Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 1811020740763 дугаар 186/2018/0696/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,                             

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Хохирогч Д.Даваа нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 53 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, одоогоор Хүчит шонхор зах дээр мах үүрдэг ажилтай, гэр бүлийн байдал 1, оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Дэмид овогт Ц.Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор захад гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.Давааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар 04-ний өдөр зах руу гарч ажлаа хийсэн. Өдөр 12-13 цагийн үед Д.Даваа надтай уулзахаар намайг дуудсан. Очтол байхгүй байхаар нь тэнд байдаг хүмүүсээс асуутал байгаа газрыг хэлж өгсөн. Тэгээд очтол нэг хүнтэй архи уучихаад газар унтаж байсан. Тэгэхээр нь би уурлаад толгой руу нь чулуугаар цохисон. Орой гэртээ очиход нөгөө хүнтэйгээ орон дээр хэвтэж байсан. Түүнээс болж би уурлаад маргалдсан. Удалгүй цагдаагийн ажилтан ирсэн... гэх мэдүүлэг

Хохирогч Д.Даваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр зах руу шуудайгаа зарахаар гарсан. Зах дээр шуудайгаа зараад нэг хүнд шуудайгаа өгөөд мөнгөө авчихаад зогсож байтал араас Ц.Э ирж цохисон. Тэгээд би газар ухаан алдсан байсан. Ц.Э нь намайг урьд өмнө нь зодож байсан. Архи уух үедээ цуг уухгүй болохоор мөн дарамталдаг байсан... гэх мэдүүлэг      

Хохирогч Д.Даваа мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний өглөөний 06 цаг 30 минутад би гэрээсээ гарч Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Хүчит шонхор зах руу ажилдаа гарсан. Өглөө намайг гэрээс гарахад Ц.Э байгаагүй ба гэрээс үүрээр гарсан юм шиг байна лээ. Тэгээд Хүчит шонхор зах дээр хамтран амьдрагч Ц.Этай таарсан. Тухайн үед Ц.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу ба надтай таарчихаад хэрүүл өдөж намайг “янхан банзал гичий” гээд дуудаад ажил хийлгэхгүй байсан. Би тухайн үед наймаагаа хийгээд Ц.Эын хэлсэн үгнүүдийн тоолгүй ажлаа хийсэн. Тэгсэн хүнд шуудай зараад мөнгөө авах гээд зогсож байтал гэнэтхэн хажуу талаас чулуугаар миний толгой руу цохисон. Ингээд би ухаан алдаад унасан... гэсэн мэдүүлэг /хх-7-11/,                                                                                                                              

Насанд хүрээгүй гэрч Д.Тэлмэн мөрдөн байцаалтын шатанд: ...Одоогоос 3 жилийн өмнөөс Ц.Э гэгч манай гэрт ээжийн хамтран амьдрагчаар амьдрах болсон. Тэр үед Ц.Э манай гэрээр чөлөөтэй орж гардаг байсан. Тухайн үед ээжид минь хань болж байвал болоо гэж бодож хамт амьдруулж байсан. Эхний 7-8 сар бол ээжид минь халамжтай, тусалдаг тусархуу байсан. Тэгээд сүүлдээ Ц.Э манай ээжийг уухдаа уруу татаж, архи уулгадсан болсон. Тэгээд дүү бид хоёр ээжийг уруу татаж архи уулгалаа гэж маргалдана. Ээж архи уухгүй гэхээр уурлан ээжид минь гар хүрдэг болчихсон. Ц.Э ихэвчлэн ээжид гар хүрэхдээ гартаа таарсан болгоноо авч шиднэ, гартаа таарсан зүйлээрээ цохидог байсан. Энэ бүгдийг ээж минь уужуу тайван ухаанаараа өнгөрөөж байсан. Агсам согтуу тавьсан үед 102 руу залгаж дуудлага өгдөг, эрүүлжүүлэх байрны цагдаа нар бүр Ц.Эыг таньдаг болчихсон байх аа, Ц.Э байнгын архи уудаг болохоор архины хордлоготой гээд авахгүй гаргаад явуулчихдаг. Аргагүй ш дээ ер нь байнгын согтуу, эрүүл байх үе нь бараг ховор доо... гэсэн мэдүүлэг/хх-14-15/,                                                              

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №8653 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Даваагийн биед тархи доргилт, духанд шарх, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Яллагдагч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирж хоноогүй. Тэгээд маргааш өдөр нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүрээр гэрээс гараад явсан байсан. Тэгээд Хүчит шонхор зах дээр хамтран амьдрагч Д.Даваатай таарч тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээр гэртээ хонохгүй, надтай уулзахгүй хоногоор алга болчихоор нь Д.Давааг “янхан банзал гичий”-ээр дуудаж хэрүүл өдөж миний хэлсэн үгийг тоохгүй байгаад байхаар нь зүүн талаас нь хажуу талаас чулуугаар толгой руу цохисон. Тэгсэн Д.Даваа газар унаж, толгойгоо барьсан. …Тухайн үед Д.Даваа шуудай зараад зогсож байхаар нь хажуу талд нь суухад газар чулуу байхаар нь аваад цохисон юм… гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн шинжилгээний баримт /хх-26/, хохирлын баримт /хх-27/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-28/, эмчилгээний баримт /хх-29-32/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх-41-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-44-47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.     

