Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Өод холбогдох эрүүгийн 1811011980817 дугаар 186/2018/0689/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,                             

Шүүгдэгч Б.Ө /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Чандмань овогт Б.Ө,

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд иргэн А.Өмирбайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугийн тал дээр маргахгүй... гэх мэдүүлэг

Хохирогч А.Өмирбай мөрдөн байцаалтын шатанд: ...манай найз Бержан нэг залуутай түлхэлцээд байхаар нь маргалдчих байх гэж бодоод би очиж Бержаныг түлхээд байсан залууг бүжгийн талбайгаас авч гадагшаа гарсан. Энэ үед баарны хамгаалагч нар ч гэсэн ирсэн юм. Би үүд рүү авч гараад арагшаа харчихаад эргээд харах хооронд нөгөө залуу миний зүүн талын эрүү орчимд гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...Намайг хар өнгийн подвалк өмссөн залуу цохисон бөгөөд нэг байна уу, хоёр удаа цохисон байх. Би яг цохиулсныхаа дараа манараад нэг хэсэг юу болсон гэдгийг мэдээгүй. ...Би эмчилгээний зардалд бэлэн 2 сая төгрөг, цагдаагийн хэлтэс дээр 800.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөг барагдуулж авсан тул надад ямар нэг гомдол санал байхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-17-19/,

 

Гэрч Х.Бержан мөрдөн байцаалтын шатанд: ... Намайг яг хаалгаар гарч ирэх үед өндөр биетэй, намайг бүжгийн талбай дээр мөрлөөд байсан залуу Өмирбайгийн нүүр рүү гараараа цохиж байсан... гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Яллагдагчаар Б.Ө мөрдөн байцаалтын шатанд: ...Чикаго бааранд ороод бүжгийн талбай дээр би сахалтай залуутай муудалцсан бөгөөд намайг гаръя гэхээр нь би цугтаа гарсан бөгөөд сахалтай залуугийн найз эрэгтэйг үүдний коридор хэсэгт хоёр удаа гараараа цохисон. ...Би гараараа Өмирбай гэж эрэгтэйн нүүр, эрүү орчимд нь хоёр удаа цохисон бөгөөд намайг бол хэн нэгэн цохиж зодоогүй. Би гартаа ямар нэг эд зүйл бариагүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-60/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №4959 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Өмирбай-н биед эрүүний зүүн булан хэсгийн зөрөөгүй далд хугарал, дух, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-36/,         

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №832 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. 2. УНТЭ-н Эрүү нүүрний мэс заслын тасгийн №7476 тоот өвчний түүхийн 2018/04/23-ны 11:31 минутын мэс заслын тэмдэглэлд доод эрүү яс зүүн үений хүзүүгээр хугарч зөрсөн мөн 2018.04.15-ны Рентген зургийг Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын Дүрс оношлогооны эмч О.Оюунбаясгалангаар давтан уншуулахад эрүүний зүүн салаа хугарч зөрсөн байна. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018.04.17-ны өдрийн 4959 тоот зөрөөтэй далд хугарлыг зөрөөгүй хугарал гэж буруу тусгасан байна.
  1. А.Өмирбайн биед учирсан доод эрүү ясны зүүн үений хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарлыг зөрөөгүй хугарал гэж дүгнэлтэд тусгасан нь гэмтлийн зэргийн өөрчлөлт оруулахгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой.
  2. 5. А.Өмирбайн биед учирсан гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Т.Номинцэцэг, М.Золжаргал, Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-41-43/,

 

А.Өмирбайгийн өвчний түүхийн хуулбар /хх-48-51/, мэс заслын тэмдэглэл /хх-52-55/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-80/, эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-81/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-82/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний хуулбар /хх-62/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-65, 67/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, Хос ирвэс ХХК-н тодорхойлолт /хх-69/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд иргэн А.Өмирбайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                  

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд иргэн А.Өмирбайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: “...Чикаго бааранд ороод бүжгийн талбай дээр би сахалтай залуутай муудалцсан бөгөөд намайг гаръя гэхээр нь би цугтаа гарсан бөгөөд сахалтай залуугийн найз эрэгтэйг үүдний коридор хэсэгт хоёр удаа гараараа цохисон. ...Би гараараа Өмирбай гэж эрэгтэйн нүүр, эрүү орчимд нь хоёр удаа цохисон бөгөөд намайг бол хэн нэгэн цохиж зодоогүй. Би гартаа ямар нэг эд зүйл бариагүй байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч А.Өмирбайгийн: “...манай найз Бержан нэг залуутай түлхэлцээд байхаар нь маргалдчих байх гэж бодоод би очиж Бержаныг түлхээд байсан залууг бүжгийн талбайгаас авч гадагшаа гарсан. Энэ үед баарны хамгаалагч нар ч гэсэн ирсэн юм. Би үүд рүү авч гараад арагшаа харчихаад эргээд харах хооронд нөгөө залуу миний зүүн талын эрүү орчимд гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...Намайг хар өнгийн подвалк өмссөн залуу цохисон бөгөөд нэг байна уу, хоёр удаа цохисон байх. Би яг цохиулсныхаа дараа манараад нэг хэсэг юу болсон гэдгийг мэдээгүй. ...Би эмчилгээний зардалд бэлэн 2 сая төгрөг, цагдаагийн хэлтэс дээр 800.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөг барагдуулж авсан тул надад ямар нэг гомдол санал байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Бержаны:  “... Намайг яг хаалгаар гарч ирэх үед өндөр биетэй, намайг бүжгийн талбай дээр мөрлөөд байсан залуу Өмирбайгийн нүүр рүү гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №4959 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №832 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд иргэн А.Өмирбайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Б.Ө нь бусдын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Б.Ө нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-66/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Өод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч А.Өмирбайд хохирлын 3.800.000 төгрөгийг төлсөн байна. 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.