Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811026650874 дугаар 186/2018/0710/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Д.Агар,                             

Шүүгдэгч Б.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Голомт банкны зээлийн эдийн засагч, гэр бүлийн байдал 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 308 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дэх хэсгүүдэд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалган эхийн хяналтад өгсөн, Баргил овогт Б.Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 14-нээс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг “Sweet day” кароакены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Бэлгүүнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                 

 

Хохирогч Л.Бэлгүүн мөрдөн байцаалтын шатанд: ...миний бие 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой найз Эрдэнэбилэг, Лувсандүй нартай сууж байгаад гараад “Найман шарга” кароакед 00 цагийн орчим ирсэн. Тэгээд тэнд архи ууж байгаад согтчихсон байсан. Юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь гэртээ сэрэхэд хамар гэмтчихсэн байсан… гэсэн мэдүүлэг /хх-11-12/,

 

   Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №11393 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Л.Бэлгүүний биед хамар ясны хугарал, хамрын таславчнийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй.

       Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт /хх-19/,

 

Яллагдагчаар Б.Т мөрдөн байцаалтын шатанд: ...00 цаг өнгөрч байх үед урд талд нь байх караокены үүдэн дээр байсан согтуу хоёр залуу орилоод юундаа инээгээд байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь Анхаа та хоёрт ямар хамаатай юм бэ гэхэд нэг залуу /Бэлгүүн/ нь замд байсан хашлагыг даваад хүрч ирсэн ба Анхбаяр бид хоёр руу дайрах гэхэд нь Анхзаяа дундуур орж ирэхэд Анхзаяа руу мөн дайраад байсан. ...Бэлгүүн нь шатан дээр сууж байсан ба Бэлгүүний нүүрэн тус газарт нь өшиглөчихсөн юм... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:  Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 308 шийтгэх тогтоолын хуулбар /хх-30-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 14-нээс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг “Sweet day” кароакены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Бэлгүүнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.       

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

 

Прокуророос Б.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.               

 

Б.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.                

 

Шүүгдэгч Б.Т нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.               

 

Иймд Б.Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчид эмчилгээний зардалд 1.140.000 төгрөгийг төлсөн байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,  энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Т өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.