард гавлаад саатуулах төв рүү оруулсан... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

            Хохирогч Ө.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: ...Машинд би урд нь суугаад О арын суудалд суулгасан. Манай машин албаны зориулалттай болохоор хаалга нь дотроосоо онгойдоггүй юм. Тэгээд О-г Дэнжийн 1000-д байх саатуулах байранд саатуулахаар доошоо уруудаад саатуулах байр руу эргээд 12 дугаар хорооны гадаа ирэх үед О нь миний араас хоолой боогоод хойшоо татсан. Энэ үед Баярсүрэн машинаа зогсоогоод гарыг нь тавиулах гээд О-тай ноцолдох үед О нь Баярсүрэнгийн баруун гарын хурууг нь үений эсрэг дарж гэмтээсэн. ...О нь эрүүлжүүлэх рүү орж явах замдаа мөн хууль ёсны шаардлага эсэргүүцэж миний албаны гэрэлтдэг хантааз болон дүрэмт хувцасны мөрдөс зүүдэг мөрөвчийг, кителний захыг урж танхайрсан... гэсэн мэдүүлэг /хх-28-30/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8880 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ө.Баярсайханы биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-39/,

Хохирогч Б.Баярсүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...Тухайн үед миний баруун гарын сарвуу гэмтсэний улмаас Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн гипс хийлгэсэн. Мөн гэмтлийн эмнэлэгт баруун гарын сарвуугаа 120.000 төгрөгөөр КТГ-т харуулж зураг авахуулсан. Мөн гар гипстэй учраас автомашины жолоо барих боломжгүй болж ажлаа гүйцэтгэж чадаагүй. 1 сарын хугацаанд гарын сарвуу гипстэй байсан. Би сар ажлаа гүйцэтгэж чадаагүй учир цалингаа авч чадаагүй. Цалин аваагүй учир банкны зээлээ бусдаас мөнгө авч төлсөн. Надад КТГ-ийн зураг авахуулсан 120.000 төгрөг, сарын цалин 804.388 төгрөг, нийлээд 924.388 төгрөгний хохирол учирсан... гэсэн мэдүүлэг /хх-31/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8881 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Баярсүрэнгийн биед баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-41/,     

 

Яллагдагч А.О-н мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө гэртээ ганцаараа архи уусан юм. Гэртээ хоночихоод өдөр 11 цагийн үед сэрсэн. Сэрээд хөдөө явах ажилтай байсан юм. Тэр үедээ эхнэр Нямсүрэнд хандаад өнөөдөр би шартаад дотор муу байна. Маргааш хөдөө явчихъя одоо шараа тайлаад 100 грамм уучихъя гэж хэлсэн. Манай эхнэр чи 100 грамм архи уух юм бол яаж машинаа барих юм гээд энэ асуудлаас болоод бид хоёр маргалдсан. Манай эхнэр чи хөдөө явах гэхэд машин тэрэг барьж өгөхгүй чаддаг юмаараа боолоо гэх зүйл ярьж маргасан. Тэгээд би шартаад байсан учир дэлгүүр явах гээд өөрийнхөө банкны картаа аваад гарсан. Гэрийнхээ ойролцоох дэлгүүр рүү очоод нэг шил 0,5 литрийн Хараа архи авчихаад дэлгүүрийн гадаа танил Батаа ахын хамтаар архи уугаад байж байхад цагдаагийн машин ирсэн. Цагдаагийн машин ирээд намайг машин руу суу гэсэн. Тэр үед би манай эхнэр цагдаад дуудлага өгснийг мэдээгүй. Намайг дэлгүүрийн гадаа архи уулаа гэж эрүүлжүүлэх гэж байна гэж бодсон. Тэр хоёр цагдаа намайг машинд суу эрүүлжүүлэх байр руу хүргэнэ гэсэн. Би тэр хоёрт хандаад би ямар зөрчил гаргасан биш, гэр рүүгээ харих чадвартай байна гэж хэлээд маргалдсан. Тэр хоёр цагдаа намайг машин руу суулгах гэхэд нь би эсэргүүцээд ноцолдсон. Тэгээд машин руугаа намайг оруулаад хойд суудал дээрээ суулгасан. Явж байх замдаа эрүүлжүүлэх байрны гадаа ирэхэд нь би зогсчих гэхэд зогсохгүй болохоор нь жолоочийн хажууд сууж явсан цагдаагийн дэслэгчийн ар талаас нь хувцаснаас нь татахад хантааз нь урагдаад хувцасных нь зах мөр нь урагдаад сунаад ирсэн. Тэгээд тэр цагдаагийн хувцаснаас нь татаад нөгөө цагдаа миний гарыг салгах гээд ноцолож байхад жолооч нь машинаа зогсоогоод миний хувцаснаас татсан байсан баруун билүү зүүн гараас нь татсан. Тэгэхээр нь тэр жолоочийн баруун гарыг нь цааш нь дарахад сандалны түшлэгт хөшигдөөд дарагдчих шиг болсон. Тэгээд би жолооч эрэгтэйн гарыг түлхэх хооронд нөгөө цагдаагийн хувцаснаас тавьсан байсан. Тэр цагдаа машинаас буугаад намайг машинаас татаж гаргаад газарт унагаж байгаад гавласан. Намайг гавалчихаад эрүүлжүүлэх байранд оруулчихаад шалан дээр хэвтүүлчихээд босох гэхэд толгой дээр гишгэчихээд байхаар нь би уурлаад нөгөө хөлний шилбэнээс нь хазчихсан… гэсэн мэдүүлэг /хх-48-49/,                                                                

