Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Од холбогдох эрүүгийн 1811019180777 дугаар 186/2018/0709/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч П.Нямцэцэг,                             

Шүүгдэгч Э.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Гэрэлтчин ХХК-д шилэн пасадчин ажилтай, гэр бүлийн байдал 2, эхнэрийн хамт оршин сууж байгаа, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, Батууд овогт Э.О

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга төвийн хажууд иргэн Д.Эрдэнэбаяртай “таксины төлбөрөөс” болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн үед таксинд сууж буух үедээ таксины мөнгөө өгтөл миний хариулт мөнгийг өгөхгүй болохоор түүнээс болж маргалдсан. Дараа нь хохирогчид хохирол төлбөр төлөх гэсэн боловч баримтаа гаргаж өгөөгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Д.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад шинэ замаас уруудаад явж байтал автобусны буудал дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараа өргөөд зогсож байхаар нь авсан чинь ченжийн зах оръё, мөнгө солиулъя гэсэн. Тэгээд замдаа эрэгтэй нь гал байна уу гэхээр нь тамхи татдаггүй гэсэн чинь өө ямар сүртэй юм, эр хүн байж гал байхгүй гэж байсан. Найман шаргын дэргэд очиход хэдэн ченжүүд байсан. Хоорондоо тохиролцохгүй удаад байхаар нь ах нь явлаа, мөнгөө өгчих гэсэн чинь эмэгтэй энэ хүний мөнгийг өгчихье гээд 10.000 төгрөг өгсөн. Ах нь одоо явлаа үйлчлэхгүй гэсэн чинь эрэгтэй нь ирээд чи яасан сүртэй пизда вэ гээд хэл амаар доромжлоод намайг сууж байхад цонхоор гараа оруулаад намайг 2-3 удаа цохисон… гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

Гэрч О.Уранжаргал мөрдөн байцаалтын шатанд: ...намайг Онон таксинд суулгах гэж гэрээс хамт гарсан. Онон намайг хэдэн цаас өгчих, юм авч уух гэсэн юм гэхээр нь бид хоёр хамт шинэ замаас такси бариад Найман шарга хүргүүлээд би доллар солиулсан чинь Онон миний мөнгийг авсан. Таксины жолооч ах мөнгөө гэхээр нь Ононгоос 10.000 төгрөг таксины жолоочид өгсөн чинь хариулт өгөхгүй хөдлөөд явсан. Онон хойноос нь очоод машины ар хэсэгт 2-3 удаа цохиод хариулт мөнгөө авъя гэсэн чинь таксины жолооч юун сүртэй юм, 5000 төгрөг гээд харсан байна шүү дээ гэсэн. Онон шинэ замаас яахаараа 5000 гардаг юм бэ 2500 төгрөг гарна гээд тэр хоёр хоорондоо маргалдаж таксины жолооч машиндаа сууж байхад нь Онон цонхоор гараа оруулаад нүүр рүү нь хоёр удаа цохисон. Таксины жолооч хаалга онгойлгоод машинаасаа бууж ирээд Ононтой заамдалцсан... гэсэн мэдүүлэг /хх-22/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №8036 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Эрдэнэбаярын биед үүдэн дээд баруун 1,2-р шүд, зүүн 1,2-р шүд 1-р зэргийн сулрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-29/,

 

              Яллагдагчаар Э.О мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн шинэ замын хажуугаас такси барьж танил Уранжаргалтай хамт 8 шарга төв орж валют солиулахаар явсан бөгөөд таксины эрэгтэй ганцаараа явсан. Тэгээд 8 шарга төвийн гадаа ирээд Уранжаргал бид хоёр валютаа солиулахаар буусан бөгөөд таксины жолооч эрэгтэй мөнгөө өг гэсэн чинь Уранжаргал 10.000 төгрөг өгсөн чинь нөгөө жолооч эрэгтэй машинаа бага зэрэг хөдөлгөсөн бөгөөд Уранжаргал машины хойд талыг гараараа тогшоод хөөе гэхээр нь би Уранжаргалаас яасан юм бэ гэсэн чинь хариулт өгөхгүй хөдөлчихлөө гэсэн чинь өгөх гэж байна, сүртэй юм гэхээр нь би өгөх гэж байсан юм бол юундаа хөдлөөд байгаа юм гэж хэлээд уур хүрээд машиных нь цонхоор гараа оруулаад нүүр рүү нь хоёр удаа цохисон. Таксины эрэгтэй бууж ирээд надтай зууралдаад байхаар нь дахиад нүүр орчимд нь 3-4 удаа цохисон. Тэгээд Уранжаргал голоор орж салгасан бөгөөд таксины эрэгтэй цагдаа дуудна гэхээр нь би явчихсан юм. Таксины жолооч эрэгтэй гар утсаа гаргачихаад намайг цохилоо гээд бичлэг хийгээд байсан. …Эхлээд машинд сууж байхад нь гараа оруулаад баруун талын шанаа руу нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Буугаад ирэхээр нь заамдаж, боогоод нүүр, шанаа орчимд нь 3-4 удаа гараараа цохисон... гэсэн мэдүүлэг /хх-36/,

