| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0702/Э |
| Дугаар | 738 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811021310807 дугаар 186/2018/0702/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Н.Ш /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Тесо ХХК-д жолооч ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Хатагин овогт Н.Ш
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрүүлжүүлэх, саатуулах байр”-д О.Үүрцайхтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч О.Үүрцайх мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би ар гэртээ агсам тавьсан гэдэг шалтгаанаар 01 цагийн орчимд би эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн. Тэнд байж байх хугацаандаа би хамт нэг өрөөнд байсан залуугийн нөмөрч байсан бүтээлгийг нь татаад маргалдсан гэсэн. Тэгээд тэр залуу намайг цохиод миний баруун хөмсгийг сэтэлсэн юм байна лээ. Би тухайн үед бол өөрийн ухаан байхгүй согтуу байсан бөгөөд юунаас болсон талаар мэдээгүй. Маргааш нь саатуулах байрны цагдаа надад энэ талаар хэлсэн. ... Би хамраа одоогоос 2 жилийн өмнө найзтайгаа хамт хэсэг бүлэг хүмүүст зодуулаад хугалж байсан. Тухайн үед хамраа тэгшлүүлж эмчилгээ хийлгэж байгаагүй, энэ чигт нь эдгээчихсэн. Харин хөмсөгийг бол тэр залуу цохиод сэтэлсэн. Хөмсөгний орчим хавдар нь доошоо нүд рүүгээ нөлөөлсөн байх… гэсэн мэдүүлэг /хх-14/,
Гэрч Д.Нямбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...коридорт зогсож байхад камерийн цагдаа №5 өрөөнд зодоон болж байна гэж орилохоор нь гүйж очоод өрөөнд орсон. Намайг орох үед Үүрцайх гэх хүн баруун буланд нүдээ дараад сууж байсан ба Шинэбаатар хэвтэж байсан газар руугаа алхаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-15-16/,
Яллагдагчаар Н.Ш мөрдөн байцаалтын шатанд: ...шөнө 03 цагийн үед намайг унтаж байтал саатуулах байранд нэг залуу орж ирсэн бөгөөд тэр залуу орилж хашгичаад байсан. Дуугүй бай гэж хэлсэн боловч “ээжийг чинь шаана шүү” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хажууд байсан настай ахын дэрлэж байсан бүтээлгийг нь булааж аваад бүр дургүй хүргээд байхаар нь цээж рүү нь гараараа 2 удаа цохиод нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон... гэсэн мэдүүлэг /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8847 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.2. О.Үүрцайхын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3.4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн мэдүүлэг /хх-21/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-32/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-33/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-38-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрүүлжүүлэх, саатуулах байр”-д О.Үүрцайхтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Н.Шт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Н.Шын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Н.Ш нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Н.Шыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Ш өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.