| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0671/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 1811022740750 дугаар 186/2018/0671/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Д.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, Алаг адуут овогт Д.С
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.С нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 30 тоотод Я.Энхтүвшинтэй өр авлагын улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Я.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би хажуу айл руугаа ороод сууж байтал Соёлоо орж ирээд Дашка гэх залууд би чамд мөнгийг чинь өгсөн биз дээ гээд тэр залууг зодсон. Тэгээд би цаашаа алхаж явтал надтай тааралдсан юм. Тэгээд өмнө нь Соёлоо архи зээлж авсан байсан, тэрний мөнгийг нь дэлгүүрийн худалдагч над руу залгаад нэхээд байсан юм. Тэгээд би Соёлоогоос архи ууж явахаар өрөө өгөөч гэж хэлтэл би чамд өргүй гээд наашаа ороод ир гэж хэлэхээр нь ороод очтол намайг зодоод сүүлд нь сөгд гээд байсан. ...Дэлгүүрийн өрнөөс болоод маргалдсан юм. ... Хөлийн шагай руу төмрөөр нэг удаа, өвдөг рүү нэг удаа, бүдүүн гуя руу нэг удаа, тохой руу нэг удаа, толгой руу нэг удаа тус тус төмрөөр цохисон... гэсэн мэдүүлэг /хх-8-9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №9801 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-19/,
Яллагдагчаар Д.С мөрдөн байцаалтын шатанд: ...Тэгээд Саруул гэр рүүгээ ороод Дашка, Энхтүвшин бид гурав гудамжаар явж байхдаа маргалдсан. Тэгээд гэр рүүгээ орох гэтэл Энхтүвшин миний араас зуураад манай хашаанд орж ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаад бие биенээ цохисон. Тэгээд нэг мэдэхэд Энхтүвшингийн толгойноос цус гарч байсан... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-32/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Д.С нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 30 тоотод Я.Энхтүвшинтэй өр авлагын улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 30 тоотод Я.Энхтүвшинтэй өр авлагын улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: “...Тэгээд Саруул гэр рүүгээ ороод Дашка, Энхтүвшин бид гурав гудамжаар явж байхдаа маргалдсан. Тэгээд гэр рүүгээ орох гэтэл Энхтүвшин миний араас зуураад манай хашаанд орж ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаад бие биенээ цохисон. Тэгээд нэг мэдэхэд Энхтүвшингийн толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Я.Энхтүвшиний: “...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би хажуу айл руугаа ороод сууж байтал Соёлоо орж ирээд Дашка гэх залууд би чамд мөнгийг чинь өгсөн биз дээ гээд тэр залууг зодсон. Тэгээд би цаашаа алхаж явтал надтай тааралдсан юм. Тэгээд өмнө нь Соёлоо архи зээлж авсан байсан, тэрний мөнгийг нь дэлгүүрийн худалдагч над руу залгаад нэхээд байсан юм. Тэгээд би Соёлоогоос архи ууж явахаар өрөө өгөөч гэж хэлтэл би чамд өргүй гээд наашаа ороод ир гэж хэлэхээр нь ороод очтол намайг зодоод сүүлд нь сөгд гээд байсан. ...Дэлгүүрийн өрнөөс болоод маргалдсан юм. ... Хөлийн шагай руу төмрөөр нэг удаа, өвдөг рүү нэг удаа, бүдүүн гуя руу нэг удаа, тохой руу нэг удаа, толгой руу нэг удаа тус тус төмрөөр цохисон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9801 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт: Шүүгдэгч Д.С нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 30 тоотод Я.Энхтүвшинтэй өр авлагын улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.С нь бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Д.С нь урьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргээр /хх-27, 30-32/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Я.Энхтүвшинд хохирлын 250.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.С өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.