 

Гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-50/, 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-37/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-38/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-40-42/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга төвийн хажууд иргэн Д.Эрдэнэбаяртай “таксины төлбөрөөс” болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                  

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга төвийн хажууд иргэн Д.Эрдэнэбаяртай “таксины төлбөрөөс” болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн шинэ замын хажуугаас такси барьж танил Уранжаргалтай хамт 8 шарга төв орж валют солиулахаар явсан бөгөөд таксины эрэгтэй ганцаараа явсан. Тэгээд 8 шарга төвийн гадаа ирээд Уранжаргал бид хоёр валютаа солиулахаар буусан бөгөөд таксины жолооч эрэгтэй мөнгөө өг гэсэн чинь Уранжаргал 10.000 төгрөг өгсөн чинь нөгөө жолооч эрэгтэй машинаа бага зэрэг хөдөлгөсөн бөгөөд Уранжаргал машины хойд талыг гараараа тогшоод хөөе гэхээр нь би Уранжаргалаас яасан юм бэ гэсэн чинь хариулт өгөхгүй хөдөлчихлөө гэсэн чинь өгөх гэж байна, сүртэй юм гэхээр нь би өгөх гэж байсан юм бол юундаа хөдлөөд байгаа юм гэж хэлээд уур хүрээд машиных нь цонхоор гараа оруулаад нүүр рүү нь хоёр удаа цохисон. Таксины эрэгтэй бууж ирээд надтай зууралдаад байхаар нь дахиад нүүр орчимд нь 3-4 удаа цохисон. Тэгээд Уранжаргал голоор орж салгасан бөгөөд таксины эрэгтэй цагдаа дуудна гэхээр нь би явчихсан юм. Таксины жолооч эрэгтэй гар утсаа гаргачихаад намайг цохилоо гээд бичлэг хийгээд байсан. …Эхлээд машинд сууж байхад нь гараа оруулаад баруун талын шанаа руу нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Буугаад ирэхээр нь заамдаж, боогоод нүүр, шанаа орчимд нь 3-4 удаа гараараа цохисон... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэбаярын: ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад шинэ замаас уруудаад явж байтал автобусны буудал дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараа өргөөд зогсож байхаар нь авсан чинь ченжийн зах оръё, мөнгө солиулъя гэсэн. Тэгээд замдаа эрэгтэй нь гал байна уу гэхээр нь тамхи татдаггүй гэсэн чинь өө ямар сүртэй юм, эр хүн байж гал байхгүй гэж байсан. Найман шаргын дэргэд очиход хэдэн ченжүүд байсан. Хоорондоо тохиролцохгүй удаад байхаар нь ах нь явлаа, мөнгөө өгчих гэсэн чинь эмэгтэй энэ хүний мөнгийг өгчихье гээд 10.000 төгрөг өгсөн. Ах нь одоо явлаа үйлчлэхгүй гэсэн чинь эрэгтэй нь ирээд чи яасан сүртэй пизда вэ гээд хэл амаар доромжлоод намайг сууж байхад цонхоор гараа оруулаад намайг 2-3 удаа цохисон… гэсэн мэдүүлэг, гэрч О.Уранжаргалын: ...намайг Онон таксинд суулгах гэж гэрээс хамт гарсан. Онон намайг хэдэн цаас өгчих, юм авч уух гэсэн юм гэхээр нь бид хоёр хамт шинэ замаас такси бариад Найман шарга хүргүүлээд би доллар солиулсан чинь Онон миний мөнгийг авсан. Таксины жолооч ах мөнгөө гэхээр нь Ононгоос 10.000 төгрөг таксины жолоочид өгсөн чинь хариулт өгөхгүй хөдлөөд явсан. Онон хойноос нь очоод машины ар хэсэгт 2-3 удаа цохиод хариулт мөнгөө авъя гэсэн чинь таксины жолооч юун сүртэй юм, 5000 төгрөг гээд харсан байна шүү дээ гэсэн. Онон шинэ замаас яахаараа 5000 гардаг юм бэ 2500 төгрөг гарна гээд тэр хоёр хоорондоо маргалдаж таксины жолооч машиндаа сууж байхад нь Онон цонхоор гараа оруулаад нүүр рүү нь хоёр удаа цохисон. Таксины жолооч хаалга онгойлгоод машинаасаа бууж ирээд Ононтой заамдалцсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №8036 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга төвийн хажууд иргэн Д.Эрдэнэбаяртай “таксины төлбөрөөс” болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Э.О нь бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Э.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-39/ тогтоогдож байна.           

 

Шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Д.Эрдэнэбаяр нь хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эмчилгээний баримт хэрэгт ирүүлээгүй байна.

Гэсэн хэдий боловч  шүүхийн шатанд шүүгдэгч Э.О нь хохирогчид эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Огоос эмчилгээний 300.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.                                                                 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.        

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.О өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.