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор захад гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.Давааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцуулах саналтай. Хохирогчид 122.150 төгрөгийн төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд нийтэд тустай ажлын хамгийн доод цагаар нийтэд тустай ажлыг оногдуулж өгнө үү гэв.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.     

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор захад гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.Давааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирж хоноогүй. Тэгээд маргааш өдөр нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүрээр гэрээс гараад явсан байсан. Тэгээд Хүчит шонхор зах дээр хамтран амьдрагч Д.Даваатай таарч тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээр гэртээ хонохгүй, надтай уулзахгүй хоногоор алга болчихоор нь Д.Давааг “янхан банзал гичий”-ээр дуудаж хэрүүл өдөж миний хэлсэн үгийг тоохгүй байгаад байхаар нь зүүн талаас нь хажуу талаас чулуугаар толгой руу цохисон. Тэгсэн Д.Даваа газар унаж, толгойгоо барьсан. …Тухайн үед Д.Даваа шуудай зараад зогсож байхаар нь хажуу талд нь суухад газар чулуу байхаар нь аваад цохисон юм…” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Даваагийн “...2018 оны 07 дугаар сарын 04-ний өглөөний 06 цаг 30 минутад би гэрээсээ гарч Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Хүчит шонхор зах руу ажилдаа гарсан. Өглөө намайг гэрээс гарахад Ц.Э байгаагүй ба гэрээс үүрээр гарсан юм шиг байна лээ. Тэгээд Хүчит шонхор зах дээр хамтран амьдрагч Ц.Этай таарсан. Тухайн үед Ц.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу ба надтай таарчихаад хэрүүл өдөж намайг “янхан банзал гичий” гээд дуудаад ажил хийлгэхгүй байсан. Би тухайн үед наймаагаа хийгээд Ц.Эын хэлсэн үгнүүдийн тоолгүй ажлаа хийсэн. Тэгсэн хүнд шуудай зараад мөнгөө авах гээд зогсож байтал гэнэтхэн хажуу талаас чулуугаар миний толгой руу цохисон. Ингээд би ухаан алдаад унасан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Тэлмэнгийн: “...Одоогоос 3 жилийн өмнөөс Ц.Э гэгч манай гэрт ээжийн хамтран амьдрагчаар амьдрах болсон. Тэр үед Ц.Э манай гэрээр чөлөөтэй орж гардаг байсан. Тухайн үед ээжид минь хань болж байвал болоо гэж бодож хамт амьдруулж байсан. Эхний 7-8 сар бол ээжид минь халамжтай, тусалдаг тусархуу байсан. Тэгээд сүүлдээ Ц.Э манай ээжийг уухдаа уруу татаж, архи уулгадсан болсон. Тэгээд дүү бид хоёр ээжийг уруу татаж архи уулгалаа гэж маргалдана. Ээж архи уухгүй гэхээр уурлан ээжид минь гар хүрдэг болчихсон. Ц.Э ихэвчлэн ээжид гар хүрэхдээ гартаа таарсан болгоноо авч шиднэ, гартаа таарсан зүйлээрээ цохидог байсан. Энэ бүгдийг ээж минь уужуу тайван ухаанаараа өнгөрөөж байсан. Агсам согтуу тавьсан үед 102 руу залгаж дуудлага өгдөг, эрүүлжүүлэх байрны цагдаа нар бүр Ц.Эыг таньдаг болчихсон байх аа, Ц.Э байнгын архи уудаг болохоор архины хордлоготой гээд авахгүй гаргаад явуулчихдаг. Аргагүй ш дээ ер нь байнгын согтуу, эрүүл байх үе нь бараг ховор доо...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №8653 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор захад гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.Давааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Ц.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-43/ зэргээр тогтоогдож байна.                

 

Шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

 

Хохирогч Д.Даваад учирсан 122.150 төгрөгний хохирлыг шүүгдэгч Ц.Эаас гаргуулах нь зүйтэй байна.                     

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                     

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт нийт 18 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасч тооцов.