| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0690/Э |
| Дугаар | 726 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1811020890755 дугаар 186/2018/0690/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1968 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 гудамж, 545 тоотод суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Цогт овогт Б.С
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвд Д.Отгондуламын данс андуурч шилжүүлсэн 3 сая төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд мөнгө орж ирсэн. Тэрнээс өмнө би хүнтэй ажил тохироод урьдчилгаа мөнгө орж ирэх байсан. Тэгээд дансанд уг мөнгө орж ирэхээр нь нөгөө хүний урьдчилгаа мөнгө байна гэж бодсон. Тэрнээс биш хэзээ ч миний дансанд өөр мөнгө орж ирдэггүй юм. Хүний мөнгө гэж бодоогүй юм... гэх мэдүүлэг
Хохирогч Д.Отгондулам мөрдөн байцаалтын шатанд: ...“Хүчит Шонхор” худалдааны төвд үхрийн махны 20 дугаар подволд махны худалдаа эрхэлдэг. Надад нийлүүлдэг Намжаа /89192855/-гаас би 4 сая орчим төгрөгийн мах худалдаж аваад эхний тооцооноос 3 сая төгрөгийг шилжүүлэх болсон. 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ажил дээрээс өөрийн гар утсаар мобайл банкаар “Хаан” банкны 5017086304 тоот данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 1 сая төгрөгийн тооцоо үлдсэн гэж бодож явсан. Тэгээд би Намжаагийн махны төлбөрийг төлчихлөө гэж бодоод мөн баяр наадам давхцаад нэг их анзааралгүй амарч байгаад 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирсэн Намжаа надтай уулзаад мөнгөө авья гэхээр нь үлдэгдэл мөнгийг нь өгөөд 3 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж өөрт нь хэлсэн. Тэгээд шилжүүлсэн дансаа үзсэн. Тэгтэл Намжаагийн Хаан банкны данс 5017286304 дугаартай байсныг би “08” гэж буруу бичиж мөнгийг өөр хүний данс руу шилжүүлсэн болохоо мэдээд цугтаа хамт Дэнжийн-1000 Хаан банк орж үнэн учраа хэлээд дансны хуулгаа үзсэн. Банкнаас тэр хүнтэй холбогдсон. Тэгтэл орж ирэх ёстой мөнгө шилжиж орж ирлээ гэж бодоод үрчихсэн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-11-13/,
Гэрч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд: ...Би энэ данснаас мөнгө төгрөг авч үзээгүй. Ийм мөнгө орж ирсэн гэдгийг мэдээгүй, ээж л банкнаас мөнгө авч барьдаг шүү дээ. Энэ мөнгө ямар учиртайг юунд зарцуулдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Надад л лав ийм мөнгө орж ирсэн гэж хэлээгүй. Би одоо л харж байна. Ээж энэ мөнгийг банкнаас очиж авсан байгаа юунд зарцуулсан яасан талаар надад мэдэх зүйл алга... гэсэн мэдүүлэг /хх-16/,
Яллагдагчаар Б.С мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна Хаан банкнаас над руу яриад та хүний мөнгө хэрэглэсэн байна, гүйлгээ андуурагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэглээд үрсэн, гэхдээ төлж барагдуулах боловч нэг дор төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл Хаан банкнаас та энэ хүний мөнгийг төлж барагдуулах юм уу, үгүй юм уу гэж асуухаар нь би төлнө гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу хэн ч яриагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би хөдөөнөөс ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-10/, Хаан банкны албан тоот, дансны хуулга /хх-27-28, 30-31/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-36/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-33-34/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвд Д.Отгондуламын данс андуурч шилжүүлсэн 3 сая төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирогчид учруулсан 3.000.000 төгрөгнөөс үлдсэн 1.200.000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байгаа. Шүүгдэгч нь тохиолдын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй учир нийтэд тустай ажил хийх боломжгүй. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвд Д.Отгондуламын данс андуурч шилжүүлсэн 3 сая төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна Хаан банкнаас над руу яриад та хүний мөнгө хэрэглэсэн байна, гүйлгээ андуурагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэглээд үрсэн, гэхдээ төлж барагдуулах боловч нэг дор төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл Хаан банкнаас та энэ хүний мөнгийг төлж барагдуулах юм уу, үгүй юм уу гэж асуухаар нь би төлнө гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу хэн ч яриагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би хөдөөнөөс ирсэн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Отгондулам мөрдөн байцаалтын шатанд: ...“Хүчит Шонхор” худалдааны төвд үхрийн махны 20 дугаар подволд махны худалдаа эрхэлдэг. Надад нийлүүлдэг Намжаа /89192855/-гаас би 4 сая орчим төгрөгийн мах худалдаж аваад эхний тооцооноос 3 сая төгрөгийг шилжүүлэх болсон. 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ажил дээрээс өөрийн гар утсаар мобайл банкаар “Хаан” банкны 5017086304 тоот данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 1 сая төгрөгийн тооцоо үлдсэн гэж бодож явсан. Тэгээд би Намжаагийн махны төлбөрийг төлчихлөө гэж бодоод мөн баяр наадам давхцаад нэг их анзааралгүй амарч байгаад 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирсэн Намжаа надтай уулзаад мөнгөө авья гэхээр нь үлдэгдэл мөнгийг нь өгөөд 3 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж өөрт нь хэлсэн. Тэгээд шилжүүлсэн дансаа үзсэн. Тэгтэл Намжаагийн Хаан банкны данс 5017286304 дугаартай байсныг би “08” гэж буруу бичиж мөнгийг өөр хүний данс руу шилжүүлсэн болохоо мэдээд цугтаа хамт Дэнжийн-1000 Хаан банк орж үнэн учраа хэлээд дансны хуулгаа үзсэн. Банкнаас тэр хүнтэй холбогдсон. Тэгтэл орж ирэх ёстой мөнгө шилжиж орж ирлээ гэж бодоод үрчихсэн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Б.Отгонжаргал: ...Би энэ данснаас мөнгө төгрөг авч үзээгүй. Ийм мөнгө орж ирсэн гэдгийг мэдээгүй, ээж л банкнаас мөнгө авч барьдаг шүү дээ. Энэ мөнгө ямар учиртайг юунд зарцуулдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Надад л лав ийм мөнгө орж ирсэн гэж хэлээгүй. Би одоо л харж байна. Ээж энэ мөнгийг банкнаас очиж авсан байгаа юунд зарцуулсан яасан талаар надад мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Шүүгдэгч Б.С нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвд Д.Отгондуламын данс андуурч шилжүүлсэн 3 сая төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “алдаатай гүйлгээг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-25/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Отгондуламд учирсан 3.000.000 төгрөгний хохирлоос 1.800.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Сгаас гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.