Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 129

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, “Т хийд”-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/452 тоот захирамжийн Б.Бд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, 2014 оны А/208 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “...Иргэн Б.Бд тус хийдийн орц, гарцыг хааж, үерийн далан дээр /хамгаалалтын зурвас дотор/ 1500 м.кв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 тоот захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Б.Бтай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд барилга, байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусаад 11 сар өнгөрсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэл, нөхцөл бүрдэж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон байх тул нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар  зүйлийн 28.2.3-д "нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 

Иймд нэхэмжлэгч “Т хийд”-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/452 тоот захирамжийн Б.Бд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, 2014 оны А/208 тоот захирамжийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т хийд”-ийн “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/452 тоот захирамжийн Б.Бд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож, 2014 оны А/208 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь тус захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                Д.ЧАНЦАЛНЯМ