| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0692/Э |
| Дугаар | 727 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 1811023120794 дугаар 186/2018/0692/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Хохирогч: Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Б.Л /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нүүр амны их эмч мэргэжилтэй, “Хаппи смайл” эмнэлэгт шүдний их эмч ажилтай, гэр бүлийн байдал 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Л
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” караокены гадна хохирогч Н.Түвшинбаяртай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархины доргилт, баруун нүдний дотор булан, хамар, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Манай найзын төрсөн болоод тухайн хэрэг болсон газар очсон. Очиход хохирогч байсан. Хэсэг байж байгаад найзтайгаа хамт тамхи татахаар гарахад хохирогч над дээр ирээд миний насыг асуухаар нь хэлсэн. Гэтэл итгэхгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд байж байтал хохирогч нь замын боржуур дээр зогсож байснаа цохих гэж байх шиг болохоор нь би түрүүлээд цохисон... гэх мэдүүлэг
Хохирогч Н.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Төрсөн өдрөөр Б.Лхагвасүрэн мөн ирсэн байсан. Тэгээд хэсэг байж байгаад гадаа тамхи татахаар гарсан. Гараад байж байтал Б.Л нь манай найзыг элдвээр хэлж хэл, амаар доромжлоод байхаар нь маргалдсан. Харин боржуур дээр зогсож байхад Б.Л нь намайг цохисон. Тэрнээс биш би ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн... гэх мэдүүлэг
Хохирогч Н.Түвшинбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...гадаа Эрдэнэзориг нь Лхагва гэгчтэй чанга чангаар ярилцаад байх шиг байсан тул би найз Эрдэнэзоригийг өмөөрч нөгөө ах болох Лхагва гэгчтэй ам мурийж маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр ах намайг зодож эхэлсэн. Би нэг мэдсэн чинь ухаан ороод сэргэж байсан. Миний ам хамраас цус гараад тэд нар салгаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч И.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд: ...гадаа юм яриад зогсож байхад Түвшинбаяр, Нямбаярын найз /Лхагвасүрэн/-тай маргалдаад байхаар нь бид нар очиж маргааныг зогсоосон. Түвшинбаяр Лхагвасүрэн хоёр эвлэрье гээд юм яриад зогсож байгаад Лхагвасүрэн Түвшинбаярыг цохисон. Тэгээд хоорондоо барьцалдахааар нь бид нар очиж салгаад тарцгаасан... гэсэн мэдүүлэг /хх-13/,
Яллагдагчаар Б.Л мөрдөн байцаалтын шатанд: ...гэтэл чи муу гөлөг минь юу гээд байгаа юм бэ гээд хараалын үг хэлээд хойшоо гэдийхээр нь намайг мөргөх гэж байна гэж бодоод түүний нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд толгой хэсэг рүү 1-2 удаа цохиод түүнд гэмтэл учруулсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №9956 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-15/,
Хохирлын баримтууд /хх-18-19/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-28-30/, тодорхойлолт /хх-31/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-33-34/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” караокены гадна хохирогч Н.Түвшинбаяртай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархины доргилт, баруун нүдний дотор булан, хамар, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
шүүгдэгч Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” караокены гадна хохирогч Н.Түвшинбаяртай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархины доргилт, баруун нүдний дотор булан, хамар, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: “...гэтэл чи муу гөлөг минь юу гээд байгаа юм бэ гээд хараалын үг хэлээд хойшоо гэдийхээр нь намайг мөргөх гэж байна гэж бодоод түүний нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд толгой хэсэг рүү 1-2 удаа цохиод түүнд гэмтэл учруулсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Түвшинбаярын: “...гадаа Эрдэнэзориг нь Лхагва гэгчтэй чанга чангаар ярилцаад байх шиг байсан тул би найз Эрдэнэзоригийг өмөөрч нөгөө ах болох Лхагва гэгчтэй ам мурийж маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр ах намайг зодож эхэлсэн. Би нэг мэдсэн чинь ухаан ороод сэргэж байсан. Миний ам хамраас цус гараад тэд нар салгаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч И.Энхтүвшингийн: “...гадаа юм яриад зогсож байхад Түвшинбаяр, Нямбаярын найз /Лхагвасүрэн/-тай маргалдаад байхаар нь бид нар очиж маргааныг зогсоосон. Түвшинбаяр Лхагвасүрэн хоёр эвлэрье гээд юм яриад зогсож байгаад Лхагвасүрэн Түвшинбаярыг цохисон. Тэгээд хоорондоо барьцалдахааар нь бид нар очиж салгаад тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №9956 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” караокены гадна хохирогч Н.Түвшинбаяртай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархины доргилт, баруун нүдний дотор булан, хамар, хүзүүний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Л нь бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.Л нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-24/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Түвшинбаярт хохирлын 3.255.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Л өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.