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-8-9/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн хуудас /хх-11/, цалингийн тодорхойлолт /хх-12/, цалингийн карт /хх-13/, зээлийн гэрээ /хх-14-15/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, ял шалгуулах хуудас /хх-52/, 1993 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Октябрийн дүүргийн ардын шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-56/, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-57-59/, 1999 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 680 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-62/, 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 554 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-63/, жолоочийн дэлгэрэнгүй мэдээллэ /хх-64-65/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-66-72/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялуудыг нэмж нийт 3150 нэгж буюу 3.150.000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч А.О нь Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй биеэ хянаж явна гэдгээ хэлж байгаа ба гэм буруу дээр маргаангүй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай байх тул шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү гэв.

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

              Шүүгдэгч А.О нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах төвийн урд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Ө.Батсайхан, Б.Баярсүрэн нарын үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Б.Баярсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Баярсүрэнгийн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагт тасгийн даргаас үүрэг авч батлагдсан хуваарийн дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ө.Батсайханы хамт Согоот-113 чиглэлд буюу Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэхээр болсон. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх 12 цаг 16 минутад хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16-719 тоотод “нөхөр архи уугаад байнга агсам тавиад байна” гэсэн гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй дуудлагыг хүлээн авч уг хаягаар очиж шалгахад О нь гэртээ агсам тавиад гараад явсан байсан. Буцах замд Зам гүүрийн баазын дээд талд дуудлага өгсөн иргэн Нямсүрэнгийн нөхөр О нь дэлгүүрийн үүдэн дээр байхад очиж шалган Ө.Батсайхан дэслэгч машинаас бууж Оыг шаардлага тавьж машинд суулгасан. Ингээд дэслэгч Ө.Батсайхан дуудлага өгсөн эхнэр Нямсүрэнтэй нь уулзаж байх хугацаанд би зам гүүрийн баазын дагуу нэгдүгээр эгнээнд зогсож байгаад зам дээр бөглөрөл үүсгээд байхаар нь замаа чөлөөлж, замын баруун тал руу шахахад О гэгч нь “Зүгээр байхад намайг яагаад авч явах гээд байгаа юм бэ, пиздаанууд минь алалцана шүү, гөлөгнүүдээ” гэж доромжилж салаавч гаргаж байсан. Удалгүй дэслэгч Ө.Батсайхан машинд сууж О гэгчийг саатуулахаар Саатуулах төв рүү авч явсан ба саатуулах явах хугацаанд О хэл амаар доромжилж, бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 12 хороо руу буюу Саатуулах байр руу дөнгөж эргэтэл О нь арын суудлаас дэслэгч Ө.Батсайханы хоолойг хувцаснаас нь татаж хоолойг боолт оруулахаар нь би шууд машинаа зогсоож эргэж хараад Оын гарыг нь тавиулах гээд татсан боловч миний баруун гарыг сарвуу хэсгээр нь доош дарж гэмтээсэн. Ингээд Ө.Батсайхан дэслэгч машинаас бууж уг этгээдийг машинаас гаргаж газар хэвтүүлэн хоёр гарыг ард гавлаад саатуулах төв рүү оруулсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Батсайхангийн: ...Машинд би урд нь суугаад О арын суудалд суулгасан. Манай машин албаны зориулалттай болохоор хаалга нь дотроосоо онгойдоггүй юм. Тэгээд Оыг Дэнжийн 1000-д байх саатуулах байранд саатуулахаар доошоо уруудаад саатуулах байр руу эргээд 12 дугаар хорооны гадаа ирэх үед О нь миний араас хоолой боогоод хойшоо татсан. Энэ үед Баярсүрэн машинаа зогсоогоод гарыг нь тавиулах гээд Отай ноцолдох үед О нь Баярсүрэнгийн баруун гарын хурууг нь үений эсрэг дарж гэмтээсэн. ...О нь эрүүлжүүлэх рүү орж явах замдаа мөн хууль ёсны шаардлага эсэргүүцэж миний албаны гэрэлтдэг хантааз болон дүрэмт хувцасны мөрдөс зүүдэг мөрөвчийг, кителний захыг урж танхайрсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Баярсүрэнгийн:  ...Тухайн үед миний баруун гарын сарвуу гэмтсэний улмаас Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн гипс хийлгэсэн. Мөн гэмтлийн эмнэлэгт баруун гарын сарвуугаа 120.000 төгрөгөөр КТГ-т харуулж зураг авахуулсан. Мөн гар гипстэй учраас автомашины жолоо барих боломжгүй болж ажлаа гүйцэтгэж чадаагүй. 1 сарын хугацаанд гарын сарвуу гипстэй байсан. Би сар ажлаа гүйцэтгэж чадаагүй учир цалингаа авч чадаагүй. Цалин аваагүй учир банкны зээлээ бусдаас мөнгө авч төлсөн. Надад КТГ-ийн зураг авахуулсан 120.000 төгрөг, сарын цалин 804.388 төгрөг, нийлээд 924.388 төгрөгний хохирол учирсан... гэсэн мэдүүлэг, яллагдагч А.Оын: ...2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө гэртээ ганцаараа архи уусан юм. Гэртээ хоночихоод өдөр 11 цагийн үед сэрсэн. Сэрээд хөдөө явах ажилтай байсан юм. Тэр үедээ эхнэр Нямсүрэнд хандаад өнөөдөр би шартаад дотор муу байна. Маргааш хөдөө явчихъя одоо шараа тайлаад 100 грамм уучихъя гэж хэлсэн. Манай эхнэр чи 100 грамм архи уух юм бол яаж машинаа барих юм гээд энэ асуудлаас болоод бид хоёр маргалдсан. Манай эхнэр чи хөдөө явах гэхэд машин тэрэг барьж өгөхгүй чаддаг юмаараа боолоо гэх зүйл ярьж маргасан. Тэгээд би шартаад байсан учир дэлгүүр явах гээд өөрийнхөө банкны картаа аваад гарсан. Гэрийнхээ ойролцоох дэлгүүр рүү очоод нэг шил 0,5 литрийн Хараа архи авчихаад дэлгүүрийн гадаа танил Батаа ахын хамтаар архи уугаад байж байхад цагдаагийн машин ирсэн. Цагдаагийн машин ирээд намайг машин руу суу гэсэн. Тэр үед би манай эхнэр цагдаад дуудлага өгснийг мэдээгүй. Намайг дэлгүүрийн гадаа архи уулаа гэж эрүүлжүүлэх гэж байна гэж бодсон. Тэр хоёр цагдаа намайг машинд суу эрүүлжүүлэх байр руу хүргэнэ гэсэн. Би тэр хоёрт хандаад би ямар зөрчил гаргасан биш, гэр рүүгээ харих чадвартай байна гэж хэлээд маргалдсан. Тэр хоёр цагдаа намайг машин руу суулгах гэхэд нь би эсэргүүцээд ноцолдсон. Тэгээд машин руугаа намайг оруулаад хойд суудал дээрээ суулгасан. Явж байх замдаа эрүүлжүүлэх байрны гадаа ирэхэд нь би зогсчих гэхэд зогсохгүй болохоор нь жолоочийн хажууд сууж явсан цагдаагийн дэслэгчийн ар талаас нь хувцаснаас нь татахад хантааз нь урагдаад хувцасных нь зах мөр нь урагдаад сунаад ирсэн. Тэгээд тэр цагдаагийн хувцаснаас нь татаад нөгөө цагдаа миний гарыг салгах гээд ноцолож байхад жолооч нь машинаа зогсоогоод миний хувцаснаас татсан байсан баруун билүү зүүн гараас нь татсан. Тэгэхээр нь тэр жолоочийн баруун гарыг нь цааш нь дарахад сандалны түшлэгт хөшигдөөд дарагдчих шиг болсон. Тэгээд би жолооч эрэгтэйн гарыг түлхэх хооронд нөгөө цагдаагийн хувцаснаас тавьсан байсан. Тэр цагдаа машинаас буугаад намайг машинаас татаж гаргаад газарт унагаж байгаад гавласан. Намайг гавалчихаад эрүүлжүүлэх байранд оруулчихаад шалан дээр хэвтүүлчихээд босох гэхэд толгой дээр гишгэчихээд байхаар нь би уурлаад нөгөө хөлний шилбэнээс нь хазчихсан… гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8880, №8881 тоот дүгнэлтүүдээр тус тус зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.О нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах төвийн урд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Ө.Батсайхан, Б.Баярсүрэн нарын үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хохирогч Б.Баярсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.

Шүүгдэгч А.О нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

А.О нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  ял шалгуулах хуудас /хх-52/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-54-63/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                                                                                                        

Хохирогч Б.Баярсайхан, Ө.Батсайхан нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байна.

Шүүгдэгч А.О 2 хоног цагдан хоригдсон болно.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.